Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Их хувьчлалын аяны халгаа

2015-9-25
0
ЖИРГЭХ

        АН түүхэндээ хоёр удаа Засгийн эрхийг барьсан. Ингэхдээ хоёуланд нь өмч хувьчлалын их аяныг явуулсан байдаг. Эхнийх нь 1996-2000 оны хувьчлал. Харин дараагийнх нь удахгүй эхлэх гэж байна. Тодруулбал, өнгөрсөн зургадугаар сард чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах тухай үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж баталсан. Засгийн газраас өргөн барьсан уг тогтоолын төсөлд тусгаснаар бол 2015-2016 оны хувьчлалаар 170 тэрбум төгрөгийг олох боломжтой гэнэ. Үүнд нь, гуравдугаар шатлалын эмнэлгүүд болон их, дээд сургуулиуд ч мөн багатай байгаа юм. Өмч хувьчлалаар олсон мөнгөөр хүндэрсэн эдийн засгийг сэргээхэд нэмэрлэнэ гэх. Улаанбаатар хотын өмч, хөрөнгийг хувьчлаад ч болов эдийн засгийг сэргээх нь энэ Засгийн газрын нэг бодлого аж.  Хувьчлалаар Шивээ-Овоо, Хөрөнгийн бирж, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Дулааны 1, 2, 3-р цахилгаан станцаас эхлээд Төрийн өмчит 20 орчим компанийг хувьчлахаар байгаа юм. Яг ямар компаниудыг хувьчлах талаарх  илүү дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Эдгээр өмчүүдийг шат дараатай хувьчлах бөгөөд эхний ээлжинд

ЭХНИЙ ЭЭЛЖИНД БАГАНУУР ХК, "МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО", "МОНГОЛ ШУУДАН"-Г ХУВЬЧЛАХ АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА

 

1. Багануур ХК,

“Багануур” ХК-ийн 75 хувийг төр эзэмшдэг. Үүнээс 24 хувийг нь Монголын хөрөнгийн биржээр арилжихаар болсон байна. Үлдсэн  51 хувийг төр эзэмшихээр болжээ. Хувьчлалаас олсон хөрөнгөөр тус компанийн нүүрс гаргах хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник, технологийг шинэчлэх төслийг хэрэгжүүлэх аж.

 

Сул тал: Иргэд "Багануур" ХК-ийн нүүрсийг өндөр үнээр авна гэсэн үг. Тус компани өмнө нь төрийн шахалтаар нүүрсээ станцуудад хямд нийлүүлдэг байж. Үүнээсээ болж олон сая төгрөгийн алдагдалтай ажилласаар иржээ. Харин одоо хувьчлагдаж байгаа учраас нүүрсээ өндөр үнээр зарна. Тэгэхээр иргэдийн түлх түлшний үнэ нэмэгдэнэ гэсэн үг юм.

 

2. “Монголын цахилгаан холбоо"

“Монголын цахилгаан холбоо” ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг Солонгосын талд худалдан авахыг санал болгож, татгалзсан тохиолдолд хөрөнгийн зах зээлд нийтэд худалдахаар төлөвлөжээ.

 

3. "Монгол шуудан" ХК нарыг хувьчлахаар болж хувьчлалын ажлыг Хөрөнгийн биржид эхлүүлжээ.

“Монгол шуудан” төрийн өмчит ХК-ийн нийт хувьцааны 34 хувьтай тэнцэх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжиж, орлогыг компанийн үйл ажиллагааг сайжруулах эх үүсвэр болгон ашиглах юм байна. Тус компани нь 100 хувь төрийн өмчид байдаг бөгөөд одоо 34 хувийг зарж, борлуулна гэсэн үг.

 

Эхний ээлжинд дээрх гурван обьект хувьчлагдах нь. Цаашид энэ маягаар гурав, гурваар хувьчлагдах юм.

 

Тэгвэл өмч хувьчлалыг явуулах нь эцэстээ улс орныг хэцүү байдалд хүргэж мэдэхээр байгааг УИХ-ын зарим гишүүд хэлж эхлээд байна.

 

Сүүлийн үед хувьчлал тойрсон асуудлуудыг ажиглаад байхад уг ажил маш нам гүм чимээгүй хийгдэхээр байна. Өмнө нь дуудлага худалдааг 30 хоногийн дотор зохион байгуулдаг байсныг 14 хоног болгож цөөрүүлсэн нь хардах нэг үндэслэл болж байгаа юм.

 

Мөн хувьчлах жагсаалтын үнэлгээг хэрхэн хийсэн нь тодорхойгүй байгаа. Хувьчлалын асуудал яригдах үеэр УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: Манай аймгийн цахилгаан дамжуулах сүлжээ хувьчилна гээд юу болов? яав гээд судалж үзтэл хуучин үнэлгээтэйгээ, шинэ үнэлгээгээр үнэлбэл 10 дахин нэмэгдэхээр байсан. Хуучин үнээр нь хувьчлах гэж байсныг ингэж зогсоож байсан гэж ноцтой баримт дэлгэсэн байдаг. Үнэхээр улс орны эдийн засгийн амин чухал салбарууд болох дулааны 2, 3, 4-р станц "Багануур" "Эрдэнэс Тавантолгой" "Цахилгаан холбоо" зэрэг томоохон обьектуудыг хувьчлах болон өөрчлөн байгуулахад ямар үнэлгээ мөрдөгдөх нь тодорхойгүй байна. Ерөөс төрийн өмчийн хямралыг ашиглан хурдтай, хуудуутай хувьчлах нь АН-ынханы амь зогоох башир арга болсон нь үүнээс харагдаж байгаа юм. Төрд өмч байх хэрэггүй. Хувийн өмч бол мундаг гэсэн хийсвэр онолоор бөөний аргаар явуулах уг хувьчлалын давалгааг хянана гэдэг хэцүү. Тухайлбал Чингис Бондоос 45 сая ам.долларын хөрөнгө оруулалт авсан хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг хувьчлах асуудал тусгагдаад явж байна. Эргээд төлөх өрийг нь хэрхэн тооцож, хэн хариуцах, уг үйлдвэрийн үнэлгээ хүчин чадал ямар байгаа зэрэг бүх мэдээлэл тодорхой бус. Энэ мэтээр өмнөх хувьчлалын гашуун түүх давтагдах нь тодорхой болж байна. Бас Э.Бат-Үүл энэ жил Улаанбаатарын асар олдон объектийг хувьчлах шийдвэр гаргуулчихсан, хэрэгжүүлэх гэж байна.

 

Өмнөх хувьчлалын талаар нэгэн УИХ-ын гишүүн "Түрүүчийн хувьчлалын үлдэгдэл сүүл одоо болтол арилаагүй яваад байна. Цэнхэр ягаан тасалбаруудынхаа хувийг хүртэж чадаагүй хүмүүс их байна. Зарим нь бол хаана оруулахаа мэдэхгүй гар дээрээ үлдээчихсэн байдалтай байна гэсэн юм. Мөн "Хувьчлалын үр дүнд Монголын ард түмэн сэтгэл хангалуун бус байгаа. Хэт цөөнхид нийгмийн баялаг төвлөрсөн, Үүнтэй холбоотойгоор нийгэм дэхь зөрчилдөөн нэмэгдсэн. Нийгэм дэхь итгэлцэл суларсан. Нийгэмд бий болсон буюу өнөөдрийн гаргаж байгаа төр засгийн шийдвэрийг шударга бус гэж нийгэм үздэг болсон" гэж байр сууриа илэрхийлж байжээ.

 

ЭМНЭЛГҮҮДИЙН ХУВЬЧЛАЛ ИРГЭДИЙГ СӨХРҮҮЛНЭ

 

Цаашлаад Засгийн газрын явуулж буй энэ удаагийн хувьчлал энгийн иргэдэд ихээхэн халгаатай болж мэдэхээр байгаа юм. Бүр тодруулбал ард түмнийг элгээр нь мөлхүүлэх нь. Тэд нийгмийн салбарт хувьчлал явуулж, эмнэлэг, сургууль зарим соёл урлагийн салбарыг хувь хүнд шилжүүлэхээр болсон байна. Монголд энэ гурав л нийгмийн салбар дахь төрийн өмч. Өөр юу ч байхгүй. Тус хуулийн 4.2-т энэ талаар “Нийгмийн салбарын төрийн өмчийн зарим байгууллагын бие даасан байдлыг хангах зорилгоор тэдгээрийн засаглалын орчинг ашгийн бус компанийн хэлбэрт шилжүүлэн удирдлагыг хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага гэсэн тогтолцоотой болгоно. Гурав дахь шатлалын төрийн өмчит эмнэлэг болон төрийн өмчийн их, дээд сургууль, зарим соёл, урлагийн байгууллагыг ашгийн бус компанийн хэлбэрт шилжүүлэн удирдлагыг хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага гэсэн тогтолцоотой болгон дараах хэлбэрээр ажиллуулна” гэж заажээ.

Үүнээс үзвэл

Нэгдүгээр эмнэлэг /гурав дахь шатлалын эмнэлэг/
Хоёрдугаар эмнэлэг / гурав дахь шатлалын эмнэлэг/
Гуравдугаар эмнэлэг /гурав дахь шатлалын эмнэлэг/
Халдварт судлалын үндэсний төв /гурав дахь шатлалын эмнэлэг/
Хавдар судлалын үндэсний төв /гурав дахь шатлалын эмнэлэг/
МУИС
ШУТИС
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Хөдөө Аж Ахуйн сургууль
Төрийн өмчит коллежүүд зэргийг 100 хувь хувьд шилжүүлнэ гэсэн үг юм.

 

Соёл урлагийн байгууллагууд болон сургуулиудыг хувьчилж болдог юм аа гэхэд эмнэлгийг хувьчлах нь яав ч эрүүл сэтгэлээ биш. Хэрвээ тийм зүйл болбол иргэд маргааш гэхэд эмчлүүлэх эмнэлэггүй болно. Эмчлүүллээ гэхэд төлбөрийг нь дийлэхгүй үхэж мэдэхээр байна.

 

Монголд хамгийн их ачаалалтай Хавдар судлалын үндэсний төвөөр ганц жишээ авъя. Тус эмнэлэгт хавдраар өвчилсөн хүмүүс хэвтэж эмчлүүлдэг. Хөрөнгө, мөнгөтэй нэг нь гадаад руу явж доод тал нь 200-300 сая төгрөгөөр хавдраа эмчлүүлээд ирдэг бол иргэдийн олонх буюу бэл, бэнчин муутай хүмүүс улсдаа ганц гэгдэх Хавдрын эмнэлгээ зорьдог. Ингээд оочирлож, дугаарлаж байж үнэгүй хагалгаанд орж чаддаг билээ. Харин уг эмнэлэг хувьчлагдвал бүх эмчилгээ, хагалгаа нь өндөр төлбөртэй болно. Хувийн компани ашгаа олохын тулд эмчилгээ, үйлчилгээний төлбөрөө нэмэх нь бизнесийн зарчим. Тэгээд ирэхээр энд эмчлүүлэх иргэд хэдэн арван саяыг төлж байж өвчнөөсөө салахаар байгаа юм. Одоо бол төрөөс эмчилгээ, хагалгааны зардлыг даагаад иргэддээ үнэгүй эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг. Харин эрх баригчдын ачаар удахгүй үнэ, төлбөртэй болж мэдэхээр байна. Хэрвээ ингэвэл хүмүүс өвчнөөсөө салахын тулд байр, орон сууц, машин тэргээ зараад ч болов хагалгаанд ордог болно. Энэ нь цаагуураа иргэдийг туйлдуулж, ядруулна. Хавдрын өвчлөлөөр толгой цохидог Монгол орны хувьд энэ яавч нийцэмжтэй бодлого биш юм. Ялангуяа эдийн засаг хямралтай үед энэ цаг үед иргэдийнхээ эсрэг хийж хамгийн аюултай ажил ч байж мэдэх.

 

Ганц хавдар судлалын төвөөр жишээ авахад ийм байна. Бусад бүх эмнэлэг ч мөн өндөр төлбөртэй болоод ирвэл иргэд хаана очиж эмчлүүлэх вэ?. Тэд бүх хөрөнгөө зарж, үрж эмчлүүлнэ. Үгүй бол эмчилгээний төлбөрөө дийлэхгүйгээс болж гэртээ хэвтэж байгаад үхэхээс өөр аргагүйд хүрнэ. Хувьчлагдсан биш сахил хүртээд шал дордсоны жишээ болсон эмнэлгүүд бас бий. Тухайлбал, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг байна. Эмнэлгийн хувьчилж ирсэн баримтууд бий тооцоо, судалгаагүй ингэж хувьчилж болохгүй юм.

 

Хамгийн ноцтой нь УИХ дахь АН-ын бүлэг үүнийг дэмжихгүй гэж мэдэгдсэн мөртлөө кнопоороо дэмжчихсэн. 

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (150.129.141.142)
    Хөтөлийн цементийн үйлдвэр ТӨҮ Чингис бондоос мөнгө аваагүй харин Хөтөлд баригдсан хувийн хэвшлийн цементийн үйлдвэрт Чингис бондоос мөнгнө авсан гэсэн тэгэхээр хувьчилж болно
    2015 оны 09 сарын 27 | Хариулах
  • zochin (71.215.75.88)
    huzuugui elbegdorj batuul an namii nowshuud tsadahgui yumaa daraa ni zasag avbal yugaa zarah yum bol yu ch uldehehgui yum baindaa
    2015 оны 09 сарын 26 | Хариулах
  • mongol (147.194.16.210)
    deerh buh huvchlaliig yavuulj bolohgui. an-n luivarchid uneguiduulj avah gej baigaa um
    2015 оны 09 сарын 26 | Хариулах
  • Зочин (122.201.24.113)
    ХУУЛЬ ГАРГАЖ БАЙГААД ХУГАЙЛААД АВЧИХНА 1997 ОНЫ АШИГТ МАЛТМАЛЫН ХУУЛИАР ГАЗАР НУТГАА.БАЯЛГАА ХУУЛЬ ГАРГАЖ БАЙГААД Л ЗАРЖ ОРХИСОН ОДОО ЛИЦЕНЗИЙН МӨНГӨӨ ТӨЛӨӨД ЯВЖ БАЙГАА МАШ ОЛОН ХЯТАДУУД БАЙГАА БОДВОЛ НОГООН КАРТНЫГ ХҮЛЭЭГЭЭД СУУ БАЙГАА БИЗ ЭЛБГДОРЖ Ч ГЭСЭН ХЯТАДУУДЫГ ИРГЭНШҮҮЛЖ МОНГОЛД АВЧИРНА ГЭЭ БАЙГАА БИЗДЭЭ
    2015 оны 09 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    6 цаг 33 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    6 цаг 40 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    16 цаг 26 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    16 цаг 39 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    16 цаг 48 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    17 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    17 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    17 цаг 10 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    17 цаг 10 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 17 цаг 04 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    Уржигдар 16 цаг 50 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 15 цаг 26 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    Уржигдар 14 цаг 22 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    Уржигдар 13 цаг 59 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    Уржигдар 13 цаг 05 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    Уржигдар 13 цаг 04 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК