-
2015 оны 6 сарын 06
Манай дуурийн тайзнаа “Тоска” 1982 оны нэгдүгээр сарын 9-нд анх тоглогдож, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган найруулсан байдаг
-
2015 оны 6 сарын 06
Ганга нуурын эрэгт мод тарив
-
2015 оны 6 сарын 06
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.06.06/ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд ажиллаж байна. Улсын Их Хурлын даргыг Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатарт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд угтан авлаа.
Тус аймгийн Засаг дарга С.Бүрэнбат аймгийнхаа цаг үеийн асуудлаар танилцуулга хийсний дараа Улсын Их Хурлын дарга З.Энхболд аймгийн удирдлагуудаас хил, гаалийн зөрчил, өнөөдрийн нөхцөл байдал болон 1000 айлын орон сууцны хөтөлбөрийн талаар асууж сонирхов.
Өнгөрсөн онд “Сэлэнгэ-Ногоон бүс” хөтөлбөрийг боловсруулан гаргаж, Сэлэнгэчүүдийнхээ идэвхи оролцоо, сэтгэл зүтгэл, хамтын үр нөлөө, хүчин чармайлтаар манай аймаг “Ногоон-Сэлэнгэ” хөдөлгөөнийг өрнүүлсэн. Мөн Аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас 2015 оныг “Иргэн таны төлөө ажиллах жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд сумдууд өөр өөрийн онцлогт нийцсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газраас уламжлал болгон зохион байгуулдаг “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг “Ээлтэй үйлчилгээ-Иргэн танд” уриан дор зохион байгуулсан бөгөөд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, газар дээр нь иргэдэд нэг цэгээс чирэгдэлгүй хүргэдгээрээ онцлогтой болсныг аймгийн удирдлагууд онцоллоо.
Одоогийн байдлаар Сэлэнгэ аймагт түрээсийн орон сууц, залуу гэр бүлд зориулсан орон сууцны асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ч.Дэмбэрэлсайхан хэлэхдээ, Сэлэнгэ аймгийн Сайхан, Мандал, Сүхбаатар суманд нийт 720 гаруй айл шинээр орон сууцанд орсон бөгөөд цаашид иргэдийн хэрэгцээ нэмэгдвэл шинэ орон сууц барих боломж байгаа гэв. Мөн 64 айлын “Залуус хороолол” болон бусад шинэ орон сууц барих бүтээн байгуулалтын ажлууд графикийн дагуу хийгдэж байгаа талаар мэдээлэв. Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат хэлэхдээ шинээр орон сууц баригдахын зэрэгцээ бид дэд бүтцийн асуудлыг давхар шийдэж ажиллах хэрэгтэй байгаа гэв.
Улсын Их Хурлын дарга аймгийн удирдлагуудад УИХ-аар хэлэлцэж байгаа болон батлагдсан хуулиудын ач холбогдлын талаар ярилаа. Мөн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж байгаа бөгөөд хууль удахгүй батлагдана гэлээ.
УИХ-ын дарга З.Энхболд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсож, харилцан санал солилцсоны дараа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадаврийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөд зориулсан сургалтын нээлтийн арга хэмжээг нээж үг хэллээ.
УИХ-ын дарга З.Энхболд хэлэхдээ, төвлөрлийг сааруулах, нутгийн удирдлагын хариуцлага, орон нутгийн үйлчилгээг сайжруулах, орон нутгийн хурлын төлөөллийн болон хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхийг дээшлүүлэх зорилгоор 2013 оны 3 дугаар сард УИХ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хооронд Хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурснаар “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадаврийг бэхжүүлэх нь” төсөл хэрэгжиж эхэлсэн. Энэхүү төслийн хүрээнд олон ажлуудыг өнгөрсөн хугацаанд хийсэн байна. Нэгдүгээрт, Сургагч багш нарын үндэсний сүлжээг бий болгож байна. 2013-2014 онд улсын хэмжээнд аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, ажлын албаны бүрэлдэхүүнээс тус бүр 2, Монголын Нутгийн удирдлагын холбоо, Монголын Баг, сумдын үндэсний холбооноос тус бүр 10, нийт 62 сургагч багшийг сургаж бэлтгээд байна. Хоёрдугаарт, Сургалтын хөтөлбөр, гарын авлагуудыг гаргаж байна. Тухайлбал, Нутгийн өөрөө удирдах байгууллагын Үндсэн хуулийн ба эрх зүйн үндэс, Иргэдийн оролцоо, иргэдтэй харилцах, ИТХ-ын хуралдааныг зохион байгуулах, Орон нутгийн төсөв, санхүүгийн удирдлага, Авлигаас урьдчилан сэргийлэх, Байгаль орчин, ногоон хөгжил, Хүний эрх ба жендэр зэрэг сэдвүүдээр 24 цагийн сургалтын хөтөлбөр, дагалдах гарын авлагын хамт боловсруулсан байна. Мөн энэхүү сургалтын хоёр дахь шатны сургалтын агуулга, хөтөлбөрийн хүрээнд Орон нутгийн хурлын төлөөлөгчийн Манлайлал, Хяналт-шинжилгээ, үнэлгээ буюу ИТХ-аас шийдвэрийн биелэлт тооцох, Судалгаа хийх арга зүй, ИТХ-аас бусад байгууллагуудтай харилцах зэрэг сэдвүүдийг боловсруулж, өнөөдрөөс та бүхэнд энэ сургалт явагдах гэж байна. Гуравдугаарт, Төлөөлөгчдийг чадавхижуулах сургалт явуулж байна. Орон нутгийн иргэдийн хурлын төлөөлөгчдөд зориулсан суурь сургалтыг иргэдийн Төлөөлөгчдийн 361, Хурлын 8000 гаруй сонгуульт төлөөлөгчдөд хүргэж, хамрагдалт 85.5 хувьтай болжээ. Судалгаанаас үзэхэд нийт оролцогчдын 69.5% нь сургалт маш чухал ач холбогдолтой байсныг онцолсон бол 30.5% нь хэрэгцээтэй сургалт байсан гэж үзжээ. Энэ жил зохион байгуулагдах хоёрдахь шатны сургалтанд бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид, нарийн бичгийн дарга нар нийт 3000 орчим хүн хамрагдана. Дөрөвдүгээрт, Эмэгтэй төлөөлөгчдөд зориулсан “Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” сэдэвт сургалтын хөтөлбөр, гарын авлагыг боловсруулж, 21 аймаг, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчдөөс 30 сургагч багш бэлтгэсэн байна. Мөн уг сургалтыг өнгөрсөн жил 5 аймгийн эмэгтэй төлөөлөгчдөд заасан бөгөөд энэ жил үлдсэн 16 аймгийн эмэгтэй төлөөлөгчдөд заахаар “МонФемНет” байгууллага төлөвлөж, Өвөрхангай аймгаас сургалтаа эхлүүлээд байна. Ингэснээр бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2084 төлөөлөгч эмэгтэйчүүд бүрэн хамрагдана гэв.
УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын дарга С.Баярцогт хэлэхдээ, УИХ-ын дарга болон УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга ийнхүү “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадаврийг бэхжүүлэх нь” төслийн сургалтын үйл ажиллагаанд оролцож буй нь арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч буй хэрэг юм. Өнгөрч буй долоо хоногт Засгийн газрын өргөтгөсөн хуралдааныг бид Улаанбаатар хотноо хийлээ. Энэхүү хуралдааны үеэр Сэлэнгэ аймаг шилдэг аймаг болсон. Энэ нь Сэлэнгэчүүд та бүхний хөдөлмөрийн үр дүн юм гэлээ. Мөн тэрээр УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй хуулиудын талаар сургалтад оролцогчдод мэдээлэл өглөө.
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, ”Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн Үндэсний удирдагч Б.Болдбаатар сургалтад оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэн үг хэллээ. Тэрээр хэлэхдээ, энэхүү төслийн зорилго, хүрэх гол үр дүн нь орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөрийг боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх механизмыг бий болгоход оршиж байна. Төслийн хүрээнд ИТХ-ын шинээр сонгогдсон төлөөлөгчдийг сургалтад хамруулж, иргэдийн оролцоог хангаж байгаа сайн туршлагыг дэлгэрүүлэх, хурал хяналтын үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг болох дүрэм журмыг боловсруулж нэвтрүүлэнэ. Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг сайжруулах замаар чадавхи бий болгох цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ. УИХ-ын Тамгын газар уг төслийн үндэсний хэрэгжүүлэгчээр нь ажиллаж байгааг хэллээ.
Улсын Их Хурлын даргыг Сэлэнгэ аймагт ажиллах үеэр УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон албаны бусад хүмүүс ажиллаж байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2015 оны 6 сарын 06
Өмнөд Солонгосыг түгшээж буй коронавирус буюу MERS халдварын талаарх 24 баримтыг хүргэе.
-
2015 оны 6 сарын 06
Монгол Улсын Засгийн газрын тогтоол, нийслэлийн Засаг даргын захирамжаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар - Марафон 2015” олон улсын гүйлтийг өнөөдөр зохион байгуулж байна.
Энэхүү гүйлт мэргэжлийн тамирчдын дунд бүтэн болон хагас марафон төрлөөр, сонирхогчдын дунд 10 км, 5 км, 1500 метр гэсэн гурван ангилалд болж байна.
Тэмцээнд өнгөрөгч дөрөвдүгээр сард Германы Гамбург хотноо болсон 30 дахь удаагийн марафонд оролцож, олимпийн эрхийн цагийн нормативийг биелүүлсэн Гавьяат тамирчин, Б.Сэр-Од оролцож байна. Мөн БНХАУ, ОХУ-ын Халимаг зэрэг олон улсын тамирчид гээд нийтдээ 20 мянга гаруй хүн оролцож байгаагийн дунд хөгжлийн бэрхшээлтэй иргэд (тэргэнцэртэй, хараагүй) буй.
Тэмцээний сонирхогчдын ангилалын гүйлт болсон бөгөөд одоо 21 км, 095 метр, 42 км, 195 метрийн зайн гүйлт өндөрлөх дөхөж байна.
Тэмцээний дүнг эргэн мэдээлнэ.
-
2015 оны 6 сарын 06
<iframe width=”420” height=”315” src=”https://www.youtube.com/embed/154o6qb4yEk” frameborder=”0” allowfullscreen></iframe>
-
2015 оны 6 сарын 06
Солонгос Монгол оддын хамтарсан тоглолт болно
2015 оны 6 сарын 2
Солонгосын ЭСЯ-аас БНСУ болон Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тохиолдуулан “Солонгос-Монголын найрамдлын сар” аяныг өрнүүлж байгаа билээ. Тус аяны хүрээнд “La Traviata” дуурь солонгос найруулагчийн найруулснаар тайзнаа амилсан болон өнгөрөгч сарын 29-31-ны өдрүүдэд Тэнгис кино театрт “Солонгосын кино өдөрлөг” зохион байгуулагдлаа. Кино өдөрлөгийн нээлтийн ажиллагаанд БНСУ-аас Монгол улсад Суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд У Сун болон Монгол Улсын БСШУЯ-ны дэд сайд Б.Тулга нар оролцов. Мөн нэрт кино найруулагч Юн Жэ Гюнь найруулагчийн “Эцэгтээ зориулсан шүлэг” кино Тэнгис кион театрын дэлгэцнээ үнэ төлбөргүйгээр гарав. Энэ ням гаригт Солонгосын ЭСЯ-аас солонгос хоол хийх үзүүлбэр болон үзэсгэлэн худалдааг зохион байгуулах аж. Үзэсгэлэн худалдаанаас олсон ашиг буяны үйлсэд зориулагдана гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байгаа юм. Үүнээс гадна ирэх долоо хоногийн бямба гаригт Солонгос, Монголын оддын хамтарсан K-pop тогтолт болно.
-
2015 оны 6 сарын 06
“Гурван найз яасан байх нь уу” кино 283 сая төгрөгийн ашиг олжээ
-
2015 оны 6 сарын 06
Дугуйчдын парад болно
-
2015 оны 6 сарын 06
Энэ хүрээнд Чингис хааны талбай, Сөүлийн гудамж, Чоймболын гудамж, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Бээжингийн гудамж, Залуучуудын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чагдаржавын гудамж, Элчингийн гудамж, Олимпийн гудамжнаас дотогш замуудад 08.00-18.00 цагийн хооронд авто машины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахаар болсон.
-
2015 оны 6 сарын 06
Энэ хүрээнд Чингис хааны талбай, Сөүлийн гудамж, Чоймболын гудамж, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Бээжингийн гудамж, Залуучуудын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чагдаржавын гудамж, Элчингийн гудамж, Олимпийн гудамжнаас дотогш замуудад 08.00-18.00 цагийн хооронд авто машины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахаар болсон.
-
2015 оны 6 сарын 06
Энэ жил нийслэлд Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 47,62 км автозам, 453 урт метр гүүрийг шинээр ашиглалтад оруулж, 37,65 км автозам, 134 урт метр гүүрийг өргөтгөн шинэчлэх бөгөөд олон жилийн насжилттай зуслангийн замууд, дулааны шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх гэж байна. Инженерийн дэд бүтцийн нийт 1153 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээс хамгийн өргөн хүрээнд хийгдэх ажил нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3А,Б,В гол шугамыг ф600\500 болгон өргөтгөх ажил юм. Зам засвар, шугам хоолой солих ажлыг 2015 оны 06 дугаар сарын 06 ны өдрөөс эхлэн 2015 оны 08 дугаар сарын 16 өдөр хүртэл Энхтайвны өргөн чөлөөний Төв шуудангийн уулзвараас баруун 4 замын уулзвар хүртэлх замыг 3 үе шаттайгаар хааж гүйцэтгэнэ.
Эхний үе шат буюу Төв шуудангийн уулзварын баруун талаас Цэцэг төвийн уулзварын зүүн тал хүртэл замын зорчих хэсэг 2015 оны 06 дугаар сарын 06-ны 20:00 цагаас 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хаана. Энэ хугацаанд замын хөдөлгөөнийг тухайн 2 уулзварт хааж Цэцэг төвийн уулзвараас 1-р сургуулийн уулзвар хүртэл нэг чигийн хөдөлгөөнд оруулан Сөүлийн гудамж, Сүхбаатарын гудамж бага тойруугаар хөдөлгөөнийг задлан Чингисийн өргөн чөлөөнд нэмэлт түр гэрлэн дохио байрлуулан замын хөдөлгөөнийг зохицуулна. Баруунаас ирэх нийтийн тээврийн автобусыг Сөүлийн гудамжаар оруулан Энхтайвны өргөн чөлөө уруу зүүнээс ирэх нийтийн тээврийн автобусыг Сүхбаатарын гудамжаар оруулан Чингисийн талбайн баруун талд 2 автобусны зогсоол түр байгуулан иргэдэд үйлчлэх юм.
Харин 2 дугаар үе шат буюу Цэцэг төвийн уулзвараас УИДэлгүүрийн уулзварыг 06 дугаар сарын 25-ны өдрөөс хаахаар төлөвлөж байна.
Улсын Драмын Эрдмийн театраас Төв шуудан хүртэлх дулааны шугамыг 1959 онд, Төв шуудангаас Баруун 4 зам хүртэлх шугамыг 1987 онд барьж, ашиглалтад оруулсан бөгөөд дулааны шугамын ачааллыг бууруулах, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилтай уялдуулан нийслэлийн гэр хороололд дэд бүтэц татах боломжоор хангах зорилгоор уг ажлыг Хөгжлийн банкны санхүүжилтээр хийхээр шийдвэрлэсэн гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 6 сарын 06
Жил бүрийн зургаадугаар сарын эхний долоо хоногийн бямба гарагийг бүх нийтийн биеийн тамир, спортыг дэмжин “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэж, “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг.
Энэ жилийн “Автомашингүй өдөр“ ирэх зургаадугаар сарын 6-нд тохиох юм. Энэ үеэр нийслэлийн хотын төвийн зарим гудамж замын хөдөлгөөнийг 07.00-19.00 цагт хязгаарлах гэнэ. Мөн энэ өдөр нийслэлийн иргэдийг авто машинаасаа татгалзаж, явган алхах, унадаг дугуйгаар зорчихыг Улаанбаатар хотын замын цагдаагийн газраас уриалж байна.
-
2015 оны 6 сарын 06
Ам.доллар 57 төгрөг 32 мөнгөөр буурлаа
-
2015 оны 6 сарын 06
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ МАРШ ТАКТИК ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД МАРГААШ ТОДОРНО
2 цаг 46 минутын өмнө Print Zasag and PDF
ShareThis Facebook Tweet LinkedIn Email
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгуулдаг Марш тактикийн аварга шалгаруулах тэмцээн Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд эхэллээ. Тэмцээний нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав, ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Б.Билэгт, ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга Ц.Батсүх нарын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлага, шүүгчид тэмцээнд оролцож байгаа байгууллагуудын удирдлага, баг, тамирчид оролцлоо. Тэмцээнд ЗХЖШ, ХХЕГ, ТЕГ, ЦЕГ, ШШГЕГ-ын баг тамирчид оролцож байна. Энэ удаагийн тэмцээний Ерөнхий шүүгчээр ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагааны газрын дарга, хурандаа Д.Ганзориг ажиллаж байгаа юм. Бие бүрэлдэхүүнд мэргэжлийн ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, эр зориг, авхаалж самбаа, тэсвэр хатуужлыг олгох, тасаг, салааны жигдрэлтийг хангах зорилгоор 2007, 2008, 2009, 2011, 2013 онд марш тактикийн аварга салаа, тасаг шалгаруулах уламжлалт тэмцээнийг тус тус зохион байгуулан явуулжээ.
Тэмцээнд Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага тус бүрээс байнгын бүрэлдэхүүний болон хугацаат цэргийн алба хаагчдын салаа, эмэгтэй цэргийн алба хаагчдын тасаг тус бүр 2 оролцдог уламжлалтай. Энэ удаа Зэвсэгт хүчнээс хоёр, бусад байгууллагаас тус бүр нэг салаа тасаг оролцож байна. Үүнд байнгын бүрэлдэхүүний 6 салаа, хугацаат цэргийн 3 салаа, эмэгтэй цэргийн алба хаагчдын 6 тасаг нийт 15 багийн 330 цэргийн алба хаагч оролцож байгаа юм.
Цэргийн алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийг хангах, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой энэхүү тэмцээн нь цэргийн мэргэжлийн онцлог, түүний ач холбогдлыг бие бүрэлдэхүүнд ойлгуулах, залуучуудыг бие бялдар, сэтгэл зүйн хувьд өв тэгш, аливаа бэрхшээлийг даван туулах чадвартай болгон төлөвшүүлэх чухал ач холбогдолтой юм. Мөн Монгол цэргийг дэлхийд алдаршуулах нэрийн хуудас болсон НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчнээс гадна ХХЕГ, ЦЕГ, ШШГЕГ, ТЕГ-ын алба хаагчид хамтран үүрэг гүйцэтгэх болсон нь энэхүү тэмцээний үр дүнгийн нэгэн илэрхийлэл, нотолгоо болж байдаг.
Энэхүү тэмцээн нь салбар байгууллага бүрээс зохион байгуулдаг маршийн тэмцээн, уралдаанд амжилттай оролцсон баг тамирчид оролцдог шилдгүүдийн дундах өрсөлдөөнт тэмцээн юм.
Тэмцээний үеэр байнгын болон хугацаат цэргийн алба хаагчдын салаа 10 км-ийн зайд явган гүйлтээр марш үйлдэх явцдаа шранат шидэх, ерөнхий цэргийн саадын зурвас туулах, гар буу, автоматаар буудах, эзлэгдсэн объектийг эзлэн авах, тактикийн ажиллагаа, байгалийн болон зохиомол саад туулах, усан саад гатлах, хөнөөлийн голомтоос шархадсан хүн, эвдэрсэн техник татан гаргах, цэргийн байр зүйн азимутаар явах, үй олноор хөнөөх зэвсгээс хамгаалах бэлтгэлийн норматив байгуулах зэрэг дасгал гүйцэтгэж байгаа юм.
Эмэгтэй алба хаагчид 6 км-ийн зайд марш үйлдэж байгалийн болон зохиомол саад туулах, усан саад гатлахаас бусад дасгалуудыг гүйцэтгэж байна. Марш, тактикийн тэмцээний дүн маргааш гарна.
- See more at: http://zasag.mn/m/ministry-of-defense/view/10031#sthash.RoUKX2lz.dpuf
-
2015 оны 6 сарын 06
Ё.Отгонбаяр: УИХ-ыг залхаан цээрлүүлэхээ болимоор байна
-
2015 оны 6 сарын 06
7-8-нд баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газар, төвийн ихэнх нутгаар, 9-нд нутгийн зүүн хагаст, 10-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. 10-наас нутгийн баруун хэсгээр дулаарна.
-
2015 оны 6 сарын 06
Жил бүрийн зургаадугаар сарын эхний долоо хоногийн бямба гарагийг бүх нийтийн биеийн тамир, спортыг дэмжин “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэж, “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг. Энэ жилийн “Автомашингүй өдөр“ өнөөдөр тохиож байна. Энэ өдөр нийслэлийн иргэдийг авто машинаасаа татгалзаж, явган алхах, унадаг дугуйгаар зорчихыг Улаанбаатар хотын замын цагдаагийн газраас уриалж байна.
-
2015 оны 6 сарын 06
Мэдээж ардчилсан улсад амьдарч буй эрх чөлөөт залуусын хувьд өөрийн хүслээр мэргэжлээ сонгодог нь ч цөөнгүй. Гэвч өнөөдөр Монголд ямар мэргэжил хамгийн эрэлттэй байгаа талаарх мэдээлэл танд хэзээ ч илүүдэхгүй болов уу. Учир нь, их, дээд сургуулийн диплом өвөртөлсөн ажилгүйчүүдийн нэгэн болохыг хэн ч хүсэхгүй. Тиймээс Монголд одоо ч эрэлттэй, ирээдүид хэрэгцээ шаардлага нь нэмэгдэх мэргэжлүүдийн талаарх мэдээллийг танд хүргэе. Хамгийн гол нь доорх мэргэжлүүдийн нийлүүлэлт нь одоо ч, ирээдүйд ч эрэлтээ гүйцэхгүй байна. Учир нь доорх мэргэжлийн боловсон хүчнүүд Монголд хамгийн өндөр цалинтайд тооцогдож байгаа юм.
-
2015 оны 6 сарын 06
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал ”Сайн нөхөртэй учрах” хэмээн сайн.