Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Мах маркет” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

2015-8-02
0
ЖИРГЭХ

        Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.08.01/ “Мах маркет” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

 

“Мах Маркет” ХХК нь мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр 2004 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба өдгөө олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний томоохон аж ахуй нэгж болжээ. Тус үйлдвэр хоногт 1000 толгой бог мал төхөөрөх хүчин чадалтай эхлэн боловсруулах цех, нэг ээлжиндээ 5 тонн бууз, банш, бөөрөнхий мах үйлдвэрлэх хүчин чадалтай хагас боловсруулсан бүтээгдэхүүний цех, 10 тонн бог болон бод малын мах шулах хүчин чадалтай шуллалгааны цех, нэг ээлжиндээ 5 тонн хиам, зайдас зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бэлэн бүтээгдэхүүний цехтэй бөгөөд 7500 тонн мах, махан бүтээгдэхүүн хадгалах багтаамж бүхий хамгийн сүүлийн үеийн хөргөлтийн системээр тоноглогдсон агуулахтай юм. Өнөөдрийн байдлаар дотоодын зах зээлд 14 төрлийн 35 нэрийн бэлэн бүтээгдэхүүн, 7 төрлийн 14 нэрийн хагас боловсруулсан бүтээгдэхүүн болон боловсруулан, ангилсан мах худалдаалж байгаа юм байна.

Сүүлийн 2 жилд 60 гаруй ажлын байр шинээр бий болгож, өнөөдөр 180 гаруй мэргэжлийн чадварлаг ажилтнуудтайгаар олон улсын  стандартад нийцсэн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байгаа талаараа тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал Л.Болор Улсын Их Хурлын даргад танилцуулж байсан юм.

2014 онд Монгол Улсад ердөө ОХУ руу мах, махан бүтээгдэхүүн гаргах зөвшөөрөлтэй 2 компани байсан бол энэ жил 7 үйлдвэр ОХУ руу, 6 үйлдвэр БНХАУ руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрх авч, бэлтгэлээ хангаж байгааг энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа танилцууллаа. Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний эдгээр үйлдвэр адууны махан бууз, банш экспортод гаргахад бэлэн. Харин шүлхий гарсантай холбоотойгоор хонь, үхрийн махан бүтээгдэхүүнийг дулааны аргаар л боловсруулж экспортлох бололцоо байгаа болохыг дуулгалаа. Малчид болон махны чиглэлийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих үүднээс төр засгийн зүгээс тулгамдаад буй зарим асуудлуудыг шийдвэрлэх талаар хөрш орнууд болон олон улсын байгууллагуудтай ярилцаж байгаа юм байна. Түүнчлэн, ОХУ болон БНХАУ руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрх бүхий компаниуд тоног төхөөрөмжөө шинэчлэхээр авсан хөнгөлөлттэй зээлийн хугацаа нь дуусч, 08 дугаар сарын 01-нээс арилжааны банкны зээл рүү шилжих болоод байгаа, мөн эргэлтийн хөрөнгөгүй байгаа зэрэг бэрхшээлийг шийдвэрлэхээр Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас Засгийн газарт асуудал оруулж байгаа талаараа мэдээлэл өгөв.

Улсын Их Хурлын дарга үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ, “Махны үйлдвэрүүдтэй танилцахын өмнө хоёр аймгийн зуншлагын байдалтай танилцаад ирсэн. Ирэх мичин жилийн өвөлжилт хүндэрч болзошгүйг тооцож малчид бэлтгэлээ хангах хэрэгтэй. Мах бэлтгэл нэмэгдлээ гэхэд манай махны үйлдвэрүүд боловсруулалт хийж, экспортлоход бэлэн байна уу, асуудал бэрхшээл нь юундаа байна вэ гэдгийг судлахаар өнөөдөр махны үйлдвэрүүдэд ажиллаж байна. “Мах маркет” ХХК бол олон улсын стандарт хангасан цөөн үйлдвэрүүдийн нэг.

Бид 2009, 2010 оны зуднаас авсан сургамжаасаа суралцах ёстой. 2008 оны намар би Өвөрхангай аймгаас сонгогдсон гишүүний хувиар мах боловсруулах үйлдвэрийн мэргэжилтний хамтаар орон нутгаар явж, ирэх өвөл хүндрэх төлөвтэй учраас малаа эдийн засгийн эргэлтэд оруулж, эрсдлээс сэргийлэхийг уриалж байсан. Зарим малчин сайн ажилласан, ихэнх малаа худалдсан бол үлдсэн хэсэг нь үнэ нь бага гэдэг шалтгаанаар худалдаагүй юм. Тэр жилийн зуднаар Өвөрхангай аймаг 3 сая малынхаа 1 саяыг алдаж, 80 тэрбум төгрөгийн хохирол амссан. Тэгэхээр энэ мэт гашуун сургамжаасаа суралцаж, Засгийн газар болон Хүнс, хөдөө аж ахуйн яам 60 сая дөхсөн малынхаа 10 сая гаруйг нь эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр санаачилга гарган ажиллаж байна. Малчид үүн дээр хамтарч, цаг үеийн бэрхшээлийг хохирол багатайгаар давах боломж байгааг тооцох хэрэгтэй юм” гэлээ.

Улсын Их Хурлын дарга үйлдвэрийн цехүүдийн үйл ажиллагаатай танилцсан юм. "Мах Маркет” ХХК-ийн дотоод хяналтын лаборатори нь 2011 онд MNS ISO/IEC17025:2007 стандартын дагуу магадлан итгэмжлэгдсэн байна. Энэхүү лаборатори мах махан бүтээгдэхүүнд 40 гаруй нэр төрлийн хими, физик, микробиологи, серологийн шинжилгээг гүйцэтгэж, аюулгүй байдлыг баталгаажуулдаг.

2011 онд дотоодын махны аж үйлдвэрийн салбарт анх удаа эгзэгтэй цэгийн хяналтын тогтолцоо буюу НАССР тогтолцоог нэвтрүүлж, олон улсын аудитын компаниар шалгуулан тэнцэж, хүнсний аюулгүй байдлыг хангах суурь тогтолцоог бүрдүүлжээ. 2014 онд хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO22000:2005 стандартыг үйлдвэрийнхээ бүхий л үйл ажиллагаанд нэвтрүүлснээр Монголын махны болон хүнс үйлдвэрлэлийн салбарт шинэ ололт амжилт гаргаж, компанийн төдийгүй улс орныхоо хүнсний үйлдвэрлэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм байна. ISO22000 стандарт нь үйлдвэрлэлийн бүх шатанд хүнсэнд нөлөөлж болохуйц аюул, эрсдлийг илрүүлж, хяналтанд авч, удирдах баримтжуулсан тогтолцоо бөгөөд эрүүл, аюулгүй хүнс үйлдвэрлэх нөхцөлийг бүрдүүлдэг. Тус стандартыг нэвтрүүлэхийн тулд “Мах Маркет” ХХК нь нэлээд хугацаа зарцуулж, ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт бүхий бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэснээс гадна ажилтнууддаа эрүүл ахуйн байнгын сургалт, дадлага олгож, дотооддоо 50 гаруй бодлогын баримт бичиг, 200 гаруй журам, заавар, бүртгэлүүдийг бий болгож, мөрдөн ажиллаж байна. Үүнээс гадна Монгол Улсын 40 гаруй хууль эрх зүйн акт, 100 гаруй стандартын шаардлагуудыг хэрэгжүүлжээ.

Ийнхүү олон улсын аудитын компаниар шалгуулан гэрчилгээ авснаар “Мах Маркет” ХХК-ийн үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд гадаад зах зээлд гаргах нөхцөл бүрдэж БНХАУ-д дулааны аргаар боловсруулсан бүтээгдэхүүн экспортлох  шалгалтанд тэнцэж эрхээ авсан бөгөөд энэ оны намраас экспортоо эхлүүлэх бэлтгэл ажлаа хангаж байгаа юм байна. Компанийн удирдлагууд энэ үеэр санхүүгийн асуудлаас үүдэн бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа талаар хэлж байлаа. Тус үйлдвэр өнөөдрийн байдлаар суурилагдсан хүчин чадлынхаа 30 хувийг ашиглаж байгаагаас үүдэн энэ онд БНХАУ руу 6000 тонн мах экспортлох юм байна. Харин санхүүгийн дэмжлэг авах юм бол экспортын бүтээгдэхүүний хэмжээг 12000 тонн болгон нэмэгдүүлэх боломж байгааг “Мах маркет” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Болор танилцуулсан юм.
 

Улсын Их Хурлын гишүүн, Монголын махны холбооны тэргүүн Д.Батцогт, Монголын махны холбооны хийсэн судалгаагаар Монгол Улс хонины махны экспортоос жилд 800 сая ам.долларын орлого олох тооцоо гарсныг дуулгаад, нөхөн сэргээгддэг энэ баялагтаа тулгуурлан эдийн засгаа хөгжүүлэх нөөц Монголд байгааг тэмдэглэн хэлсэн юм. Түүнчлэн мал аж ахуйг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд малаа эрүүлжүүлэх, мөн хүнсний эрүүл ахуйн шаардлагыг хангасан боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах тал дээр анхаарах шаардлагатай байгааг онцолж байв. Тэрээр “Улсын Их Хурлын дарга болон салбарын сайд, гишүүд өнөөдөр олон улсын хоёр ч стандартыг хангасан “Мах маркет” компанийн үйл ажиллагаатай танилцаж байна. Ийм жишгийн үйлдвэрээс мах, махан бүтээгдэхүүнийг аль ч улс руу экспортлоход асуудалгүй. Монголын махны холбоо болон холбогдох байгууллагууд махны нийт үйлдвэрлэлийг энэ жишигт хүргэхэд анхаарч ажиллах юм бол экспортыг сайжруулах боломж бий. Экспорт төдийгүй дотоодын зах зээлийг ч энэ жишгээр бэлтгэж, боловсруулсан бүтээгдэхүүнээр хангах чиглэлийг цаашдаа баримтлах нь зүйтэй” хэмээлээ.

Улсын Их Хурлын даргыг “Мах маркет” ХХК-д ажиллах үеэр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Улсын Их Хурлын гишүүн, Монголын махны холбооны тэргүүн Д.Батцогт, Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Улсын Их Хурлын даргын Нийгмийн бодлогын зөвлөх Ц.Буянцогтоо болон албаны бусад хүмүүс дагалдан ажиллав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
    4 цаг 27 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
    4 цаг 33 мин
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
    4 цаг 36 мин
  • “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
    4 цаг 44 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
    5 цаг 3 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
    5 цаг 51 мин
  • УИХ-ын гишүүн П.Ганзоригийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ
    6 цаг 24 мин
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
    6 цаг 55 мин
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
    7 цаг 25 мин
  • Дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх түншлэлийн төслийг танилцууллаа
    7 цаг 43 мин
  • Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ
    7 цаг 49 мин
  • Ой, хээрийн түймрийн аюулын урьдчилсан зураглалыг гаргажээ
    8 цаг 19 мин
  • Зөвшөөрлийн нэгдсэн сан болох e-business.mn системийн “Худалдаа” хэсэгт ТҮЦ болон мухлаг хоёул багтсан байна
    8 цаг 30 мин
  • “Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй уулзана
    8 цаг 33 мин
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    9 цаг 44 мин
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
    10 цаг 0 мин
  • Д.Трамп: Бид Тегерантай тохиролцоонд хүрэх хүртэл Ираны боомтуудын хоригийг цуцлахгүй гэдгээ мэдэгдэж байна
    10 цаг 34 мин
  • Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
    10 цаг 40 мин
  • МУУ ТОЙРОГ: Сэтгэл гутрал нь нойрны хямралын хамгийн том шалтгаан болж байна
    10 цаг 52 мин
  • ФОТО: Эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг сурталчилах өдөрлөг болж байна
    11 цаг 4 мин
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • ТАНЫ ХЭРЭГЛЭЭНД ОЙР ₮ КРЕДИТ КАРТ
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Өнөөдөр "Бийр ярьж, өнгө амилсан өдөр" тохиож байна
  • Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: УИХ хулгайч дээрэмчид үүрээ засдаг, өндөглөдөг газар байж болохгүй
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК