УДЭТ-ын дөрвөн залуу болох Эби, Боогий, Пара, Амгаа нарын амьдралаас сэдэвлэсэн жүжиг удахгүй тайзнаа тавигдах гэнэ.

УДЭТ-ын дөрвөн залуу болох Эби, Боогий, Пара, Амгаа нарын амьдралаас сэдэвлэсэн жүжиг удахгүй тайзнаа тавигдах гэнэ. Энэхүү жүжгийг зохиолч Б.Цогнэмэх бичиж байгаа бөгөөд тэрээр энэ жилийн “Гэгээн муза” наадмаас “Тэнгэрийн хүү” жүжгээрээ “Гран при” шагнал хүртсэн билээ. Удахгүй тавигдах жүжгийн найруулагчаар Б.Наранбаатар буюу Пара ажиллах юм байна. Сүүлийн үед түүхэн,эмгэнэлт, хайрын сэдэвтэй жүжгүүд тавигдах болсон. Тэгвэл энэхүү жүжиг нь уран сайхны арга хэтрүүлэг ороогүй аж.
Б. Сарангарав