-
2015 оны 8 сарын 01
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэл эхэлнэ
-
2015 оны 8 сарын 01
Ихэнх нутгаар борооших тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.
-
2015 оны 8 сарын 01
Чөлөөт нислэгийн ДАШТ-ээс Монголын баг мөнгөн медаль авлаа. Налайх дүүргийн Дархан ноёны худаг хэмээх газар болж буй чөлөөт нислэгийн ДАШТ-ий үндсэн гурван төрлийн сүүлийнх болох хугацаат нислэг буюу F1C ангилалын тэмцээн өчигдөр болж, багийн дүнгээр БНХАУ 3951 оноогоор түрүүлж, Монгол 3873, Их Британи 3872 оноогоор мөнгө, хүрэл медаль хүртлээ. Энэ ангилалд 19 орны 47 тамирчин өрсөлдсөнөөс 19 нь эхний 7 нислэгийг амжилттай хийж, финалд өрсөлдөх эрхийг авсан. Манай тамирчдаас ОУХМ Э.Эрдэнэбат финалд өрсөлдөх эрхийг авсан бөгөөд шийдвэрлэх нислэгүүд өнөө өглөө 09.00 цагт болсон бөгөөд дүгнэлт хараахан ил гараагүй байна.
-
2015 оны 8 сарын 01
Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
-
2015 оны 8 сарын 01
2015 оны 08 дугаар сарын 01-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
-
2015 оны 7 сарын 31
Дэлхийн тусгай олимпт Монголын баг тамирчид 7 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар ширээний теннисний ганцаарчилсан төрөл, жудо (эрэгтэйчүүд), 100 метрийн гүйлт, бөөрөнцөг шидэлт, ийн төрөлд 1 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртээд байна.
-
2015 оны 7 сарын 31
УИХ-ын ээлжит бус чуулганы эхний хуралдаан ирэх даваа гариг /VIII.03/-ийн 09.30 цагт болно.
-
2015 оны 7 сарын 31
БСШУ-ны дэд сайд Я.Төмөрбаатар өнөөдөр Киргиз улсын ерөнхийлөгч асан Роза Отунбаеатай уулзаж, хоёр орны боловсролын өнөөгийн түвшин болоод цаашдын хөгжлийн талаар ярилцлаа.
-
2015 оны 7 сарын 31
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАН-ын 6 садйыг хөөх эсэх асуудлыг ҮЗХ-ноос шийдэх ёстой хэмээн үзэж буйгаа мэдээлсэн. Тиймээс ҮЗХ-г ирэх даваа гарагт болох УИХ-ын ээлжит бус чуулганаас өмнө хуралдуулах шаардлагыг УИХ-ын дарга З.Энхболдод хүргүүлсэн байна.
-
2015 оны 7 сарын 31
FIFA-гийн ерөнхийлөгчийн сонгуульд Хюндэй группийн хувьцааны хяналтын багцыг эзэмшдэг Өмнөд Солонгосын тэрбумтан Чун Мон Жүн өрсөлдөнө гэж туслах нь өчигдөр CNN агентлагт хэлжээ.
-
2015 оны 7 сарын 31
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дөнгөж сая мэдээлэл хийлээ.
-
2015 оны 7 сарын 31
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дөнгөж сая УИХ-ын дарга З.Энхболдод Засгийн газрын зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай тогтоолын төслийг өргөн барилаа.
-
2015 оны 7 сарын 31
УИХ-ын гишүүн Н.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар төслөө бэлэн болгосон.
-
2015 оны 7 сарын 31
Улсын Их Хурлын даргын Ахлах зөвлөх С.Ламбаа өнөөдөр /2015.07.31/ БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн Чой Донг Ик, БНСУ-ын Хараагүйчүүдийн Силоам төвийн захирал Ким Ми Кионг, Солонгосын олон улсын эрүүл мэндийн тусламжийн сангийн зохицуулагч Лий Юу Ри нарыг хүлээн авч уулзлаа.
-
2015 оны 7 сарын 31
Монгол Улсад төмөр зам байгуулагдсаны 77 жил, Монгол-Оросын хамтарсан ”УБТЗ” ХНН-ийн 66 жилийн ой өнөөдөр тохиож байна.
-
2015 оны 7 сарын 31
Нэмүү өртгийн албан татварын тухайн хуулийн дагуу ”Уул уурхайн эцсийн бүтээгдэхүүний жагсаалт батлах тухай” Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулсан. Ингэснээр экспортод гаргасан нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд НӨАТ-ын тухай хуулийн хүрээнд татварын тэг хувь хэмжээг хэрэглэх боломжийг бүрдүүлж өгсөнийг салбарын яамнаас онцолж байна.
-
2015 оны 7 сарын 31
УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон баруун бүсийн аймгуудад ажиллаж байна. Тэрээр энэ сарын 27-нд Ховд аймагт ажиллажээ.
-
2015 оны 7 сарын 31
Он гарсаар согтуугаар автомашин жолоодсон 24 мянга гаруй жолоочийг Замын цагдаагийн газраас саатуулжээ.
-
2015 оны 7 сарын 31
Йерусалем хотод болсон Ижил хүйстнүүдийн жагсаалын үеэр зургаан хүнийг хутгалж шархдуулсан этгээдийг баривчилсан тухай Израйлийн цагдаагийн албанаас мэдэгдлээ. Сэжигтэй этгээд нь 2005 оны жагсаалын үеэр гурван хүнийг хутгалсан гэмт хэрэгтэн мөн болохыг цагдаа нар тогтоожээ.
-
2015 оны 7 сарын 31
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр БНСУ-ын Уул урхайн нөхөн сэргээлтийн корпораци /Миреко/-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны дарга Пэг Син Гвон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.