Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхэд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан ч хойшлогдлоо.
Л.Гансүхийн өмгөөлөгч ОХУ руу ажлаар явсан учир шүүх хурлыг энэ сарын 17-ныг хүртэл хойшлуулсан юм.
Түүний хэргийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Х.Идэрт хуваарилаад байгаа юм.
Сануулахад, Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа 3.6 тэрбум төгрөгийг завшсан хэрэгт буруутгаж, АТГ-аас өнгөрөгч оны долоодугаар сарын 29-ний өдөр баривчилсан ч мөн оныхоо аравдугаар сард шүүхийн шийдвэрээр батлан даалтад гаргаад байгаа.
Л.Гансүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
Сэтгэгдэл (1)