Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5542 5543 5544 5545 5546 5547 5548
  • Сурагчдын зуны амралт энэ сарын 7-ноос эхэлнэ
    2016 оны 6 сарын 03
    Хоёр болон гуравдугаар улирлын амралтын хувьд нийслэлийн болон орон нутгийн сурагчдынх өөр, өөр байсан. Харин дөрөвдүгээр улирлын амралт орон даяар нэг өдөр эхлэх юм байна.
  • “Чингис хаан” Гран при ирэх сард болно
    2016 оны 6 сарын 03
    “Чингис хаан” Гран при ирэх сард болно
  • Дугаараа орхиогүй автомашины жолоочийн дугаарыг авах боломжтой
    2016 оны 6 сарын 03
    Машин, грашийн хаалга, гарц хааж тавиад дугаараа үлдээгээгүй явсан жолоочтой Автотээврийн нэгдсэн лавлахаар дамжуулан холбогдох боломжтой болжээ.
  • ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар А.Эрдэнэтуяаг томиллоо
    2016 оны 6 сарын 03
    ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар А.Эрдэнэтуяаг томилов
  • Танилц: Өнөөдрөөс халуун усыг хэсэгчлэн хязгаарлана
    2016 оны 6 сарын 03
    Улаанбаатар хотын дулааны шугам тоноглолд засварын ажлыг батлагдсан графикийн дагуу хийж байгаа талаараа ”Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-аас мэдээлэл өглөө.

  • Долларын ханш 1991 төгрөг байна
    2016 оны 6 сарын 03
    Монгол банкны нэрлэсэн ханшаар өнөөдөр нэг ам.доллар 1974 төгрөгтэй тэнцэж байна. Харин “Найман шарга” зах дээр нэг ам.доллар 1991 төгрөгтэй тэнцэж байгаа бол арилжааны банкуудын нэг ам.долларыг 2003 төгрөгөөр зарж байна.
  • ИЗНН өнөөдөр нэр дэвшигчээ тодруулна
    2016 оны 6 сарын 03
    Сонгуулийн Ерөнхий хорооноос ИЗНН-ыг сонгуульд оролцуулахгүй гэх шийдвэрийг гаргасан ч тус намаас шүүхэд гомдол гаргаж улмаар Улсын дээд шүүхээс СЕХ-г хууль зөрчин шийдвэр гаргасан гэж үзэн ИЗНН-ыг 2016 оны сонгуульд оролцуулахаар бүртгэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан.


    Энэхүү шийдвэрийн дагуу ИЗНН-ыг УИХ-ын сонгуульд оролцуулахаар Сонгуулийн ерөнхий хорооноос өнгөсөн тавдугаар сарын 31-нд бүртгэж авсан. Хэдийгээр Сонгуулийн тухай хуулийн дагуу УИХ-д нэр дэвшигчдийг бүртгэж дууссан ч шүүхийн шийдвэрийн дагуу ИЗНН-ын нэр дэвшигчдийг бүртгэн авах юм. Өөрөөр хэлбэл бүртгэж авснаас хойш тав хоногийн хугацаанд буюу энэ сарын 5-ны дотор нэр дэвшигчдээ мэдүүлэх, баримт материалыг нь бүрдүүлэх өгөх чиглэлийг ИЗНН-д Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн.

    Сонгуулийн хуулийн дагуу өнгөрсөн тавдугаар сарын 23-28-ны хооронд намууд нэр дэвшигчээ тодруулсан. Тэгвэл СЕХ-ны буруугаас болсон учраас ИЗНН өнөөдөр нэр дэвшигчээ тодруулахаар болжээ.

    Хуулийн дагуу намуудын нэр дэвшигчид энэ сарын 7-нд СЕХ-ноос батламжаа авах юм. Энэ удаагийн парламентын сонгуульд 12 нам, гурван эвсэл оролцохоор болж байна.
  • Аялал жуучлалын үзэсгэлэн болно
    2016 оны 6 сарын 03
    2016 оны 6 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Үндэсний аялал жуулчлалын “Улаанбаатур-2016” үзэсгэлэнг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнгийн зорилго нь дотоодын буюу Монгол аялагч нарт үзэсгэлэнт Монгол орондоо хийгээд гадаад улсад аялахдаа хэрхэн зөв төлөвлөж, оновчтой, үр өгөөжтэй бас хариуцлагатай аялах талаар мэдлэгт дусал нэмэр өгөхөд оршино. Тус үзэсгэлэнд нийт 40 аж ахуйн нэгж, 10 аймгийн аялал жуулчлалын байгууллага, гадаадын 4 улсын элчин сайдын яам оролцож аялал жуулчлалын зорих газар, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний дээжээсээ сонирхуулна. Мөн гадагшаа чиглэсэн (аутбаунд) аялал жуулчлал эрхэлдэг аж ахуйн нэгж, жуулчны бааз, амралт сувиллын газрууд, аяны хэрэгсэл, тоног төхөөрөмж, механизмын худалдаа эрхэлдэг компаниуд, хувиараа бизнес эрхлэгчид үзэсгэлэнд оролцож, зуны аяны хэрэгслийн худалдаа явагдана. Үзэсгэлэнд оролцогч байгууллагуудаас төрөл бүрийн сонирхолтой бүтээгдэхүүний танилцуулга, худалдаа, үйлчилгээнүүдийг сонирхуулах юм. Жишээ нь хөдөө орон нутагт хамгийн олон салбартай Төрийн банк нь аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан Олон улсын Виза картын бүртгэлийг үзэсгэлэнгийн үеэр хийж бусад сонирхолтой мэдээллийг хүргэнэ. Мөн Хөвсгөл далайд тогтвортой, удаан хугацаанд үйл ажиллагаа явуулж буй “Далай Тур” жуулчны бааз 8-р сарын сүүлээр тус гэр баазад хөнгөлөлттэй нөхцлөөр байрлаж, аялах онцгой хямдралыг зарлана. “Улаанбаатур 2016” үзэсгэлэнгийн онцлог нь боловсрол, танин мэдэхүйн шинж чанартай бөгөөд үзэсглэлэнд хүрэлцэн ирснээр аялагчид аяллаа хэрхэн зөв зохион байгуулах, аялалд хувийн ба гэр бүлийн хэрэгцээгээ хэрхэн хангах, эрсдэлгүй яаж аялах вэ зэрэг хамгийн хэрэгцээтэй мэдээллүүдийг олж авах боломжтой юм гэж Нийслэлийн Аялал жуучлалын газраас мэдээллээ. - See more at: http://zasag.mn/m/ulaanbaatar/view/13958#sthash.7BmxUhxh.dpuf
  • Ц.Намуунцэцэг Азийн АШТ-ээс хошой мөнгөн медаль хүртлээ
    2016 оны 6 сарын 03
    2016 оны Ази тивийн залуучуудын эрэгтэй чөлөөт бөхийн ХҮIII, эмэгтэй чөлөөт бөхийн ХIII, сонгомол барилдааны ХҮII аврага шалгаруулах тэмцээн Филиппин улсын Манила хотын “Rizal Memorial Sports Complex” спортын ордонд болж байна.

    Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48, 55 кг жингийн барилдаан болж 55 кг-д “Дархан-Хасу-Мегастарс” клубын бөх, өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальт Ц.Намуунцэцэг жиндээ аман хүзүүдэж Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хошой медальт бөх болов.

    Өнгөрсөн жил Мьянмар улсын Моутама хотод болсон тивийн залуучуудын АШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан юм. Өнөөдөр эмэгтэй 44, 51, 59, 67 кг жингийн барилдаанууд болно. Манай улсаас 3 бөх зодоглоно.
  • Цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 8-нд болно
    2016 оны 6 сарын 03
    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хууль нь Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаантай холбоотой зохицуулалтыг байхгүй болгож иргэний шүүхэд хандах эрхийг хязгаарлан, Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн мэдээллийг нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд ирүүлжээ.
  • МАН-ын 76 нэр дэвшигчийг СЕХ бүртгэлээ
    2016 оны 6 сарын 03
    СЕХ-ноос УИХ-ын 2016 оны сонгуульд өрсөлдөх МАН-ын 76 нэр дэвшигчийг бүртгэж авснаа албан тоотоор мэдэгджээ. МАН-ынхан Үндэсний аудитын газарт намын мөрийн хөтөлбөрөө дөрөвдүгээр сарын 20-нд хүргүүлсэн юм.

    Сонгуулийн Ерөнхий хорооноос УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй есөн нэр дэвшигчийг сонгуульд оролцуулах боломжгүй гэх шийдвэрийг гаргасан. Тэдний дунд МАХН-ын дарга Н.Энбаяр, дэд дарга Э.Эрдэнэжамъяан нар байсан юм. Дээрх есөн нэр дэвшигчийн заримынх нь ялтайд тооцох хугацаа нь дуусаагүй бол нэг хэсэг нь өртэй аж. Сонгуулийн хуулийн дагуу өртэй болон ялтай хүмүүсийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй юм.
  • Колумб: ”Рио-2016”-ийн өмсгөлөө танилцууллаа
    2016 оны 6 сарын 03
    Колумбын Богота хотод тус улсын олимпийн хорооны Ерөнхийлөгч Рио 2016 олимпийн наадамд оролцох Колумбийн тамирчдын дүрэмт хувцасыг танилцууллаа.

  • Зуун мянган өрхийн ус, дулааныг найдвартай хангах боломжтой болжээ
    2016 оны 6 сарын 03
    Нийслэлд 2012 оноос хойш дулаан, цэвэр, бохир усны шугамыг засварлах болон шинээр инженерийн шугам сүлжээний нийт 363,4 км шугамын ажил хийжээ. Ингэснээр 100,000 айл өрхийн дулаан болон цэвэр, бохир усны хэрэглээг найдвартай хангах боломжтой болсон байна. Мөн инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх, шинээр татах ажил хийгдсэнээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барьх орон сууцуудын цэвэр бохир усны асуудлыг шийдвэрлэх боломжтой болсон байна. Харин энэ жил шинээр нэгдүгээр хорооллыг айл өрхийн хэрэгцээний усны шугамыг шинээр солих, УИД-ийн урд талаас Теди төвийн зүүн тал хүртэл 510 метр хос шугамыг өргөтгөн шинэчлэх, ногоон зоорь орчмын цэвэр усны 1900 метр цэвэр усны шугам тавих ажил, Яармагын бохирын шугам, Баянхошуу, Долоон буудлын бохирын шугамыг шинээр хийх зэрэг томоохон ажлуудыг эхлүүлээд байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Нийтийн тээврийн 51 чиглэлд өөрчлөлт орно
    2016 оны 6 сарын 03
    Автомашингүй өдрийг тохиолдуулан нийслэлийн зарим автозамуудыг өглөөний 08:00 цагаас оройн 18:00 цагийн хооронд хэсэгчлэн хаах болсонтойгоор холбоотойгоор нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт оржээ.
  • Нөхөртэйгээ маргаж өөрийгөө шатаасан хэрэг гарчээ
    2016 оны 6 сарын 03
    БЗД-ийн 9-р хороо ”ГССҮТөвийн ”Түлэнхийн тасаг”-т түлэгдэж гэмтсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг өчигдөр цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газарт очиж үзлэг шалгалтыг хийхэд БЗД-ийн 9-р хороонд суух 32 настай эмэгтэй С нь согтуурсан үедээ нөхөртэйгээ маргаж өөрийн цээжрүү архи асгаж байгаад асааж түлэгдсэн байна. Уг хэргийг БЗД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байна.
  • ХБНГУ-ын / DAAD/-ын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
    2016 оны 6 сарын 03
    Германы Эрдмийн Солилцооны Алба (DAAD) нь жил бүр олон улсын 100 мянга гаруй оюутанд судалгаа, эрдмийн ажлаа хийхэд дэмжлэг үзүүлдэг боловсролыг санхүүжүүлэгч томоохон байгууллага билээ. Хөгжиж буй орнуудад нэн шаардлагатай байгаа мэргэжилтнүүдийг Германы их дээд сургуульд мэргэшүүлэх замаар Герман орны хэл соёлыг сурталчлах, олон улсын найрсаг харилцааг бэхжүүлэх зорилготой юм. / DAAD / -нь төрөөс болон өөрийн улсын боловсролын байгууллагуудаас санхүүжүүлэгддэг бөгөөд нийтдээ 365 гаруй Германы дээд боловсролын байгууллагуудыг төлөөлөн үйл ажиллагаагаа явуулж байна.
  • Монголын кино урлагийхан маргааш шилдгүүдээ тодруулна
    2016 оны 6 сарын 03
    Монгол кино компани анх 1935 онд байгуулагдаж анхны кино бүтээл болох “Монгол хүү” киног дэлгэцэнд гаргаснаас хойш Монгол кино урлагийн үүсэл өдгөө 81 дэхь жилтэйгээ золгоод байна. Энэ хугацаанд Монгол кино урлаг сайнтай муутай хэлэгдэж олон ч он жилүүдийг ардаа үдсэн билээ.Нэгэн үе Монгол кино урлаг уналтанд орж үзэгчдээс багагүй шүүмжлэлийг хүртдэг байсан бол сүүлийн хэдэн жилд Монгол кино урлаг сэргэж шил шилээ дарсан олон ч чанартай бүтээлүүд гарсаар байна.

    Энэ бүх ололт амжилтыг дүгнэх нэгэн томоохон наадмыг ”Монголын Үндэсний Кино Урлагийн Академи”-аас санаачлан 2010 оноос эхлэн зохион байгуулж ирсэн нь ”Академи авардс” юм. Энэ жил зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус наадам ”Их тэнгэр цогцолбор”-т маргааш болох ба кино урлагийн салбар дахь ололт амжилтыг 17 номинацаар шалгаруулж академийн шагналыг ёслол хүндэтгэлтэйгээр гардуулах юм.

    Энэ жилийн наадмын хувьд дэлгэцэнд гарсан даруйдаа үзэгчдээс өндөр үнэлгээ авсан ”Атганд үлдсэн эрдэнэ”, ”Үргээлэг”, ”Тоглож болохгүй нас”, ”Lovers” зэрэг кинонууд хамгийн олон төрөлд нэр дэвшээд байгаа ба ”Академи авардс”-ын шилдгээр тодрох магадлал өндөр байгаа юм. Ийнхүү Монгол кино урлагаа хөгжүүлэх цаашлаад дэлхийн түвшинд хүрсэн чансаатай уран бүтээлийг гаргах зорилготой ”Академи авардс” маргааш буюу энэ сарын 4-ны өдөр Монгол кино урлагийн шилдгүүдийг уламжлал ёсоор тодруулах юм байна.
  • Цахим гарын үсгийн хэрэглээ хэрэгжиж эхэллээ
    2016 оны 6 сарын 03
    Энэ оны гуравдугаар улирлаас эхлэн аж ахуй нэгж байгууллагын тайлан мэдээ гаалийн мэдүүлэг, цахим тендерийн материалыг зөвхөн цахим гарын үсгээр баталгаажуулан авахаар болсон билээ. Тэгвэл энэхүү цахим гарын үсгийн хэрэглээ хэрэгжиж эхэлсэн байна. Зургаадугаар сарын 1-ээс эхлэн авах НДШ-ийн тайланг цахим гарын үсгээр баталгаажуулахаар болсон юм.

    Мөн эхний ээлжид цахим гарын үсгээр Худалдан авах ажиллагааны газар, Зам тээврийн яам, Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Лицензийн төв, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Гааль татварын ерөнхий газрын үйлчилгээ авахад ашиглаж болох юм.

    Дашрамд, цахим гарын үсгийг иргэдэд 5000 төгрөгөөр олгож байгаа бөгөөд дүүргийнхээ бүртгэлийн хэлтэст хандан гарын үсгээ авах боломжтой аж.
  • Прокурор Х.Тамир нарыг энэ сарын 15-нд шүүнэ
    2016 оны 6 сарын 03
    Хар тамхины хэрэгт холбогдсон Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир нарын дөрвөн хүнд холбогдох шүүх хурал өнгөрсөн сарын 17-нд Баянгол, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийг шүүх танхимд эхэлсэн ч нэг өмгөөлөгч нь хуралтай гэсэн шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулсан байгаа юм. Тэгвэл тэднийг шүүх хурал энэ сарын 15-нд болохоор тов гарчээ.
  • Маргааш троллейбусууд үйлчилгээнд гарахгүй
    2016 оны 6 сарын 03
    “Улаанбаатар марафон-2016” Олон улсын гүйлтийн тэмцээн ирэх сарын 04-ны өдөр болно. Гүйлтийн тэмцээний үеэр Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлана. Үүнтэй холбогдуулан эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 31 чиглэлийн 311 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд өөрчлөлт орно.



    Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчилнэ.


    Энхтайваны өргөн чөлөөний авто замын тодорхой хэсгийн хөдөлгөөн хаагдах тул тухайн өдөр троллейбус үйлчилдэг Т:2 ”5 шар - Ботаник”, Т:4 ” Ботаник -Вокзал”, Т:5 ”3,4 хороолол-Офицеруудын ордон” чиглэлүүд явахгүй болохыг иргэдэд анхааруулж байна.
5542 5543 5544 5545 5546 5547 5548
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СЗХ-ны гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгууллаа
    14 цаг 43 мин
  • Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг ухаалаг болгожээ
    15 цаг 12 мин
  • Говь-Алтай аймагт 3.7 магнитудын газар хөдөлжээ
    15 цаг 39 мин
  • Электрон тамхи уушгины хорт хавдар үүсгэдэг үү? Шинжлэх ухаан юу хэлж байна вэ?
    16 цаг 20 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    16 цаг 56 мин
  • Б.Пүрэвдагва: Шөнө ажилладаг иргэддээ зориулж 22:00-02:00 цаг хүртэл явах шөнийн автобусыг  үйлчилгээнд гаргаад байна
    17 цаг 16 мин
  • Ши Жиньпин Трампыг очихоос өмнө В.Путинтэй уулзлаа
    17 цаг 28 мин
  • Сошиалд олны хайрыг татсан Фиона нэртэй усны үхэр сүлжмэл малгай залгисны улмаас эмнэлэгт очжээ
    17 цаг 43 мин
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
    18 цаг 14 мин
  • “Хятадын засаглал ба дэлхийн хөгжил” хэлэлцүүлэг боллоо
    18 цаг 24 мин
  • Б.Дамдинням: Шатахууны нийлүүлэлт, түгээлтийг хэвийн байлгахад анхаарна
    18 цаг 36 мин
  • Ц.Идэрбат: Монгол Улс 1990 оноос хойших хамгийн өндөр буюу 1.4 сая тонн ургац хураан авлаа
    18 цаг 49 мин
  • Тавантолгой Түлш ХХК-ийн бүтээгдэхүүн чанар, стандартын шаардлага хангаж буйг дахин баталгаажууллаа
    19 цаг 9 мин
  • Ц.Идэрбат: Малын вакцины асуудалд онцгой анхаарна
    19 цаг 9 мин
  • Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг хүлээн авч уулзжээ
    19 цаг 32 мин
  • "Нойрсож буй гоо бүсгүй" хүүхэлдэйн киноны хөдөлгөөний зураач Флойд Норман "Оскар" авчээ
    19 цаг 42 мин
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
    20 цаг 13 мин
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
    20 цаг 43 мин
  • Н.Учрал: Төр эзгүйдэж болохгүй
    21 цаг 11 мин
  • Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ хэрхэн шийдвэрлэх вэ?
    21 цаг 44 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • СЗХ-ы даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудалыг хэлэлцэнэ
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 24 БАРИМТ: Дэлхийн гүнжүүдийн тухай сонирхолтой түүхүүд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК