Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бөхийн жудгийг уландаа гишгэсэн бөхчүүдэд хатуухан хариуцлага тооцъё

2015-7-28
0
ЖИРГЭХ

Ард түмнээ үл хүндэлж, бөхийн жудгийг уландаа гишгэсэн бөхчүүдийн толгойг илсээр байх уу

 

        Монгол хүн бүрийн сэтгэлийг догдлуулж, цэнгэлийн жаргал эдлүүлдэг эрийн гурван наадам сүүлийн жилүүдэд утга учраа алдаж эхлэв.

 

Бөх нь зодоонтой, морь нь хэрүүлтэй нааддаг буруу заншил хэдийнэ тогтжээ.

 

Хамгийн сүүлд л гэхэд Увс аймаг 90 жилийн ойгоо “Монгол бөхийн баяр” нэрийн дор зохион байгуулж, нэлээдгүй хөрөнгө мөнгө зарцуулсан ч эцсийн дүндээ монголчуудыг талцуулж, хэрүүлийн алим шидчихлээ.

 

Увс аймгийн 90 жилийн ойн бөхийн барилдааны зургаагийн даваанд Н.Батсуурь арслан, Б.Пүрэвсайхан харцага нарын хооронд болсон зохисгүй авир бөх сонирхогч нарыг талцуулж, бяцхан “дайн” дэгдээв.

 

Ийнхүү өгүүлэхийн Улсын арслан Н.Батсуурь зургаагийн даваанд Ховд аймгийн Чандмань сумын харъяат, улсын харцага Б.Пүрэвсайханыг амлаж барилдахдаа нүүр, шанаа руу нь гараараа хэд, хэдэн удаа дэлсэх үйлдэл гаргасан нь олон нийтийн сүлжээнд томоохон шүүмжлэл дагуулаад байгаа юм.

 

Мэдээж бөхөө хайрлаж хүндэлдэг монголчууд өөр өөрийн шүтэж, эрхэмлэж явдаг бөхчүүдээ өмгөөлж хамгаалах нь буруу зүйл биш.

 

Харин зүлэг ногоон дэвжээ, нутаг усаа үл хүндэлсэн бөхчүүдийн жудаггүй авир хэрээс хэтэрснийг тэдний энэ удаагийн зохисгүй үйлдэл гэрчлэв.

 

Монгол бөхийн дүрэм журам, жудаг ёсыг уландаа гишгэсэн Улсын арслан Н.Батсуурийн энэ удаагийн үйлдэл анхных нь биш юм.

 

Тэрбээр наадмын түрүү авдаг жилээ Улсын заан Ч.Санжаадамбын завьжнаас татаж, бас л зохисгүй үйлдэл гаргаж байсан. Гэвч Монгол бөхийн холбоо түүний энэ үйлдлийг сайшаасан мэт ямар нэгэн арга хэмжээ авахгүй намжаасан нь 90 жилийнхээ ойг “баастаж”, наадамчдын дургүйцлийг төрүүлэх алхамыг бүрдүүлсэн гэлтэй.

 

Тухайн үед ёс зүйгүй авирласан түүнд хатуухан арга хэмжээ авсан бол дахин ийм жудаггүй үйлдэл гаргахгүй байсан болов уу. Гэвч бөхийн холбоо түүнийг толгойг илж, зүлэг ногоон дэвжээн дээрээ жудаггүй үйлдэл гаргасан ч ямар нэгэн хариуцлага тооцдоггүй мэт ойлголт төрүүлсэн нь түүнийг өөгшүүлсэн хэрэг болов.   

 

Харин Б.Пүрэвсайхан харцага өмнө нь барилдах эрхээ хоёр сараар хасуулж байсан аж. Наадмын дэвжээнд ч, зааланд ч тэр учраа бөхдөө ёс зүйгүй зан гаргасан гэж Бөхийн холбооноос шийтгэл оногдуулж байсан байна. Мэдээж өмнө нь шийтгэл хүртэж байсан тэрбээр Н.Батсуурь арслангийн хариуг барьсан ч зодоон болгоогүй намжаасан. Энэ нь ёстой л “Хашир хүн гэж байдаггүй, хаширсан хүнийг л хашир хүн гэдэг” үгийг өөрийн эрхгүй сануулав.

 

Сүүлийн жилүүдэд Монгол бөхийн жудаг, ёс зүй гэх зүйл бараг үгүй болжээ. Монгол бөхийн түүхэнд үндэсний их баяр наадмын зүлэг ногоон дэвжээнээ дархан аварга Г.Өсөхбаяр дархан аварга А.Сүхбатыг тийрч наадамчин олны бухимдлыг төрүүлж байсан.

 

Ер нь Монгол бөхийн холбоо эхнээсээ л бөхийн дүрэм журмаа хатуу баримталж, ёс зүйгүй авирласан бөхчүүдэд хатуухан арга хэмжээ авдаг байсан бол энэ жудаггүй үйлдэл өнөөдөр ингэтлээ газар авч өөр хоорондоо талцаж, “дайтахгүй” байсан.

 

2 сараар барилдах эрхээ хасуулах нь нэр төдий шийтгэл 

 

Монгол бөхийн холбоо ёс зүйгээ уландаа гишгэсэн бөхчүүддээ ердөө 2 сараас 4 сараар барилдах эрхийг нь хасч, зарим тохиолдолд бөхийн байг нь хураадаг шийтгэл л ногдуулдаг байна.

 

Тухайлбал Ардчилсан хувьсгалын 23 жилийн барилдааны үеэр улсын начин Р.Пүрэвдагва улсын харцага Б.Пүрэвсайхан нарын дунд багагүй маргаан өрнөж, олон нийтийн өмнө жудаггүй зан гаргасан билээ. Учраа бөхийнхээ шанаа болон ар шил рүү цохиж, олон нийтийн өмнө жудаггүй зан авир гаргасан улсын начин Р.Пүрэвдагвын барилдах эрхийг хоёр сарын хугацаагаар түдгэлзүүлж байсан билээ. Харин улсын начин Б.Пүрэвсайханыг улсын баяр наадмын зургаагийн даваанд учраа бөхийнхөө гэдэс рүү тийрч, наадамчдын өмнө зүй бус авирласан учраас барилдах эрхийг хоёр сарын хугацаагаар түдгэлзүүлж тав давсан бөхийн байг хурааж, баяр наадмын төсөвт буцаан тушаах шийдвэрийг гаргаж байсан юм.

 

Бөхчүүдийн энэ мэт үйлдэл үүгээр дуусаагүй. 2013 онд Усан могой жилийн сар шинийн барилдааны дөрвийн даваанд улсын заан Ч.Санжаадамба улсын начин Б.Батмөнхтэй барилдах үеэр гутлын өлмий дээр гишгэж мэх хийж унагасан тохиолдолд дахин барилдуулна гэсэн заалтын дагуу хөлийн цэц дахин барилдуулахаар шийдвэрлэсэн юм. Энэ үеэр хөлийн цэцийн шийдвэрээс татгалзаж тахимаа өгсөн. Ингээд “Төрт ёсны их баяр ёслолын үеэр бүдүүлэг үг хэлэх зэргээр олон нийтийн өмнө жудаггүй аашилсан учраас” барилдах эрхийг нь мөн хасч байсан байна.

 

Түүнчлэн мөн оны Ардын хувьсгалын 92, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ойн баяр наадмын тавын даваанд улсын заан Б.Соронзонболд улсын аварга Г.Эрхэмбаяртай таарч барилдахдаа учраа бөхийнхөө нүүрийг хүчтэй нударч, бөхийн цээрийг ноцтой зөрчиж байжээ. Мөн энэ наадмаар улсын гарьд Д.Рагчаа, аймгийн арслан Н.Адъяабат нар бас л жудаггүй үйлдэл гаргаж, наадамчин олныг бухимдуулж байсан түүх мартаагүй.  

 

Харин 2014 оны модон морин жилийн сар шинийн барилдааны зургаагийн даваанд Улсын харцага Ц.Содномдорж улсын гарьд Б.Гончигдамбатай барилдахдаа өрсөлдөгч бөхийнхөө зүүн гарыг мөр тохойны үеэр нь хөшиж, зохисгүй үйлдэл гаргаж байсан удаатай.

 

“Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэдэгчлэн энэ мэтээр ард түмнээ хүндлэхгүй, зүлэг ногоон дэвжээн дээрээ ёс зүйгүй авирлаж буй бөхчүүдэд ногдуулдаг арга хэмжээг чангаруулж, тэдний хариуцлагыг өндөрсгөх шаардлагатай байгаа гэдгийг энд дахин өгүүлье.  

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
”Мэргэжлийн” ЗГ-ын баталсан ”Алт-2” хөтөлбөр ард түмний амьдралд гай тарьж эхэллээ
Хорвоод мэндлээд 22 хонож байсан хүүгийн алтан амь гишүүний сэнтийнээс хямдхан гэж үү
“Голомт фаннэйшнил групп” ХХК-ийн ноёрхлын байранд Хотын захиргаа толгой хорогдох нь
Хэвтэрт буй төрийн онош
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (28)

  • нараа (103.229.121.178)
    увсынхны нэрийн өмнөөс бүү бич. Сүрхий юм бол нэрээ тавиад бич за
    2015 оны 07 сарын 29 | Хариулах
  • бад (122.201.24.241)
    энэ бөхчүүдийн увайгүй үйлдэл хэрээс хэтэрж байгаа шдээ.
    2015 оны 07 сарын 29 | Хариулах
  • зочин (43.242.242.72)
    Батсуурь бол тэнэг барилдах эрхийн 1 жилээр хас тэгэхгүй бол эцэг шигээ болно
    2015 оны 07 сарын 29 | Хариулах
  • зочин (43.242.242.72)
    Эрхэмбаярт хариуцлага тооцох ёстой унчихаад араас нь барьж авч шидээл
    2015 оны 07 сарын 29 | Хариулах
  • Зочин (112.72.13.28)
    kamag munguu kandivt ugluu buk naadam gutaalaa busad ni saikan boloo gej uzjiinee...
    2015 оны 07 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.229.121.105)
    А.Сүхбат Бат-Эрдэнэ аваргын барьцыг давиулж дийлэхгүй болохоороо өвдгөөрөө халж шууг нь гэмтээж байсан. Улмаар түрүүлж байсан. Үүнд ч гэсэн арга хэмжээ аваагүй. Тэгэж гэмтээгээгүй бол Бат-Эрдэнийг давахгүй байсан. Улмаар аварга болох ч байсан юм уу, бас л эргэлзээтэй
    2015 оны 07 сарын 29 | Хариулах
  • bat (112.72.11.112)
    Neg ih olon awarga arslanguudtai baij naadmaa guij awlaa da kuurkiis uwschuud!!! Onigoo onigoooooo
    2015 оны 07 сарын 29 | Хариулах
  • engiin irgen (112.72.11.112)
    Uwsiinhan neg iimerhuu uls da erhiig ni 3jileer has uurtuu zodoonch aawda udamda gomdog teneg lalar
    2015 оны 07 сарын 29 | Хариулах
  • нараа (103.229.121.178)
    бүтэн бичлэгийг нь үзчихээд олон юм ярь Бүхэл бүтэн аймаг даварсан давраагүйгээр нь дууддаг чи муу юу юм бэ анхнаасаа бөхийн холбоо өсөхбаярынхаа эрхийг хассан бол өнөөдрийн энэ балай юмнууд гарахгүй байсан Одоо бөхийн холбоо Данзан мэтийн нөхдүүд Батсуурьт арга хэмжээ авна гэвэл жинхэнэ зөрчил чинь гарах байх шүү Шударга байяч гэвэл Өсөхбаяраасаа эхлээд арга хэмжээгээ ав Бөхийн холбоо нэртэй байгууллагыг толгойлж буй нөхөд өөрсдөө шударга бай. Та нарыг л дууриаж байна эд нар. Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг гэдэг байхаа Өөрснөөсөө буруугаа хай
    2015 оны 07 сарын 28 | Хариулах
    • Зочин
      Ам мэх гэдэг юмыг гаргаж ирсэн адгийн шар Баянаа Сүхбатаа хэл.Увсын наадмыг улс даяараа ухрааж үзлээ.
      2015 оны 07 сарын 28
  • торгуудай (103.229.120.124)
    Нутгийн нэр бузралсан өөдгүй залуу Бөхийн заяа жудгийг чи гутаалаадаа.
    2015 оны 07 сарын 28 | Хариулах
  • Зочин (112.72.13.209)
    ЦОЛЫГ НЬ ХУРААЖ ҮЛГЭР ЖИШЭЭ БОЛГОЁ. ЖАВЬЖ МЭХИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨӨГҮЙ Л БОЛ ЦНЛЫГ НЬ ХУРАА
    2015 оны 07 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.249.82.139)
    Awarga Өсөхөөгийн тиййрдэг мэх.арслан Батсууриин завьждаг.шанааддаг зэрэг мэхнүүдийг манай бөхчүүд сайн сурахын зэрэгцээ өөр олон хувилбарт хувиргаж олон шинэ мэх гаргаж ирж МОНГОЛ БАНДИ ЗОДООНТОЙ МОНГОЛ БӨХ гарч ирэхийн бишүү
    2015 оны 07 сарын 28 | Хариулах
  • ичмээр (202.21.106.151)
    Гутамшиг.шившиг.ийм хүн хогийг цагдаагийн байгууллага ажиллуулж байж таарахгүй ээ.нутгийнх нь ой юм байгаа биздээ, нутаг усаа хүндлэхгүй мангар мал албан тушаалтай шүү юм бол Миний Монголын ард түмэнтэй яаж харьцаж асуудлыг шийдэх тодорхой юм байнаа.Ямартаа цагдаагаас халах хэрэгтэй, барилдах эсэхийг нь нямдорж нар нь шийднэ биз
    2015 оны 07 сарын 28 | Хариулах
  • Зочин (43.242.243.185)
    ene teneguudiig hudlaa oogshuuled tegeed davarz bga ter huniad og
    2015 оны 07 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.26.195.212)
    Юун бөхийн баяр. Ёстой Монгол бөхийн хийморийг гутаасан баяр, барилдаан болсон байна. намсрайжав гэдэг юмыг тэнэг хүүтэй нь шоронд нь явуул .бас цагдаа гээд байгаа даварсан муусайн бузрууд.
    2015 оны 07 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.26.195.212)
    Юун бөхийн баяр. Ёстой Монгол бөхийн хийморийг гутаасан баяр, барилдаан болсон байна. намсрайжав гэдэг юмыг тэнэг хүүтэй нь шоронд нь явуул .бас цагдаа гээд байгаа даварсан муусайн бузрууд.
    2015 оны 07 сарын 28 | Хариулах
  • tsol (27.123.214.123)
    Tsoliig n xuraa
    2015 оны 07 сарын 28 | Хариулах
  • зочин (103.229.122.64)
    Бичлэг ухрааж үзлээ Батсуурь муу гөлөг чинь Пүрэвсайханы тархилуу нь 5-6 зохиж бна.Ховдын халх гэж зодож бгаа юм уу..Давсан хойн ганц хоёр хүн алга ташаж байх юм.Увсын лалруудыг ингэж даврааж болохгүй.
    2015 оны 07 сарын 28 | Хариулах
  • SSDD (112.72.13.35)
    ENE MAL HUNCH ALJ MENE AAVTAIGA NIILJ CAGDAA ZODSNIIGNE ARD TUMEN MEDNE. USEBAYR GEJ ANH TUMSEGDEJ ENE NEELTIIG HIISEN TUUHTEI HUULI ZUIN SAID UUREE UNDSEN HUULI OROND HULGAILSAN HUN BOLHOOR HARAAD YUUCH HELEGUI TOOHGUIL UNGREESN SHUUDE . IH HURLIIN GISHUUD SAID NAR AVARG GEED BUGDL GEMT HERGTEN.
    2015 оны 07 сарын 28 | Хариулах
  • Зочин (112.72.13.185)
    Дошин дээрээ томорч байгаа юм байхдаа чааваас. Дээрэлхүү мангар бүдүүлэг, арчаагүй юмнуудаас л ийм авир гарна. Юун МОНГОЛ БӨХ-н жудаг, ёс зүй.... Одоогийн энэ бөх гээд паацагнаад байгаа хөгшин залуугүй гүзээтэй юмнууд цолны төлөө яахаас ч буцахаа байсан ХУЛИГААНУУД.
    2015 оны 07 сарын 28 | Хариулах
  • zochin (150.129.141.126)
    Araggui shuudee gants,neg davhaar n Araatan jiguurtneer duudaad tsollood ehelheer araatnaasch dor bolj huvirch baigaa yum delhiigees medal avsan avarguud sagsuurch davhiagui yumshuu
    2015 оны 07 сарын 28 | Хариулах
  • baagi (202.70.41.155)
    Ubsin 90 jil neg tiimerhuu buh n tenegteed mori n budilaad kkkk
    2015 оны 07 сарын 28 | Хариулах
  • Нямдорж (103.10.22.108)
    БӨХӨӨ ХАТ БОЛЖМОРЫН ТАРХИТАЙ НОВШНУУД
    2015 оны 07 сарын 28 | Хариулах
  • Зочин (203.194.113.150)
    Барилдах эрхийг нь 3 жилээр хас
    2015 оны 07 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.21.114.194)
    Бөхчүүд ард түмний хайр, хүндлэлийг уландаа гишгэдэг болжээ. аймаг орон нутаг, нутгийн зөвлөл гэдэг байгууллагууд ямар аргаар хамаагүй улсын цол авсан бөхчүүдэд өндөр шагнал урамшуулал өгч улам өөгшүүлсээр байх юм.
    2015 оны 07 сарын 28 | Хариулах
    • zochin
      Mongoliin orchin tsagiin boh gj yu bdg yum.haltaisan hols unertuuksen buduuleg muuhai har yumnuud.bolovsrolgui zavaan yumnuud.baterdene baljinnym avargiin ueas hoish ymarch boh tanihguin bna.buduun bietei jijig boov tarhitai sejgiin yumnuud
      2015 оны 07 сарын 28
  • Ha (82.145.208.244)
    Say naadmaar erhembayar yaaj shogtosniig bas bichih estoi
    2015 оны 07 сарын 28 | Хариулах
  • Suren (103.26.193.218)
    Mongol bokh ch gej dee shog garaa yumdaa
    2015 оны 07 сарын 28 | Хариулах
  • nachin (103.26.193.4)
    uunees gadna mongol hun mongol orond barildaj bolokhoo blaa!aimaguud haalttai naadam geechiig hiideg bolloo!tegeed bokhiin too ni hurehgui heden bokh barilduulaad tsol ogdog zarim duureg 60 heden huuhed shakhuu bokhchuud barilduulaad aimagiin arslan ogson barildaad yavj bna!ene yu bolj bnaa!bokhiin holboo buur dampuurlaa!hunii erkh zorchson mongol naadam utgaa aldlaa!ene huuli garsanaas bolj bokh mongo togrogond avtaj guitslee!naadam 1 davaanaas l 4,5 d avah mongoo yaridag bolson bna!
    2015 оны 07 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
    10 цаг 12 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
    10 цаг 17 мин
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
    10 цаг 20 мин
  • “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
    10 цаг 28 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
    10 цаг 47 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
    11 цаг 35 мин
  • УИХ-ын гишүүн П.Ганзоригийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ
    12 цаг 9 мин
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
    12 цаг 39 мин
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
    13 цаг 9 мин
  • Дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх түншлэлийн төслийг танилцууллаа
    13 цаг 27 мин
  • Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ
    13 цаг 33 мин
  • Ой, хээрийн түймрийн аюулын урьдчилсан зураглалыг гаргажээ
    14 цаг 3 мин
  • Зөвшөөрлийн нэгдсэн сан болох e-business.mn системийн “Худалдаа” хэсэгт ТҮЦ болон мухлаг хоёул багтсан байна
    14 цаг 14 мин
  • “Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй уулзана
    14 цаг 17 мин
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    15 цаг 28 мин
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
    15 цаг 44 мин
  • Д.Трамп: Бид Тегерантай тохиролцоонд хүрэх хүртэл Ираны боомтуудын хоригийг цуцлахгүй гэдгээ мэдэгдэж байна
    16 цаг 18 мин
  • Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
    16 цаг 24 мин
  • МУУ ТОЙРОГ: Сэтгэл гутрал нь нойрны хямралын хамгийн том шалтгаан болж байна
    16 цаг 36 мин
  • ФОТО: Эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг сурталчилах өдөрлөг болж байна
    16 цаг 48 мин
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • ТАНЫ ХЭРЭГЛЭЭНД ОЙР ₮ КРЕДИТ КАРТ
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Өнөөдөр "Бийр ярьж, өнгө амилсан өдөр" тохиож байна
  • Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: УИХ хулгайч дээрэмчид үүрээ засдаг, өндөглөдөг газар байж болохгүй
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК