-
2015 оны 8 сарын 21
Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй байгааг ашиглан сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр цэцэрлэг ажиллуулж, хууль зөрчих тохиолдол цөөнгүй гардаг.
Эцэг, эхчүүд хүүхдээ төрийн бус өмчийн цэцэрлэгт явуулахаар шийдсэн бол тухайн байгууллага нь сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, зөвшөөрөл нь үүсгэн байгуулагчийн нэр дээр байгаа, зөвшөөрлийн хугацаа дууссан эсэхийг сургалтын байгууллагаас лавлаж тодруулж байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зөвлөж байна.
Тусгай зөвшөөрөл авсан байгууллага нь таны хүүхдийг тав тухтай эрүүл, аюулгүй орчинд асарч хамгаалан, хөгжүүлэх, хүмүүжүүлэх, сургах чиглэлээр ажиллахаас гадна болзошгүй осол, гэмтэл, хоолны хордлого зэргээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй.
Төрийн өмчийн бус цэцэрлэг ажиллуулах тусгай зөвшөөрлийн гэрчилгээг бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах болон гэрчилгээ гаргаж өгөх нэрээр бусдаас их хэмжээний мөнгө залилан авах хэрэгт автахгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Гэрчилгээг бусдаас худалдаж болон бэлгэнд авсан тохиолдолд тухайн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгодог хуулийн заалттайг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар анхааруулж байна.
-
2015 оны 8 сарын 21
Монголын залуучуудын холбооны Боловсролын байнгын хороо, БСШУЯ-тай харилцан тохиролцож, сурах бичгийг хямд үнээр Улаанбаатар хотод болон орон нутгуудад түгээх ажлыг зохион байгуулахаар болжээ.
-
2015 оны 8 сарын 21
Английн Челси клуб Барселонагийн довтлогч Педрог 19 сая фунтээр худалдан авч 4 жилийн гэрээ байгуулжээ.
-
2015 оны 8 сарын 21
Төв Азийн Бүс Нутгийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Хөтөлбөр буюу КАРЕК нь Азийн хөгжлийн банк (АХБ)-ны дэмжлэгтэйгээр 1996 оноос эхлэн бүс нутгийн орнуудын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, худалдааг хөгжүүлэх замаар ядуурлыг бууруулах зорилгоор хэрэгжиж эхэлсэн билээ.
-
2015 оны 8 сарын 21
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Улаанбаатар хотын цагдаагийн газар, нийслэлийн Онцгой байдлын, Ерөнхий төлөвлөгөөний, Өмчийн харилцааны газар хамтран үйлдвэрлэлийн осол, гэмтлийг багасгах зорилгоор өчигдөр нээлттэй хэлэлцүүлэг хийлээ. Он гарсаар үйлдвэрлэлийн 82 осол гарчээ. Үүний улмаас 78 хүн хүнд, хөнгөн гэмтэж, 23 хүн нас баржээ. Ослын дийлэнх буюу 22 нь уналт, нуралтаас үүдэлтэй аж НМХГ-ын улсын байцаагч нар энэ онд 21 барилга байгууламжийн үйл ажиллагааг түр зогсоож, 14 объектын үйл ажиллагааг сэргээсэн таван компани, нэг иргэнийг нийт долоон сая гаруй төгрөгөөр торгожээ.
-
2015 оны 8 сарын 21
“Хогbucket challenge”-д С.Одонтуяа гишүүнийг дууджээ
-
2015 оны 8 сарын 21
АНУ-ын томоохон автомашин үйлдвэрлэгч “Женерал моторс” компани 180 мянган автомашинаа эргүүлэн татахаар болжээ.
-
2015 оны 8 сарын 21
Цэцэрлэгийн бүртгэл ирэх даваа гарагаас эхэлнэ. Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн насны 116 570 хүүхэд байгаа бөгөөд энэ жил төрийн болон төрийн бус өмчит 632 цэцэрлэгт 91687 хүүхдийг хамруулахаар төвөвлөж байна.
-
2015 оны 8 сарын 21
С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн хоригийг зүйл заалт бүрээр нь хэлэлцэх хуультай
-
2015 оны 8 сарын 21
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Б.Бат-Эрдэнэ 2015.07.31-ний өдөр БНСУ-ын Уул урхайн нөхөн сэргээлтийн корпораци /Миреко/-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны дарга Пэг Син Гвон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
-
2015 оны 8 сарын 21
Нагасаки их сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
У
-
2015 оны 8 сарын 21
BIG SALE
-
2015 оны 8 сарын 21
МХЕГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ Японы цөмийн энергийн агентлагийн Хүний нөөцийн хөгжлийн төвийн ерөнхий менежер, ахлах судлаач ноён Акихидэ Хидака тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Улсын цөмийн энергийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх асуудал, хамтын ажиллагааны талаар ярилцаж, сургагч багш бэлтгэх хөтөлбөртэй танилцав.
Нарийвчилсан төлөвлөгөөг хэлэлцэв
DSC 4800 1 1200x789Дэд дарга Б.Бат-Эрдэнэ Европын холбооноос хэрэгжүүлж буй “Монгол Улсын Стандартыг тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн удирдагч Де Пау Хенк-г хүлээн авч уулзлаа. Төслийн хүрээнд мэргэжлийн хяналтын улсын байцаагчдыг чадавхижуулах, сургалтад хамруулах, судалгаа хийх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөсөн бөгөөд 2015 он дуустал хийгдэх ажлын нарийвчилсан төлөвлөгөө, 2016 оны төлөвлөгөөг хэлэлцжээ.
-
2015 оны 8 сарын 21
Энэ сарын 20-ны өдрийн 13:00 цагт ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газраас Завхан аймгийн Чигэстэй багийн Гандангийн урд, “Чигэстэй” голын салаанд хоёр айл усанд автах гээд байна гэсэн дуудлага иржээ.
-
2015 оны 8 сарын 21
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэмтэд Нарантуул зах орчмын гэр хорооллын гурван хэсэг газраас хөрсний дээж авч шинжилжээ.
-
2015 оны 8 сарын 21
Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг шаардав
Баасан, 8 сарын 21 2015
Бичсэн Ч.Ариунболд
Хэвлэх Email
Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг шаардав
Монголын либерал намаас УИХ-ын дарга З.Энхболд болон УИХ-д дахь нам, эвслийн бүлгүүдэд ээлжит бус чуулганаар баталсан Өршөөлийн хуулийн авлига, албан тушаалын гэмт хэргийг өршөөх заалтыг хасах шаардлага хүргүүллээ.
Монголын либерал намын дарга Б.Амгаланбаатар, ”Өршөөлийн хуулиар авлига, албан тушаал болон залилангийн хэргээр хорих ял эдэлж буй 500 гаруй хүнийг өршөөнө. Энэ бол Монгол Улс авлигалын эсрэг зогсож чадахгүй байна гэсэн үг. Дээр дурьдсан хэргүүдийг өршөөх нь авлигалыг зогсоохын тулд хийсэн бүх алхамаасаа ухарсан үйлдэл болно. Тиймээс Ерөнхийлөгчийн хэсэгчилэн тавьсан хоригийг хүлээж авахыг шаардаж байна” гэлээ.
Шаардлага хүргүүлэхийн өмнө тус намын төлөөлөл болсон 30 гаруй автомашинтай залуус Чингис зочид буудлаас төв талбай хүртэл эсэргүүцлийн цувааг зохион байгуулсан юм. Тэд “Авлигачдын цагаадсан өдрөөс Монголын төр харлана”, “Өршөөлийн хуулийг дэмжсэн гишүүдийг ард түмэнд танилцуул” гэсэн лоозон машиндаа наасан байв.
-
2015 оны 8 сарын 21
Монгол Улсад прокурорын байгууллага үүсч, хөгжсөний 85 жилийн ой, Прокурорын албаны өдөрт зориулсан баярын хурал Соёлын төв өргөөнд боллоо.
-
2015 оны 8 сарын 21
Увс аймагт түймэртэй байна. Тус аймгийн Баруунтуруун сумын Баян-Айраг багийн “Онт” гэдэг газар /сумаас 14 км-т/ гарсан хээрийн түймрийг цурамд оруулаад байгаа аж.
-
2015 оны 8 сарын 21
Баруун бүсийн таван аймгийн төлөөлөгчид чуулав
-
2015 оны 8 сарын 21
МУЗН-ийн Эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн барив