-
2015 оны 5 сарын 14
АНУ-ын судлаачид ирэх 85 жилд манай дэлхийн долоон хот устаж үгүй болно гэсэн дүгнэлтэд хүрчээ.
-
2015 оны 5 сарын 14
Чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үеэр гишүүд тав хоногийн завсарлага авах санал гаргаснаар ирэх долоо хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.
Харин өнөөдрийн хуралдаанаар гишүүд нилээн шүүмжлэлтэй хандан үг хэлж байсан юм.
Л.Энхтүвшин: Эдийн засаг улам буурах тухай л орж ирж байна. Тухайлбал, Оюутолгойн үйлдвэрлэл 19 саяас 4 сая хүртэл буурах юм байна. Түүнийг юугаар орлох юм. Хэлэлцэж буй байдал их л цаг нөхцөөсөн байдалтай. Уг нь гол асуудлаа яриал байна. Ямар гарц байна. Хэдэн баян Арабууд мөнгө өгөх гэж байгаа гэсэн. Тэр нь юу болж байна. Худалдаа хөгжлийн банк 10 орчим хувийн бонд авч байгаа юм байна. Олон улсын валютын сангийн хөтөлбөр рүү орюол яасан юм би хэлдэг. Ийшээ ороход хамгийн их бэрхшээлтэй зүйл юм байна. Тавантолгойг УИХ-аар хэлэлцэх эсэх нь ч тодорхой болсон. Л.Эрдэнэчимэг гишүүн л мэднэ гээд байдаг. Л.Эрдэнэчимэг гишүүн нь сонинд ярилцлага өгөхөөрөө дахин тендер зарлах байх гэсэн. Төмөр зам, худалдаа, зах зээл байхгүй. Эрээн рүү явдаг хүн байхгүй. Монголоор дүүрэн шороолсон барилга байна. Одоо гарц юм байна вэ?. Энэ асуудлыг ярихад Ерөнхий сайд, Монгол банкны Ерөнхийлөгч баймаар байна. Мөнгө болон төсвийн бодлого ямар байгааг тэднээс асуумаар байна. Гадаад худалдаа ашигтай гарсан гэж ярьсан байсан. Үнэндээ бизнес зогсож байна гэсэн үг. Долларын ханш буурч байна гэж байна. Доллар авах хүн байхгүй болсон гэсэн үг. Амны бэлгээр явах юм уу. Юу ч шийдэж чадахгүй энд сууж байхдаа заримдаа санаа зовмоор.
ЗГ тооцоо хийж байна. Удахгүй наадам болно. Айраг иснэ, бөхчүүд гарна, гийнгоо уянгална гэж 7,8 сарыг өнгөрөөгөөд 9 сартай золгочихвол учир нь олдоно гэж төсөөлөөд өдөр өнгөрөөгөөд яваад байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:-2017, 2018 оноос эхэлж Монгол Улс бондын эргэн төлөлтөөр дамжуулж их хэмжээний зээлийн эргэн төлөлт хийнэ. Тухайлбал, Чингис бондын 500 сая ам.долларын төлбөр, мөн 580 сая ам.долларын эргэн төлөлт хийх ёстой. Тэгэхээр 2017-2018 оны төсвийн төсөөлөлд зээлийн эргэн төлөлтийг хэрхэн тусгав. Мөн Концессоор ажил хийлгэхээр 2018 оноос эргэн төлөлт хийх болно. Эдгээрийг яаж зохицуулахаар тусгав? гэсэн асуултад хариулт хүслээ.
Сангийн сайд Ж.Эрдэнэбат:-2017, 2018 оны хувьд Монгол Улсын хувьд томоохон төлбөр хийгдэнэ, 1 тэрбум гаруй ам.долларыг төлөх шаардлага бий. Тийм учраас валютын эх үүсвэрээ нэмэгдүүлэх, цаашид авах арга хэмжээ нь хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөрийг батлуулах шаардлага бий. Ингэхдээ хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, татварын эрх зүйн орчныг олон улсад нийцүүлж, бизнес эрхлэгчдийн ойлголтыг нэг мөр болгох зэрэг хуулийн төслүүдийг өргөн барина.
Ер нь том хэмжээний төлбөрийг төлөхийн тулд гадаад зах зээл рүү хандах шаардлага үүсэх байх. Ийм учраас зээлжих зэрэглэлийг сайжруулах шаардлага үүсч байгаа” гэсэн хариулт өглөө.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:-Гэрээгээр ажил гүйцэтгэсэн компанийн төлбөрийг шийд гээд УИХ-аас тогтоол баталсан. Гэтэл өнөөг хүртэл зарим компаниуд өөрсдийн хөрөнгөөр төсвийн ажлыг гүйцэтгэчихээд төлбөрөө авч чадахгүй байна. 2013 оноос хойш явсан асуудлыг яагаад шийдэхгүй байна вэ. Ирэх жилд төсвийн алдагдлыг яаж бууруулах вэ?.
Сангийн сайд Ж.Эрдэнэбат:-Төсөв хүнд байна, дээр нь маш их хэмжээний дотоод бондын өр үүссэн. Гэхдээ өнөөдрийг хүртэл цалин, тэтгэврийг цаг хугацаанд нь тавьж, урсгал зардлыг гаргаад явж байна. Ирэх онд төсвийг өмнөх оных шигээ батлах юм бол хямралын байдалд шилжинэ. Ирэх оны төсвийг огт алдагдалгүйгээр батлах шаардлагатай. Алдагдалтай батлахаар дотоод бондын өр нэмэгдэж байна.
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Төрийн албан хаагчид цалингаа аваагүй байхад сайд нь худлаа ярьж байна. Төсвийн алдагдлыг бууруулна, төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулна гэж байна. Төсвөө алдагдалтай батлаад байгаа юм чинь яаж төсөв сайжрах юм бэ. Төрөөс хамааралтайгаар аж ахуйн нэгжүүд хаалгаа бариад эхэллээ. Дараагийн арга хэмжээ юу байх вэ, Засгийн газарт бодсон юм байна уу. Данс тооцоо улайчихсан юм биш үү?.
Сангийн сайд Ж.Эрдэнэбат:-Төсөв хүнд байгаа ч цалин аваагүй төрийн албан хаагч байхгүй.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар:-Тэлсэн төсвөө яаж хумих вэ. Эдийн засгийг 2012 оныхтой харьцуулахад 3-4 тэрбум ам.доллараар агшсан байна. 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэлд эдийн засгийн өсөлт 4.4 хувь байх нь ирэх гурван жилийн эдийн засгийн өсөлт бодитой юу. Төгрөгийн валюттай харилцах ханш хэд вэ, хэрхэн тооцсон бэ. Ирэх жилд ямар томоохон хөрөнгө оруулалт орж ирнэ гэж тооцож байна. Гуравт санаа зовоож байгаа зүйл нь 16 хувийн хүүтэй бонд. Арилжааны банкууд дээрх мөнгийг дотоодын бонд гээд гаргачихсан, эргээд зээл гарахгүй үхлийн тойрог болчихоод байна. Банкууд бизнес үйл ажиллагаагаа явуулах гэхээр хөрөнгөгүй, үүн дээр ямар арга хэмжээ авах вэ?.
Сангийн сайд Ж.Эрдэнэбат: Тухайн үеийн эдийн засгийн өсөлттэй холбоотойгоор төсвийг тэлсэн. Нэг жилийн дотор хумьчихна гэхэд хэцүү. 2015 онд нэлээн зардал хумихаар оруулсан ч 500 гаруй тэрбумаар л танагдсан. Тэгэхээр ирэх жилийн төсвийг алдагдалгүй батлах ёстой, төсвийн төсөөллийг ингэж төсөөлсөн. Тэлсэн төсвийг аваад сурчихсан хүмүүсийн хувьд олгогддог мөнгийг хасна гэхэд хэцүү, эдийн засгаас орох өгөөж нь нэмэгдэхгүй байгаа нөхцөлд зардлыг бууруулахаас аргагүй. Засгийн газрын дотоод бондын хувьд 3.1 их наяд төгрөгөөр яригдана. Үүнээс 1.4 их наяд төгрөгийн дотоод бондын өрийн үлдэгдэлтэйгээр он дамжихаар байна. Цаашдаа гадаад зах зээлээс хямд эх үүсвэр татаж, дотоод зах зээлээ дэмжихээс аргагүй нөхцөл үүсээд байна.
Ингэхгүй бол экспортод гаргадаг гол нэрийн бүтээгдэхүүний үнэ 2016-2018 он хүртэл өсөхгүй бууралт ажиглагдаж байгаа. Евро бүсийн хувьд эдийн засгийн өсөлт гайгүй, Хятад, ОХУ-ын хувьд бууралттай. АНУ бууралттай 2018 оноос сэргэх хандлага ажиглагдана. Үүнээс болж, эрдэс баялгийн үнэ уналтын байдалтай байх прогноз гарсан. Тэгэхээр эрдэс баялгийн бүтээгдэхүүнийхээ биет хэмжээг нэмэгдүүлэхээс аргагүй байна.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:-Төмөр зам бүр явахаа байлаа. Яах гэж байна вэ?
Сангийн сайд Ж.Эрдэнэбат:-Засгийн газар өмнө зарласан тендэрийн хүрээнд Тавантолгойн гэрээний төсөл боловсруулж, УИХ-д өргөн барьсан. УИХ-аар шийдэгдэнэ гэж бодож байна.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:- Өчигдөр Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэх асуудал байхгүй гээд хуралдаагүй. УИХ-аар Тавантолгойн асуудал явахгүй бол төмөр замаа яах юм. Хоёр дахь хувилбар гэж юм байна уу, Засгийн газар дээр энэ асуудлыг ярьсан уу?
Сангийн сайд Ж.Эрдэнэбат:-Нэг бол төр хувийн хэвшлийн түншлэлийг сонгох байх, эсвэл зээлийн эх үүсвэр сонгож, хөнгөлөлттэй зээлээр шийдэх. Нэмэлт санхүүжилт гарах бололцоо байхгүй.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Төсвийн хүрээний мэдэгдлийг энэ байгаагаар нь баталж чадахгүй. Сангийн сайд манай бүлэг дээр мэдээлэл хийгээгүй учраас шийдвэрээ гаргаагүй байна. Ер нь ийм чухал бичиг баримтыг ганц Сангийн сайдаас асуулт асууж шийддэг байж болохгүй.
-
2015 оны 5 сарын 14
БЗД-ийн 27 дугаар хороо Сэлбийн 5 дугаар гудамжинд 2015 оны 5 дугаар сарын 12-ны 16.30 цагын орчим З настай охиныг дайрч амь насыг нь хохироож, хэргийн газрыг орхин явсан ноцтой зам тээврийн хэрэг гарсан. Улмаар Цагдаагийн байгууллагаас хэрэгтнийг шуурхай эрэн сурвалжлан тухайн хэргийг ”Тоёота приүс” маркийн авто машины жолооч ”Ц”-г үйлдсэн болохыг олж тогтоосон байна.
-
2015 оны 5 сарын 14
Өнгөрсөн сард 12 хүүхэд ослоор амиа алджээ
-
2015 оны 5 сарын 14
Дөрвөн автомашинаас эд зүйлс хулгайлжээ
-
2015 оны 5 сарын 14
Австрийн нийслэл Вена хотын явган зорчигчид шинэ хэв маяг бүхий гэрлэн дохиогоор зам гарах болжээ. Хотын эрх баригчид Евровишн дууны тэмцээний өмнөхөн явган хүний гарцан дахь 50 орчим гэрлэн дохиог шинэчилсэн байна.
-
2015 оны 5 сарын 14
Тогос өөрөө их гайхалтай шувуу. Яахын аргагүй хүн төрөлхтнийг гоо үзэмжээрээ байлдан дагуулдаг. Тэгвэл бид энэ удаад цас шиг цагаан тогос шувууны фотог сонирхуулж байна.
-
2015 оны 5 сарын 14
Ц.Нямдорж: Төмөр замыг дампууруулсан, Тавантолгойг дампууруулж байгаа процесс нэг л эзэнтэй
-
2015 оны 5 сарын 14
Л.Энх-Амгалан: Концессын төлбөр бараг 1 их наяд боллоо
-
2015 оны 5 сарын 14
Нийслэлийн ИТХ, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар Бээжин дэх Монгол Улсын Элчин сайдын яам, Бээжин хотын Ардын Засгийн газар хамтран “Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлт ба хөрөнгө оруулалт 2015” уулзалтыг Бээжин хотод зохион байгуулж байна. Уулзалтад НИТХ-ын дарга Д.Баттулга, Монгол Улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд Элчин сайд Ц.Сүхбаатар, Бээжин хотын орлогч дарга Чэн Гань, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С. Очирбат болон НИТХ-ийн төлөөлөгчид оролцож байна.
-
2015 оны 5 сарын 14
УИХ-ын гишүүн С.Ганбаатар Рио Тинто компанийн Ерөнхийлөгч Сэм Валшид албан шаардлага хүргүүлж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ. Тэрбээр “Монгол Улсын хууль тогтоомж, Хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтоосон роялти , түүнийг тогтоох аргачлалыг сүүлийн хоёр жил гаруй хугацаанд ноцтой зөрчиж төсөвт төлөх ёстой 50 тэрбум төгрөг буюу 30 орчим ам.долларыг төвлөрүүлээгүй. Татварын болон бусад хууль зөрчсөн асуудлаар Рио Тинто группийн Ерөнхийлөгч Сэм Валшийг 48 цагийн дотор хариу ирүүлэхийг шаардаж байна” гэв.
Хэрэв заасан цагт хариу ирэхгүй бол Монголын хуулийг зөрчсөн асуудлаар UNICITRAL-ийн арбитрийг шүүхэд гомдол гаргах аж. Арбитрийн шүүхэд гомдол гаргасны дараа зардлын асуудан гарвал тэрбээр ард түмнээсээ хандив цуглуулахаа энэ үеэр хэллээ.
-
2015 оны 5 сарын 14
Төсвийн хүрээний мэдэгдлээр тав хоногийн завсарлага авав
-
2015 оны 5 сарын 14
Өнөө цагт хоол хийх урлаг болтлоо хөгжөөд байгаа гэхэд хэлсдэхгүй. Хоолны дуршил муу хүмүүсийг ч хоолны ”мангас” болгож чадах төрөл бүрийн хоолны санааг таньд сонирхуулья.
-
2015 оны 5 сарын 14
ТӨВ АЙМГИЙН БАЯН СУМАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААЛАА
-
2015 оны 5 сарын 14
Нийслэлээс жуулчдад зориулж энэ зун соёл урлагийн олон арга хэмжээг зохион байгуулна
-
2015 оны 5 сарын 14
Тэтгэвэр тогтоолгохдоо өөрт ашигтай хувилбарыг сонгох боломжтой боллоо
-
2015 оны 5 сарын 14
Францад жуулчдад зориулж 40 тохой том зааны робот бүтээжээ.
-
2015 оны 5 сарын 14
Бээжин хотын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын байнгын хорооны дарга Ду Дэ-инь-ийн урилгаар НИТХ-ын дарга Д.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид Бээжин хотод ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Бээжин хотын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын байнгын хорооны дарга Ду Дэ-инь НИТХ-ын дарга Д.Баттулгыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Ду Дэ-инь, НИТХ-ын даргыг Бээжин хотод хүрэлцэн ирсэнд нь талархаад “Ойрын хөрш холын садангаас дээр” гэж Монгол үг байдаг. Анх удаа НИТХ-ын даргатай уулзаж байгаа ч их дотно, сайхан байна. 2014 онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд Улаанбаатар, Бээжин хотууд ах дүүс болсон. Тиймээс бид хөршийн бас ах дүү хотуудын хувьд найрсаг харилцаагаа хөгжүүлж, бүх талаар хамтран ажиллах ёстой. НИТХ-ын даргын анхны айлчлал хоёр хотын хурал хоорондын хамтын ажиллагааг нээсэн түүхэн ач холбогдолтой айлчлал болж байгааг онцлон хэлэхэд таатай байна” гэв.
-
2015 оны 5 сарын 14
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди БНХАУ-д хийх гурван өдрийн айлчлалаа өнөөдөр эхлүүллээ. Түүний айлчлал хоёр талын үл итгэлцлийг арилгах, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийг зорьж байгаа юм.
-
2015 оны 5 сарын 14
АНУ-ын Филадельф хотод хаяа дүүргийн галт тэрэг осолдсон ноцтой хэрэг гарлаа. Ослоор долоон хүн амиа алдсан байна. Аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн мэдээлснээр галт тэрэг зохих хэмжээнээс хоёр дахин их хурдалсны улмаас замаас гарч осолджээ.