2015 оны 1 сарын 23
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар тэргүүтэй нэр бүхий гишүүдийн гаргасан яамдуудын дэд сайдуудыг цомхотгох тухай саналыг хэлэлцээд баталлаа. Уг саналыг өчигдөр байнгын хороогоор хэлэлцээд дэмжээгүй юм. Тэгвэл сая байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжье гэсэн горимоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 51.1 хувь нь дэмжсэнгүй. Энэ нь дэд сайдуудыг цомхотгохыг УИХ дэмжсэн гэсэн үг юм.