Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Ичинноров: Хүүхэдтэй ажиллах цагдаа, прокурорууд бүгд тусгайлан бэлтгэгдсэн байх ёстой

2015-5-26
0
ЖИРГЭХ

      ХҮҮХДИЙГ ХҮЧИРХИЙЛЛЭЭС ХАМГААЛАХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

 

        Сүүлийн жилүүдэд хүүхдийн эсрэг хүчирхийллийн онц ноцтой хэлбэрүүд үйлдэгдэж, тэднийг тамлан зовоох, амь насанд заналхийлэх хэргүүд олноор гарч байна. Олныг сэрдхийлгэсэн хэргүүд ар, араасаа гарсаны дараа Хүүдийн төлөөх байгууллагууд болон Хуулийн салбарынхан дуугарч эхэлдэг нь ниргэсэн хойно нь хашгирахтай адил зүйл болдог билээ.

 

Хойд эхийнхээ гарт амиа алдсан дөрвөн настай охины хэрэг хүүхдийн хүчирхийллийн хамгийн сүүлийн жишээ. Өнгөрсөн онд л гэхэд бэлгийн хүчирхийлэлд бага насны 125 хүүхэд өртжээ. Мөн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийг байршуулах “Түр хамгаалах байр”-нд  эрэгтэй хүүхэд 166 эрэгтэй, 103 эмэгтэй хүүхэд ирж тусламж авсан байна. Уг тоо жил ирэх бүр өсөх хандлагатай байгааг мэргэжилтнүүд онцолдог. Тиймээс хүүхдийг хүчирхийлэлд өртөхөөс нь өмнө хамгаалдаг жишгийг нэвтрүүлэх шаардлагатай байгаа юм. Түүнчлэн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хэрхэн хамгаалах, түүнтэй харьцах харьцаандаа юуг анхаарах зэрэг мэдээллүүд холбогдох байгууллагынханд дутмаг байдаг. Энэ ч утгаараа хуулийн байгууллагын ажилтнуудыг сургах, хүүхдийн эрхийн асуудалд мэдрэмжтэй хандах, нийгмийн бүхий л салбартай хамтран ажиллаж, хүчирхийллийг газар дээр нь таслан зогсоох, урьчилан сэргийлэх чадамжтай байх шаардлага бий болж байгаа билээ.

 

Тэгвэл хүүхдийг хүчирхийллээс хамгаалах чиглэлээр шинэ мэдлэг олгох сургалт өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд эхэллээ. “Хүүхдийн эсрэг хүчирхийлэлд хариу үйлдэл үзүүлэх, гэмт хэргийн хохирогч, гэрч хүүхэдтэй харилцах олон улсын стандарт” сэдэвт үндэсний сургагч багш бэлдэх 4 өдрийн сургалтыг НҮБ-ын Хүүхдийн Сан, Хууль зүйн Үндэсний хүрээлэн, Хувь хүний хөгжлийн институт хамтран зохион байгуулж байгаа юм.

Уг сургалтаар шүүгч, прокурор, өмгөөлөгч, тахар болон хүүхдийн байгууллагын ажилтнуудаас бүрдсэн 30 хүн хүчирхийлэлд өртсөн хүүхэдтэй хэрхэн харьцах, хүчирхийлэлд өртөхөөс нь өмнө яаж хамгаалах талаар мэдлэгтэй болоод гарах юм. Уг сургалтын гол зорилго нь хүүхдийг хүчирхийллээс хамгаалах, хүчирхийлэл гэмт хэргийн золиос болсон үед нь туслалцаа үзүүлэх, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэхэд хууль хяналтын байгууллагынхны оролцооны механизм ямар байхыг олон улсын стандартад нийцүүлэх зорилготой. Хүүхэд бол бие бялдар, сэтгэл зүй, оюун ухааны хөгжлийн хувьд томчуудаас ялгаатай тул тэдэнтэй харилцах харилцаанд маш мэдрэмжтэй хандах ёстой. Тэгэхээр хүүхэдтэй мэдрэмжтэй хандах нь хууль хяналтын байгууллагын ажилтнуудын нэн тэргүүнд баримтлах зарчим юм.

 

ХҮҮХЭД ХАМГААЛАХ ОЛОН УЛСЫН СТАНДАРТ ИЙМ БАЙДАГ

 

Хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гэрч хохирогч хүүхэдтэй харилцах талаар НҮБ-ын 17 загвар стратеги хэмээх чухал баримт бичиг байдаг. Мөн НҮБ-ээс батлан гаргасан “Байцаан шийтгэх үйл ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч, гэрчтэй харилцах загвар хууль” байдаг. Энэ хоёр чухал баримт бичгийн хүрээнд үндэсний хүүхэд хамгааллын тогтолцоо ямар байх ёстойг тодорхойлж өгсөн байдаг байна. Тодруулбал, уг баримт бичгүүдэд тусгасан зүйл, заалтын дагуу хүүхдийг хамгаалдаг гэсэн үг. Хууль хяналтын байгууллагынхан хүүхэдтэй харилцах маш чухал нэг зарчим бол тэдэнтэй өрөвч, нинжин хайраар, хүнлэг хандах ёстой гэдгийг олон улсын эрх зүйн стандарт болгосон байдаг байна. Хүүхдийг ямар ч үндэслэлээр ялгаварлан гадуурхаж үл болно. Үүнийг олон улсын эрх зүйн хэм, хэмжээний хүрээнд маш хатуу авч үздэг байна. Ялангуяа хүүхдийн нийгмийн гарал үүсэл, амьдралын боломж, хүүхдийн сэтгэцийн болон хөгжлийн бэрхшээл нь тэднийг ялгаварлан гадуурхаж харьцах үндэслэл болох бий гэдэг эмзэглэл байдаг. Тиймээс ийм хүүхдэд бүр илүү ивээлтэй, анхаарал халамж илүү тавих ёстой гэж хуульчилсан байна. Цагдаагийн газар хүүхдийн цагдаа, тусгай бэлтгэгдсэн алба хаагчид, тусгай тасгууд ажиллуулах нь олон улсын стандарт юм. Хүүхдийн ажилтанд байцаан шийтгэх ажиллагааны бүхий л процесст хүүхэдтэй хамт байж, оролцдог байх ёстой байдаг юм байна.

 

Хүүхэд хамгаалах олон улсын стандартын талаар Хувь хүний хөгжлийн институтийн захирал, Хүний эрхийн хуульч М.Ичинноров доорх мэдээллийг өглөө. Түүний хувьд Тайланд улсад болсон НҮБ-ын Хүүхдийн сан, Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газрын хамтарсан сургалтанд сууж энэ чиглэлээр бэлтгэгдээд иржээ. Түүнтэй хамт Дүүргийн нэгдүгээр шүүхийн шүүгч Б.Зориг, ЦЕГ-ын дэд хурандаа Б.Арсланхуяг, Нийслэлийн прокурорын газрын прокурор Ц.Алдархишиг нар сургалтад суусан байна.

 

Тэд Тайландад сурсан, мэдсэн зүйлээ бусад өмгөөлөгч, хуульч, цагдаагийнхантайгаа хуваалцаж буй нь энэ юм.

 

М.Ичинноров: Хүүхэдтэй ажиллах цагдаа, прокурорууд бүгд тусгайлан бэлтгэгдсэн байх ёстой

 

Ингээд М.Ичинноровын яриаг хүргэе.  

 

-Манай улс хүүхдийг хүчирхийллээс хамгаалах чиглэлээр урьдчилан сэргийлэх ажлыг төдийлөн сайн хийдэггүй. Энэ сургалтыг зохион байгуулснаар ямар үр дүн гарна гэж та харж байна вэ?


-Энэ сургалт хүүхдийг хүчирхийллээс хамгаалах бүхий л чиглэлийн ажлуудын суурийг тавьж өгч байгаа юм.


-Хүүхдийн хамгаалах НҮБ-ын стандартыг нэвтрүүлнэ гэж байна. Ер нь НҮБ-ын стандартад юу гэж заасан байдаг юм бэ?


-Хүүхэдтэй ажилладаг бүх ажилтнуудыг үүрэгжүүлсэн байдаг. Хүүхдийн биед ямар нэгэн гэмтэл учирсан байхыг эмч, сувилагч харсан л бол Цагдаагийн байгууллагад мэдээлдэг. Багш хүн бол гэмт хэрэгт өртсөн байж болзошгүй хүүхдэд ажиглалт хийгээд мөн цааш нь мэдээлнэ. Үүний дараа цагдаагийн байгууллага шуурхай арга хэмжээ авч асуудлыг судалж үзээд хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хамгаалалтад авдаг. Шаардлагатай тохиолдолд эцэг, эхээс нь хол байлгаж халамжийн байгууллагад хүлээлгэж өгөх гэх мэт ажлуудыг зохион байгуулдаг юм. Хүүхдийг хүчирхийллээс хамгаалах гол гурван хүчин зүйл байдаг.


-Тодруулбал?


 -Нэгдүгээрт, Ямар төрлийн гэмт хэргийг хүүхдийн эсрэг хүчирхийлэлд тооцохыг тусгайлан хуульчилж өгдөг. Хоёрдугаарт, хүүхэдтэй ажилладаг хүмүүсийг үүрэгжүүлж өгдөг. Тэдгээр хүмүүс цааш мэдээлэх үүрэгтэй. Үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээлгэхийг хуульчилж өгнө. Энэ бол урьдчилан сэргийлэхэд хамааралтай асуудлууд юм. Мөн урьдчилан сэргийлэх маш том алхам. Үүнээс үзвэл, хойд эх болон төрсөн эцгийнхээ гарт амиа алдсан гэж буй охины үхэлд эмч буруутай болчихож байна. Тэр эмч охиныг эмнэлэгт авч ирэхэд нь ааваар нь гомдолгүй гэдэг бичиг хийлгээд явуулчихсан. Тэр эмч хэнтэй ч тохиролцохгүйгээр цагдаагийн газар мэдээлэх ёстой. Тэр үүрэг нь эмчид хуулиар олгогдсон. Цагдаад хүлээлгэж өгөөгүйгээс болж хүүхдийн амь нас эрсдлээ. Тэгэхээр эрүүгийн хариуцлага хүлээх ёстой. Энэ бол гэмт хэргийн зөрчлийн үүрэгт авч үзэх хариуцлага болгож байгаа юм. Эмч, нийгмийн ажилтан, багш, хөрш зэрэг хүмүүст ёс зүйн хариуцлага хүлээлгэж байгаа юм. Хөршүүдийг үүрэгжүүлэхдээ тэднийг мэдээллээр хангачих ёстой. Тухайлбал, ямар үйлдлийг хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэж авч үзэх вэ гэдгийг тэр хүнд ойлгуулчих ёстой юм. Тэгээд ирэхээр тэр хүн “Манай хөрш гэмт хэрэг хийгээд байгаа юм байна шүү дээ” гээд цагдаагийн байгууллагад мэдээлдэг болж ирэх юм.


-Хүүхэд гэмт хэргийн хохирогч болоод цаашлаад гэрч болсон тохиолдолд хэрхэн хамгаалах ёстой вэ?


-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн оролцогч болж байна гэсэн үг шүү дээ. Энэ тохиолдолд хэрэг шийдэхээс эхлээд дуусах хүртэл хүүхэдтэй хамт байх тусгай ажилтныг төрөөс томилж өгдөг жишиг  бий. Энэ бол олон улсын стандарт. Байцаалт өгөхөд, эмнэлэгт үзүүлэхэд, өмгөөлөгчтэйгээ уулзах гэх мэт бүх газарт хамт байна. Мөн сэтгэл зүйчтэй уулзуулна. Энэ бол маш чухал алхам. Цагдаагийн газарт хүүхэдтэй ажиллах тусгай тасаг байгуулагдах ёстой. Тусгай сэтгэл зүйгээр бэлтгэгдсэн цагдаа нар ажиллах ёстой. Хүчирхийлэл үйлдэгчээс хол байлгах зэрэг арга хэмжээг гаргуулах гэх мэт хүүхэдтэй харьцах бүх процесс ердийн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанаас өөр. Хүүхдийг хамгаалах процесс маш хурдан явагдах ёстой.  Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэдтэй харилцах стандарт бас чухал. Хүүхэд нас, биений хувьд онцлогтой. Хүчирхийллийн золиос болсон хүүхэд дахиад хууль хяналтын байгууллагын золиос болж болохгүй. Хэрвээ давхар золиос болбол хүүхэд давхар айдастай болчихдог. Тэгэхээр цагдаа, прокурор, хүүхэдтэй харьцахад тусгайлан бэлтгэгдэх ёстой гэж олон улсын стандартад заасан байдаг. Үүнийг л Монголд нэвтрүүлэхээр уг сургалтыг зохион байгуулж байгаа юм.


- Хэрэг шийдэгдсэний дараа хүүхдийг буцаагаад л хүчирхийлэл рүү явуулдаг. Тэднийг улс хамгаалалтдаа авч болох боломж байхгүй гэж үү?


- Хүчирхийлэлд өртсөний дараа хүүхдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх ёстой. Хүүхэд сэтгэл зүй, бие бялдар, эрүүл мэндийн хувьд гэмтэл авчихаад байх үед сэтгэл зүй, эрүүл мэндийн туслалцаа үнэ төлбөргүй үзүүлэх ёстой байдаг. Шаардлагатай тохиолдолд эд, материалын туслалцааг мөн үзүүлэх хэрэгтэй. Одоо манай улсад хүүхдийн хамгааллын төв байгуулах ёстой юм. Цаашлаад хохирогчид туслалцаа үзүүлдэг сан байх ёстой болж байгаа юм. Сангийн хөрөнгийг гэмт, хэргийн, захиргааны зөрчлийн гэх мэт торгуулиас бүрдүүлж төвлөрүүлэх ёстой юм. Тэр мөнгөө буцаагаад хохирогчдод зарцуулдаг байх хэрэгтэй.

Т.ХУЛАН

0
ЖИРГЭХ
Санал болгох
Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (112.72.15.63)
    Хүүхдийн сэтгэл зүй гэдэг маш эмзэг.Хүүхэд дуураймтгай.Хүүхэд хэн нэгнээс хайрыг л хүсдэг.Тиймээс хүүхэдтэй ажиллаж байгаа хэн ч гэсэн хэлж байгаа үг,үйлдэлдээ маш анхааралтай,үг хэлээ бодож тунгааж хэлж ярилцах ёстой.Тэдэнд сайн үлгэр дуурайлал үзүүлбэл тэд их сайн хүн болно.Хүүхэдтэй ажиллах цагдаа,прокурор ер нь хүүхдийн байгууллагын ажилтан, багш,хүмүүжүүлэгч,тэр ч байтугай асрагч ч гэсэн сэтгэлзүйн сургалт,хүүхэд хамгаалалын сургалтуудад сайн суралцаж суух хэрэгтэй
    2015 оны 05 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
    2 цаг 33 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
    2 цаг 39 мин
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
    2 цаг 42 мин
  • “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
    2 цаг 50 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
    3 цаг 9 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
    3 цаг 57 мин
  • УИХ-ын гишүүн П.Ганзоригийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ
    4 цаг 30 мин
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
    5 цаг 1 мин
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
    5 цаг 31 мин
  • Дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх түншлэлийн төслийг танилцууллаа
    5 цаг 49 мин
  • Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ
    5 цаг 55 мин
  • Ой, хээрийн түймрийн аюулын урьдчилсан зураглалыг гаргажээ
    6 цаг 24 мин
  • Зөвшөөрлийн нэгдсэн сан болох e-business.mn системийн “Худалдаа” хэсэгт ТҮЦ болон мухлаг хоёул багтсан байна
    6 цаг 36 мин
  • “Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй уулзана
    6 цаг 39 мин
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    7 цаг 50 мин
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
    8 цаг 6 мин
  • Д.Трамп: Бид Тегерантай тохиролцоонд хүрэх хүртэл Ираны боомтуудын хоригийг цуцлахгүй гэдгээ мэдэгдэж байна
    8 цаг 40 мин
  • Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
    8 цаг 46 мин
  • МУУ ТОЙРОГ: Сэтгэл гутрал нь нойрны хямралын хамгийн том шалтгаан болж байна
    8 цаг 58 мин
  • ФОТО: Эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг сурталчилах өдөрлөг болж байна
    9 цаг 10 мин
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • ТАНЫ ХЭРЭГЛЭЭНД ОЙР ₮ КРЕДИТ КАРТ
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Өнөөдөр "Бийр ярьж, өнгө амилсан өдөр" тохиож байна
  • Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: УИХ хулгайч дээрэмчид үүрээ засдаг, өндөглөдөг газар байж болохгүй
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК