-
2015 оны 6 сарын 11
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газрын дарга Б.Пүрэвдорж албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр гаргасан талаараа мэдээлэл хийлээ. Б.Пүрэвдорж “АТГ-т намайг шалгаж байгаа, шалгуулаад үнэн мөнийг олох хүртлээ албан тушаалаасаа чөлөөлөгдөж байна. Би буруугүй. Тиймээс хуулийн байгууллага энэ хэргийг үнэн зөв шалгана гэдэгт итгэж байна” гэсэн юм.
-
2015 оны 6 сарын 11
Өмнөговь аймгийн Баяндалай, Баян-Овоо, Булган, Даланзадгад, Мандал-Овоо, Ханбогд сумын нутагт энэ сарын 09, 10-ны өдөр дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орж, салхи түр зуур 20-25 м/с хүртэл ширүүссэн байна.
-
2015 оны 6 сарын 11
Гэртээ цоожлогдсон хүүхдийг эсэн мэнд хүлээлгэж өглөө
-
2015 оны 6 сарын 11
АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөл хуралдлаа
1 цаг 2 минутын өмнө
Print Zasag and PDF
ShareThis Facebook Tweet LinkedIn Email
Манай улс 2006 онд АСЕМ-ын гишүүнээр элссэнээс хойш тус байгууллагын үйл ажиллагаа, санал санаачилгад идэвхтэй оролцож байгаа юм. Ази, Европын Дээд түвшний XI уулзалт 2016 оны долдугаар сард Улаанбаатар хотод болно. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ахалж буй Дээд хэмжээний энэ уулзалтыг зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн ээлжит хурал Ерөнхий сайдын өрөөнд болж, Аюулгүй байдал, ёслол, улсын хил нэвтрэх асуудал хариуцсан ажлын хэсгийн мэдээллийг сонслоо. Энэ ажлын хэсгийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав ахалж буй юм.
Өнөөдрийн хурлаар төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах, улсын хилээр шалган нэвтрүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг зохион байгуулах Шуурхай удирдлагын штаб болон Нэгдсэн удирдлагын төв байгуулахад шаардагдах техник, тоног төхөөрөмж худалдан авах хөрөнгийн асуудлаар ярилцаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо.
Манай улсад болох Ази, Европын Дээд түвшний XI уулзалтад 51 орны Төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн, Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 5000 гаруй зочид, төлөөлөгч оролцоно гэж төлөвлөж байгаа юм гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
- See more at: http://www.zasag.mn/news/view/10092#sthash.jKZQIltL.dpuf
-
2015 оны 6 сарын 11
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Итали улсад айлчилж байна. Тэрээр Италийн Ерөнхий сайд Маттео Рензи, Ромын пап Францис болон төрийн өндөралбан тушаалтнуудтай уулзах юм.
-
2015 оны 6 сарын 11
С.Одонтуяа: “Хүүхдийн ногоон карт” аяныг зохион байгуулах зайлшгүй шаардлага байгаа
-
2015 оны 6 сарын 11
Францын нийслэл Парис хотын Сейн мөрний Пон-дес-Ах гүүрний хашлагыг хайр дурлалыг бэлгэдсэн зургаар чимжээ.
-
2015 оны 6 сарын 11
Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, “ЦПЦ” ХХК-ийн Тоосгоны үйлдвэрт зуурмагийн машинд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход 40 настай, эрэгтэй тоосго хэвлэх зуурагч машины холигчид орооцолдон нас барсан байсныг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн байна.
-
2015 оны 6 сарын 11
Улсын Дээд шүүхээс “Шүүн таслах ажиллагаа, хууль хэрэглэх, тайлбарлах, шүүхээс гаргах шийдвэрийн талаарх практик” сэдэвт уулзалт-ярилцлагыг 2015 оны 6 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгууллаа.
-
2015 оны 6 сарын 11
Ирак, Сирийн ихэнхи нутагт нөлөөллөө тогтоогоод буй “Исламын улс” бүлэглэлийн эсрэг тулаанд АНУ-ын Засгийн газар зэр зэвсгийн болоод цэргийн албан хаагчдын тусламж үзүүл байгаа.
-
2015 оны 6 сарын 11
ИХШХЕГ-ын дарга Б.Пүрэвдорж мэдээлэл хийнэ
-
2015 оны 6 сарын 11
Охидыг зэрлэгээр хөнөөж, 25 жилийн хорих ял сонссон Б.Идэрзаяа анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандсан. Тэгвэл түүний гомдлыг Нийслэлийн шүүх өнөөдөр хэлэлцэж, түүнд оноосон ялыг хэвээр үлдээлээ. Б.Идэрзаяа нь өөрийгөө хэлмэгдэж, хүний өмнөөс хэрэг хүлээсэн гэж мэдээлдэг. Мөн энэ удаагийн хуралд өмгөөлөгчөөрөө дамжуулан шинэ баримт дэлгэнэ гэж мэдэгдсэн ч шүүх хүлээн авсангүй. Учир нь Нийслэлийн шүүхийн хуралд шинэ баримт сэлт дэлгэдэггүй, анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн хэргийг бүхэлд нь хянаж, хуулийг хэрхэн зөв хэрэглэж, шийдвэр гаргасан эсэхийг хэлэлцдэг. Тэгэхээр Б.Идэрзаяагийн хувьд шинэ баримт дэлгэх боломжгүй болсон юм байна.
-
2015 оны 6 сарын 11
Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/469 дүгээр захирамжаар жуулчин тээврийн том, дунд оврын автобуснууд Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалтгүй оролцохоор болж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хамгийн их байдаг төв талбай, Зайсан толгой, Гандантэгчинлэн хийдийн орчмын авто зогсоолд зогсох эрхтэй болсон билээ. Энэхүрээнд уг эрхийг баталгажуулсан наалтыг стандартын шаардлага хангасан зөвшөөрөлтэй автобусуудад нийслэлийн Аялал жуулчлалын газрын Мэдээллийн төвөөс шууд олгож байгаа юм. Одоогоор уг наалтыг 111 автобусанд олгоод байна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
-
2015 оны 6 сарын 11
Дулааны 3А, Б, магистрали шугамын өргөтгөлийн ажилтай холбогдуулан 2015 оны 06 дугаар сарын 02-ноос 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Энхтайваны өргөн чөлөөний замыг хэсэгчилж хаах хугацаанд 32 чиглэлийн 420 тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд өөрчлөлт орж троллейбусны 4 чиглэлийн 45 хэрэгслийн үйлчилгээ түр зогссон. Энхтайваны өргөн чөлөөний хөдөлгөөн хязгаарлагдах үед Сөүлийн гудамж, Самбуугийн гудамж, Жуулчны гудамж, Сүхбаатарын гудамжаар нийтийн тээвэр үйлчилж байна. Авто зам хаасантай холбоотойгоор нийтийн тээврийн хэрэгслийн тоог зуны хуваарьт шилжүүлэн 20 хувиар бууруулж, нийт 786 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллаж байна.
-
2015 оны 6 сарын 11
Эмээлтийн үйлдвэрийн хөрөнгийг шийдвэрлэлээ
-
2015 оны 6 сарын 11
Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар урсгал усанд эрэн хайх аврах ажиллаганы дадлага сургуулийг энэ өдрүүдэд Гачууртын Туул голд зохион байгуулж байна.
-
2015 оны 6 сарын 11
Зарим хууль тогтоомжийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа
-
2015 оны 6 сарын 11
Уг шүүх хуралд Б.Идэрзаяа өөрийн биеэр оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлж, шинэ баримт дэлгэнэ гэж мэдэгдсэн байна.
-
2015 оны 6 сарын 11
“Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
-
2015 оны 6 сарын 11
НҮБ-ын энхийг сахиулагчид тусламж хүргэж буй орнуудад хуваарьлагдсан барааг түгээхдээ ёс бус үйлдэл тогтмол гаргадаг байсныг НҮБ-ын тайланд тэмдэглэжээ.