-
2015 оны 8 сарын 18
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал, түгжирлийг бууруулах, нийтийн тээврийн чиглэлийн давхцалыг багасгах зорилгоор 15-ны өдрөөс хэрэгжүүлж эхлэсэн нийтийн тээврийн үйлчилгээний сүлжээний шинэчилсэн төлөвлөлтийн талаар өнөөдөр /08.18/ дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр болжээ.
-
2015 оны 8 сарын 18
Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянбуурал багийн “Цагаан эрэг” гэдэг газраас малчин Л /52 настай, эрэгтэй/ энэ сарын 15-ны өдрийн 16:00 цагийн орчим мориндоо яваад сураггүй болжээ. Энэ тухай мэдээллийг 16-ны өдрийн 22:00 цагт тус сумын удирдлага хүлээн авсан байна. Тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б-ээр ахлуулсан 18 хүн, 1 автомашин, 6 мотоцикльтойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 17-ны өдрийн 19:00 цагийн орчим тус багийн “Улаан эрэг” гэдэг газраас /сумаас баруун хойш 30 километр/ осгож нас барсан байдалтай олжээ.
-
2015 оны 8 сарын 18
Монгол Улсад Прокурорын байгууллага үүсч хөгжсөний 85 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан тушаал гаргаж прокурорын байгууллагад он удаан жил, идэвхи зүтгэл гаргаж, үр бүтээлтэй ажилласан прокурор ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр УЕПГ-т боллоо.
-
2015 оны 8 сарын 18
Өмнөд Солонгос. Тус улсын Ерөнхийлөгч 6000 гаруй гэмт хэрэгтэнд өршөөл үзүүлэх шийдвэр гаргаад байна. Тэдний дунд хөрөнгө завшсан хэргээр хоригдож буй тус улсын гурав дахь том бизнес группын тэргүүн багтаж байгаа юм. “Энэ шийдвэр эдийн засгаа бэхжүүлэх, сэргээх зорилготой” хэмээн Ерөнхийлөгч Пак мэдэгдсэн ч тэргүүлэх бизнесменүүд хуулиас дээгүүр байгаагийн илэрхийлэл боллоо хэмээн шүүмжлэгчид үзэж байна.
Хууль зүйн сайд Ким Хен-вунгийн хэлснээр өршөөлд замын хөдөлгөөний зөрчил гаргасны улмаас жолооны үнэмлэхээ хураалгасан, торгуулсан эгэл жирийн хүмүүс байгаа ажээ. Харин улстөрчид, төрийн албан хаагчид өршөөлд хамрагдаагүй байна. Өршөөл үзүүлэх шийдвэр нь 2013 онд сонгогдсон Ерөнхийлөгч Пак-ийн хамгийн анхных бөгөөд дэлхийн II дайн төгссөн, Японы эзлэн түрэмгийлэгчид Солонгосын хойгоос гарсны 70 жилийн ойтой давхцаж байгаа билээ.
-
2015 оны 8 сарын 18
Нийтийн тээврийн үйлчилгээнд гараад гурав л хонож буй Угсраа автобус залгаасаараа салж, зорчигчид гэмтсэн хэрэг өчигдөр гарлаа. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Төв шуудангийн урд талын уулзварт 16:00 цагийн орчимд угсраа автобус салж, олон хүн гэмтсэн байна.
-
2015 оны 8 сарын 18
АТГ-аас 14 дүрэм, журмыг хүчингүй болгуулжээ
-
2015 оны 8 сарын 18
ОУОХ-ны тамирчдыг дэмжих хөтөлбөр нь ”Olympic Agenda 2020” үзэл баримтлалд тусгагдсанаар спортын талбарт цэвэр шударгаар өрсөлдөж байгаа тамичдын хичээл зүтгэлийг үнэлэх зорилготой юм. Олимпийн наадамд оролцож байсан тамирчдад хамааралтай энэхүү хөтөлбөр нь анх 2009 ооос эхлэлтэй бөгөөд өнөөг хүртэл ОУОХ-оос тамирчдыг дэмжих хөтөлбөрийг боловсруулж, дэлхийн бүх орны тамирчдыг дэмжсээр ирсэн байдаг.
-
2015 оны 8 сарын 18
<iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/zzYNBCZsJag” frameborder=”0” allowfullscreen></iframe>
-
2015 оны 8 сарын 18
Өршөөлийн тухай хууль батлагдаж, хэдхэн цагийн дараа МАХН-ын дарга Н.Энхбаяр Монголдоо ирж, тэрээр МАН-ын сайдуудыг томилох асуудлыг ахлахаар болж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хуульд хориг тавьсан “халуухан” өдрүүд үргэлжилж байна. Яг энэ үеэр БНСУ-д ч мөн Өршөөлийн хууль батлагдлаа. Азийн хоёр оронд зэрэг батлагдсан хуулиуд даанч ийм хол зөрүүтэй аж.
-
2015 оны 8 сарын 18
Наймдугаар сарын 18-ны Мягмар гарагт дараах байршлын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар хийх тул хэрэглэгчид та бүхэн цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
2015 оны 8 сарын 18
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, “Нийслэлийн Үйлдвэрлэл, технологийн парк хөгжүүлэх” хөтөлбөрийн төслийг хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцууллаа.
-
2015 оны 8 сарын 18
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Төрийн тахилгын ёслол үйлдэх тухай” асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
-
2015 оны 8 сарын 18
Баруун зүгийн нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Төвийн аймгийн ихэнх, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч төвийн нутаг, говь болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр 13-18 градус, Алтайн өвөр говиор 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 15-17 градус дулаан байна. Өглөө 06 цагт Улаанбаатарт: 11 градус дулаан, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
-
2015 оны 8 сарын 18
2015.8.18, Мягмар гараг / Билгийн тооллын: 4
Намрын тэргүүн хөх бич сар
Тугчин одтой, улаан бар өдөр
-
2015 оны 8 сарын 17
Р.Гончигдорж: Бизнесийн орчныг эрүүлжүүлж байна гэсэн үг
-
2015 оны 8 сарын 17
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дөнгөж сая Өршөөлийн хуульд хэсэгчилж хориг тавилаа. Тодруулбал, Авлигачдыг өршөөсөн заалтуудад хориг тавьжээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт уг хуульд хориг тавина гэж мэдэгдсэн билээ. Энэ талаар түүний Хуулийн бодлого, хүний эрхийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр доорх тайлбарыг өгөв.
-
2015 оны 8 сарын 17
Ургац хураалтаас 70-80 хувийн алдагдал хүлээнэ гэв
-
2015 оны 8 сарын 17
Өнгөрсөн лхагва гаригт Хятадын Тяньжин хотын үйлдвэрийн агуулахад дэлбэрэлт болсон билээ.
-
2015 оны 8 сарын 17
Тахлын вакцинд үнэгүй хамруулж байна
-
2015 оны 8 сарын 17
Бүгд Найрамдах намын гишүүн Д.Трамп сонгуулийн сурталчилгааны ажилдаа нэг тэрбум ам.доллар зарцуулахад бэлэн хэмээн мэдэгдсэн байна.