зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Багц 24: Бүх хариуцлагыг эзэнтэй болгосон шинэ хууль маргаашнаас хэрэгжинэ

2015-8-31
0
ЖИРГЭХ

        УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан.

 

Энэхүү хуулийг баталснаар замын хөдөлгөөний аюулгүй байдал болон замын хөдөлгөөний дүрэмд нэлээд өөрчлөлт орж байгаа юм.

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль нь маргаашаас буюу ирэх есдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм. 

 

Манай улсад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явуулна гэдгийг хуульд заажээ. Мөн энэ хуулиар жолооч, явган зорчигчийн эрх үүргийг нэг бүрчлэн зааж,  хууль зөрчвөл ямар хариуцлага ногдуулах заалтыг тус хууль оруулснаараа онцлогтой юм.

 

Тухайлбал согтуугаар жолоо баривал хамгийн багадаа нэг сая хүртэлх төгрөгөөр торгож, жолоодох эрхийг зургаан сар хасч давтан согтуугаар жолоо баривал эрүүгийн хэрэг үүсгэж, 30 хоног баривчлахаар тусгажээ.

 

Маргаашаас эхлэн хэрэгжих шинэхэн "төрсөн" хуулийн заалтуудыг сонирхуулъя. 

    

 

Согтуугаар жолоо баривал 384 мянган төгрөгөөр торгоно 

 

Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон этгээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 384 мянган төгрөгөөр торгож, жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл хүлээлгэхээр тусгажээ.

 

Харин согтуугаар жолоо барьж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болсон буюу эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, зөрчлийг давтан үйлдсэн бол эрүү үүсгэж 30 хоногийн хугацаатай баривчлах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах шийтгэл хүлээлгэх юм байна.

 

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эрхээ хасуулсан, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн этгээдээр тээврийн хэрэгсэл жолоодохыг шаардсан, нөлөөлсөн иргэнийг 48 мянгаар, хуулийн этгээдийг 960 мянган төгрөгөөр торгох юм.

 

Согтуу хүнд жолоогоо шилжүүлбэл 96 мянган төгрөгөөр торгоно 

 

Хэрвээ согтууруулах ундаа хэрэглэсэн, мансуурсан хүнд жолоог шилжүүлсэн бол тухайн шилжүүлсэн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх 96 мянган төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

 

Мөн согтуу жолоо барьсан этгээдэд торгуул ногдуулж, жолоодох эрхийг зургаан сараас нэг жил хүртэл хасна.

 

 Ядарсан үедээ жолоо баривал 48 мянгаар торгоно   

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ гэж заажээ. Тодруулбал энэ тохиолдолд 48 мянган төгрөгөөр торгоно гэсэн үг юм.

 

Мөн тээврийн хэрэгслийн жолооч автомашины жолоодлогоо өвчтэй, биеийн байдал нь хэвийн бус байгаа хүнд шилжүүлвэл мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувь буюу 19 мянга 200 төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

 

 Жолооны үнэмлэхгүй хүнд жолоогоо шилжүүлвэл 19 мянга 200 төгрөгөөр торгуулна

 

Замын хөдөлгөөний дүрэмд заасан баримт бичиггүй тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэхээр хуульд тусгажээ. Өөрөөр хэлбэл, жолооны үнэмлэхгүй, жолоодох эрх аваагүй тээврийн хэрэгсэл жолоодвол 48 мянган төгрөгөөр торгох юм байна.

 

Харин бичиг баримтгүй этгээдэд тээврийн хэрэгслийг шилжүүлсэн бол 19 мянга 200 төгрөгөөр торгох юм байна.

 

 Бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодвол 48 мянган төгрөгөөр торгоно 

 

Жолооч хориглосон бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол 19200 төгрөгөөр торгож, ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцвол 48 мянган төгрөгөөр торгох юм байна.

 

Мөн хуулиар хориглосон тусгай дуут болон гэрлэн дохио суурилуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувь буюу 96 мянган төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

 

Гэрлэн дохио зөрчвөл 19200 төгрөгөөр торгоно 

 

Жолооч гэрлэн дохио болон цагдаагийн албан хаагчийн хориглосон дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувь буюу 19200 төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ. Мөн Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн дуут дохио өгөх журам зөрчсөн бол 19200 төгрөгөөр торгоно.

 

Тээврийн хэрэгслээ үзлэгт оруулалгүй унавал 192 мянган төгрөгөөр торгоно 

 

Улсын бүртгэлд бүртгүүлээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх буюу 96 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 192 мянган төгрөгөөр торгох юм байна.

 

Харин тухайн жолоодож буй тээврийн хэрэгслээ техникийн хяналтын үзлэгт оруулаагүй, тэнцээгүй байхад нь замын хөдөлгөөнд оролцсон иргэн, хуулийн этгээдийг мөн дээрх хэмжээгээр торгохоор заажээ.

 

 Хуурамч дугаар ашигласан хуулийн этгээдийг 960 мянган төгрөгөөр торгоно 

 

Улсын бүртгэлийн дугаар нь арилсан, бүдгэрсэн зэргээс үзэгдэх байдал нь муудсан, эсхүл дугаараа буруу байрлуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол улсын дугаарын тэмдгийг хурааж, иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх 48 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

 

Харин улсын бүртгэлийн дугааргүй буюу дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол 96 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 348 мянган төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэх юм байна. Харин хуурамч дугаар ашигласан иргэнийг 192 мянга, хуулийн этгээдийг 960 мянган төгрөгөөр торгох юм байна.

 

Жолооч, зорчигч хамгаалах бүсээ зүүгээгүй бол 9000 төгрөгөөр торгоно 

 

Тээврийн хэрэгслийн жолоочоос гадна зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэхээр төсөлд тусгажээ. Өөрөөр хэлбэл, ганц жолоочид ч биш зорчигчийг торгоно гэсэн үг. Энэ тохиолдолд есөн мянган төгрөгөөр торгохоор заажээ.

 

 Утсаар яривал 9000 төгрөгийн торгуултай 

 

Тээврийн хэрэгсэл жолоодох үед хөдөлгөөнт утас хэрэглэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх 9000 төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэх юм байна.

 

Зам тавьж өгөх шаардлагыг биелүүлээгүй бол 19200 төгрөгөөр торгоно 

 

Замын хөдөлгөөний дүрэмд заасан жолооч давуу эрх бүхий тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх шаардлагыг биелүүлээгүй бол 19200, жолооч хөдөлгөөний чиг өөрчлөхдөө эгнээ байр эзлэх журам зөрчсөн, хориглосон газарт буцаж эргэх буюу ухрах үйлдлийг хийсэн бол мөн 19200 төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэх юм байна.

 

 Урсгал сөрвөл 96 мянган төгрөгөөр торгоно 

 

Замын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч эсрэг урсгал сөрсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл хүлээлгэхээ заажээ.

 

 Хэт удаан явбал 19 мянган төгрөгөөр торгоно 

 

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч шаардлагагүй үед огцом тоормослох, аюултай нөхцөл үүсгэх, эсхүл хүндэтгэх шалтгаангүйгээр хэт удаан явж бусдын хөдөлгөөнийг саатуулвал захиргааны хариуцлага хүлээнэ. Энэ нөхцөлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувь буюу 19200 төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэхээр боловсруулжээ.

 

Хурд хэтрүүлбэл жолоодох эрхийг зургаан сараар хасна 

 

Замын хөдөлгөөний дүрэмд заасан жолооч тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавь хүртэл хувиар хэтрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавиас дээш хувиар хэтрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасах шийтгэл хүлээлгэнэ.

 

Удаан зогсвол 19200 төгрөгөөр торгоно 

 

Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч тээврийн хэрэгслийг зорчих хэсэг дээр түр буюу удаан зогсоох журам зөрчиж бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан, эсхүл явган хүний гарц дээр буюу замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан 19200 төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

 

 Замын тэмдэглэгээ зөрчиж эргэсэн бол 48 мянган төгрөгөөр торгоно 

 

Замын тэмдэг, тэмдэглэлийн заалтыг зөрчиж зүүн гар тийш буюу буцаж эргэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувь буюу 48 мянган төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ. МӨН жолооч тээврийн хэрэгслийн бодит жин буюу тэнхлэгийн ачааллын хязгаарлал тогтоосон хориглох тэмдгийн заалтыг зөрчвөл 48 мянган төгрөгөөр торгох, хуулийн этгээдийг 192 мянган төгрөгөөр торгох шийтгэл хүлээх юм байна.

 

 Явган зорчигч дүрэм зөрчвөл 19200 төгрөгөөр торгоно 

 

Явган зорчигч Замын хөдөлгөөний дүрэм зөрчвөл 19200 төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ. Харин явган зорчигч согтуугаар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол 48 мянган төгрөгөөр торгох шийтгэл хүлээнэ. Иргэн, хуулийн этгээд оршин байгаа газарт хамаарах замын бохирдол, цас мөсийг цэвэрлэлгүй замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчилд хүргэсэн бол эцэг эх, асран хамгаалагчийг 19200 төгрөгөөр торгох юм байна.

 

Энэ мэтчилэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн зүйл бүрээр иргэн, хуулийн этгээдэд торгуул ногдуулахаар хуульд заажээ. Энэхүү хууль нь есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм. 

 

Зам тээврийн осол гаргасан жолоочоос 50 оноо хасна

 

Түүнчлэн шинэ хуульд жолооч нарт зайлшгүй тайлбарлах ёстой шинэ заалтууд нэмэгдэж орсны нэг нь Жолоочийн зөрчлийн оноо юм.

 

Хуулийн дагуу жолооч бүр Зөрчлийн 100 оноотой болно. Ингээд зам тээврийн ямарваа нэгэн зөрчил гаргах үед энэхүү онооноос нь хасагдаад явах аж. Ямар зөрчил гаргаснаас хамаарч 10-50 оноо хасна.

 

Хамгийн чухал нь Зөрчлийн оноонд хугацаа гэж байхгүй. Зөрчил гаргаад байвал мэдээж дуусна, гаргахгүй бол 100 оноо хэвээрээ л байх юм. Улмаар оноо дуусвал жолооч жолооны эрхгүй болж, дахин жолооны шалгалт өгнө. Гэхдээ зөрчил гаргаад түүнээс хойш нэг жилийн хугацаанд тухайн жолооч дахин зөрчил гаргаагүй бол хамгийн сүүлд хасуулсан зөрчлийн оноог нь буцаан олгох зарчимаар явагдах аж.

 

Оноо хасах тухайд Зам тээврийн осол дээр гаргавал буруутай жолоочоос шууд 50 оноо хасна. Мөн жолооч тухайн тээврийн хэрэгсэлд тохирох ангиллын үнэмлэхээ биедээ авч яваагүй бол 20 оноо, Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсэн тохиолдолд 10 оноо, Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн хүнд жолоо шилжүүлбэл 20 оноо,Тээврийн хэрэгслийн тусгай дуут дохио, гэрэл ашиглахтай холбоотой хууль, тогтоомж зөрчсөн бол 30 оноо, Замын цагдаагийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд 10 оноо хасаж давхар торгуулийн арга хэмжээ авах юм.

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Багц 24: МУ-ын Хөдөлмөрийн баатар нэгээр нэмэгдэж, улс төр томилгоогоор “амьсгалав”
Байр суурь: Уулын спортыг хэрхэн хөгжүүлэх талаар хэн юу хэлэв
Багц 24: Амиа алдсан иргэдийн тоо 10 боллоо
Багц 24: У.Хүрэлсүхийн кабинетынхан тодорч, Г.Дэнзэнгийн хэрэг дэнслэгдэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (38)

  • Зочин (66.249.93.139)
    Mash zuv gadaad ornuudad bol enenees iluu torguulitai harin ch zuulun bna ulam hariutslagatai changa huulitai bolgoh heregtei
    2015 оны 07 сарын 11 | Хариулах
  • irgen (182.160.40.138)
    Torguuli 300---3000 hubi ocloo . Tsalin heden hubiar ocoh be
    2015 оны 07 сарын 10 | Хариулах
    • би
      Чи торгуулах гэж цалин авдаг юм уу? битгий 2 өөр зүйлийг зүйрлүүлж балайр.
      2015 оны 07 сарын 10
  • irgen (182.160.40.138)
    torguul 300--3000 osloo harin talin heden -nar ocoh be........
    2015 оны 07 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.229.177.18)
    Дүрэм журамтай улс шиг болох нь
    2015 оны 07 сарын 10 | Хариулах
  • undur nastan (202.70.46.201)
    Bayar hurgie.yostoi sain huuli bn jiriin irged huuhed hugchuul odoo l neg setgel amar baih ni dairch alchih ged yavaad surchihsan garuudiig erthen torgoochee.naadmiin daraanaas l bhad boliishde z.enhbold dargaaa
    2015 оны 07 сарын 10 | Хариулах
  • sdasda (182.160.1.83)
    buur aimaar bolohnee
    2015 оны 07 сарын 10 | Хариулах
  • .. (103.26.192.157)
    eruul l yawval asuudalgui ym bish uu
    2015 оны 07 сарын 09 | Хариулах
  • Зочин (117.111.5.194)
    Er ni unemlehee gertee martsan bol yahiin boloo 48000 geh ym boluu
    2015 оны 07 сарын 09 | Хариулах
    • би
      Техникийн бүрэн бүтэн байдлын 1 нь үнэмлэх шүүдээ хөө!
      2015 оны 07 сарын 09
  • буугийб (112.72.13.2)
    Зөвөө зөв бүрэн бус тээврийн хэрэгсэлийг хэн дуртай согтуу галзуу нь унаж эгнээ байр дүрэм журамгүй дураараа мал мэт бэлчиж байдаг шүү дээ. Чангалах нь зөв. Хармааг нь тэмтрээд ирэхээр нэг юм машин барьж сурцгаана биз. Машин барьж сурна гэдэг нь хөдөлгөөний соёл сурахыг хэлэх болохоос хааз гишгээд руль мушгихыг ч хэлэхгүй л байхдаа
    2015 оны 07 сарын 09 | Хариулах
  • saran (94.180.184.139)
    Zuv sogtuu hunii amind hurdeg malnuud ih bna yvgan zorchigch gartsgui gszraar gardag bdliig boliulah zaalt baga bna uu mash sain torgoh heregtei
    2015 оны 07 сарын 09 | Хариулах
  • zochin (112.72.8.34)
    ene zov ged bicheed bga humuus mashingui bololtoi jolooch bsan bol hezee ch zuv gej bichihgui bla
    2015 оны 07 сарын 09 | Хариулах
    • би
      ёстой т1тээрэй. Юу л байна машин байна за. Чи л гударчихаад машин барьж, өөрийнхөө болон бусдын амь насанд аюул тарих т1 байна лдаа
      2015 оны 07 сарын 09
  • zpchin (112.72.8.34)
    za ene arai bishee zugeer l torguulahgui yavna gej bhguin bishu yasan ch bsan dandaa l torguulid urthun bna arai denduu yuma novshnuud
    2015 оны 07 сарын 09 | Хариулах
    • Зочин
      Chi bol bainga durem zorchchij yavdag hernee teriigee zugeer gej boddog novsh bna. Cham shig yumnuudiig irgenshuuleh gej iim huuli garchaagaan
      2015 оны 07 сарын 09
  • Зочин (122.201.22.193)
    Zugeer l zoosnii nuheer harsan mungugui ulsiin argaa barsan huuli bna zailaasai ed nar odoo
    2015 оны 07 сарын 09 | Хариулах
    • Ганболд
      хүн дүрст мичний хоосон гавлын яс минь энд хариуцлага ярьж байна. нийгэмшсэн, хууль дүрмийг биелүүлдэг, бусдын эрх ашгийг хүндэтгэдэг хүнд бол энэ зүгээр л цаасан дээрх бичиг төдий юм...
      2015 оны 07 сарын 09
    • Зочин
      МАЛ СЭТГЭЛГЭЭТЭЙ ЧАМ ШИГ ЮМНУУПЫН ЗООСТОЙ НЬ ЯРИХААС ТА НАРТ ЯМАР ХҮН ЧАНАР ГЭЖ БАЙХ БИШ. СОГТУУ ХӨДӨӨНИЙ ХАЛТУУРЧИН ГУАЙ
      2015 оны 07 сарын 09
  • zochin (103.26.195.3)
    ene iig yamar malan bicheed bgaan yum be irgediin halaasruu garaa durlee ch geh shig zuv shd harin ch changa huil bolj chadsangui
    2015 оны 07 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.229.121.157)
    Зөв ш дээ.
    2015 оны 07 сарын 09 | Хариулах
  • zochin (202.179.18.186)
    gol hotiinhoo zamiig TVGJRELGVI mun EVDRELGVI bolgood Daraa ni huuli sanaachilaach. Ulaanbaatar hotiin zam chine arai dendvv tvgjirj bna iim ved chine ............ TOLGOI deer BGAA muu lal aruudiig zailuulah heregtei sh dee
    2015 оны 07 сарын 09 | Хариулах
  • Цээгээ (112.72.13.61)
    Яг болж байна ухамсарладаггүй хүмүүсийг ингэхээс өөр яах вэ харин ягштал биелүүлээрэй зөв голдрилдоо орно амжилт хүсье дэмжиж бна
    2015 оны 07 сарын 09 | Хариулах
  • Saruul (112.72.13.61)
    Yag zuv erguu malnuudiig ingej hatuu huilaar niitiin soyold nevtruuleh heregtei
    2015 оны 07 сарын 09 | Хариулах
  • bos bos (202.179.20.95)
    Chimeegui bgaad bval ushuu ih muljuulne ushuu ih deerlhuulne hezee neg mongolchuud deserch ene luivarchidaas salj hezee neg jinkhen tur zasglaltai bolhiin boldoo
    2015 оны 07 сарын 09 | Хариулах
    • Зочин
      Тэгээд согтуугаар машин барьсан хүнийг яах уу? Энэ чинь аллага үйлдэх гээд явж байгаа хүн гэсэн үг. Дахиж битгий ингээрэй гээд толгойг нь илээд өнгөрөх үү? согтуу жолоочид ойр дотнын хүнээ алдчихаад ийм юм ярьж чадах уу?
      2015 оны 07 сарын 09
  • 2015 (199.40.204.245)
    ядарсан ард түмнийг тал бүрээр мөлжих юмааа ямар мөлжиж, цаддаггүй улс вээээээээээ
    2015 оны 07 сарын 09 | Хариулах
    • Зочин
      Ядраад хууль зөрчинө гэж юу байхав. Хээр очиж амьдар тэнд хууль дүрэм байхгүй
      2015 оны 07 сарын 09
    • би
      Заза ядарсан хүн согтуугаар машин барьдаг тээ? солиорох гэж
      2015 оны 07 сарын 09
  • 2015 (199.40.204.245)
    торгууль торгууль торгууль
    2015 оны 07 сарын 09 | Хариулах
  • z (202.131.230.238)
    arai syrteidsen huuli bishyy
    2015 оны 07 сарын 09 | Хариулах
    • би
      Солонгост сая вон байдаг. Англид бүүр хасчихдөг. Яагаад гэвэл согтуу жолооч хүн алдаг юм. Ойр дотнын хүнээ дайруулчихаад сүртэй хууль гэхүү? амь насаа тэгээд сүргүй юу
      2015 оны 07 сарын 09
  • Зочин (202.131.244.67)
    Явган малнуудыг ахиухан торгох хэрэгтэй
    2015 оны 07 сарын 09 | Хариулах
    • Зочин
      Harin yaaj barih ve
      2015 оны 07 сарын 09
  • 1 (216.4.56.155)
    Zuv
    2015 оны 07 сарын 09 | Хариулах
  • Зочин (112.72.13.96)
    Цаазын ял шиг хууль байна.
    2015 оны 07 сарын 09 | Хариулах
    • Зочин
      Согтуу жрлооч чинь өөрөө жинхэнэ цаазчин гэдгийг бодож үзсэнгүй юу?
      2015 оны 07 сарын 09
  • иргэн (202.72.245.165)
    Батхүүгийн согтуу дампуу хулгайн хууль. Харгис пяздаг тамруу нь илгээчих буянтан олдоосой
    2015 оны 07 сарын 09 | Хариулах
    • би
      Согтуугаар автын ослоор иракийн дайнаас олон хүн үхэж байна гээд х у ц а ц гаагаад байсан. Амь насыг нь хамгаалах хууль гаргаж өгөхлээр юу юу гэнэ үү? Батхүү ам руу чинь архи цутгаагүй л байх шүү. Тэр хүний бизнесийг өөрсдөө өөгшүүлчихээд араас нь х а р аадаг м а л нууд байх юмаа
      2015 оны 07 сарын 09
    • Зочин
      Mai lalar arihchin halturchinmin chi iim huiltai bolchuul uhlee yu te
      2015 оны 07 сарын 09
    • Зочин
      та юунаас нь тэгтлээ зэвүүцээ вэ? сайн л хууль байна. харин ч торгуулийн мөнгөн дүн бага байна. адуу мал шиг дураараа, мөнгө төлж үнэмлэх авсан өнөөгийн жолооч нарт энэ хууль ч бас л зөөлдмөөр санагдаж байна.
      2015 оны 07 сарын 09
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Толгойтыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох замын ажил үргэлжилж байна
    16 мин
  • Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын 30 бөх
    43 мин
  • УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын "ээлжит бай" Үндэсний их баяр наадмын тухай хууль
    46 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
    53 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
    1 цаг 32 мин
  • Үндэсний номын баяр энэ сарын 16-ний өдөр эхэлнэ
    1 цаг 55 мин
  • Дараах аймгуудын нутгаар бэлчээрийн ургамлын гарц муу байна
    2 цаг 0 мин
  • Д.Трамп: Саудын Арабаас илүү хүчирхэг түнш гэж ҮГҮЙ
    2 цаг 19 мин
  • Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
    2 цаг 27 мин
  • Хоёр Владимирын ЗУРГААН жилийн дараах уулзалтын тухай сонин хачин
    2 цаг 43 мин
  • Зурхай: Нохой худалдан авахад муу өдөр
    3 цаг 11 мин
  • Цахилгаан ТАСЛАХ хуваарь /2025.05.14/
    3 цаг 15 мин
  • Улаанбаатарт 14 хэм дулаан байна
    3 цаг 18 мин
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
    18 цаг 1 мин
  • Зарим голууд үерлэж байгаа тул сэрэмжтэй байхыг анхааруулж байна
    18 цаг 15 мин
  • Г.Лувсанжамц: Хэрэглээг биш, хэмнэлтийг дэмжих шинэ бодлогын суурийг тавина
    18 цаг 16 мин
  • УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Хүний эрхийн форумын ээлжит уулзалт маргааш болно
    18 цаг 26 мин
  • ТАНИЛЦ: “Гэгээн Муза 18” наадмын зочин шүүгчид
    19 цаг 8 мин
  • Олон улсын тээвэр загварчлалын тэргүүлэгч PTV группийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    19 цаг 28 мин
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
    19 цаг 35 мин
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • ЭМГЭНЭЛ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • "Харанга" хамтлагийн ХАЙРЛАМ дуунууд
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • ЭМГЭНЭЛ
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
24 баримт
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК