-
2015 оны 4 сарын 27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд уламжлал болгон зохион байгуулдаг цэрэг, спортын “Дөл” тоглолт энэ жил 4 дахь удаагаа боллоо
-
2015 оны 4 сарын 27
Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэн явуулж буй аж ахуйн нэгжүүд, тээвэрчдийн хооронд үүссэн маргаантай асуудлуудыг шийдвэрлэх асуудлаар Зам, тээврийн яам, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Монголын Тээвэр, Холбоо, Газрын тосны ҮЭ-ийн холбоо, Монголын Автотээвэрчдийн нэгдсэн холбоо” ТББ, “Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо” ТББ зэрэг байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг УБ-Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум-УБ, УБ-Эрдэнэт, Эрдэнэт-УБ, УБ-Дархан, Дархан-УБ чиглэлийн хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.
-
2015 оны 4 сарын 27
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт иргэд хэрэглэгчдээс үүрэн холбооны оператор компаниуд, тэр дундаа гар утастай холбоотой төрөл бүрийн гомдлууд байнга ирдэг юм.
-
2015 оны 4 сарын 27
Засгийн газар Арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулах арга хэмжээг хэрэгжүүлнэ
-
2015 оны 4 сарын 27
Дархан-Уул аймгийн төр, хувийн хэвшийн эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтнууд Буриад улсын Н.А.Семашкогийн нэрэмжит Клиникийн эмнэлгийн туршлагатай танилцлаа.
-
2015 оны 4 сарын 27
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, дараа нь сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Бүлгийн дарга С.Бямбацогт “Энэ долоо хоногийн Нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороон дээр Нийгмийн бодлогын үндэсний зөвлөлийн тайлан хэлэлцэхээр байгаа. Мөн өнгөрсөн долоо хоногт нийгмийн даатгал, тэтгэвэртэй холбоотой асуудлууд хөндөгдсөн. МАН-ын бүлэг цалин тэтгэвэрийг нэмүү өртөгтэй уялдуулж жил
-
2015 оны 4 сарын 27
Өнгөрсөн бямба гаригт дархан цаазат Богдхан ууланд түймэр гарч, нийслэлийн Онцгой байдлын газрьнхныг дайчилж орхив. Тус газрын дөрвөн ангийн 150 гаруй алба хаагч, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд тус уулын Жаргалант, Арцатын аманд гарсан түймрийг унтрааж, уржигдар 00.00 цагийн үед цурманд оруулжээ. Хүмүүс арц уугиулан, шашны зан үйл хийж байгаад гал алдсан гэх мэдээлэл байна.
-
2015 оны 4 сарын 27
Шадар сайд тушаал гаргажээ
-
2015 оны 4 сарын 27
Бөөлж байгаад гал гаргажээ
-
2015 оны 4 сарын 27
АН-ын бүлгийн хурал завсарлалаа
-
2015 оны 4 сарын 27
П.Цагаан:“АСЕМ”-ийг зохион байгуулах журмаа Засгийн газрын хуралдаанаар батлуулна
-
2015 оны 4 сарын 27
АН-ын бүлгийн хуралд Я.Батсуурь оролцжээ
-
2015 оны 4 сарын 27
Амьд цэцэгсийн үнэр, өнгө ямар ч хүний сэтгэлийг татаж, баяр баясалыг бэлэглэдэг билээ.
-
2015 оны 4 сарын 27
Монгол залуучууд гадны зах зээл дээр гарч, эх орныхоо нэр хүндийг өргөж, бас ч гэж чамлахааргүй амжилт гаргаж байгаа. Жүжигчин Р.Анхням, Б.Амарсайхан нар Холливудын найруулагч нарын хараанд өртөж, чамгүй өндөр хөлстэй гэрээ хэлцэл хийж чадсан.
-
2015 оны 4 сарын 27
УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс мэдээлэл хийлээ. Тус зөвлөл өнөөдөр хуралдаж энэ долоо хоногт байнгын хороо чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын талаар ярилцсан байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Тавантолгойн гэрээний төслийг түргэвчилсэн горимоор хэлэлцэх боломжгүй. Тавантолгойг ашиггүй ажилласан мэтээр ярьж байгаа. Гэтэл энэ компани Хятад руу гаргаж буй нүүрсийн 40 хувийг нийлүүлсэн байгаа юм. Ер нь ашиггүй ажилласан мэтээр ярьж бичиж байгаад хувьчилж авдаг жишиг манай нийгэмд байх шиг байгаа юм. Тавантолгойн болон хөрөнгө оруулагч компаниудтай холбоотой хэд, хэдэн асуудлыг дахин нягтлах шаардлагатай” гэсэн юм.
Мөн тэрбээр Оюутолгойн үйл ажиллагааг үргэлжлүүлэх нь зөв. Гэхдээ харилцан ашигтай нөхцлийг бид шаардаж байна. 100 төгрөгийн борлуулалтын орлогоос 5 төгрөгийг авч үлддэг төсөл байгаасай гэж бид хүсээгүй. Эхний хөрөнгө оруулалтын үр дүнг тооцох, алдаа байвал баримт нэг бүртэй нь танилцах, Засгийн газар үүнд нь ямар дүгнэлт хийж, алдаагаа засч залруулж байгаатай танилцана. Алдаа гарсан бол Уул уурхайн сайдаас эхлээд Засгийн газарт хариуцлага тооцох хүртэлх асуудлыг хөндөнө гэв.
Түүнчлэн Бие даагч гишүүд “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжихээр болжээ. Уг тогтоолд намын нөлөөлөлгүйгээр өндөр албан тушаалтныг томилно гэх мэтээр заасан байна. Гэхдээ өмнөх хөтөлбөрүүд шиг хэрэгждэггүй хөтөлбөр болчих вий хэмээн болгоомжилж байн гэв. Үүний зэрэгцээ Худалдааны тухай хуулийг дэмжихээ тэд илэрхийлээ. Харин хүнсний худалдаа, түүн дотроо хүнсний гадаад худалдааг зөвхөн онцгой эрхтэй компанид өгч, хяналттай байлгах нь хүнсний аюулгүй байдлыг хангахад дөхөм болно гэж үзжээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн татварын маргаантай асуудлаас болоод ТЕГ-ын 6 байцаагч ажилгүй буюу зарим нь орон нутаг шилжиж ажиллаж буй тухай асуудлыг холбогдох байнгын хорооны хуралдаанд танилцуулна гэлээ.
-
2015 оны 4 сарын 27
Шууданчид ажил хаялт зарлахаа албан ёсоор мэдэгдэв
“Монгол шуудан” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Батсайханыг хууль бусаар ажлаас чөлөөлснийг тус компанийн ажилтан албан, хаагчид эсэргүүцэж буйгаа мэдэгдэн мэдээлэл хийлээ. Ц.Батсайхан нь “Монгол шуудан” ТӨХК-ийн захирлаар ажиллаж байх хугацаандаа эдийн засгийн үзүүлэлтийг нэмж, шуудангийн үндсэн чиглэлийг нэмэгдүүлж, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэж, нэг ч хүн ажлаас чөлөөлөлгүй 60 хүн шинээр ажилд авсан байна.
Тиймээс түүнийг халах болсон шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг тус компанийн ажилчид хүсч байгаа аж. Тэд өнгөрсөн долоо хоногт эсэргүүцлээ илэрхийлэн Чингисийн талбайд жагсаж хууль бус шийдвэрээ хүчингүй болгохыг ТӨХ-оос шаардсан байна. Гэтэл шаардлага хүргүүлснээс хойшхи 18 хоногийн хугацаанд ямар нэгэн хариу ирүүлээгүй гэдгийг тус компанийн ажилчид онцоллоо.
“Монгол шуудан” ТӨХК-ийн Маркийн газрын дарга Н.Ганболд “Бид ТӨХ-г толгойгүй ажиллаж байна гэж үзэж байна. Тодорхой шийдвэр гаргах эрх зүйн чадамжгүй. ТӨХ өөрөө албан ёсны даргагүй, түр орлон гүйцэтгэгчээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ажиллаж байгаа ТӨХ-ны гишүүн Солонго гэдэг эмэгтэй ажиллаж байгаа. Энэ хүний гаргасан анхны шийдвэр гарын үсэггүй орж ирсэн учраас бид хууль бус гэж үзэж байгаа юм. Гэтэл өнгөрсөн Баасан гарагт манай захирал руу “Тамгаа өгөх хэрэгтэй байна. Өгөхгүй бол дараагийн арга хэмжээг авна” гэж ярьсан байна. “Монгол шуудан” ТӨХК-ийн ажилчдын хүсэл, сонирхолыг харгалзаж үзэлгүй хууль бус шийдвэр гаргавал манай түр хороо үүний эсрэг арга хэмжээ авна” гэлээ.
Тэд уг алдаатай шийдвэрийг нь цуцлахгүй бол орон даяар ажил хаяж, өлсгөлөн зарлах хүртэл арга хэмжээ авна гэдгээ мэдэгдлээ.
-
2015 оны 4 сарын 27
Ж.Батзандан жагсаал хийнэ
-
2015 оны 4 сарын 27
Нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ЕБС-ийн 2015-2016 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангийн элсэлтийг өнөөдрөөс бүртгэж эхэллээ.
-
2015 оны 4 сарын 27
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор батлагдсан байршлуудад иргэдэд газар шинээр өмчлүүлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр шат дараатайгаар зохион байгуулж байгаа.
-
2015 оны 4 сарын 27
Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраатай уулзаж ярилцлаа.