Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Зоригт: Эрчим хүчний салбар 60-70 тэрбум төгрөгийн алдагдалтай байна

2015-10-22
0
ЖИРГЭХ

        Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас долоо хоног бүрийн пүрэв гарагт зохион байгуулдаг “Сайдын цаг” уулзалтад Эрчим хүчний сайд Д.Зоригт оролцож, мэдээлэл хийлээ.

 

Өвөлжитийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг ЭХЯ-наас энэ оны нэгдүгээр сард байгуулсан. Энэ ажлын хүрээнд нийт 1722 нэр төрлийн ажил хийхээр төлөвлөсний их засварын ажлаар 1072, хөрөнгө оруулалтын ажлаар 360, техник зохион байгуулалтын арга хэмжээгээр 290 нэр төрлийн ажил хийхээр тус тус төлөвлөсөн. Одоогоор үндсэн тоноглолын их засварын ажлын гүйцэтгэл 93 хувьтай байна хэмээн Д.Зоригт сайд мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэв.

 

Тэрбээр, Дулааны цахилгаан станцуудын их завсар 90 гаруй хувтай байгаа бол цахилгаан дамжуулах станцууд 95 хувийн гүйцэтгэлтэй. Дулааны станцын гол хэрэглээ бол нүүрс. Улаанбаатар хотын цахилгаан станцууд Багануур болон Шивээ-Овоогийн уурхайгаас нүүрс авдаг. Өнөөдрийн байдлаар дулааны станцууд 10-25 хоногийн нүүрсний нөөцтэй байна. Энэ онд Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн оргил ачаалал 1242.11 МВт хүрэх төлөвтэй байгаа нь өмнөх оныхоос 40 МВт-аар өссөн үзүүлэлт. Эрчим хүчний сайдын тушаалаар энэ оны 9 дүгээр сарын 15-наас 2016 оны тавдугаар сарын 15 хүртэл эрчим хүчний салбар өвлийн горимд шилжин ажиллана.

2015 онд 1064 км шугам сүлжээ, 82 дэд станц шинээр байгуулсан. Ингэснээр 43655 км урт цахилгааны шугам сүлжээ, 5335 дэд станцаар дамжуулан хэрэглэгчдэд цахилгаан, дулаан түгээж байгаа. Түүнчлэн 15.3 км дулааны шугам байгуулсан нь 236 барилгыг шинээр дулааны эх үүсвэрт холбох боломж бүрдсэн. Өвлийн бэлтгэл ажлын хүрээнд хэд хэдэн томоохон ажил хийсэн. Тухайлбал, “Дулааны цахилгаан станц-4”-ийн хүчин чадлыг 123 МВт-аар нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлсэн. “Дулааны гуравдугаар цахилгаан станц”-ын хүчин чадлыг 50 МВт- аар нэмэгдүүлсэн” хэмээв. Түүнчлэн, “Дулааны цахилгаан станц-4”-ийн охин компани хэлбэрээр ажиллах “Амгалан дулааны станц” нь 116 МВт-ын 3 ширхэг зуух, нүүрс хадгалах байгууламж, вагон хөмрөгч, нүүрс дамжуулах конвейрууд, үнс, утаа шүүх байгууламжууд гэх мэт 36 төрлийн барилга, байгууламжтай иж бүрэн станц барьсан бөгөөд үүнд нийт 105.8 тэрбум төгрөг зарцуулсан. Одоогоор тус станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэл 98 хувьтай байгаа бөгөөд туршилт, тохируулга, зүгшрүүлэлтийн ажил хийж байна. Амгалангийн дулааны станц Улаанбаатар хотын зүүн хэсэг буюу Жуковын музейгээс зүүн тийш барилга, орон сууцнуудыг дулаанаар хангана.

 

Түүнчлэн энэ онд Дорнод аймгийн Чулуунхороо, Халх гол, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорноговь аймгийн Хатанбулаг, Мандах, Говь-Алтай аймгийн Бугат сумыг төвийн эрчим хүчний системд холбохоор ажиллаж байна. Ажлын гүйцэтгэл 60-98 хувийн гүйцэтгэлтэй байна.

 

Мөн Хэнтий, Өмнөговь, Завхан, Баян-Өлгий аймгийн цахилгаан эрчим хүчний хангамжийг сайжруулах томоохон ажлууд хийсэн. Улаанбаатар хотод “Улаанбаатар их тойрог сүлжээ” төслийг ЭХЯ, БХБЯ, НЗДТГ хамтран хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд 102.6 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 11 дэд станц барихаар төлөвлөсөн. Энэ ажил нийслэлийн цахилгаан хангамжийн найдвартай үйл ажиллагаа явуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Эрчим хүчний салбарт хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээнүүдийн үр дүнд шинээр хэрэглэгчдийг цахилгаан дулаанаар хангах боломж бүрдэж, Улаанбаатар хотод 249 Гкал.цаг ачаалал, Дархан хотод 33 Гкал.цаг, Эрдэнэт 36 Гкал.цаг, Дорнод аймгийн төв Чойбалсан хотод 8 Гкал/цаг ачааллыг тус тус нэмж сүлжээнд залган ажиллаж байна. Үүний үр дүнд Улаанбаатар хотод л гэхэд 236 барилга байгууламжийг дулааны эрчим хүчээр, 23600 хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангах боломж бүрдлээ.

 

Санхүү хөрөнгө оруулалтын хувьд анхаарал татаж байгаа хэд хэдэн асуудал үүсч байна. Тухайлбал, Өмнөговь аймгийн төвийг дулааны эрчим хүчээр ханган ажиллаж буй Даланзадгадын дулааны цахилгаан станцын эвдэрсэн турбингенераторыг шинэчлэн солих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан боловч санхүүжилтийн эх үүсвэр бүрэн шийдвэрлэгдээгүй тул ажлаа эхлүүлээгүй байна.

 

Түүнчлэн Улаанбаатар хотын баруун хэсэгт буюу Таван шар, Драгон төв, Сүүний үйлдвэр орчмыг дулаанаар хангадаг магестралл шугмын зарим хэсгийг шинэчлэн солих шаардлагатай байгаа. Үүнд шаардагдах 7.2 тэрбум төгрөгийн хөрөнгийг ирэх оны төсөвт тусгахаар ажиллаж байна. Мөн манай баруун бүс гадаадаас эрчим хүч импортолдог тул үнэ өндөр байдаг. Тиймээс Ховд, Баян-Өлгий, Увс аймагт шинэ эрчим хүчний эх үүсвэр шаардлагатай байна” гэлээ.

 

Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

 

-Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих хөтөлбөр, чадлын тарифын талаар тодорхой мэдээлэл өгөөч?

 

 -Эрчим хүчний тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиудад энэ оны 6 дугаар сард нэмэлт өөрчлөлт оруулсан. Мөн эрчим хүчний салбарыг 2030 он хүртэл хөгжүүлэх төрийн бодлогыг баталсан. Уг бодлогод тусгаснаар эрчим хүчний салбарыг зах зээлийн зарчимд илүү ойртуулах хууль эрх зүйн орчин бүрдсэн гэж болно. Үүний дагуу үнэ тарифын бодлогод тодорхой хэмжээний өөрчлөлт орж байгаа. Эрчим хүчний салбар олон жил алдагдалтай явж ирсэн шалтгааныг хөрөнгө оруулалтын орчин нөхцөлтэй холбон тайлбарладаг байсан. Үүнийг залруулахаар ажиллаж байна. Манай улс сэргээгдэх эрчим хүчний нөөц ихтэй. Гэхдээ нийт хэрэглээнийхээ дөрвөн хувийг л сэргээгдэх эрчим хүчнээс бүрдүүлдэг. Тиймээс энэ салбарыг хөгжүүлэх үндэс суурийг тавих зорилгоор үнэ тарифын бодлогодоо өөрчлөлт оруулж сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф баталж хэрэгжүүлж байгаа.

 

-Эрчим хүчний салбарын өрийн хэмжээ хэд байна вэ?

 

-Өрийн хэмжээ харьцангуй буурч байна. Сүүлийн гурван жилд бүр 60-70 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж ирсэн. Өнгөрсөн жилээс хэрэгжүүлж ирсэн үнэ тарифын бодлого, хууль эрх зүйн өөрчлөлт зэрэг нь эерэг үр дүн өгч байгаа учраас алдагдал харьцангуй буурч байгаа. Энэ онд багтаж Төвийн эрчим хүчний систем, Дорнодын эрчим хүчний систем алдагдалгүй ажиллах тооцоотой байгаа. Цаашид эрчим хүчний үйлдвэр, компаниуд алдагдалгүй ажиллах нөхцөл бүрдэнэ

 

-Цахилгаанаар дулаанаа хангадаг айл өрх нэлээн байгаа. 2016 оны төсөвт эдгээр өрхүүдэд эрчим хүчний хөнгөлөлт үзүүлэх асуудлыг тусгасан уу?

 

-Энэ асуудлыг үнэ тарифаараа уялдуулж байгаа. Эрчим хүчний зохицуулах хорооноос шөнийн цагт эрчим хүчийг хямд байлгах зохицуулалт хийж өгсөн. Ингэснээр аж ахуйн нэгжүүд, уул уурхайн салбарын боловсруулах үйлдвэрүүд оргил ачааллын бус цагт эрчим хүч хэрэглэвэл илүү хэмнэлттэй байна гэсэн үг.

 

-Эрчим хүчний салбарт байгаа төрийн өмчит компаниудын бүтцийн өөрчлөлт, хувьчлалын асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

 

-Эрчим хүч үйлдвэрлэлийг хувийн хэвшил хийх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын 30 хүртэлх хувийг арилжаалж, нээлттэй хувьцаат компани болгоно. Энэ ажил бэлтгэл шатандаа явж байна. Ирэх жил хөрөнгийн биржүүд дээр хувьцааг гаргана. Цаашдаа үе шаттайгаар хувийн  хэвшилд шилжих ёстой.

 

-Энэ жил эрчим хүчний салбарт хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бэ?

 

-Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт их олон эх үүсвэрээс бүрдэж байгаа. Улсын төсвөөс  бүрдүүлэх нь харьцангуй багассан. Хөгжлийн банкны санхүүжилт, гадны зээл тусламж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар гэсэн эх үүсвэрээс нийт 100 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт эрчим хүчний салбарт хийж байна.

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CHIMCKING олон улсын сүлжээ ресторан Монголд анхны салбараа нээнэ
    1 цаг 19 мин
  • Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, судлаачид дэлхий рүү чиглэсэн нөлөөллийг ажиглаж байна
    4 цаг 48 мин
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    4 цаг 58 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    5 цаг 2 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    5 цаг 8 мин
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    6 цаг 26 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    6 цаг 30 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    7 цаг 46 мин
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    8 цаг 3 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    8 цаг 12 мин
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
    8 цаг 46 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
    8 цаг 54 мин
  • Цахим худалдаа эрхлэгчдийн анхааралд
    9 цаг 6 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
    9 цаг 30 мин
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
    9 цаг 46 мин
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
    9 цаг 57 мин
  • БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
    10 цаг 13 мин
  • Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
    10 цаг 34 мин
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
    10 цаг 54 мин
  • Украинаас ирэх дроны цохилт Оросын эдийн засагт ТОМ дарамт болж байна
    10 цаг 55 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК