-
2015 оны 3 сарын 28
<iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/3Xar3WYKfBY” frameborder=”0” allowfullscreen></iframe>
-
2015 оны 3 сарын 28
Зуны цагийн шилжилт. Яг одоо цаг
Өнгөрсөн шөнө 02.00 цагаас эхлэн Монгол улс зуны цагт шилжлээ. Тодруулбал, нэг цагаар урагшилж 02.00 цагийг автоматаар 03.00 цаг болгосон гэсэн үг. Тэгэхээр яг одоо цаг болж байна гэсэн үг.
Бид өнөөдрөөс эхлэн урьдынхаасаа нэг цагийн өмнө босч, цагийн өмнө ажилдаа очиж, мөн цагийн өмнө ажлаасаа тарах болж байна. Хэдий ингэж байгаа ч цагийн хэмжүүр бол яг одоогийнхтой адил байна гэсэн үг.
Манай улс 1983 онд цагийг зуны цагийн тоололд шилжүүлэн, 1999 оныг хүртэл 14 жил хэрэгжиж, 1999 онд хүчингүй болгосон байдаг.
Харин үүний дараа Засгийн газрын 2001 тогтоолоор дахин зуны цаг тооллыг мөрдөж эхэлсэн бөгөөд 2005 онд уг тогтоолыг хүчингүй болгож байсан ч 10 жилийн дараагаар буюу энэ жилээс эхлэн дахин зуны цагийн тоололд шилжих шийдвэрийг Засгийн газар гаргаад буй.
Засгийн газрын мэдээлж буйгаар “Цагийн тооллыг урагшлуулж байгалийн эрчим хүчийг ашиглах нь эрчим хүч хэмнэх, тариа ногоо тарих болон хувийн аж ахуй эрхлэх, үйлчилгээний байгууллагад үйлчлүүлэгчдийн тоо өсөх зэрэг эерэг боломжийг олгодог тул жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 02:00 цагаас эхлэн есдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 00:00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээний эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхаар тогтлоо” гэсэн юм.
Иймд Стандартчилал, хэмжил зүйн газрын Цаг, давтамжийн эталоны лабораториос эталон цагийн дохио хүлээж авах болон ашиглалтын талаар тодорхой заавар, мэдээлэл гаргаж байна. Өөрийн эзэмшиж буй комьпютер болон электрон төхөөрөмжийн тохиргооны хэсэгт орж, интернет цагийн тохиргооны хэсэгт шилжин серверийн хэсэгт “time.icttime.mn” гэсэн хаягыг оруулаж өгснөөр эталон цагийн дохиог хүлээн авах юм. Комьпютерийн цаг тоолол дангаараа 1-2 хоногт 2-3 минут алдаж тоолох магадлал их байдаг учир байнгын тохируулга хийж явах нь зүйтэй.
Одоогоор дэлхийд ойролцоогоор 80 улс орон ямар нэгэн байдлаар зуны цагийн хуваарийг ашиглаж байгаа ба зарим улсад нутаг дэвсгэрийнхээ хэмжээнээс хамаарч зарим мужуудад хэрэглэдэггүй. ХХ зууны эхэнд зуны цагийн хуваарийг танилцуулснаас хойш маш олон улс орнууд энэ хуваарийг зуны турш ашигладаг болсон. Харин энэ хуваарь нь нийгмийн чиглэлээр болон улс төрийн чиглэлээр маш их маргаан дагуулсаар ирсэн.
Зуны цагт шилжих давуу тал
Зуны цагийг үр бүтээлтэй ашиглавал иргэд ажлаа тарж ирээд ашиглаж болохуйц чөлөөт цаг гарч ирдэг, хүүхдүүдэд эцэг эхтэйгээ өнгөрүүлэх цаг гарч ирэх нь тэдэнд сурлагадаа болон нийгэмшилд нь тустай хэмээн үздэг байна. Харин Лондонгийн зам тээврийн судалгаа шинжилгээний лабораториос үүнийг автын замын ослыг бууруулдаг гэж дүгнэсэн байна.
Эрүүл мэндэд сайн нөлөөтэй
Эрүүл мэндийн салбарынхан энэ цагийг хүн өөрийн бие бялдрынхаа хөгжилд зарцуулах таатай цаг хэмээн үзэж хүний нийгмийн идэвхийг сайжруулан чийрэгжүүлэх сайн талтай гэж дүгнэдэг байна. Мөн мэдээж энэ өдрийн нарны гэрлийг урт ашиглах боломж нь цахилгааны хэрэглээг бууруулан, энергийн хэмнэлтийг гаргана хэмээн үздэг байна. Манай улсын хувьд магадгүй агаарын бохирдлыг тодорхой хэмжээгээр бууруулах ч талтай байж болох юм.
Бусад оронд энэ байдлыг хэрхэн ашигладаг вэ?
Канад, АНУ, Мексик, Аргентин гэх мэт улсуудад зуны цагийн хуваарь нь эрчим хүч болон байгалын хий зарцуулалтыг хэмнэх таатай нөхцөл бүрдүүлдэг гэж үздэг байна. Япон улсад зуны цагийн хуваарийн талаар сонирхолтой баримт байдаг нь энэ цагийг ашигласнаар 400,000 тонн нүүрс төрөгч агаарт цацагдахаас сэргийлдэг ба 930,000 сая литр шатахууныг хэмнэх сайн талтай гэсэн судалгаа гарчээ. Гэвч Калифорнийн их сургуулийн судалгаагаар мужийн цагийг зуны цагийн хуваарт шилжүүлэхэд ард иргэдийн цахилгааны тооцоо жилийн дунджаар 8,6 сая доллараар нэмэгдэж байна гэсэн дүгнэлт гаргасан байна.
Ихэнхи жуулчлалын агентлагууд зуны цагийн хуваарийг таатай хүлээн авдаг. Өмнөд Ирландын Бельфэст Телеграф сэтгүүлийн мэдээллэж байгаагаар энэ үед Өмнөд Ирланд улс жуулчлалын салбраасаа 6,34 саяын орлого олдог гэсэн судалгаа гаргасан байна. Өдрийн гэрлийн ашиглалтын хугацааг ингэж уртасгаснаар Британийн улсууд жуулчлалын идэвхийг 2 дахин өсгөдөг ба зуулчид улсын нийтийн тээвэр, ресторан үйлчилгээний газрууд болон фестивал үйл ажиллагаанд зарцуулах мөнгө нэмэгддэг байна.
Дутагдалтай талууд:
Энэ цагийн хуваарийг мөрдлөг болгоход харилцаа холбооны байгууллагууд асар их ачаалалд ордог ба компьютер, гар утас зэрэг төхөөрөмжүүдийг гар аргаар тохируулах хэрэгтэй болж нийгэмд үл ойлголцол үүсгэдэг байна. Мөн жуулчдад нислэгийн цагийн хуваарь, бизнесийн ажилд нь нилээн төвөг учруулдаг. Зарим улсад өглөө нь харанхуй хэвээр байдгаас болоод аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна хэмээн үздэг. Гватемаль улсад зуны цагийн хуваарьт шилжихэд сургуулийн хүүхдүүд харанхуйд хичээлдээ явах шаардлагатай болсноор эцэг эхчүүдийн зүгээс асар их гомдол илгээх болжээ. Өглөө эрт ч гэсэн харанхуйд ажил хичээлдээ явах болсон нь ард иргэдээ аюулд оруулж байна гэж үзэн болиулсан байна. Мөн газар тариалан аж үйлдвэрийн улсуудад энэ нь цагийн хуваарь алдагдуулах, хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна хэмээн үздэг ба нийтийн эрүүл мэндэд цаг хөдөлсөн эхний 2 долоо хоногт зүрхны шигдээс ихсэх хандлагатай байдаг гэж ажиглагдсан байна. ажиллагаануудад жирийн үеэсээ 2 дахин их мөнгө зарцуулах магадлалтай болдог байна. Зуны цагийн хуваарийг олон нийтээрээ хэрэглэх нь сайн ч, муу ч талуудтай боловч энэ нь хөгжиж буй улс орны эдийн засагт өндөр ач холбогдолтой гэж ихэнхи судлаачид үздэг.
-
2015 оны 3 сарын 28
ОХУ руу зорчих тээврийн хэрэгслийн зөвшөөрлийн бичгийг түр хугацаанд олгохгүй
-
2015 оны 3 сарын 28
Гари Ховейн хоолны хэрэгсэл ашигласан хийсэн гайхалтай 24 бүтээлийг ”Сенсааци 24 булан”-даа онцолж байна.
-
2015 оны 3 сарын 28
С.Жавхлан төрийн томчуудыг мэтгэлцээндээ иртэл дуудна гэсэн. Тэгэхээр Ц.Оюундарь, С.Жавхлан нарын “тулаан” хэрхэн үргэжлэх нь сонирхолтой юм. Харин тэдний хэн нь улс төржиж байна вэ гэдгийг цаг хугацаа, ард түмэн өөрсдөө шүүх биз.
-
2015 оны 3 сарын 28
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр ихэнх нутгаар дулаарч, салхи шуургатай байна.
-
2015 оны 3 сарын 28
Хаврын дунд шарагчин туулай сар
Өглөгт охин одтой, харагчин туулай өдөр
Аргын тооллын: 2015.3.28, Бямба гараг
Наран ургах шингэх: 06.49-19.11
Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Сансар
Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
-
2015 оны 3 сарын 28
Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэсийн голын сав газраар 0-5 градус, Олон нууруудын хөндийгөөр болон Эгь-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Улз, Халх голын сав газраар 8-13 градус, говийн бүс нутгаар 14-19 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. 11-13 градус дулаан байна.
-
2015 оны 3 сарын 27
Хатагтай Людмила Путин өнөөгийн Оросын ерөнхийлөгч Владимир Путиныг гэр бүлийн харгис хүчирхийлэгч, гэмт хэрэгтэн байсан хэмээн дэлхийн нийтэд зарлаж өдөр тутам их зовлонг бие, сэтгэлээрээ мэдэрч байсан тухайгаа нарийн дүрсэлж ярьжээ. Өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш олны нүэдэнд ил гараагүй тэрээр одоо хилийн чанадад амьдарч байгаа буюу аюулгүй газарт очсон учраас В.Путины харгислалыг дэлгэхээр шийдсэн гэжээ.
-
2015 оны 3 сарын 27
ЖДҮ-ийг хөгжүүлэх сан хөнгөлөлттэй зээлд хамрагдах төслийг хүлээн авч эхэллээ
-
2015 оны 3 сарын 27
Н.Төмөр: Боловсролд хөрөнгө оруулалт хийнэ гэдэг маань ирээдүй хойчдоо хүргэж буй том буян шүү дээ
-
2015 оны 3 сарын 27
Өнөөдөр “Олон улсын театр”-ын өдөр
-
2015 оны 3 сарын 27
Хөдөлмөрийн яамны халаа нь хуульд нийцүүлсэн үйлдэл гэв
Friday, Mar 27 2015
Бичсэн Б.Туул
Хэвлэх Email
Хөдөлмөрийн яамны халаа нь хуульд нийцүүлсэн үйлдэл гэв
Хөдөлмөрийн сайд С.Чинзориг өнөөдөр Төрийн ордонд төрийн албан хаагчдыг намчирхах үүднээс хоморголон халж байна гэх мэдээлэлд тайлбар хийлээ.
Тус яам харьяа аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга болон МСҮТ-ийн дарга нарыг халжээ. Гэхдээ тэдгээр удирдлагууд нь сүүлийн хоёр жилд түр орлон гүйцэтгэгч гэсэн статустайгаар ажил үүргээ гүйцэтгэсэн ирсэн байна. Аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргыг Төрийн албаны тухай хуулийн дагуу сонгон шалгаруулж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн дагуу хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн шатны Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр томилж чөлөөлөх эрхтэй аж. Гэтэл Хөдөлмөрийн яам байгуулагдсанаас хойш тус яамны Төрийн нарийн бичгийн дарга нь түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан ба ингэснээр яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөл нь мөн эрх зүйн чадамжгүй байдалд хүрсэн байна. Иймд Шийдлийн Засгийн газар гарч ирснээр Төрийн нарийн бичгийн даргыг шинээр томилсон ба Төрийн албаны салбар зөвлөл ч баталгаажжээ. Энэ хүрээнд буюу хуулийн хэрэгжилтийг хангуулах үүднээс Хөдөлмөрийн хэлтсийн дарга нарыг халж, оронд нь яам дотроосоо үүрэг гүйцэтгэгчийг томилсон гэнэ. Ирэх долоо хоногоос сонгон шалгаруулалт зарлах ба тэдгээр халагдсан албан хаагчид сонгон шалгаруулалтад өрсөлдөх эрхтэй. Түүнчлэн сонгон шалгаруулалтад орохгүй, төрд ажиллана гэвэл ажлын байраар хангах бололцоотой гэдгийг салбарын сайд хэллээ. МСҮТ-үүдийн захирлыг мөн сонгон шалгаруулалт зарлалгүйгээр томилсон тул ажлаас нь чөлөөлж сургалтын албаны даргыг нь үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.
-
2015 оны 3 сарын 27
Бангладешийн Нараяанганж нэрт ариун газарт багадаа арван сүсэгтэн амиа алджээ. Хинди шашинтнуудын угаалга үйлдэх ёслолын үеэр энэ хэрэг болсон бөгөөд тавиас дээш насны долоон эмэгтэй, гурван эрэгтэй таалал төгссөн байна.
-
2015 оны 3 сарын 27
дахин санал хүлээж авахгүй гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдэгдлээ
-
2015 оны 3 сарын 27
АНУ-ын Хар тамхитай тэмцэх албаны албан хаагчид секс партид очдог байсан нь илчлэгдсэнээр тус улсын хувьд дуулиант мэдээлэл боллоо. Учир нь тэд зүгээр нэг үдэшлэгт очсонгүй, хар тамхины худалдаачдын спонсорлосон секс үдэшлэгт биеэ үнэлэгчидтэй хамт очдог байжээ.
-
2015 оны 3 сарын 27
Хүн амын хүнсний хэрэгцээнд зориулж мах бэлтгэлийн компаниудын бэлтгэсэн 14,544,6 тн нөөцийн мах ирэх долоо хоногоос худалдаанд гарч эхэлнэ гэж Махны холбооны дэд ерөнхийлөгч М.Төмөрбаатар мэдэгдлээ.
-
2015 оны 3 сарын 27
шөнийн 02:00 цагаас цагийн тооллыг
-
2015 оны 3 сарын 27
Хүчирхийллийн хэргээрээ алдартай Энэтхэгт сүүлийн үед сүмүүдэд халдан ариун биеэрээ байгаа гэлэнмаа нарыг хүчирхийлэх явдал газар авч байна.
-
2015 оны 3 сарын 27
Баянзүрх дүүрэг дэхь ”Цоглог жаалууд цэцэрлэг” нь нэмэлт элсэлтээ авч эхэллээ. Тус цэцэрлэг нь хүүхдийн сурч боловсрох орчныг стандартын шаардлагад нийцүүлэн тохижуулсан бөгөөд дэргэдээ төгөлдөр хуурын сургууль, Орос хэлний өдөр өнжүүлэх ангитай юм. Тиймээс 4 дээш насны хүүхэдтэй эцэг, эхчүүд цэцэрлэгээс гадна төгөлдөр хуур, Орос хэлний сургалтад хүүхдээ сургах боломжтой.
Таны хүүхдийг мэргэжлийн өндөр боловсролтой, туршлагатай багш нар хүлээж байна.
Бид цэцэрлэгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг захирал н.Нямхүүгээс асууж тодрууллаа.
- Танай цэцэрлэгийн давуу тал юу вэ?
- Нэгдүгээрт, манай цэцэрлэг нь хотын төвдөө ойрхон байршилд байдаг. Мөн орчин сайтай. Жишээлбэл, гэр хорооллын цэцэрлэгүүд хүүхдүүдийг нарлуулж, салхилуулахад төвөгтэй санагддаг. Шороо их босдог гэх мэт бэрхшээл ихтэй. Энд бол тийм биш. Хотын төв болон автобусны буудалдаа ойр байх нь эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгч, авч байхад төвөггүй гэсэн юм. Хоёрдугаарт, манай цэцэрлэгийн багш улсад 20 гаруй жил ажилласан ахлах зэрэгтэй, туршлагатай маш сайн хүн. Тэгэхээр хүүхдийнхээ аюулгүй болоод амгалан тайван байдалд бүрэн итгэж болно гэсэн үг.
- Орчноос гадна сургалтын чанарт эцэг, эхчүүд анхаарлаа их хандуулдаг шүү дээ. Энэ тал дээр танай цэцэрлэг яаж ажиллах вэ?
- Мэдээж сургалтын чанар чухал. Би дээр хэлсэн шүү дээ. Манай багш маш туршлагатай сайн багш байгаа. Бид цэцэрлэгийн хүүхдүүдийн насны онцлогт тааруулсан сургалтын арга барилыг боловсруулан хичээлээ заана. Цэцэрлэгийн хүүхдүүд айхтар математикийн томъёо цээжлээд зохион бичлэг бичнэ гэж юу байхав. Мэдээж дуу дуулж, шүлэг унших, хувцсаа эмхлэх, гараа угааж сурахаас эхлээд ахуйн дадалд суралцана шүү дээ. Бид бусад цэцэрлэгийн адил л сургалттай.
- Төгөлдөр хуурын сургалттай гэлээ? ”Цоглог жаалууд” цэцэрлэгт явж буй хүүхдүүд энэ суралцах боломжтой юу?
- 4 дээш насны хүүхдүүд суралцах боломжтой. Дөрвөн нас гэж хэлж буйн учир төгөлдөр хуурын сургалтыг энэ наснаас эхлэн заахад илүү тохиромжтой байдаг юм. Төгөлдөр хуурын сургалт нь одоохондоо өглөөний цагаар хичээллэж байна. Төгөлдөр хуурын сургалт нь тусдаа төлбөртэй байгаа. Аль алинд явуулах хүсэлтэй эцэг, эхчүүд бидэнтэй ярьж тохироход асуудал байхгүй.
Тиймээс 2-5 насны хүүхдүүдтэй эцэг, эхчүүд та бүхнийг урьж байна. Та бүхэн доорх утсаар холбоо барин илүү дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
24tsag.mn