зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Татаж дуусаагүй тамхи буюу С.Зоригийн тухай 24 баримт

2012-4-20
0
ЖИРГЭХ
зориг агсны 50С.Зориг сэрүүн тунгалаг байсан бол өнөөдөр 50 нас хүрэх байлаа. Өнөөдөртэй харьцуулахад хамаагүй ядуу ч үнэт зүйл, эрхэмлэх зорилготой байсан гэгээн цагийн билгэдэл болсон энэ хүний тухай 24 баримтыг 24tsag.mn хүргэж байна.

С.Зориг сэрүүн тунгалаг байсан бол өнөөдөр 50 нас хүрэх байлаа. Өнөөдөртэй харьцуулахад хамаагүй ядуу ч үнэт зүйл, эрхэмлэх зорилготой байсан гэгээн цагийн билгэдэл болсон энэ хүний тухай 24 баримтыг 24tsag.mn хүргэж байна.

1.    зориг агсны 501962 оны 4 дүгээр сарын 20-нд Ардын боловсролын яамны орлогч сайд Санжаасүрэнгийнд хоёр дахь хүү нь төрлөө. Нэрийг нь Зориг гэж өгөв.

2.    Нийслэлийн 23 дугаар дунд сургуулийн сурагч С.Зориг ялангуяа тооны төрлийн хичээлvvдэд толгой цохидог байжээ. Физикийн олимпиадад эхний байруудад орно. Чөлөөт цагаараа гимнастикаар хичээллэдэг, хөдөлгөөний эвсэлтэй хүү байв.

3.    Ах С.Баяр нь одоо Энэтхэгт элчин сайдаар амжиллаж байгаа.

4.    Тэрээр Москвагийн улсын их сургуулийн философийн ангийг төгссөн. Оюутан ахуйдаа хөл бөмбөг, регби их тоглодог байжээ. Регбигийн улсын шигшээд хvртэл тоглож явжээ. Хожим суугаа ажилтай болохдоо шатраас салахаа байжээ. Монголын Шатрын Холбооны ерөнхийлөгчийн албыг ч хашиж байлаа.

5.    Ээж С.Доржпалам нь их эмч бөгөөд Оросын нэрт эрдэмтэн, монголын анхны газрын зургийг зохиогч, монгол судлаач А.Симуковын охин юм. Мөн “Сэрэлт” киноны орос эмчийн дүрийг бүтээсэн билээ.

6.    Хотын залуучуудын эвлэлийн хороонд зааварлагч, МУИС-ийн философийн багшаар ажиллаж байхад нь Залуу уран бүтээлчдийн зөвлөгөөнөөс бие биенээ олсон шинэчлэгч үзэлтэй залуус түүн дээр ирж нэгджээ.

7.    зориг агсны 50Тэрээр 1990 оны 6 сард болсон анхны чөлөөт ардчилсан сонгуулиар АИХ-ын депутатаар сонгогдон, улмаар Улсын Бага Хурлын гишүүн болжээ. Мөн 1992, 1996 оны сонгуулиар УИХ-д сонгогдож, “Ардчилсан Холбоо” эвслийн хоёр дахь засгийн газар болох Ц.Элбэгдоржийн засгийн газарт дэд бүтцийн сайдын албыг хашиж байжээ.

8.    Түүнийг ерөнхий сайдаар томилуулахаар эрх баригч “Ардчилсан Холбоо” эвслээс нэр дэвшүүлж байжээ. Тухайн үед нэр дэвшүүлсэн хүмүүсийг ерөнхийлөгч Н.Багабанди тухай бүрт нь буцаасаар УИХ хуульд заасан хугацаанд ерөнхий сайдыг томилж чадаагүй юм. С.Зориг хамгийн боломжтой нэр дэвшигчийн нэгээр яригдаж байв.

зориг 10

9.    Дүү С.Оюун нь 1998 оноос эхлэн Их Хуралд сонгогдон ажиллаж байгаа. Ахынхаа үйл хэргийг үргэлжлүүлнэ гэж нам байгуулсан нь “Иргэний Зориг” юм. Түүний нэрээр “Зориг” санг мөн нэрлэжээ.  

10.  С.Зориг 1998 оны 10 дугаар сарын 2-нд гэртээ хэрцгийгээр алагдсан. 14 жилийн өмнөх энэ өдөр төр, нийгмийн зүтгэлтэн Д.Төмөр-Очирыг нутаг заагдан цөлөгдөж байхад нь  Дарханд сүхдэн хороожээ. Хэрэг илрээгүй.

11.    С.Зориг өөрөө байхгүй болсон ч түүний нэр олон хүнд улс төрийн ашиг өгсөөр байна. Өрсөлдөгчөө намнах, өөрийгөө дөвийлгөх хамгийн ашигтай хөзөр нь С.Зоригийн хэрэг болсон юм. Түүний хэргийг илрүүлнэ гэж парламентад сонгогдсон эрхмүүд ч бий.

12.  1998 оны 10 дугаар сарын 7-нд буюу хэргийн дараахан АНУ руу явсан “ард” хэмээх Я.Батсүхийг аллагад холбогдуулан 1999 онд сүр дуулиантай баривчилсан ч хуурамч диплом хийсэн хэрэг тохоод өнгөрчээ.

13.  С.Зоригийн гэх хэрэг олон жил олон үйл явдлыг араасаа дагуулсан юм. Дуулианы үргэлжлэл болох “Сентрпоинт”-ийн гэх хэргээр яллагдсан Ч.Энхайван Авдрантын хорих ангиас “Захиалагч болох М.Энхсайхан бид хоёр цаазлуулж, Ардчилсан намын нэр хүнд унаж, ирэх хоёр гурван сонгуульд МАХН дахин үнэмлэхүй ялалт байгуулснаар “С.Зоригийн аллагын захиалагч М.Энхсайханыг илрүүлэх” төлөвлөгөө хэрэгжих байсан юм байна” хэмээн бичиж байлаа.

14.  2003 оны 5 дугаар сард Дамирангийн Энхбатыг мөн аллагад сэжиглэн Европоос хулгайлж авчирчээ. Гүйцэтгэгч нь өнөөгийн АТГ-ын дэд дарга Б.Хурц байв. Хилс хэрэг хүлээгээгүй энэ хүн 2006 оны хавар С.Зоригийн төрсөн өдрөөс 2 хоногийн хойно,  шоронгоос гараад 5 хоноод нас баржээ.

15.   Д.Дорлигжав Улсын Ерөнхий прокурор болсныхоо дараа энэ хэрэгт онцгой анхаарал хан­дуулж эхэлснээ мэдэгдэж байжээ. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Олон улсын пар­ламентын холбооны 120 дугаар хуралд оролцохдоо С.Зо­риг агсны хэргийн та­лаар дахин танилцуулж, Гер­манд нарийн шинжил­гээнд хам­руулахаар болсон гэдэг. Гэхдээ одоо эдгээр ажлууд хэрэгжсэн, үгүй нь тодорхойгүй байна.

16.   Эхнэр Б.Булган, хүний их эмч мэргэжилтэй. Энэ эмэгтэй нөхрийнхөө үхлээс хойш өгсөн ярилцлагадаа аллагын талаар ганц үг дурсаагүй бөгөөд “Ийм сайхан хүнтэй зургаан жил амьдрахын тулд хэдэн ч жил амьдарч болно” гэж хэлжээ. Түүнийг ч мөн энэ хэрэгт сэжиглэн саатуулж байв.

17.    С.Зориг нас барахаасаа ганц цагийн өмнө оршуулгын комиссынх нь даргын хувиар шадар сайд агсан Ч.Пүрэвдоржийн гэрээр ороод харьсан байна. Харин маргааш нь өөрийг нь оршуулах комисс байгуулагдана гэж хэн санах билээ.

18.  1998 оны 10 сарын 2-нд Ерєнхийлөгчийн Тамгын газрын дарга С.Баярын хамтаар УИХ-ын гишүүн Д.Энхбаатарын өрөөнд гурван цаг орчим ярьж хөөрөлдсөн гэдэг. Энэ vед С.Баяр талийгаачаас "Чи Ерөнхий сайд болчихвол Эрдэнэтийн асуудлаар ямар байр суурь баримтлах вэ?" гэж асуухад нь "Поезд ушёл" (галт тэрэг хөдөлчихсөн) гэж хариулсан тухай Д.Энхбаатар "Өдрийн сонин"-д дурдсан байдаг.

19.    Алагдсанаас нь гурав хоногийн дараа түүнтэй салах ёс гүйцэтгэхээр 30 000 хүн цуглаж, эх орон даяар бүх нийтийн гашуудал зарлаж байлаа.

20.    Хамгийн хачирхалтай нь түүний үхэлд одоогийн УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл мөн адил сэжиглэгдэж байсан юм. Учир нь хэрэг болсон орой талийгаачийн гэрээс Э.Бат-Үүл гишүүний малгай олдсон гэдэг.

21.    10 дугаар сарын 2 ба 4 дүгээр сарын 20-нд хэвлэлийнхэн С.Оюун гишүүнээс алуурчныг олох боломжтой үгүйг ёс юм шиг асуудаг ч тэрээр “Хэрэгтнийг олно гэдэгт итгэдэг” хэмээн хариулдаг юм.

22.    С.Зориг ”Улс төрд шийдвэр гаргахдаа дараах 4 ашиг сонирхлыг дараалж авч vзэх хэрэгтэй. Эхний ээлжинд улсынхаа ашиг сонирхлыг. Хоёрдугаарт Намынхаа ашиг сонирхолыг, дараа нь аливаа нэг санхvv эдийн засгийн бvлэгт ордог, бvлгийн сонирхолыг, хамгийн сүүлд нь хувийн сонирхлоо тавья. Энэ дарааллаа алдаж болохгүй алдах юм бол ялзрах тvвшинд орно” гэжээ.

23.    Талийгаачийн ээж хүүгээ хэн хороосныг мэдэж чадалгүй байсаар бурхны оронд одсон юм.

зориг агсны 50

24.   С.Зориг хэзээ тамхинд орсон талаар барим тавим мэдээлэл алга. Тэрээр тамхиа татангаа ном унших, шатар нүүх тун дуртай байв. Голдуу Болгарын “Стюардесс” хэмээх янжуур татна. Одоо түүний хөшөөний өмнө хааяа уг янжуурыг тавьсан байдаг.


image

С.Зориг сэрүүн тунгалаг байсан бол өнөөдөр 50 нас хүрэх байлаа. Өнөөдөртэй харьцуулахад хамаагүй ядуу ч үнэт зүйл, эрхэмлэх зорилготой байсан гэгээн цагийн билгэдэл болсон энэ хүний тухай 24 баримтыг 24tsag.mn хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (34)

  • Зочин (103.14.38.130)
    Багабанди Отгонбилэг С.Баяр нараас өөр ийм хэрэг хийчихээр хүмүүс тэр үед байсангүй. Одоо ч бараг тодорхой болж байна даа. Энэ 3-ыг барьж шоронд хорих л үлдэж дээ.
    2017 оны 11 сарын 21 | Хариулах
  • vgj (139.5.217.223)
    pisda setguulche Bulgan avgai hezee ch ehner ni bgaagui. ger bul batlaagui dundaasaa huuhedgui yavalddag bsn ajilgui banzal shorongiin hulgaichidtai yavalddag naiz ohinoo abort hiij bgd alj bsan har murtei shulam yanhan bsan yun. gergiii gej ur huuhdiig ni gargasan alban yosnii ger bul bolson huniig heldeg yum. ene hun getch bish sejigten za yu. medej bj hursaj bgaaraiii humuusiin tolgoig buruuu erguuleh chn sanaatai yu ain
    2017 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (203.91.115.37)
    Эмэгнэлтэй Галт тэрэг хөдөлсөн гэж маш ойлгомжтой хэлсэн нь амь насыг нь авч одсон юмуудаа хэт үзэл бодол байр сууриа хамагаалсан итгэл үнэмшил нь бурханы оронд авч одоод удлаа даа ум сайн амаглан оршигээ
    2017 оны 02 сарын 25 | Хариулах
  • zzz (103.10.21.24)
    бат үүлийг баатарлаг үйл хийсэн гээд байсан яг юу хийснийг нь бодоод олохгүй байсан одоо л ойлгож байнашдэ миний энэ ухаан уу цусан гавьяа байгуулсан дайсныг устгасан хүнд л улсын баатар өгдөг биз дээ эцэстээ төрийн суудалд номын зөв хүн очвол эд нарт байр суурь олдохгүй өдийд монгол улс авилгагүй улс болж болох байж дээ одоо ямар их авилгал мафи хөгжсөн улс боловдоо харамсалтай юм
    2016 оны 10 сарын 27 | Хариулах
  • QWOE (202.9.41.255)
    Орос эмчийн хүү байж Ty
    2016 оны 10 сарын 13 | Хариулах
  • zdghhj (27.123.214.114)
    Rrrrrrrrrrrduuuuuduuuuuduuuuuuuuudzzzzzxuuuuucdddddddfxxxxxf
    2016 оны 10 сарын 09 | Хариулах
  • зочин (103.229.123.50)
    авах хийсэн нь тодорхойгүй улсын баатар 1, хошууч генерал 1 , төрөөд байгаа шүү
    2016 оны 12 сарын 29 | Хариулах
  • бат үүл (202.126.89.150)
    бат үүлийг баатарлаг үйл хийсэн гээд байсан яг юу хийснийг нь бодоод олохгүй байсан одоо л ойлгож байнашдэ миний энэ ухаан уу цусан гавьяа байгуулсан дайсныг устгасан хүнд л улсын баатар өгдөг биз дээ эцэстээ төрийн суудалд номын зөв хүн очвол эд нарт байр суурь олдохгүй өдийд монгол улс авилгагүй улс болж болох байж дээ одоо ямар их авилгал мафи хөгжсөн улс боловдоо харамсалтай юм
    2015 оны 03 сарын 16 | Хариулах
  • БААҮҮ (112.72.13.91)
    ЭЗЭН ТОДОРХОЙ
    2014 оны 04 сарын 12 | Хариулах
  • Байх л (122.254.111.114)
    Нэг оросын хурлийз үхээ л биз. Тэгэхдээ тэрэнгүй АН-д золиос хэрэгтэй байсан ш дээ. Нэр нөлөөг нь одоо ч идэж, ууж байгаа хүмүүс байгаа шүү дээ.
    2014 оны 01 сарын 14 | Хариулах
    • Зочин
      оросын хурлийү гэнэ үү зайл2
      2014 оны 01 сарын 14
    • Зочин
      нээрээ ч чамд хэлхэв дээ. холхон очиж хуцаж бай. Чам шиг хужаагийн хурлийзад бол байх л юм даа.
      2014 оны 01 сарын 14
    • зочин
      хэ хэ чамд юу хэлхэв дээ, нохойн ***** минь
      2014 оны 01 сарын 14
  • Элбэгдоржийн шоу (202.170.68.130)
    Зоригийг алсны дараа талбай дээр Элбэгдорж Зоригийн аллагаар яаж шоу хийж байсныг бүгд санаж байх ёстой. Буянгийн Жагаа "Та нар намынхаа нэр хүндийг өсгөхийн тулд нэг сайн алдартай хүнээ алж шоу хийж байна" гэж хэлж байсан. АНУ-энэ хэргийг илрүүлэхэд туслая амьд гэрчүүд байхад илрэх бүрэн боломжтой гэхэд Элбэгдорж бид өөрсдөө илрүүлнэ гээд хавьтуулаагүй биз дэ?
    2013 оны 08 сарын 20 | Хариулах
  • Яагаад илрүүлэхгүй байна (202.170.68.130)
    Элбэгдорж бүх эрх мэдэл, хүчнийг өөрийнхөө хүнээр хүчээр авсан. Дорилогжав ер.прокурор, Билэгт цагдаагийн ерөнхий газрын дарга, Авилгалтай тэмцэх газрын дарга нар, Тагнуулын газар, Ерөнхий сайд гээд бүгд Элбэгдоржын хүмүүс байж яагаад Зоригийн аллагын хэргийг илрүүлэхгүй 5 жил болж байгаа нь бүгдэд ойлгомжтой юм бишүү. Тэд юу гэж өөрсдийгөө барьж өгөх вэ дэ?
    2013 оны 08 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.170.68.131)
    1998 онд Багабанди, Баяр, Отгонбилэг нарт Эрдэнэтийн талаар өөрсдийг нь хамгаалах Ерөнхий сайд маш их хэрэгтэй байв. Зоригийг Е-сайд болгоё гэж хошгоруулаад Эрдэнэтийн талаар барих байр суурийг нь лавлатал Поезд Ушёл гэдэг бгаа. Ингээд энэ нэр хүндтэй хүнийг замд саад хийх өөр арга үгүй тул амийг нь хөнөөжээ. Дараа нь Наранцацралт Багабанди нарын болзолыг хүлээн зөвшөөрч Е-сайд болов. Наранцацралтаар ОХУ-руу захиа бичүүлж байв. Захианы утга нь Эрдэнэтийн ОХУ-ын 49% -ыг Оросын хэсэг иргэд хувьчлан авсаныг Монголын засгийн газар зөвшөөрч бна. Хожим Монголын иргэд хувьчлан авбал та нар зөвшөөрнө биз дээ гэсэн бжээ. Эндээс Багабанди Отгонбилэг Баяр нар Эрдэнэтийг хувьчлаж авах бодолтой бжээ. Энэ үйл ажилгаанд Н.Энхбаяр саад хийж, Уг захиаг авч ирж, Наранцацралтыг огцоруулж, Эрдэнэтийг хувьчилж авах гэсэн дээрх эрхмүүдийн төлөвлөгөөг таслан зогсоосон бна.
    2013 оны 07 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.170.68.131)
    Багабанди Баяр Отгонбилэг нарт Эрдэнэтийн талаар өөрсдийг нь хамгаалах Ерөнхий сайд хэрэгтэй байв. Зоригийг Е-сайд болгоё гэж хошгоруулаад Эрдэнэтийн талаар барих байр суурийг нь лавлатал Поезд Ушёл гэдэг бгаа.Ингээд энэ нэр хүндтэй хүнийг замд саад хийх өөр арга үгүй тул амийг нь хөнөөжээ.
    2013 оны 07 сарын 30 | Хариулах
  • sony (182.160.7.162)
    манай мэргэн түргэн үзмэрч лам бөө удганууд бол мэдэж л байгаа л даа. хэлэх үү байх уу гээд л бодоцгоогоод байгаа хэрэг.
    2013 оны 07 сарын 08 | Хариулах
  • sony (182.160.7.162)
    учир холбогдолгүй юм гэж хаа байхав. эрдэнэт үйлдвэрийн талаар ямах бодлого баримтлах вэ гэж асуухад нь хариулсан хариулт нь с.баяр болоод тэдний бүлэглэлийн эрх ашгийг ноцтой хөндөж байгаа гэдэг нь тодорхой байна. 7 сарын 1 нд 10 хүнийг буудуулж, 5 ыг нь алж чадсан с.баяраас эрх ашгийнхаа төлөө ганц зоригииг ***** хэмжээний хор бол гарна л даа.
    2013 оны 07 сарын 08 | Хариулах
  • зочин (202.179.10.150)
    энд цэвэр ардчилсан намынхан л холбогдолтой доо
    2013 оны 07 сарын 08 | Хариулах
  • kkk (112.72.12.57)
    ene hergiig chin yag vnendee ELBEGDORJIIN zahiaalgaar BATYYL gardan hiisen shvv de ichehchvgi alsan hvneeree shoobuu hiigeed yabj baigaa ene buzruud icheesei dee
    2013 оны 05 сарын 20 | Хариулах
    • Зочин
      Үнэн
      2013 оны 05 сарын 20
  • mmm (122.201.18.133)
    S.Bayar alsan baina shuu dee. Tuuniig shalgah heregtei. Saddist khun.
    2013 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.9.47.131)
    Hamgiin gol ni ene hun mend seruun bgaad erubhii said bolson baisan bol Mongoliin mini huvi zaya shal uur yostoi ardchilal jinhene utgaaraa hugjsun, ard tumen bid unsend haysan shalz shig baihgui baisan gedeg ni l todorhoi bga ym daa. Jinhene zorilgodoo unench hun baisan.
    2013 оны 05 сарын 08 | Хариулах
  • элбэгдорж оо (202.179.20.159)
    элбэгдоржоо өөрийнхөө 50 нас хүрснээ яасан их шоу болгосон билээ тэгвэл энэ хүний 50 насыг хэрхэх вэ үнэндээ энэ хүн амьд сэрүүн байсан бол бат үүл та 2 хэн байх билээ эргэцүүлж бодсон уу ямар их дарамт а лж хавчдаг байснаа санадаг уу аргаа бараад БНН байгуулж байлаа
    2013 оны 03 сарын 29 | Хариулах
  • зочин (203.194.115.67)
    бөө удгад гээд мэдэж ядах юу байсын шудрага ёс тогтоход илрэнэ
    2012 оны 12 сарын 25 | Хариулах
  • Sain khvn (71.61.2.120)
    Sain khvn horvoo dr amidrakh geheer mulguunuudni ooroo s ni deer garan gd horloj bga..tengertee vawsan ejii khvnii Setgel vamar Bsn bl bat vvl dargaa
    2012 оны 11 сарын 29 | Хариулах
  • зочин (202.131.238.114)
    хүний дээд жинхэнэ эр хүн байсан даа...
    2012 оны 11 сарын 03 | Хариулах
  • dd (182.160.28.168)
    herev taliigaach yerunhii said bolson bol buh no-g delgeh bsan daa.
    2012 оны 10 сарын 28 | Хариулах
  • зочин (180.149.93.70)
    Энэ хэрэг удахгүй илрэх байлгүй дээ
    2012 оны 10 сарын 16 | Хариулах
  • (202.131.233.59)
    TSagdaagiin erunhii gazrin dagra bsan Murun ene hergiig medej bga shde, namaig UIH-d songood ugvul ilruulne gej heleed ard tumen songoson shde hudalch luivarchin bas gavyat huulich geed bga. odo gadaadin haryat erhelsen gazar ochood yu hiisniig ta nar hardaa, eh ornoo hytadaar duurgelee shde,neneiig bas enkhbayarin hoinoos yavuulah heregtei
    2012 оны 10 сарын 06 | Хариулах
  • (182.160.3.186)
    olnii yaria ortoi l baih Batvvl,Elbegdorj 2-oo
    2012 оны 10 сарын 04 | Хариулах
  • (122.201.18.139)
    Солило
    2012 оны 09 сарын 19 | Хариулах
  • gg (203.169.53.51)
    hereg ilernee eruusuu l s bayar shuu dee
    2012 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.179.30.178)
    BAT-YYLEE ZORIG ANDDAA BAATAR TSOLOO UGNU YY IRGENII ZORIG GARGAACH.HEREV YGYI BOL ERUNHIILUGCHIIN SONGUULD NEREE TATAJ AVSAND CHINI HYZYYGYI NOVSH AVILGAL BOLGOJ CHAMD UGSUN BN.
    2012 оны 05 сарын 04 | Хариулах
  • flawless (202.179.10.198)
    odoo buhniig l harah uldlee bugd odoo holoo jiiltseed 1 1niihee bulhaigaa delgej ehelne.ehneesee enhbeyar nyamdorj geel jaahan tewcheel huleeydee harin songuuli hend ch bitgii ogoorei MONGOLCHUUDAA
    2012 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (58.97.125.2)
    Нямдорж овоот толгойтийн ордийг Алтжингийн гэх Алтантай хувааж эзэмшихээр болсон бөгөөд Түрээсээр суудаг гэх зайсан дахи тансаг харш н Алтангийнх гэдэгийг шалгаж өгнө үү
    2012 оны 04 сарын 22 | Хариулах
  • ОХИН НЬ (180.149.72.197)
    МИНИЙ ААВ БИЕ МУУТАЙ ГЭДЭГ НЬ ХУДАЛ БИЕ МУУТАЙ ХҮН ӨДӨР АЛГАСАХГҮЙ ОХИНООСОО ДҮҮ ОХИДУУДТАЙ ХОЁР ГУРВААР НЬ АРХИ УУЖ ЗАВХАЙРААД ЯВДАГ ЮМ УУ ЗАРИМ ХҮМҮҮСИЙН ХЭЛДЭГ ЗАВХАЙРАХ МӨНГӨНИЙХӨӨ ТӨЛӨӨ НАМАА ЗАСГИЙН ГАЗАРТАЙ ХАМТ ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧДЫН ГАР ХӨЛҮҮДЭД ЗАРСАН ГЭДЭГ НЬ ҮНЭН НИЙЦЭХ БАЙХ
    2012 оны 04 сарын 22 | Хариулах
  • МОНГОЛ (180.149.72.197)
    С БАЯР ТӨРҮҮЛСЭН ЭХ ЭХНЭР ХҮҮХДЭЭ ХАЙРЛАДАГГҮЙ ХҮН ЭХ ОРНОО ХАЙРЛАНА ГЭЖ АРД ТҮМЭН МОНГОЛЧУУД МИНЬ БҮҮ ГОРЬД ХАРИН ЭНЭ УВАЙГҮЙ ШУНАЛТНЫ ХӨЛД ЭХ ОРОН БОЛОН ОЛОН НАМ ХҮМҮҮС ХЭЛМЭГДЭЖ ДУУСАХ НЬ
    2012 оны 04 сарын 22 | Хариулах
  • ЦИЙРЭГЗЭН (180.149.72.197)
    ЭЛБЭГДОРЖ ДОРЛИГЖАВ ХОЁРЫН ЗОРИГ ДУТААД БАЙНА ЭНЭ ХОЁР МЭДЭХИЙН ДЭЭДЭЭР МЭДЭЖ БАЙГАА ЭЛБЭГДОРЖИЙГ БАЯР ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛГОЖ ӨГСӨН ГАВЬЯАТАЙ ТУЛ ЭРГЭЛЗЭЭД БАЙГАА ЮМ ОДОО Л ӨӨРӨӨ ӨРСӨХГҮЙ БОЛ БАЯР ТҮҮНИЙГ ЭНХБАЯРЫГ ДАРАХАД АШИГЛААД Л ОТГОНБИЛЭГ БАЛДОРЖ НАРЫНХАА АРААС ЯВУУЛНА
    2012 оны 04 сарын 22 | Хариулах
  • ТАГНУУЛ (180.149.72.197)
    ЗОРИГ АЛАГДАХ ҮЕД С БАЯР БАГАБАНЬД ХОЁР ӨМНӨХ ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ЭРДЭНЭТЭЭС КАЗАКСТАНЫ БАЛХАШМЫСТ АЛДСАН ГЭХ ХОРИН САЯ ДОЛЛАРЫГ ХУСААД СОНГУУЛЬД ЗАРЦУУЛААД ЭВСЭЛ ИЛРҮҮЛЧИХ ГЭЭД САНДАРЧ БАЙСАН ҮҮНИЙГ МАНАЙ ТАГНУУЛЫНХАН САЙН МЭДНЭ ТЭГЭЭД Л ОЛОН АЛЛАГА ЭХЭЛЖ СҮҮЛДЭЭ ЭНЭ ХОЁР МААНЬ ШУНАЛ НЬ ДЭНДЭЭД ХАМТРАГЧ НАЙЗ НАРАА Ч ХӨНӨӨСӨН ДӨӨ ОДООХОН ИЛРЭНЭ
    2012 оны 04 сарын 22 | Хариулах
    • v
      duugai hunii doodoh noiton gej Titem ug geh uvgun ih yum nuuj bga aluurchin
      2012 оны 04 сарын 22
  • zochin (202.55.182.82)
    nyamdord ugaasaa iim l hun shuudee.hurdan ogtsruulah heregtei.
    2012 оны 04 сарын 21 | Хариулах
  • Shudraga (49.0.146.109)
    Монголчууд бид энэ сайхан хүний араас эмгэнэн гашуудах бүрдээ хошигруулдаг томчуудын элдэв башир аргыг харахаас өөр зүйл хийж чадахгүйм даа. нийгмийн бүхий л бузар булай бүхэнд ард түмнээ хошгируудаг төрийн түшээд зохих шийтгэлээ авах болтугай.
    2012 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (211.180.111.252)
    NYAMDORJ OLON OVOOTIIN ALTNII ORDIIG ALTJINGIIN ALTAND ZARSAN BA TYREESEER AMIDARDAG GEH ZAISAN DAHI TANSAG HARSH NI ALTANGIINH YUM BNA. SHALGAJ OGNO YY
    2012 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.131.247.50)
    Bagabandi otgonbileg asan....
    2012 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.21.113.138)
    ODOOGIIN MAH HIISEN HEREG SHUUDEE
    2012 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (203.194.115.200)
    МАХН ын хийсэн хэрэг
    2012 оны 04 сарын 20 | Хариулах
  • zochin (202.126.91.170)
    zorigiig xunuusun etgeed bl elbegdorj BATVVL
    2012 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Монгол түмний хайртай хүү цаг бусаар өнгөрсөн тэр хар өдрийг бодохоор сэтгэл өвдөх юм.
    2012 оны 04 сарын 20 | Хариулах
    • унэн
      2012 оны 04 сарын 20
  • Зочин (124.158.75.10)
    Энэ доор одоо ямар сэтгэгдэл бичцийм бэ. Танигдахгүй ийн ХЭХЭ
    2012 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (49.0.164.140)
    ýíý õ¿í àìüä áàéñàí áîë Ýëáýãäîðæ Áàò ¿¿ë íàð èíãýæ òýíýãòýæ ÷àäàöãààõ áàéñàí áîëîâ óó. ¯Ã¯É ë áàéõ.ýíý àóãàà õ¿íèé ¿õýë ýä íàðò ë àøèãòàé áàéñàí òèéì áîëõîîð ýíý õýðýã èëðýõýýñýý ºíãºðñººí
    2012 оны 04 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Хэмнэлтийн тодотгол”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    11 мин
  • Монгол, Киргизийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрлээ
    39 мин
  • И.Зандангарав: Дулааны шугамын ажилд зохих журмыг мөрдөөгүйн улмаас эвдрэл үүссэн зөрчлийг арилгуулж байна
    1 цаг 3 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
    1 цаг 8 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ХХААХҮ-ийн салбарын цаг үеийн ажлын талаар УИХ-д мэдээлэл хийлээ
    1 цаг 22 мин
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
    1 цаг 26 мин
  • Ж.Энхбаяр: Богино хугацаанд эрс өсөж байгаа салбар, хүмүүс урам зоригтой байгаа
    1 цаг 40 мин
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
    1 цаг 41 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
    1 цаг 47 мин
  • Ш.Бямбасүрэн: Шинэ хоршоо хөдөлгөөнийг хир халдаахгүй л явуулах гээд байна
    1 цаг 49 мин
  • Б.Жаргалан: МАН-ын дарга нар бүгд гоё нэртэй хөтөлбөртэй боллоо
    1 цаг 53 мин
  • Ой, хээрийн түймэртэй холбоотой дуудлага 46.2 хувиар өсжээ
    2 цаг 39 мин
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
    2 цаг 40 мин
  • ТТБЗ: Төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлж, зарлагыг нэмэгдүүлэх боломж хомс гэдгийг сануулсаар ирсэн
    3 цаг 2 мин
  • Г.Дамдинням: "Алт-3" аяны тогтоолын төслийг ЗГ зориг гаргаж оруулж ирж байгаа
    3 цаг 16 мин
  • "Монгол Наадам" цогцолборын хойд уулзвар хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэхгүй
    3 цаг 45 мин
  • Нийслэлийн иргэдийн өдрөөр Улаанбаатар–Давааны зөрлөг–Улаанбаатар чиглэлд галт тэрэг аялна
    4 цаг 20 мин
  • “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
    4 цаг 35 мин
  • Ж.Ганбаатар: Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэнийгээ дуурайгаад байгаа юм бэ?
    5 цаг 15 мин
  • О.Цогтгэрэл: Төсвийн тодотгол дээр тоо баримтуудыг сайн ярих ёстой
    5 цаг 34 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • “Дэлхийн эдийн засаг: Мөнгөний бодлогын үр нөлөө” сэдэвт олон улсын өндөр түвшний хурал болж байна
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
  • "Бууж мордох хорвоо"
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Дэвид Бекхэм: Английн хөлбөмбөгийн домог
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК