Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАНАН арилсаны дараа улстөр хэрхэн өрнөх вэ?

2015-8-06
0
ЖИРГЭХ

        Ойрын өдрүүдэд төрийн ордон халууны хэм ихтэй, улстөрчид бужигнасан байдалтай байна. Халуун зуны улстөрийг тэр бүр үзээд байдаггүй Монголчуудад гантай жилийн гай барцад гэлтэй төрийн толхилцоон таалагдахгүй байгаа нь лавтай. МАН-ын 6 сайдыг огцруулах асуудал шийдэгдэхгүй сунжирч байгаа үйл явдлын дээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ҮЗХ-г яаралтай хуралдуул гэсэн шаардлага тавьж гал дээр тос нэмсэн. Ингээд нэгэнт сарних нь тодорхой болсон МАНАН арилсаны дараа улстөр хэрхэн өрнөх талаар саарал ордны сонин хачныг тоймлон хүргэж байна. 

 

Цагаа хүлээсэн 6 сайдад ямар ч аврал байхгүй

 

МАН-аас томилогдсон зургаан сайдад ямар ч аврах гарц үлдээгүй гэдгийг эх сурвалжууд нотолж байна. С.Баярын тодотгосноор "нисч буй онгоцонд шүхэргүй суусан" тэдний сайдын зөөлөн суудалд тухлах хугацаа ийм богино байна гэж хэн мэдэх билээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэдийгээр 6 сайдыг огцруулах асуудлыг албан ёсоор УИХ-д өргөн мэдүүлээгүй байгаа ч бодлогын хувьд МАН-ыг засгаас гаргана гэдэгтэй санал нэг байгаа аж.

 

ҮЗХ-г хуралдуулах түүний шаардлага бол 6 сайдыг авч үлдэх, кабинетаа хэвээр хадгалах оролдлого огт биш. Харин тавантолгойн төслийг гацааж, өөрийнх нь бүх бодлогыг тээглэж зогсоогоод байгаа З.Энхболдтой хайнаа хагалж, асуудлаа нэг талдаа гаргая гэсэн зоримог шийдвэр юм.

 

Ч.Сайханбилэгийн шахалтаар ҮЗХ хуралдсан ч МАН-ын 6 сайдын хувь заяаны асуудал огтхон ч өөрчлөгдөхгүй. Ч.Сайханбилэг намын дарга больё гэж байгаа л бол МАН-ын 6 сайдыг чөлөөлөхөөс өөр аргагүй юм. Гэхдээ яаж гэдэг нь хамгийн чухал болоод байгааг эх сурвалжууд онцолж байна. Ч.Сайханбилэгийн зурсан зургаар бол өөрийнх нь танхимыг үргэлж дур мэдэн оролдож, толхиулдаг  З.Энхболдын шахалтаар бус өөрөө ҮЗХ-нд асуудлаа тавьж 6 сайдыг чөлөөлөхийг чухалд үзэж байна. Ингэж гэмээнэ тэр санаачлагыг гартаа авч чадна.

 

Харин З.Энхболдын хувьд ҮЗХ-г аль болох хуралдуулахгүй 6 сайдыг чөлөөлөх сценарийг хүчтэй зүтгүүлж байгаа юм. Нийлбэр нь адилхан ч тоо бодох процессийн хувьд ялгаатай байгаа тэдний зураглалын цаана дараагийн сайд нарын орон зайг өөрсдийнхөө бодлогоор нөхөх гэсэн тэмцэл явагдаж байна. З.Энхболдын хувьд гүйцэтгэх зөвлөл, намын бүлэг тойрсон цөөн хүрээнээс сайд нарыг томилж Н.Энхбаяртай хийсэн тохироогоо хадгалахыг хичээж байгаа бол Ч.Сайханбилэг сул гарсан орон зайд Алтангадасынханыг шахах үүний тулд намынхаа эрх барих дээд байгууллага болох ҮЗХ-ны дэмжлэгийг авахын төлөө зүтгэж байна. Хэлбэр талаасаа МАН-ын 6 сайдыг авч үлдэх гээд ч байгаа юм шиг үйлдэл харагдаж байгаа боловч АН-ын тэмцэлдээд байгаа хоёр талын аль алинд МАН-тай үргэлжлүүлэн ажиллах сонирхол байхгүй нь нэгэнт тодорхой болсон байна.

 

Асуудал шийдэгдсэн ч АН-ын зөрчил улам гүнзгийрнэ

 

МАН-ыг засгаас гаргаж, намын дарга Ерөнхий сайд болох зэрэг асуудлыг шийдсэнээр АН-ын зөрчил дуусахгүй. Харин ч улам дүрэлзэнэ гэдгийг эх сурвалжууд мэдээллэж байгаа юм. Тус намд МАН-тай хамтрах тухай асуудал хэлбэр төдий зүйл. Харин 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших вэ? гэсэн өрсөлдөөн оргил цэгтээ хүрч байгаа гэдгийг улстөрийн хүрээнийхэн онцолж байна.

 

Одоогийн УИХ-ын дарга З.Энхболдод дараагийн Ерөнхийлөгчид өрсөлдөх сонирхол хамгийн их байгаа бөгөөд түүнийхээ төлөө замаа засч, хүний өөрийн сөргөлдөгч талуудаа шийдсэн цохилтоор нам дарахаар улайрч байна. Ч.Сайханбилэгийн хувьд мөн л боломжтой хувилбар бөгөөд түүний ард Алтангадас хэмээгч аварга асаалттай танк зогсож байгааг мартаж болохгүй. Мөн өдрөөс өдөрт биежин томорч байгаа Э.Бат-Үүлийн хотын фракцынхан улсын баатараа дараагийн Ерөнхийлөгчид тохирох хүн мөн гэж ихээхэн бооцоо тавих болсон. Энэ мэтээр тэдний 2017 оныг чиглэсэн улстөр оргилдоо хүрсэн шалтгаанаар л хамтарсан Засгийн газрын хувьзаяа хэмжигдэж байгаа юм. АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахгүй, тогтвортой ажиллуулна гэх мэтээр сүржин мэдэгдэл хийж байгаа ч хэлж дуусаагүй байхдаа л эсрэг хөдөлж байдаг гэмтэй улс. Тиймээс тэдний мэдэгдэл бол мэдэгдэл л төдий юм.

 

МАН-д ямар ч бужигнаан үүсэхгүй

 

Тэгвэл  хэсэг хугацаанд "сөрөг хамтрагч" байрлалд шилжсэн МАН-ынхан эргээд сөрөг хүчнийхээ байрлалд очихдоо бэлэн болжээ. Зарим хэвлэл мэдээллээр МАН засгаас гарвал У.Хүрэлсүхийн залуус бослого гаргаж намын удирдлагуудынхаа эсрэг хөдөлж эхэлнэ гэж бичих болсон ч тийм зүйл огт болохгүй гэдгийг ойрын хүрээнийхэн нь нотолж байгаа юм.

 

Засгийн газраас гарах 6 сайд намынхаа болон бүлгийнхээ даргатай хэдийнээ бодлого нэгтэй болсон бөгөөд Д.Оюунхоролоос бусад нь сайн дураараа өргөдлөө өгөхөд бэлэн гэж хэлсэн гэнэ. Үйл явдлын эцсийн мөчид МАН-ын 6 сайд тайлангаа тавиад ажлаа өгөөд буух сценари ч харагдаж болно гэдгийг эх сурвалж онцолж байна.

 

Ингэж чадвал тэд намдаа бага ч гэсэн оноо авчирна. Тиймээс МАН дотроо бужигнана гэсэн яриа цуурхал төдий зүйл юм.  Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулж,  намаа хамтарсан Засгийн газарт оруулахад хамгийн хүчтэй нөлөө үзүүлсэн хүн бол гарцаа байхгүй намын дарга М.Энхболд, бүлгийн дарга С.Бямбацогт нар. Гэвч тэд нүүрээ сайртаж, хоолойгоо сойтол тэмцсэн тэмцлийнхээ бялууг баруун жигүүрийн магнайдаа өгч, өөрсдөө боломжоос татгалзсан. Тэгэхээр өөх өхсөн хүнтэйгээ заргалдаад амжилт олохгүй. Албан тушаал удаан хашуулсангүй, АН-ынханд хөөгдлөө гэдэг шалтгаанаар хувьсгалын гал дүрэлзэх шанс байхгүй.

 

Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэгчээр У.Хүрэлсүхийг тойрон хүрээлсэн залуусын байр суурь ганхах болсон. Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй НАМЗХ-ны залуус ээлжээ өгч Г.Тэмүүлэнгийн тэргүүлсэн М.Энхболд, С.Бямбацогт, Н.Номтойбаяр нарын хүрээллийнхэн санаачлагыг гартаа авсан нь МАН-д хүчний харьцаа хэдийн нэг талдаа орсныг харуулж байгаа юм. Ялангуяа С.Бямбацогтыг МАН-ын залуус ихээхэн тойрон хүрээлэх болсон гэдгийг эх сурвалжууд онцолж байгаа юм. Хэрвээ үйл явдал хурцдаж асуудал МАН-ын бага хурлын түвшинд яригдахдаа хүрвэл намын дарга М.Энхболдын талынхан дийлэнхи олонхи учраас ямар ч хөдөлгөөн үүсэх шансгүй юм. Тэгэхээр өнөөгийн МАН-ын удирдлага буюу намын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ-дахь бүлгийн дарга С.Бямбацогт нар намаа удирдаж дараагийн сонгуульд орох сценари өөрчлөгдөх зураг харагдахгүй байна.

Д.Идэр

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Багц 24: МУ-ын Хөдөлмөрийн баатар нэгээр нэмэгдэж, улс төр томилгоогоор “амьсгалав”
Байр суурь: Уулын спортыг хэрхэн хөгжүүлэх талаар хэн юу хэлэв
Багц 24: Амиа алдсан иргэдийн тоо 10 боллоо
Багц 24: У.Хүрэлсүхийн кабинетынхан тодорч, Г.Дэнзэнгийн хэрэг дэнслэгдэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Зочин (103.26.193.49)
    МАНАН АРИЛААГҮЙ БАЙНА ЕР НЬ МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН 25 ЖИЛИЙН ХУГАЦААГ ХЭДЭН АМИ БОДСОН ММАНАНГИЙН ХУЛГАЙЧУУД ҮРЖ ДУУСЛАА ЦААШИД ТЭЖЭЭЛГЭСЭН НОХОЙНУУД НЬ Ч ГЭСЭН УХААРЧ ТАТГАЛЗВАЛ МОНГОЛ ШИГ БОЛОМТОЙ УЛС ХААНА БАЙНА
    2015 оны 08 сарын 07 | Хариулах
  • qwe (202.126.91.87)
    MANAN gaas uur yu ch hamaagui songoh tsag irchee. 25 jil avilgal heel hahhulid Mongol min bailaa
    2015 оны 08 сарын 07 | Хариулах
  • mongol (172.56.13.227)
    Manan ingej neg bulshlagddag baij odoo neg mongol sergeh baih suuliin 25 jil turd bui hulgaichid aa bugduug bulshil 2 enhbold naymdorj bayr bayrtsogt altanhyag dorligjob elbeg saihanbileg hurelsuh
    2015 оны 08 сарын 07 | Хариулах
  • СААР ЯВДАЛТ ЯВАН ХАТНА. САРЬСАН БАГВААХАЙ НАРАНД (122.201.22.230)
    Нам дотороо асар их нэр хүндтэй, хүрээлэлтэй Н.Алтанхуягийг дэндүү басамжилж, урваж шарваж, үр хүүхдийг нь 11 цагт баривчлах тогтоол үзүүлж байж булааж авсан намын даргын суудал Зи шиг том санаатай ,жижиг биетэй, нам дотроо хэн ч биш амьтанд үнхээр таарахгүй. Энэ хэрэгт хавсайдсан үүсгэн байгуулагч Элбэгдорж нам дамжсан МАНАН байгуулж өөрийнхөө ирээдүйг дархалж,ЭмСиЭс-ээс их хэмжээний хувь авна гэж горьдсон нь нохойн жогорхой болж,нийгэмд үзэн яддагдаж,АН-д хумсанд орсон өргөс болж харагдлаа. Энэ 2 хичнээн алалцана, Алтанхуягийн фигур төчнөөн тодорно. Тэхлээр сайханбилэг, Баярцогт хоёр Алтанхуягийн босгыг элээж, Алтан, Хучир шиг боол болох, эсвэл Зи ҮЗХ хуралдуулахгүй гэж гүрийж байж, их хурлын шийдвэрт нөлөөлөх гэсэн оролдлого, дэг байнга зөрчдөгөөрөө цэц дээр унах, эсвэл Алтанхуягаас аврал гуйж ҮЗХ-ийн дэмжлэг авах гээд зангилаан дээр Алтанхуяг,Фортуна нар сууж байна. Алтанхуяг маш тэвчээртэй, бөгөөд гал авалцахын өмнө сөгдүүлж байгаад унтраах байх гэдэгт итгэж болно. Элбэгдорж бол
    2015 оны 08 сарын 07 | Хариулах
  • Зочин (150.129.142.14)
    АН-ыхаан одоо хэн та нарт итгэл хүлээлгэх юм бээ. бүүр гутчихлаа.
    2015 оны 08 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.229.123.180)
    end davhar deeliig orhie
    2015 оны 08 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.229.123.180)
    esvel hooson zuraglal
    2015 оны 08 сарын 06 | Хариулах
  • Зочин (122.254.127.34)
    MAN Mundag nam idehde ch iddeg nuuhadaa ch nuudag uuh mahii ne tentsvvleed yawdag nam ARDCHILSAN nam ulun gulugnvvvdshig baigaaaga medeeerei Ard chilsan namaiiig demjdeg nuhdvvdede
    2015 оны 08 сарын 06 | Хариулах
  • Dund huruu (122.254.127.34)
    Bitii Shaa Neg namiig Nuutsaar buuruhggvi shvv
    2015 оны 08 сарын 06 | Хариулах
  • 3 дарга сайн ажиллаж байгаа (122.201.31.106)
    ЭВ НЭГДЭЛ ШҮҮ МАН-ЫНХААН . ТЭГЖ ЧАДВАЛ ТА НАР ХОЖИНО
    2015 оны 08 сарын 06 | Хариулах
  • зочин (112.72.11.67)
    МАН төгсгөл иржээ.
    2015 оны 08 сарын 06 | Хариулах
  • Зочин (112.72.13.107)
    2016 онд АН-10, МАН-54,Бусад-12 ийм л дүр зураг харагдаж бна
    2015 оны 08 сарын 06 | Хариулах
    • зочин
      Яг үнэн
      2015 оны 08 сарын 06
    • зочин
      Яг үнэн
      2015 оны 08 сарын 06
  • Suhbaatar (110.3.33.154)
    MAN udirdlagaa oorchloh gej bodood ch hereggui. Ajlaa l bodoh heregtei. 16 on MAN-d amjilt bolgoniig avchirch bolohchoorsdoos ni ih shaltgaalnaa. Gol nievnegdel shuu!
    2015 оны 08 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын гишүүн П.Ганзоригийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ
    32 мин
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
    1 цаг 2 мин
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
    1 цаг 32 мин
  • Дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх түншлэлийн төслийг танилцууллаа
    1 цаг 50 мин
  • Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ
    1 цаг 56 мин
  • Ой, хээрийн түймрийн аюулын урьдчилсан зураглалыг гаргажээ
    2 цаг 26 мин
  • Зөвшөөрлийн нэгдсэн сан болох e-business.mn системийн “Худалдаа” хэсэгт ТҮЦ болон мухлаг хоёул багтсан байна
    2 цаг 37 мин
  • “Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй уулзана
    2 цаг 40 мин
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    3 цаг 51 мин
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
    4 цаг 7 мин
  • Д.Трамп: Бид Тегерантай тохиролцоонд хүрэх хүртэл Ираны боомтуудын хоригийг цуцлахгүй гэдгээ мэдэгдэж байна
    4 цаг 41 мин
  • Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
    4 цаг 47 мин
  • МУУ ТОЙРОГ: Сэтгэл гутрал нь нойрны хямралын хамгийн том шалтгаан болж байна
    4 цаг 59 мин
  • ФОТО: Эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг сурталчилах өдөрлөг болж байна
    5 цаг 11 мин
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
    5 цаг 13 мин
  • Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно
    5 цаг 14 мин
  • Ачит Ихт ХХК нь Монголын анхны “Нунтаг металл”-ын үйлдвэрийг ашиглалтад оруулжээ
    5 цаг 46 мин
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
    5 цаг 46 мин
  • “Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлжээ
    6 цаг 8 мин
  • Өөрийгөө нойргүйдэлтэй гэдгийг хэрхэн илрүүлэх вэ?
    6 цаг 13 мин
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • ТАНЫ ХЭРЭГЛЭЭНД ОЙР ₮ КРЕДИТ КАРТ
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Өнөөдөр "Бийр ярьж, өнгө амилсан өдөр" тохиож байна
  • Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: УИХ хулгайч дээрэмчид үүрээ засдаг, өндөглөдөг газар байж болохгүй
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК