-
2015 оны 8 сарын 25
Улсын драмын эрдмийн театрынхан 2002 оноос эхлэн аймгуудын ЗДТГ, театр, чуулгуудтай хамтран “УДЭТ-ын ӨДРҮҮД” аялан тоглолт хийх болсон юм.
-
2015 оны 8 сарын 25
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран согтууруулах ундааны хэрэглээний өнөөгийн байдлын судалгааг гаргажээ.
-
2015 оны 8 сарын 25
Нийслэлийн хэмжээнд 270 сая төгрөгийн өвс тэжээл бэлтгэх шаардлагатай
-
2015 оны 8 сарын 25
ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель Францын Ерөнхийлөгч Франсуа Олландыг хүлээн авч уулзсан байна. Хоёр орны Төрийн тэргүүн нарын уулзалт өчигдөр ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо болжээ.
-
2015 оны 8 сарын 25
Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас Палестины чөлөөлөх байгууллагын удирдагчийн албанаасаа огцорч, тус байгууллагын гуйцэтгэх хорооны 18 гишүүний тэн хагасаас илүү нь түүнийг дагалдсан байна. Тэгэхдээ Аббас Палестины Төрийн тэргүүний албаа хадгалж үлдсэн аж.
-
2015 оны 8 сарын 25
Нийслэлийн хэмжээнд инженер хангамж, нийтийн үйлчилгээний байгууллагууд амралтын өдрүүдэд ачаалал ихтэй ажиллажээ.
-
2015 оны 8 сарын 25
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн байрны 2 дугаар давхарыг Эмгэг судлалын үндэсний төвд балансаас балансад шилжүүлэхээр тогтлоо.
-
2015 оны 8 сарын 25
Йементэй залгаа хил дээр Саудын Арабын байрлал руу энэ сарын 23-нд буудсанаас тус улсын Зэвсэгт хүчний 18 дугаар бригадын командлагч хошууч генерал Абдеррахман Саад аш-Шахрани амиа алдсан байна.
-
2015 оны 8 сарын 25
Ургацын урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, 75.3 мянган тонн хүнсний ногоо, 28.7 мянган тонн тосны ургамал, 53.9 мянган тонн тэжээлийн ургамал хураан авах төлөвтэй байна.
-
2015 оны 8 сарын 25
”Гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг батлах тухай тогтоолын төслийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
-
2015 оны 8 сарын 25
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс олон талт хамтын ажиллагааны хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын Хүний эрхийн Үндэсний Комисстой 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.
-
2015 оны 8 сарын 25
2015 оны 8 дугаар сарын 16-ны өдөр найздаа туслах хүсэл эрмэлзлээр жигүүрлэсэн 15 залуу нэгдэн “Нас Залуу” сайн үйлсийн аяныг эхлүүлж, тус аянд олны танил эрхэм хүмүүс нэгдсэнээр олон нийтэд хүрч эхэлсэн билээ.
-
2015 оны 8 сарын 25
Хууль хэрэгжүүлэн ажиллах тухай албан тоот хүргүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Монгол Улсын Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэгт ”Хууль хэрэгжүүлэн ажиллах тухай” албан тоот өнөөдөр /2015.08.25/ хүргүүллээ.
Уг албан тоотод Монгол Улсын Ерөнхий сайдын өргөн мэдүүлсний дагуу 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хуралдаанаар Засгийн газрын зургаан сайдыг албан тушаалаас нь чөлөөлсөн. Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т, ”Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн, түүнчлэн нас нөгчсөн тохиолдолд түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно. Ийнхүү Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн орон гарсан тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно. Нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа нь тухайн Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна” гэж заасан байна. Хуулийн энэхүү заалтын дагуу 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр албан тушаалаас чөлөөлөгдсөн Засгийн газрын зургаан гишүүний оронд томилох сайд нарыг 2015 оны 09 дүгээр сарын 06-ны дотор Улсын Их Хурал нөхөн томилох ёстой. Иймд Монгол Улсын Ерөнхий сайд Та Засгийн газрын тухай хуулийн энэхүү заалтыг хэрэгжүүлж, шинээр томилогдох Засгийн газрын гишүүдийг Улсын Их Хуралд өргөн барихыг хүсье хэмээснийг Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2015 оны 8 сарын 25
Удаан хүсэн хүлээсэн ихрүүдийнх нь хувь заяа ийнхүү зүрх шимшрэм төгссөнөөс нэг сарын дараа Эллис хөвгүүдийнхээ зургийг фэйсбүүк хуудастаа нийтэлж, хүмүүсийг үр хөндөлтийн эсрэг уриалсан байна.
-
2015 оны 8 сарын 25
Үүнээс үзвэл Ерөнхийлөгч одоо хоригдож энгийн иргэд болон цагаан захтнуудыг бүгдийг өршөөхгүй гэсэн байна гэж З.Баянсэлэнгэ гишүүн мэдэгдсэн юм.
Энэ талаар түүнээс тодрууллаа.
-
2015 оны 8 сарын 25
Танзани улсын Уул уурай, эрчим хүчний яамыг төлөөлсөн баг болон Бүгд найрамдах Зимбабве улсын Эдийн засгийн бодлогын шинжилгээ, судалгааны газрын дарга, судлаачид өнгөрсөн долоо хоногт манай улсад айлчиллаа.
-
2015 оны 8 сарын 25
УИХ ДАХЬ МАХН-МҮАН-ЫН “ШУДАРГА ЁС”
ЭВСЛИЙН БҮЛЭГ
2015.08.24
-
2015 оны 8 сарын 25
Сүүлийн үед гэдэсний цусан суулга өвчин ихгарч байгаа ажээ. Энэ оны эхний долоон сарын байдлаар нийслэлд 700 гаруй тохиолдол б]ртгэгдсэн нь сүүлийн таван жилийн дунджаас нэмэгдэх хандлагатай байгаа юм байна.
-
2015 оны 8 сарын 25
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Катар Улсын Батлан хамгаалахын сайд Хамад Бин Али Аль Аттия тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
-
2015 оны 8 сарын 25
Ливи улсыг Италийн өмнөд эргээс тусгаарладаг Сицилийн хоолойд нэг хоногт 4500 цагаачийг аварчээ. Энэ талаар өнгөрсөн ням гаригт Италийн эргийн хамгаалалтын албанаас мэдээлэв.