Баянхонгор аймгийн хувьд газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд оршдог, тарваган тахал өвчний байгалийн голомттой, уул уурхайн осол, хүчтэй салхи шуурга, хүн, малын халдварт өвчин ихэвчлэн тохиолддог.
Тэгвэл он гарсаар ой, хээрийн болон ахуйн гал түймрийн тохиолдол 48 удаа, хүн, мал, амьтны халдварт өвчин, хүчтэй салхи шуурга нийт 12 удаа тохиолдсон байна. Мөн газар хөдлөлтийн дөрвөн удаагийн чичирхийлэлт бүртгэгдэж, гол, нуурын усанд таван хүн, уул уурхайн ослын хоёр удаагийн тохиолдлоор дөрвөн хүн нас баржээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)