Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“МАН”-ын зургаан сайд суудлаасаа “өршөөлгүй” буулаа

2015-8-07
0
ЖИРГЭХ

Шийдлийн Засгийн газар бутарч, зургаан сайдаа “Баяртай” болгов

 

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Засгийн газрын зургаан гишүүнийг огцруулах асуудлыг хэлэлцсэн билээ. 

 

Хуралдаанд байнгын хороодоос гаргасан санал дүгнэлтийг танилцуулж улмаар гишүүдийн асуулт, хариултаар үргэлжилсэн юм. Ингээд Монгол Улсын Засгийн газрын гишүүн Шадар сайд У.Хүрэлсүхийг, Сангийн сайд Ж.Эрдэнэбатыг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг нарыг албан тушаалаас нь огцруулахыг дэмжье хэмээн санал хураалт явуулж, олонхийн саналаар дэмжигдсэн.

 

Ийнхүү Шийдлийн Засгийн газар бутарч, зургаан сайдаа “Баяртай” болгов.

 

Засаг бутрах эсэхийг шийдэх хуралдаан ширүүхэн болж өнгөрсөн бөгөөд гишүүд ёстой тараа таниулах шиг болсон. Тодруулбал УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: Засгийн газраас өргөн барьсан хуулийн 50 хувиас дээшийг нь Ардын нам эсэргүүцсэн байна.  Үүнийг яаж хамтарсан гэх юм. Н.Алтанхуягийн үед та нар ажил хийлгээгүй ш дээ. Чуулганы ихэнх хугацаанд сандал суудлын хэрүүл хийсэн шүү дээ хэмээн сэтгэлийн гүнд байсан нууцаа дэлгэв.

 

Харин С.Ганбаатар гишүүн Дубайн гэрээн дээр олон тэрбум долларын луйвар юу болов оо гэсэн бичиг явуулсан. Үүний хариуг хэзээ өгөх вэ. Өгвөл өгсөн юм шиг, авбал авсан юм шиг ажилдаа ормоор байна. Сайн сайд байгаа. Хөдөлмөрийн сайд Хөдөлмөр эрүүл ахуйн нэмэлт өөрчлөлт дээр олон жил яригдсан зүйлийг оруулсан.  Мөн ажилтны эрүүл мэнд амь насны давхар даатгал оруулж ирсэн.  Дарханы зам гэж там байна. Энэ зам хэзээ дуусах вэ. Мөн төмөр зам, авто замын асуудлаар Н.Төмөрхүү сайдаас хариулт авмаар байна хэмээвэл

 

Зам тээврийн сайд Н.Төмөрхүү: Энэ есөн сардаа багтаад Бичигт-Хөөтийн төмөр замын ажлыг эхлүүлэхээр болсон. Гашуунсухайт-Тавантолгойн төмөр замын ажил ирэх он гэхэд дуусна. Ирэх оноос энэ замаар нүүрсээ зөөгөөд эхэлнэ.  Хөөтөөс-Нөмрөг хүртэл ТЭЗҮ-г боловсруулж байгаа.  Нэг ялангуяа Завхан, Дорнод, Сүхбаатарын чиглэлийн замууд үргэжлээд явна. Хятадын хөрөнгө оруулалтаар Баянхонгорын Байдраг чиглэлийн автозамыг барина гэсэн юм.

 

Харин үүний хариуд УИХ-ын дарга З.Энхболд “Н.Төмөрхүү сайд худлаа ярихгүй шүү. Гансүх байхдаа жилд дөрөв, таван аймгийг авто замаар холбоод байдаг. Гэтэл чи юу ч хийгээгүй ш тээ. Хэрүүл хийгээд яваад байдаг. Дархан дээр 500 гаруй сая төгрөг хуваарилагдсан. Бид нар төсөв мөнгөндөө тааруулаад явж байгаа. Бичигтийн замыг ТЭЗҮ-г шинээр боловсруулаад явж байгаа. Энэ есдүгээр сар гэхэд эхлүүлэхээр ажиллаж байна” хэмээсэн.

 

Энэ мэтээр Засгаас МАН-ын зургаан сайдыг “хөөх” эсэхийг шийдэх чуулганы хуралдаан ёстой л “ширүүхэн” болж өндөрлөсөн юм.

 

Ерөнхийлөгч дараагийн асуудлыг ч дэмжихгүй байх биз

 

Уг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын нэр бүхий гишүүдийг огцруулах асуудлаар зөвшилцөхөөр хүргүүлсэн албан бичгийн хариуг өгөхдөө “Монгол Улсын Засгийн газрын нэр бүхий 6 гишүүнийг огцруулах тухай саналтай танилцлаа. Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах тухай санал нь улс орны нийгэм, эдийн засаг, олон улс дахь нэр хүнд, ард түмний аж амьдралд таагүй нөлөөлж, улмаар улс төрийн тогтворгүй байдал бий болгох үр дагавартай байж болзошгүй тул уг асуудлыг дэмжихгүй байгаагаа үүгээр мэдэгдэж байна” хэмээсэн.

Гэвч Ерөнхийлөгчийн санал ёстой л усанд хаясан чулуу мэт замхарч, сайдууд суудлаасаа буулаа. Харин одоо сайдуудыг УИХ-аас томилно гэсэн АН-ын бүлгийн шийдвэр биелэлээ болох нь. Тэгэхээр сайдууд давхар дээлтэй байх асуудлыг Ерөнхийлөгчтэй дахин зөвшилцөнө гэсэн үг. Энэхүү асуудалд Ерөнхийлөгч мөн л дэмжихгүй байр суурь илэрхийлэх нь ойлгомжтой юм.

Б.Батчимэг

www.24tsag.mn

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Багц 24: МУ-ын Хөдөлмөрийн баатар нэгээр нэмэгдэж, улс төр томилгоогоор “амьсгалав”
Байр суурь: Уулын спортыг хэрхэн хөгжүүлэх талаар хэн юу хэлэв
Багц 24: Амиа алдсан иргэдийн тоо 10 боллоо
Багц 24: У.Хүрэлсүхийн кабинетынхан тодорч, Г.Дэнзэнгийн хэрэг дэнслэгдэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Зочин (122.201.21.185)
    ха ха ха одоо нөгөө АРВИНгаа сайд болоно доо АРВИН сайд сүртэй сонгогдож байгаа биз
    2015 оны 08 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.26.194.122)
    АН Гэж ёстой төр засгаар минь хувийн компани шиг тоглоом хийчих юмаа Улс орноо аваад явах мэдлэг боловсрол бхгүй дандаа хор найруулгаа явуулж бусад намуудтайгаа ч эв найрамдалтай ажиллах чадваргүй үнэхээрийн харамсмаар улс төрийн соёлгүй нам юмаа Өөдөө хаясан чулуу Өөрийнх нь толгой дээр буух цаг удахгүй ирэх байхаа
    2015 оны 08 сарын 07 | Хариулах
  • би (112.72.13.203)
    ерөнхийлөгч яаж ч чадахгүй байх нь тодорхой харагдаад байгаа юм биш үү
    2015 оны 08 сарын 07 | Хариулах
    • Зочин
      ерөнхийлөгч зүгээр л дүр эсгэсэн байхгүй юу
      2015 оны 08 сарын 07
  • Зочин (202.179.11.18)
    um mani badi mi hum.
    2015 оны 08 сарын 07 | Хариулах
  • Zochin (103.229.123.32)
    АН ёс суртахуунгүй гэдгээ дахин харууллаа даа. Та нарыг ард түмэн дэмжиж байгаа гэж бодож байна уу. Луйвар л хийвэл 2016 онд танай нам ялах байх. Үнэнчээр ард түмний санал хураалт болвол танай нам ялахгүй гэдгээ баталлаа
    2015 оны 08 сарын 07 | Хариулах
  • Batuul (150.129.141.106)
    Erenkhiilegch maani naaguuraa shudarga zan gargaad tsaad utgaaraa ardchilsan namin yawuulgiig demjij baigaa.iim l khoshigruuldag xun dee
    2015 оны 08 сарын 07 | Хариулах
  • Зочин (150.129.141.33)
    Huniii zurgiig zuv tavij chadahgui baij dandaa hudlaa uym bichne.yana daa
    2015 оны 08 сарын 07 | Хариулах
  • okok (84.227.16.140)
    5 er shaaltuur 1 em iljirsen gudas nii tvvh duusvaa haha
    2015 оны 08 сарын 07 | Хариулах
    • Ganaa
      Tsogtbaatariig edentei haritsuulaad bhgui hun shuu.
      2015 оны 08 сарын 07
  • зочин (103.26.195.66)
    Манай ерөнхийлөгч ийм нэр хүндгүй болчихсон юмуу, эсвэл засаг төр ийм ажиллах чадваргүй болчихсон юм уу. Ерөнхийлөгчийн дан дээлтэй болъё гэснийг хэрэгжүүлээгүй, одоо бас засаг төрөө тогтвортой байлгая гэсэн санал хэрэгжсэнгүй, сонин юмаа
    2015 оны 08 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.179.20.127)
    Byamvatsogtoo turd neg ch ajilaagui huniig sangiin yamnii heltesiin dargaar ,gaalias avilgiin hergeer huugdsun huniig hovdiin gaaliin dargaar tomilluulaad baisan odoo bugd soligdoh ni dee
    2015 оны 08 сарын 07 | Хариулах
  • haan (103.229.123.217)
    76 bugd luivarchin,daraagiin songuulid Bitgii songooroi ard tumen min.Urd zugt China bdgiig martdaggui sgig 76 luivarching hezeech buu mart.
    2015 оны 08 сарын 07 | Хариулах
  • sd (202.21.125.26)
    byaluugaa huvaaj ideh gsen sanaa tsogtbaatar sain bsanshdee zaluu hun erchtei setgeleeree hiij bh shig haragdsan
    2015 оны 08 сарын 07 | Хариулах
  • happy townii orshin suugch (103.229.121.115)
    Tumurhuu guai barisan hothoniihoo togloomiin talbaig baiguulj ogch buyan uildeech
    2015 оны 08 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Парамаунт болон Уорнер Брос Дискавери компанийн нэгдлийг Холливудын 1000 гаруй уран бүтээлч эсэргүүцэв
    2 цаг 17 мин
  • "МАД" уран сайхны кино дөрөвдүгээр сарын 24-нөөс бүх кинотеатруудаар үзэгчдэд хүрнэ
    2 цаг 38 мин
  • ОБЕГ: Хээрийн 3 түймрийг унтрааж, нэг түймрийг цурамд орууллаа
    4 цаг 57 мин
  • Олзныхоо ясаар хуяг хийдэг авгалдай олджээ
    6 цаг 16 мин
  • М.Мөнхгэрэл: Хоёр өөр орчинд арав, хорин жил өсөж, төлөвшсөн хүмүүс гэр бүл болно гэдэг амар зүйл биш
    6 цаг 30 мин
  • Сэрэмжлүүлэг: Нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон болон цасан шуурга шуурна
    7 цаг 14 мин
  • Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу
    7 цаг 17 мин
  • МҮБХ-ноос маргааш эх нялхасын эмнэлэгт 75 сая төгрөг хандивлана
    17 цаг 30 мин
  • Хөлбөмбөгчдөөс бизнесмэнүүд: Пеле, Роналдо болон бусад домгууд зодог тайлсныхаа дараа хэрхэн мөнгө олсон бэ? 
    17 цаг 34 мин
  • М.Мөнхгэрэл: Би + Чи = Бид болдог. Тиймээс “Бид”-ээ зөв бүтээхийн тулд эхлээд өөрийгөө сайтар таньж мэдэх нь чухал
    22 цаг 50 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
    Өчигдөр 13 цаг 56 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь гуравдугаар байр эзлэх бол?
    Өчигдөр 13 цаг 48 мин
  • "UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
    Өчигдөр 13 цаг 36 мин
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
    Өчигдөр 09 цаг 35 мин
  • Наполи vs Лацио: Сери А-ийн 33-р тойргийн гол тоглолт
    Өчигдөр 09 цаг 19 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 06 мин
  • Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Премьер лигийн 33-р тойргийн онцлох тоглолтууд: Аваргын өрсөлдөөн, Мерсисайд дерби, Аваргуудын лигийн төлөө тулаан
    Өчигдөр 08 цаг 58 мин
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
    Өчигдөр 08 цаг 51 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    Уржигдар 20 цаг 10 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК