ХЗДХЯ, ГХУСАЗЗ, Архидалт мансуурлын эссрэг ассоциацийн хамтран архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр кино бүтээжээ.

ХЗДХЯ, ГХУСАЗЗ, Архидалт мансуурлын эссрэг ассоциацийн хамтран архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр кино бүтээжээ. Уг киног X-ART продакшнаар хийлгэн, “Түлхүүр” хэмээн нэрлэсэн байна. Тус киноныхоо нээлтийг өнөөдөр 16.00 цагаас Соёлын төв өргөөнд хийхээр болжээ. Тус кино нь өнөөгийн нийгмийн амьдралыг бодит байдлаар нь харуулсан арилжааны бус цэвэр боловсролын кино болсон байна. Тиймээс үзэхийг хүссэн хүмүүс өнөөдөр “Түлхүүр кино”-ны нээлтэнд очиж үнэ төлбөргүй үзэх боломжтой аж.
Б.Чимэг