-
2015 оны 7 сарын 01
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хаалттай хуралдаж, улсын их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын хэн нь зүүн жигүүрийг магнайлах вэ гэсэн асуудлыг хэлэлцлээ.
-
2015 оны 7 сарын 01
Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагуудад цахим ажлын байрны систем нэвтрүүлэх, байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах, цахим үйлчилгээний нэгдсэн хяналт шинжилгээ үнэлгээг бий болгох E-Office программыг Нийслэлийн Мэдээллийн Технологийн газраас нэвтрүүлж эхэллээ.
-
2015 оны 7 сарын 01
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 2015 оны эхний хагас жилийн ажлаа дүгнэлээ. “Тайлан-100” арга хэмжээний хүрээнд аймаг, нийслэл, дүүргийн Мэргэжлийн хяналтын газар, хэлтэс, улсын байцаагчдаа оролцуулан цахим хэлбэрээр явууллаа. Ерөнхий газрын бодлогын болон хяналтын газрын дарга нар ажлын төлөвлөгөөнийхээ биелэлтийг танилцуулсан байна.
-
2015 оны 7 сарын 01
Өчигдөр Афганистаны нийслэл Кабул хотноо их хэмжээний тэсрэх бөмбөг ачсан автомашинтай амиа хорлогч этгээд НАТО-ийн зэвсэгт хүчний цуваа болон Кабулын Цагдаагийн төв байранд халдсан хэрэг гарлаа.
-
2015 оны 7 сарын 01
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2 дахь жилдээ Чингисийн талбайд сонгодог урлагийн үдэш буюу Best of Classics- Open air тоглолт зохион байгуулах гэж байна. Өнгөрсөн жилийн 7-р сарын 6-нд Чингис хааны нэрэмжит талбайд Сонгодог урлагийн тоглолт болж УДБЭТ-ын хамт олон 3000 орчим үзэгчдэд өөрсдийн тоглолтоо толилуулсан. Харин энэ жилийн 7-р сарын 4-ний 21.00 цагаас “Best of Classics- Open air” цогц хөтөлбөрийг Улсын их баяр наадамд зориулан өвөрмөц тайз, онцгой хөтөлбөр бүхий дэлхийн сонгодог болон үндэсний бүтээлийн дээжсээс сонгон бэлтгэсэн бүрэн хэмжээний тоглолт болно. Энэ үдэш Чингисийн талбайд 2000-3000 суудал засахаар төлөвлөж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 7 сарын 01
Грекийн эрх баригчид зээлийн асуудлаар олон улсын санхүүгийн байгууллагатай хэлэлцээ хийсэн боловч зөвшилцөлд хүрч чадаагүй. Зээлийнхээ эхний хэсгийг төлөх хугацаа өчигдөр дууссан. Үүнтэй холбогдуулан Европын Комиссын тэргүүн Жан-Клод Юнкер Грекийн Ерөнхий сайдад захидал илгээсэн байна.
-
2015 оны 7 сарын 01
У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлжээ
-
2015 оны 7 сарын 01
Хятадад хар тамхи хэрэглэгчдийн 70 хувь нь ажилгүй иргэд байна
-
2015 оны 7 сарын 01
Хүй долоон худагт хуушуур худалдаалах зөвшөөрөл 200, хүнсний бараа худалдаалах 80 орчим, Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуур хийж зарах 500 орчим зөвшөөрлийг иргэдэд олгоно хэмээн нийслэлийн Захирагчийн ажлын алба мэдээллээ.
-
2015 оны 7 сарын 01
Төв цэнгэлдэх хүрээлэнд Үндэсний их баяр наадмын ёслолын ажиллагаа, бөхийн барилдаан үзэх тасалбарыг энэ сарын 6-наас эхлэн худалдаалж эхэлнэ.
-
2015 оны 7 сарын 01
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлагууд цаг үеийн асуудлаар өнөөдөр 10.00 цагт хэвлэлийн хурал зарлажээ.
-
2015 оны 7 сарын 01
УИХ-аас батлагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Монгол хэлний тухай хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.
-
2015 оны 7 сарын 01
80 хувь түлэгдсэн н.Цэрэнтогтох хүү БНСУ-д эмчилгээ хийлгэхээр явлаа
-
2015 оны 7 сарын 01
Долларын ханш буцаад өсч эхэлсэн бөгөөд 2000 орчим төгрөг хүрэх магадлалтай байна. Тавдугаар сард 1879 төгрөг болж буурсан доллар буцаад 90 орчим төгрөгөөр өслөө.
-
2015 оны 7 сарын 01
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагаас хамтран зохион байгуулсан “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг хөгжүүлж, эрх зүйн орчныг сайжруулах нь” сэдэвт зүүн бүсийн чуулга уулзалт энэ сарын 27, 28-ны өдрүүдэд боллоо.
-
2015 оны 7 сарын 01
Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр /2015.07.01/ өргөн барилаа.
-
2015 оны 7 сарын 01
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/564 дүгээр захирамж гаргалаа.
-
2015 оны 7 сарын 01
Нийслэлийн Баянзүрх дүүргийн түүхт 50 жилийн ойг угтан Батлан хамгаалах яам, Монгол улсын зэвсэгт хүчний жанжин штаб, дүүргийн Засаг даргын Тамгын газрын хамтын ажиллагааны хүрээнд дэлхийн 24 орны энхийг сахиулагч дүүргийн Мэргэжлийн сургалттай 55 дугаар бүрэн дунд сургуульд 332 сая төгрөгийн засвар хийлээ.
-
2015 оны 7 сарын 01
Өчигдөр 13.00 цагийн үед Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт шүүгдэгчдийг авч явсан Тахарын албаны хуягласан машин онхолдсон осол гарчээ. Өнгөрсөн хоёрдугаар сараас малын хулгайн хэргээр баривчлагдан Хэнтий аймгийн төвд амьдарч, гадуур шалгагдаж байгаа долоон шүүгдэгчдийн хэргийг шийдвэрлэхээр Хэнтий аймгийн шүүх Өмнөдэлгэр суманд очсон байна. Харин нэгэн шүүгдэгчийн өмгөөлөгч оролцох боломжгүй байсан тул шүүх хурлыг хойшлуулж, аймгийн төв руу буцаж явах замдаа буюу Хэнтий аймгийн төвөөс 50 км-ийн зайд уг осол гарчээ. Шүүгч, прокурорын ажилтнууд өөр машинд сууж явжээ. Түргэн тусламжийнхан ослын газрыг олохгүй цаг алдсан байна. Улмаар эмч нарыг ирэх хүртэл цусандаа хутгалдсан шүүгдэгчид гавтайгаа байсан талаар эх сурвалж хэллээ.
-
2015 оны 7 сарын 01
“АKUMA”, “Пассаж” төвүүд гахай авлаа