ЗУНЫ АДАГ ХАРАГЧИН ХОНЬ САР
ДЭЛГЭРҮҮЛЭГЧ ОДТОЙ, ХАРАГЧИН ҮХЭР ӨДӨР
Аргын тооллын: 2015.8.5, Лхагва гараг
Наран ургах шингэх: 05.40-20.18
Үс засуулбал: Өлсөж ундаасна
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэ йтул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.
Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.