Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүх нарыг “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа 3.6 тэрбум төгрөг завшсан хэрэгт буруутгасан.
АТГ- аас түүнийг өнгөрсөн оны долдугаар сарын 29-ний өдөр баривчилж гурван cap хориод батлан даалтад гаргасан юм.
Хэргийг наадмын үеэр шүүхэд шилжүүлээд байсан юм. Тэгвэл Л.Гансүх нарын хэргийг шүүх хурлыг яг одоо эхлэх гэж байна. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх шүүх хуралдаанд хүрэлцэн иржээ. Улмаар шинжээчдийн багийг оролцуулахаар хурлыг хойшлуулах хүсэлт гаргажээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)