2015.8.4, МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 19
ЗУНЫ АДАГ ХАРАГЧИН ХОНЬ САР
МОГОЙГ ХҮЛЭГЧ ОДТОЙ, ХАР ХУЛГАНА ӨДӨР
Аргын тооллын: 2015.8.4, Мягмар гараг
Наран ургах шингэх: 05.39-20.19
Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эешэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал \"Сайн нөхөртэй учрах\" хэмээх сайн.