
Нутгийн иргэнтэй утсаар холбогдоход, “Түймэр сумын төвд тулж ирээд байна. Сумын бүх л хүн түймэрт дайчлагдаж байна. Сургуулийн хүүхдүүд сумын төвөө тойруулж газар ухаж байна. Орхон, Булган аймгийн онцгой байдлын ажилтнууд ирсэн. Ямар ч арга хэмжээ авч чадахгүй байна. Айлын гэр орон, мал ахуй шатсан” гэлээ.
Харин ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлстийн дарга С.Залуухүү “Бид хохирол тооцож гаргах бус унтраахад л хамаг анхаарлаа хандуулж байна. Хэдий хэмжээний хохирол гарсныг сүүлд нь Засаг дарга нь тооцож гаргах биз. Тус сумын хувьд гурав дөрвөн түймэр нийлж, маш их томорсон. Өглөө Засаг дарга нь утасдаж мэдээ өгсөн. Түүний хэлж буйгаар түймэр сумын төвөөс 20-30 км-ын цаана байгаа гэж хэлсэн. Түймэр гарсан цагаас л хойш хүн хүч хэрэгтэй байна гэхээр нь Булган, Орхон аймгийн Онцгой байдлынхныг дайчилсан. Одоогийн байдлаар уг түймэрт 250 гаруй хүн ажиллаж байгаа. Салхи ихтэй байгаа болохоор хүн ойртохын аргагүй байна. Нэгэнт хүн ойртож, унтраах боломжгүй болсон болохоор нэмэлт хүч гаргаад ямар ч нэмэргүй” гэв.