МАХН-ын дарга Н.Энхбаярын хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч,
Нийслэлийн прокурорын газраас харьяалал тогтоолгохоор Улсын дээд шүүх
рүү шилжүүлжээ

МАХН-ын дарга Н.Энхбаярын хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, Нийслэлийн прокурорын газраас харьяалал тогтоолгохоор Улсын дээд шүүх рүү шилжүүлжээ. Харин одоогоор дээд шүүхээс ямар нэгэн хариу ирээгүй байгаа аж.
Гэвч МАХН-аас мэдээлснээр, түүний хэргийг Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шилжүүлсэн. Энэ нь улс төрийн зохион байгуулалттай, олон жилийн өмнөөс бодож төлөвлөсөн хэрэг хэмээн МАХН-ынхан үзэж байгаа аж. Мөн тус дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч С.Эрдэнэчимэг нь ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ангийнх нь хүүхэд гэв.
Б.Чимэг