2015 оны 1 сарын 01
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-ний үдэш болдог “Алтан сарнай” наадам 14 дэх жилдээ зохиогдлоо. МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал, залуучуудын холбооноос энэ наадмыг зохион байгуулдаг бөгөөд залуусын дуу хоолой, үзэл бодлыг олон нийтэд хүргэх зорилгоор өдгөө Шадар сайдын алба хашиж буй У.Хүрэлсүх санаачилж байсан гэдэг.