Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Хөршийн хяналтын холбоо” ЧД-ийн 12 дугаар хорооноос эхэллээ

2015-5-06
0
ЖИРГЭХ

        Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар хамтран “Хөршийн хяналт холбоо” хөтөлбөрийг нийслэлийн хэмжээнд эхлүүлээд байна. Хөтөлбөрийн нээлтийг Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар Хан-Уул, Багануур, Налайх дүүргүүдийн 40 хороонд зохион байгуулахаар төлөвлөжээ. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс энэ сарын 4-ны өдөр уг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх гурван хорооныхоо нэг болох 12 дугаар хороонд иргэд олон нийттэй уулзаж, санал солилцох уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтанд  ЧД-ийн Засаг даргынтамгын газрын Захиргаа хуулийн хэлтсийн тогтоол шийдвэр хариуцсан мэргэжилтэн Ариунзаяа, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Нийгмийн хэв журам хамгаалах хэлтсийн дарга, хошууч Д.Онон, Чингэлтэй дүүргийн 12-р хорооны засаг дарга Ж.Оюунцэцэг нар арга хэмжээнд оролцов.

 

Иргэдийн хувьд “Хөршийн хяналтын холбоо” хөтөлбөрийг талархан хүлээн авч байгаа бөгөөд дэмжин ажиллахаа ч илэрхийлсэн юм. Дашрамд дуулгахад уг хөтөлбөрийг сурталчилан таниулах ажлыг ЧД-ийн 11, 12, 19 дүгээр хороонд зохион байгуулах бөгөөд ирэх долоо хоногоос 11, 19 дүгээр хороонд иргэд олон нийттэй уулзаж, санал, сэтгэгдлээ хуваалцах ярилцлага, өдөрлөг үргэлжлэх юм.

 

 

Ж.Оюунцэцэг: Та бүхнийг нэгэн сэтгэлээр хамтран ажиллахыг уриалж байна

 

“Хөршийн хяналтын холбоо” хөтөлбөр тус хороон дээр хэрэгжиж эхэлж буйтай холбоотойгоор 12 дугаар хорооны засаг дарга Ж.Оюунцэцэг дараах үгийг хэллээ. Тэрбээр  “Манай хороо хүн ам ихтэй, тархаа бутархай байршилтай, гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг. Манай хороонд ийм сул тал байгаа боловч хорооны иргэдийн хувьд азтай хүмүүс. Та бүхнээрээ бахархаж явдаг. Аливаа төсөл хөтөлбөрт шалгараад, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бидэнд үр шим нь ирдэг юм.

Энэ утгаараа “Хөршийн хяналт” хөтөлбөрийн үр шиммийг хүртэх байх гэдэгт итгэлтэй байна. Хөтөлбөрт хамтран оролцоод хүн бүхэн хөрш болгон бүх нийтийн төлөө хамтарч ажиллана гэдэгтэй бүрэн итгэлтэй байна. Та бүхнийг нэгэн сэтгэлээр хамтран ажиллахыг уриалж байна.

Удахгүй 5 сарын 15-нд Монголын гэр бүлийн өдөр болно.  Манай хороо 152 хонооноос “Хүүхдэд ээлтэй хороо”-гоор шалгарсан. Гэр бүлийн өдрөөр манай дүүргийн 100 иргэн цэцэг барьж парадад оролцох болсон гэдгийг энэ дашрамд дуулгъя. Та бүхэн идэвхтэй оролцоорой” хэмээв.

 

Д.Онон:  Иргэдийн өмчийг хулгайлах гэмт хэргийг бууруулахад чухал ач холбогдолтой

 

Энэ үеэр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Нийгмийн хэв журам хамгаалах тасгийн дарга Д.Ононгоос тус дүүргийн гэмт хэргийн нөхцөл байдал, “хөршийн хяналтын холбоо” арга хэмжээний нээлтийн талаар тодруулсан юм.

 

-“Хөршийн хяналтын холбоо” хөтөлбөрийн нээлтийг танай 11, 12, 19 дүгээр хороонд хийхээр сонгожээ. Яагаад заавал энэ хороонуудыг сонгосон юм бол оо?

 

-Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар хамтран “Хөршийн хяналт” хөтөлбөрийг зохион байгуулж байгаа юм. Арга хэмжээ гэр бүлийн хүчирхийлэл, ахуйн хүрээнд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, захиргааны зөрчлийг бууруулах. Мөн гудамж талбай, олон нийтийн газар үйлдэгдэж байгаа гэмт хэрэг зөрчлийг бууруулах, ялангуяа иргэдийн өмчийг хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой. Уг арга хэмжээгээр иргэд олон нийтийг цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх зорилготой байгаа юм. Чингэлтэй дүүргийн 11, 12, 19 дүгээр хороог яагаад сонгосон бэ гэдгийг та асууж байх шиг байна. Манай дүүргийн 12 дугаар хороо 16 мянган хүн амтай. Хүчит шонхор, Нарантуул 2 гээд хоёр том зах байрладаг. Дамжин өнгөрөх хүний тоо маш их байдаг. Гэмт хэрэг захиргааны зөрчил үйлдэгдэх нөхцөл бүрдсэн байдаг учраас энэ хороог сонгосон. Мөн 19 дүгээр хороо маань зуслангийн хэсэг байдаг. Алслагдсан хороо гэж ойлгож болно. Төв аймгийн Батсүмбэр сумтай хэллэдэг хороо. Зусланд байнга оршин суудаг иргэдийн тоо жилээс жилд өсч байгаа. Зусланд бусдын өмчийг хулгайлах гэмт хэрэг их бүртгэгддэг учраас хөршийн хяналт арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Ер нь өөрийн хариуцсан хороодын нутаг дэвсгэрт “Хөршийн хяналт” арга хэмжээг бүрэн хэрэгжүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

 

-Танай дүүрэгт ямар төрлийн гэмт хэрэг их бүртгэгдэж байна вэ?

 

-ЧД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс нь дүүргийнхээ 10-19 дүгээр хороодыг хариуцаж ажилладаг. Бидний хариуцсан нутаг дэвсгэрт ихэвчлэн хулгайн гэмт хэрэг үйлдэгддэг. Ахуйн хүрээний гэмт хэрэг, захиргааны зөрчил ихээр үйлдэгддэг онцлогтой. Мөн хөдө өорон нутгаас шилжин ирэгсэн их, иргэдийн амьжиргааны түвшин доогуур, ажилгүй иргэд их байдаг учраас бусдын эд хөрөнгийг хулгайлах, ахуйн хүрээнд архидан согтуурч, танхайрах хэрэг ихээр үйлдэгддэг.

 

Ж.Бат-Эрдэнэ: Бусдын эрх чөлөөнд халдах үзэгдэл нэмэгдэх хандлагатай байна

Чингэлтэй дүүргийн 12-р хорооны хэсгийн байцаагч Ж.Бат-Эрдэнэ “Манай хорооны хүн амын тоо бусад хорооноосоо их, мөн газар нутгийн хувьд том. Хүчит шонхор, Нарантуул 2 гээд хоёр худалдааны төвтэй учраас дамжин өнгөрдөг иргэд их, хөл хөдөлгөөн ихтэй хороо. Хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд их, мөн нийтийн байр хөлслөн амьдардаг шилжин ирэгсэд нэмэгдэх болсон. Үүнтэй холбоотойгоор гудамж талбайд архидан согтуурах, танхайрах, бусдын эрх чөлөөнд хөлдөх үзэгдэл нэмэгдэх хандлагатай байгаа” хэмээв.

Ямартай ч уг хороонд дээрх хөтөлбөр хэрэгжилж эхэлснээр хэсгийн байцаагч болон дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Нийгмийн хэв журам хамгаалах тасгийн дарга Д.Ононгийн ярьсан хэрэг зөрчлүүд эрс буурахад нааштай үзүүлэлт болно гэж иргэд болон холбогдох албаныхан үзэж буй аж.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Элч (202.126.89.199)
    энэн зөв хэрэг 2.нөгөө талаасаа энэн бага юмаар их юмыг далдлах гэсэн башир арга юм 3.энэ хөтөлбөрийг Улс Төрд шургасан ба шат шатны албан байгууллагын хулгайчидын толгойг таслахаар хөтөлбөр хэрэгжүүлвэл энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлага гарахгүй учир нь ард түмэн нь гэдэс цатгалан мөр бүтэн хүнтэй адилхан болчихвол энэ жижиг хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлага гарахгүй базар ваань
    2015 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (122.201.22.121)
    ЗӨВ ШҮҮ МАНАЙ ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ХЭЗЭЭ ХЭРЭГЖИХ ВЭ?
    2015 оны 05 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
    13 цаг 29 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
    13 цаг 35 мин
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
    13 цаг 38 мин
  • “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
    13 цаг 46 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
    14 цаг 5 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
    14 цаг 53 мин
  • УИХ-ын гишүүн П.Ганзоригийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ
    15 цаг 26 мин
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
    15 цаг 57 мин
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
    16 цаг 27 мин
  • Дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх түншлэлийн төслийг танилцууллаа
    16 цаг 45 мин
  • Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ
    16 цаг 51 мин
  • Ой, хээрийн түймрийн аюулын урьдчилсан зураглалыг гаргажээ
    17 цаг 21 мин
  • Зөвшөөрлийн нэгдсэн сан болох e-business.mn системийн “Худалдаа” хэсэгт ТҮЦ болон мухлаг хоёул багтсан байна
    17 цаг 32 мин
  • “Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй уулзана
    17 цаг 35 мин
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    18 цаг 46 мин
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
    19 цаг 2 мин
  • Д.Трамп: Бид Тегерантай тохиролцоонд хүрэх хүртэл Ираны боомтуудын хоригийг цуцлахгүй гэдгээ мэдэгдэж байна
    19 цаг 36 мин
  • Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
    19 цаг 42 мин
  • МУУ ТОЙРОГ: Сэтгэл гутрал нь нойрны хямралын хамгийн том шалтгаан болж байна
    19 цаг 54 мин
  • ФОТО: Эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг сурталчилах өдөрлөг болж байна
    20 цаг 6 мин
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • ТАНЫ ХЭРЭГЛЭЭНД ОЙР ₮ КРЕДИТ КАРТ
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Өнөөдөр "Бийр ярьж, өнгө амилсан өдөр" тохиож байна
  • Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: УИХ хулгайч дээрэмчид үүрээ засдаг, өндөглөдөг газар байж болохгүй
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК