-
2015 оны 7 сарын 21
Энэ ертөнцөд хүн болж төрөхийг зүүний үзүүр дээр арвай тогтохтой ховор нандин хувь заяа хэмээн зүйрлэдэг.
-
2015 оны 7 сарын 21
Монгол Улсын хууль, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
-
2015 оны 7 сарын 21
Дэлхийн серфингийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөд Африкт зохиогдож байсан ч зогсоход хүрлээ. Учир нь тэмцээний үеэр аймшигтай, биширмээр үйл явдал болсон байна. Тодруулбал, Австралийн тамирчин Мик Фэннингийг далайн усанд үзүүлбэрээ үзүүлж байхад нь аварга загас дайрчээ. Давалгаагаар тэшилтийн дэлхийн 3 удаагийн аварга Мик Фэннинг аварга загастай тулалдаж, шархдаж гэмтэлгүйгээр амьд гарсан байна. Түүний аварга загастай тулалдаж буй бичлэг интернэтэд олон сая хүний анхаарлыг татаж байгаа юм. Австралийн мэргэжлийн тамирчны ур чадвар, эр зоригийг нийгмийн сүлжээ хэрэглэгчид бахдан ярьж байна.
-
2015 оны 7 сарын 21
Японы мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх аварга М.Даваажаргал Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм цолыг цагаан сарын өмнөхөн хүртсэн билээ.
-
2015 оны 7 сарын 21
Бразилийн Манаус хотод аллагын хэрэг огцом өссөн талаар “BBC” агентлаг онцоллоо.
-
2015 оны 7 сарын 21
“Гудамж” төслөөс хэрэгжүүлж байгаа хотын дэд төв төслийн хүрээнд нийслэлийн гудамж талбайн өнгө үзэмжийг сайжруулах, хотын иргэд болон гадаадын жуулчдад тав тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор “Автомашингүй гудамж” бий болгон тохижуулахаар төлөвлөж, нийслэлийн холбогдох газруудын мэргэжилтнүүдтэй хамтарсан ажлыг хэсэг байгуулан судлагааны ажлыг эхлүүлжээ. Тус ажлын хэсгийн үзэж байгаагаар нийслэлийн хэд хэдэн байршилд ийм гудамж бий болгох боломжтой байгаа юм байна. Энэ тухай өчигдөр болсон нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцлээ.
-
2015 оны 7 сарын 21
Куба болон АНУ өнгөрсөн жил дипломат харилцаагаа албан ёсоор сэргээсэн. Үүний хүрээнд хоёр орон харилцан элчин сайдын яамдуудаа нээж байгаа билээ. Өчигдөр Куба улсын Элчин сайдын яамаа Вашингтон хотод нээсэн байна.
-
2015 оны 7 сарын 21
Энэ сарын 17-ны өдрийн байдлаар орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 839.4 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ.
-
2015 оны 7 сарын 21
Гадны болон дотоодын иргэд аялал жуулчлал хийх зорилготойгоор хилийн бүс зурваст зөвшөөрөлгүйгээр нэвтрэх тохиолдолд нэмэгдэж байгаа аж.
-
2015 оны 7 сарын 21
Охид, эмэгтэйчүүдийн анхдугаар лиг эхэллээ
-
2015 оны 7 сарын 21
“Өмнөговь – 2015” бага олимп өчигдөр нээлтээ хийсэн ба тус Олимпод 21 багийн 450 гаруй тамирчид өрсөлдөж байгаа юм.
-
2015 оны 7 сарын 21
Грекийн Засгийн газар энэ сард олон улсын зээлдүүлэгчдэд 3.5 тэрбум еврогийн өрөө төлөх ёстой. Тэгвэл Олон улсын валютын сангаас 2.05 тэрбум еврогийн төлбөр хүлээн авсан талаар мэдээллээ.
-
2015 оны 7 сарын 21
Улс даяар тоон системд шилжих ажил үргэлжилж байна.
-
2015 оны 7 сарын 21
”Ухаалаг автобус” хөтөлбөр энэ сарын 24-ны өдрөөс эхлэн албан ёсоор хэрэгжих гэж байгаа билээ.
-
2015 оны 7 сарын 21
Хятадын экс ерөнхийлөгч Ху Жинтаогийн ахлах зөвлөх Лин Жихуаг сахилгын зөрчил гаргаж, авилга авсан хэргээр шалгаж байгаа тухай Синьхуа агентлаг мэдээлсэн талаар бид өгүүлж байсан.
-
2015 оны 7 сарын 21
Кени улсын нийслэл Найроби хотын Уэстгэйт худалдааны төв дэлгүүр 2 жилийн дараа анх удаа үйл ажиллагаагаа дахин эхлүүлсэн байна.
-
2015 оны 7 сарын 21
Нийслэлийн Нэгдүгээр амаржих газрыг ”Өргөө” Хоёрдугаар төрөхийн ”Хүрээ”, Гуравдугаар амаржихыг ”Амгалан” гэх болсон. Тэгвэл энэ сарын 17-нд нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга тушаал гарган, дээрх амаржих газруудад Эмгэг нярайн тасаг байгуулахаар болжээ. Нийслэлийн Өргөө амаржих газар зохион байгуулалт, хүний нөөц, багаж, тоног төхөөрөмжийн бэлтгэл хангасан тул Эмгэг нярайн тасаг нь ирэх наймдугаар сарын 1-нээс үйл ажиллагаагаа явуулах аж. Харин ”Хүрээ”, ”Амгалан” амаржих газарт тасаг байгуулан ажиллуулах бэлтгэл ажлыг үе шаттайгаар хангаж, хэрэгжүүлэхийг уг тушаалаар үүрэг болгожээ.
-
2015 оны 7 сарын 21
Сири улстай хиллэдэг Туркийн Суруч хотод дэлбэрэлт болсны улмаас 30 гаруй хүний амь эрсдэж, 100 орчим хүн шархадсан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ.
-
2015 оны 7 сарын 21
Увс аймгийн 90 жилийн түүхт ойн наадам энэ сарын 22-24-нд болно. Увсчууд 90 жилийн ойгоо ”Бөхийн баяр” хэмээх нэрийн дор тэмдэглэхээр болжээ. Уг наадамд дархан аварга А.Сүхбат тэргүүтэй 512 бөх зодоглоно гэсэн таамаг байгаа юм. Мөн О.Балжинням, С.Мөнхбат нар зодоглох аж. Цаашлаад төрийн наадмын түрүү бөхүүд болох Б.Ганбат, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь нарын арслангууд зодоглох нь ээ.
-
2015 оны 7 сарын 21
10.30 цагт Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулах Охид, эмэгтэйчүүдийн анхдугаар лигийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх хэвлэлийн хурал МХБХ-нд болно.
11.00 цагт МҮОНТҮ-ийн мэдээллийн төвд хунтайж П.Давааням шавь нарын хамт хэвлэлийн хурал зарлаж байна.
12:00 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд ”Стандарт мах” ХХК-ийн захирал асан Ууганбаатарын залилангийн хэргийн талаар хохирогч Ч.Амаахүү мэдээлэл хийнэ.
14:00 цагт Дарь-Эхийн 21-р хороонд гэр хорооллын хүүхдүүдэд зориулсан үнэ төлбөргүй сургалт явуулах 40 компьютер, интернэт орчин бүхий сургалтын төвийн нээлт болно.