Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Асуудал Н.Алтанхуягтаа бус АТГ-таа байгаа юм биш үү

2015-10-23
0
ЖИРГЭХ

Эдүгээ нэгэн цагт “нэгдэл гэдэг айл нэг л бишээ” гэх үг хүмүүсийн амнаас цухалздаг байснаа цухуйж, улмаар хэнээс ч айлгүйгээр хэлдэг, ярьдаг болсноор манай 22 аймгийн 320 гаруй суманд байсан энэ айл тарж, гишүүд нь тав, арван мал, трактор энэ тэрээ хувааж аваад тус тусдаа гарав. 1990-ээд оныг хэлж байна шүү дээ. Ингэснээр галав юүлж, газар хөмөрсний дайтай юм огтхон ч болсонгүй. Харин ч мал нь улам өсөөд, малчид нь гэрийнхээ гадна машин тэрэг хэд хэдээр нь сойдог болов. Морь унаж, мод тохохоо болив. Мотоциклийг  морь шигээ эдэлдэг болжээ.

 

  Тэгвэл өнөөдөр “Авлигатай тэмцэх газар арай л биш ээ” гэсэн үг цухалздагаа цухалзаж, цухуйдгаа цухуйж, хэн хүнгүй хэлж, ярьдаг болов. Тиймээс хэдэн жишээ татъя л даа.

 

  УИХ-ын гишүүн Л.Болдыг тун тулхтай нэгэн гэдгийг бид мэддэг. Зарим нөхдийнхөө адил хөөрч сагсуураад, гал мал тахиад, зодоон нүдээн хийгээд явдаггүй. Ер нь түүнийг УИХ-ын танхимд элдэв бүдүүлэг үг хэлж, сөрөг хүчинтэйгээ шүлс үсчүүлэн хэрэлдэж байсан тохиолдлыг харсан хүн байна уу. Үгүй л болов уу. Яагаад гэхээр гэрийн маш сайхан хүмүүжилтэйн дээр өндөр боловсролтой нөхөр л дөө. Тэрбээр АТГ-ын тухай ийн хэлсэн байх юм. “Намайг сүүлийн 20 жил АТГ-аас шалгаж байна. Би хувьдаа шалгуулахаас айж эмээдэггүй. Төрийн өндөр албан тушаалтан байнга шалгуулж, хяналтад, хардлагад байх ёстой. Үүнд надад эмзэглэж байгаа зүйл байхгүй. Гагцхүү хүмүүсээс мэдүүлэг авахын тулд хорьж цагдаж, залхааж болохгүй. Мэдүүлэг авчихсан хойноо тэрүүгээр нь буруутгадаг, ялладаг. Иргэдийг ийм айдас, түгшүүртэй байдалд байлгаж болохгүй” гэжээ.

 

  Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, “Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг татан буулгаад түүнийг АТГ-д шилжүүлсэн явдлыг би дэмждэггүй. Тэр ажиллагаанд би оролцоогүй. Н.Алтанхуяг гишүүний өргөн барьсан хуулийн төслийн ихэнх утга санааг дэмжих нь зүйтэй. Прокурорын байгууллага дэргэдээ мөрдөн байцаах байгууллагатай байх хэрэгтэй. Тухайн үед ерөнхий прокурор байсан Д.Дорлигжав үүнийг авч үлдэх гээд хөөцөлдөөд явж байсныг би мэднэ. Сүүлийн үед хуулийн байгууллагын ажилтнуудын гэмт үйлдэл, гэмт хэргийн асуудлыг цагдаад нь буцааж өгөөд тэр нь дарагдаж үгүй болоод байна. Тиймээс прокурорын албан хаагчид шалгах хэрэгтэй...АТГ зохих төвшинд ажлаа хийх, авлигын гэмт хэргийг мөрдөх, гүйцэтгэх үйл ажиллагаа явуулах, соён гэгээрүүлэх үүрэгтэй. Үүнийгээ хийх ёстой гэж үздэг. Улстөржсөн, улс төрийн ашиг сонирхлоор алдаа хийсэн явдлууд бий” гэв.

 

  УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, “АТГ улс төрийн хийгээд олон нийтийн шахалт дарамтыг бий болгосон. Энэ хэрэгт манлайлж оролцсон. Хуулийг хэрэгжүүлэгч, гүйцэтгэх байгууллагууд хуулийг л хэрэгжүүлэх ёстой. Түүнээс биш төрийн бус байгууллага хийгээд иргэдийн байр суурийг илэрхийлэх ямар ч эрхгүй. Саяын Өршөөлийн хууль дээр АТГ төрийн бус байгууллагууд, иргэдийн өмнөөс ажиллаад байх юм. Яг 1937 оны Онц бөгөөд бүрэн эрхт комисс шиг. Ардчилал 25 жилийнхээ ойн цаг хугацаанд хүний эрхээ намнадаг үр могой төрүүлмээргүй байгаа юм. Түүнээс биш өөрийнхөө дэмжиж ажиллаж байсан Ерөнхийлөгчийг ямар ч санал гаргасан хоёр гараа өргөөд дэмжмээр байна” гэлээ.

 

  Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга асан Б.Галдаа гуай болохоор, “Үнэндээ АТГ бол зөвхөн албан тушаалын хэргээр хэдхэн газрыг шалгадаг байгууллага. Хууль санаачлах эрх УИХ- ын гишүүн бүрт бий. Хуулийг батлах эсэх нь Их хурлын эрх мэдлийн асуудал. Гэтэл хэн нэгний санаачилсан хуулийн төсөлд АТГ айж, сандарч, балмагдаад ҮАБЗ-д албан бичиг хүргүүлээд байгаад гайхаж байна. УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба ямар мангас биш дээ. Үнэн мөнийг тогтоох, хүний эрхийг хамгаалах чиг үүрэгтэй л байгууллага шүү дээ. Цагдаа, прокурор, шүүхийн байгууллага эсэргүүцээгүй байхад ганцхан АТГ эсэргүүцэж байгаад гайхаж байна. АТГ-тай харьцуулахад төсөв хөрөнгө нь хамаагүй бага, 20 гаруй мөрдөн байцаагч маань цагдаагийн цалингаар цалинждаг ийм л газар байсан. Энэ албыг дахин сэргээх байх гэж боддог. АТГ-аас хэн нэгэн хүнийг холбогдсон хэргийн талаар, нэрийг нь зарлаж, мөрдөн байцаалтаар албан тушаалаа ашиглаж тэдэн төгрөгийн мөнгө завшсан нь тогтоогдлоо гэж мэдээлэл хийж байгаа нь хууль зөрчсөн асуудал гэж үзэж байна. Хэрэв УЕП-ын дэргэдэх мөрдөн байцаах алба байсан бол, иргэд гомдол ирүүлсэн тохиолдолд хуулийн дагуу тухайн хүний эрхийг хамгаалж, АТГ-ыг шалгах байсан”  гэсэн байв.

 

  УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөлтэй холбогдуулан эрхмүүдийн зөвхөн нэг хэсэг нь ийм үг хэлжээ. Гэвч уг хуулийн тогтоолын төслийг эхний удаа өргөн барихад нь хэлэлцсэнгүй. Аргаа бараад энэ нөхөр хоёрдахь удаагаа өргөн барисан ч үл тоов. Тэгээд мань эр аргаа барахдаа УИХ-ын даргадаа шаардлага хүргүүлэв шив дээ.

 

  Энэ хуулийн төслийг өргөн барьснаар Н.Алтанхуяг жинхэнэ авлигачдын галыг өөр дээрээ дуудсан юм. Эхний удаа хуулийн төслийг өргөн барихад л түүний эргэн тойрны хүмүүс, ах дүү, амраг садан, найз нөхдийг нь АТГ шалгаад эхэлсэн шүү дээ. Үүнийг ямар ч тэнэг хүн анзаарахаар байв. Энэ бүхнийг өөрийнхөө арьс махаар туулсан Норовын хүү яаж зүгээр суух вэ дээ, дахиад л өргөн барилаа. Одоо харин жинхэнэ авлигачид түүний эсрэг хэвлэл мэдээллийн хэрэгслийг зуудаг нохой шиг л “туу” гээд тавьсан нь мөн л ямар ч тэнэг хүн анзаарахаар байна. Тэгэхээр АТГ-ын ард жинхэнэ авлигачид нуугдчихаад байгаа юм биш биз гэсэн хардлага энэ төрийн том бага хүмүүсийн нэртэй холбогдон гараад байдаг нь оргүй ч юм биш бололтой гэж бодогдохоор байгаа биз. Одоо мэдээллийн хэрэгслүүдийг нээгээд үзээрэй. Дүүрэн Н.Алтанхуягийн хуулийн төслийг эсэргүүцсэн бичвэрүүд. Бодвол төлбөрийг нь өндөр өгсөн байх л даа. Дуу дуугаа авалцаад л нульсан байгаа харагдана билээ. Уг нь моодноос бараг гарч байгаа арга л даа, зайлуул.

 

  Ингэхэд Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгаж, чиг үүргийг нь Авлигатай тэмцэх газарт харьяалуулах болсноор мөрдөн байцаах ажиллагааны явцад хүний эрх зөрчсөн ямар нэг үйлдэл гарахыг мэдэхгүй өнгөрөх боломжийг нээж өгсөн хэмээн хүний эрхийн ажиглагч нар дүгнэдэг.

 

  Бид ингэхэд юмыг мөн ч амархан мартах юм даа. Тухайлбал, Урьдчилан хорих төвд хоригдож байсан Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан эмнэлэгийн туслалцаа авч чадалгүйгээр хорвоог орхисон шүү дээ. Энэ эмгэнэлт явдал, үүний дараах нийгмийн хариу үйлдэл, хууль цагдаагийнхны хандлагыг хараад л, “АТГ арай л байна даа” хэмээн өөрийн эрхгүй дуу алдацгааж байв. Түүнтэй салах ёс гүйцэтгэсэн өдөр нь байна уу, маргааш нь бил үү шүүх хурал нь болж байх жишээтэй. Мөн албаны хүмүүс нь, “Талийгаач өглөө ахтайгаа инээж, ханиагаад л уулзсан шүү дээ” гээд хээв нэг, тоосон шинжгүй ярьж байх жишээтэй. Мал үхсэн чинээ бодохгүй байна шүү дээ. Тэр ч бүү хэл талийгаачийн найз нөхөд түүний ажил явдалд оролцох гэхээр хардагдах болов уу хэмээн болгоомжилж буйгаа ярьж байсан юмдаг. Мөн хэвтэрт байгаа хүнийг АТГ-ынхан утсаар дуудаад байцааж байсан тухай яриа ч УИХ-ын индэр дээрээс гарч байсан шүү дээ. УИХ-ын шүү.

 

  Одоогийн энэ үеийг 1937 онтой ихээхэн зүйрлүүлэх болсны гол буруутан нь АТГ. Үүний өмнө шалгуулахдаа шалгуулаад, хэл амгүйхэн шорондоо орвол ороод явдаг байлаа. Одоо үгүй. Нэг тийм үе үе дуулиан тарьдаг л байгууллага болов. Бас улстөрийн захиалгаар хөдөлдөг, айлгадаг, ичээдэг, дарамталдаг гээд АТГ-ын араас бөөн хардлага. Нөгөөдүүл нь ч энэ бүхнээсээ эмээж, ичиж байгаа юм алга. Үнэхээр ч түүний дээр хөх тэнгэр, ард нь эрх мэдэл бүхий бүлэг байгаа юм шиг хачин, хачин мэдэгдэл хийнэ.

 

  Хэрвээ Н.Алтанхуягийн өргөн барьсан хуулийн төслийн дагуу АТГ-ын зарим эрх үүрэг Прокурорт шилжвэл АТГ-ын ард байдаг хэмээн хардагддаг хэсэг бүлгийн төдийгүй АТГ-ынханд ч халгаатай байж магадгүй юм. Б.Галдаа гуайн үгэнд АТГ-ыг шалгах эрх олгогдоно гэсэн утга байна билээ. Тийм болохоор л АТГ-ын ард байдаг айхтар “моторуудын” тоонд УИХ-ын даргаасаа уруудаад, энэ бүхнийг эсэргүүцээд байгаа зарим гишүүд нь ордог юм биш биз гэсэн хардлага өөрийн эрхгүй төрж буй. Тиймээс асуудал Н.Алтанхуягтаа бус АТГ-таа байгааг уг нь ухаантай гэгддэг эрхмүүд мэдмээр.

 

  Ард түмэн ухаантай гэсэн үгийг манай улстөрчид байнга шахам хэлдэг. Бидний дотор ухаантай нь ч бий, тэнэг нь ч бий. Гэхдээ тэнэгээсээ ухаантай нь арай олон учраас энэ бүхний зүг дуугүйхэн ширтээд, ирэх УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа АТГ-ын дарга хэн болох бол, мөн хэнийхээ эсрэг дайтах бол гээд л хүлээгээд сууж байна. Бид аливаа зодооныг харах мөн ч дуртай ард түмэн шүү дээ.  

 

  Ингэхэд жинхнээсээ хэн нэгэнд авлига өгөөд, нөгөөх нь авсан хэдэн хэргийг АТГ илрүүлэн шалгав аа гэдгийг асуумаар байгаа юм. Яагаад гэхээр авилга гэсэн нэрийн дор идсэн, уусан гэх эрүүгийн хэрэг л шалгаад байгаа юм шиг санагддаг. Нөгөө үндсэн үүрэг нь хаашаа одсоныг чөтгөр бүү мэд. Миний санаж буйгаар тээр жил 70 хоньтой нөхөр 120 хоньтой гэсэн бичиг засаг даргаараа хийлгүүлээд, сумынхаа банкнаас зээл авсан байдаг. Ингээд малчнаасаа нэг төлөг авлигад авсан гэх хэргээр шийтгүүлж байсан санагдана. Аа тийм, Д.Дондог, Х.Наранхүү, Л.Пүрэвдорж, Д.Сугар гээд хуучин МАХН, одоогийн МАН-ын хэдэн нөхдүүд дуудагдаад байсан юмдаг. Өөр ер нь тоймтой юм санаанд орохгүй байх чинь юу вэ, ингэхэд. Тэгэхээр АТГ улстөрийн зорилгоор ашиглагдаж буй орчин цагийн Онцгой комисс гэсэн нэрэндээ зохицоод ч байгаа юм шиг. Түүний хөдөлгөгч хүч нь эрх мэдэл бүхий томчууд, УИХ-ын зарим гишүүд гээд байгаа нь үнэн ч юм шиг. Хэрвээ тийм ахул тэр нэгэн цагийн нэгдэл шиг тараавал, харин ч үр ашгаа өгөх юм шиг харагдаад байдаг учир Н.Алтанхуягийн санаачилсан хуулийн төсөл батлагдаасай гэж бодож байна. Тэгвэл наад зах нь энэ байгууллагын тараархи нийгмийг нөмөрсөн хардлага сэрдлэгэ ор мөргүй арилж, ардчилал, эрх чөлөөний төлөө үсээ цайтал үзэлцсэн Э.Бат-Үүлийн баатар цол авсны утга учир улам тодорно биз дээ.

 

Б.Болормаа

Эх сурвалж: shuud.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (25)

  • Зочин (183.177.105.42)
    Prokuroriin dergedex mordon baitsaah gazar XUULICH-iig shalgadag, ATG alban tushaaltaniig shalgadag xuulichid bas alban tushaaltan Altankhuyagiin nutgiinhan prokuroriin 70 ni tiim uchraas tiish ni abaachij khuchingui bolgoh zorilgotoi
    2015 оны 10 сарын 27 | Хариулах
  • jiriin irgen (202.70.46.219)
    ATG uls Turin ter tusmaa elbegdorjiin zahialgaar ajilladag daranguilliin mashin bolj huvirsan. Tatan buulgah heregtei.
    2015 оны 10 сарын 26 | Хариулах
    • Зочин
      tiim uchiraas uls torchidiig gariinxaa dor bailgaxiin tuld orshooliin xuulid xorig tavij uls torchdoor durtai xuulia batluulax gej ulairch bgaan ni il xaragdaj bna daa.uls oron unengeesee avilgaliin daramtand orj bna.xuuxed tsetserlegt oruulaxad odoo buur 1 saya tog nexej bgaa surag ix l bna uu.
      2015 оны 10 сарын 26
  • Зочин (150.129.142.132)
    Asuudaliig Altanhuyg tavij baigaa bolohoor humuus demjihgui baigaa bolohoos unen l asuudal ym bish uu
    2015 оны 10 сарын 25 | Хариулах
  • хүн хүн (103.10.23.76)
    АТГ хүчтэй байж чадаж гэмээ үүргээ биелүүлэж чадна Харин улс төрчдийн хэн нэгнээ намнах газар болож болохгүй АТГ улс төрөөс ангад байх арга бол энэ газарын дарагыг ирэний байгуулагууд нэрийг нь дэвшүүлэж иргэд сонгодог дарга нь өөрийн багыг бүрдүүлдэг болгох хэрэгтэй
    2015 оны 10 сарын 25 | Хариулах
  • хүн хүн (103.10.23.76)
    АТГ хүчтэй байж чадаж гэмээ үүргээ биелүүлэж чадна Харин улс төрчдийн хэн нэгнээ намнах газар болож болохгүй АТГ улс төрөөс ангад байх арга бол энэ газарын дарагыг ирэний байгуулагууд нэрийг нь дэвшүүлэж иргэд сонгодог дарга нь өөрийн багыг бүрдүүлдэг болгох хэрэгтэй
    2015 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (43.242.243.47)
    Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан мөнгө идсэн үнэн Түүнд түргэн тусламж үзүүлээгүй нь тун тоогүй хэрэг болсон Аргагүй шүү дээ Авилгагчид баригдахаар нь бие нь муудаж жүжиглэдэг нь АТГ ын ажилчидийг залхаасан байсан Харин АТГ т Алтанхуягийг намнах захиалга өгсөн улстөрчид өөрсдөө мөнгөний асуудалтай хууль зөрчсөн ашиг сонирхолын зөрчилтэй юм биш шүү Алтанхуягаар оролдоод байгаа захиалгат эздийг шалгах хэрэгтэй Тэд бас ариухан хүмүүс биш
    2015 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.72.246.134)
    АН-д бол өрөөлийг намнавал хэрэгтэй өөрийг намнавал хэрэггүй гэж байгаа юм байхн.Алтанхуяг бол цадаж ханашгүй гахай
    2015 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Дангаасүрэн гуайг зайлуулж, АТГ-ыг атгандаа оруулж, төрийн махны машинаар өрсөлдөгчидөө намнаж байгаа энэ бүлэг бол хятад чиг баримжаатай, хятадыг түшсэн бүлэглэл мөн бөгөөд Элбэгдорж М Энхболд М Энхсайхан Бат үүл гэсэн улс төрчид, Хурц Ганболд Дорлигжав гэсэн хуулийн удирдах ажилтануудаар хамгаалуулсан, хятадуудтай бизнэс, ашиг сонирхол, гарал угсаа, мөнгө төгрөгөөр холбогдсон дээдсүүд бөгөөд, доороо хунвэйбиннуудаар тэмтрүүлээ хийсэн, Баабар Ганчимэг гэх мэтийн тал бичээч хүмүүсээр дуу хоолойгоо болгосон асар их хүчтэй, санхүү мөнгөний хэмжээлшгүй их нөөцтэй мафиозны бүлэг юм...
    2015 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.126.91.103)
    ATG bol neg l xunii xuviin kompani shuu dee.ter xundee l uilchilne tuunees bish ard tumnii erx ashigiin toloo bol xuruugaa ch xodolgoxgui sh dee
    2015 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочин (27.123.214.116)
    Энэ Атг шуумжилсэн хунийг эруугийн хэрэгт татаж эхнэрт нь мен татварын хэргээр эруугийн хэрэг уусгэж нэг айлыг их зовоож уйлийг нь узсэн дээ арай дэндсэн
    2015 оны 10 сарын 24 | Хариулах
  • zochin (202.179.11.107)
    Ug ni ATG gej bgad avilgachidtaigaa jinhene esoor temtseed yavbal ard tumen bidnii huseltei niitsheer daanch uls turiin zorllilgoor neg negniigee namnahad zoriulagdaad bgag teneg hun ch oilgohoor haragdah yum.
    2015 оны 10 сарын 23 | Хариулах
  • иргэн (202.72.245.236)
    атг газарыг татан буулга атг маш муу ажиллаж байна энэ бичсэн зүлтэй санал нэг байна атг байгаа юм байна
    2015 оны 10 сарын 23 | Хариулах
  • иргэн (202.72.245.236)
    атг газарыг татан буулга атг маш муу ажиллаж байна энэ бичсэн зүлтэй санал нэг байна атг байгаа юм байна
    2015 оны 10 сарын 23 | Хариулах
  • Бат (150.129.141.32)
    Харин тийм, энэ сэтгүүлийг АВИЛГАД ЭЭЛТЭЙ СЭТГҮҮЛЧ- ээр тодруулж Алтандуулга одонгоор шагная аа.
    2015 оны 10 сарын 23 | Хариулах
  • Иргэн (150.129.141.32)
    Энэ сэтгүүлч авилгачдад ямар их хайртай юм бэ. Үнэн сэтгэлийн хайр уу, мөнгөөр үнэлэгдсэн хайр уу, хэ хэ хэ.
    2015 оны 10 сарын 23 | Хариулах
    • Зочин
      ЧИ Ч ГЭСЭН ТОМ АВИЛГАЧ ШҮҮ ДЭЭ ИРГЭН ГУАЙ АТГ ХЭВЛЭЛЭЭР 5 ТЭР БУМ ИДСЭН ГЭЭД ХЭЛЧИХЭД ЧИ ЗҮГЭЭР МАХНЫ МАШИНД ОРЖ БАЙГАА МАХ ШИГ Л ТАТУУЛААД ГАРААД ИРНЭ ИХ САЙНДАА ӨЛСГӨЛӨН ЗАРЛАНА БИЗ ОНЖГООР ЧИНЬ БАНТАН ШАХААД Л 25 ЖИЛ ӨЧИГГҮЙ
      2015 оны 10 сарын 23
  • жорлонгийчинь долоон жил уусан наг саядахь иргэн (112.72.13.195)
    өөрөө байхдаа бид нарийг бодсон уу дагвар охиноо сингапурт марина веид зугаалуулж байсан хэдэн хоног байсныг чөтгөр та хоёр мэдэх байх нэг муу тооны багш минь бас болоогүй туул голын дээрээс жорлонгоо цутгаж байсан бид түүнийг ууж байж гомдол нэхнэ нүүрсэнээс их юм болох байх жоохон хүлээж бай муу мал минь чам шиг новшийг монголын ард түмэн үзхээрээ болсон чи лав долоон жил сайхан амьдарч таараа
    2015 оны 10 сарын 23 | Хариулах
  • Ард (150.129.141.32)
    АТГ нь байж байг, тэр мөрдөх хэлтэстэйгээ. Харин АТГ-д алдаа гаргасан, хууль зөрчсөн ажилтан байдаг юм бол түүнийг нь нотлоод зайлуул. Алтанхуяг сонирхлын зөрчилтэй хуулийн төслүүдээ татаж аваад тонил. Тэгээд гүйцээ.
    2015 оны 10 сарын 23 | Хариулах
    • Зочин
      Deedsiin hamraas ni tsus garhad borchuuliin setgel bainga taalamjtai baidag boloi, Altankhuyagtnuud ardiin huuhduudiin neriig barin buten 2 jil tasraltgui khutslaa...Khurelsukh, Gansukh, Denzenteigee tsaash ni tonildoo.bugd shookruu chi okhin Saranzayataigaa uldsendee ...muu novsh
      2015 оны 10 сарын 23
  • Иргэн (150.129.141.32)
    ЗА АТГ-Г НАМНАХ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ НЭГ ХЭСЭГ ЭНЭ ДЭЭ. ИЙМ Л ОЙЛГОЛТ БУЙ БОЛГОХ, ИТГҮҮЛЭХ, ТЭГЭЭД НАМ ДАРЖ АВААД ИДСЭН УУСАНТАЙГАА АМАР САЙХАНДАА ЖАРГАХ ГЭСЭН ТОМ БҮЛЭГЛЭЛ УРАГШИЛЖ БАЙНА. ТОЛГОЙЛОГЧ НЬ ХЭН ГЭДГИЙГ АРД ТҮМЭН МЭДЭЖ БАЙГАА. ХАРИН АТГ АРД ТҮМЭНД ХЭРЭГТЭЙ ШҮҮ.
    2015 оны 10 сарын 23 | Хариулах
  • Урнаа (122.201.21.117)
    АТГ т буруу өгөхөөр тас атгаад суугаа эзэнд нь бурууг нь өгөөчээ. Өрсөлдөгчөө намнадаг сөргөлдсөн хүнээ айлгадаг байгууллага болгосон нэг л хүн байдаг монголчууд бүгд мэддэг тэр хүн хүний эрх гэж хамгиын чанга орилдог 25 жил хүний эрх сайхан үгээр хошигируулж төрийн бүх өндөр албан тушаал хашиж хагартлаа таргаслсан
    2015 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.57.93.129)
    Asuudlyn gol elbegdorj buh erh medliig buruu argaar gartaa tuvluruulj gantsaar zahirah system togtoohyg zorij baigaad orshij baigaa gej humuus yarij bn lee, unen baihoo..
    2015 оны 10 сарын 23 | Хариулах
    • Зочин
      ТИЙМ Л ЮУМ ШИГ ХАРАГДААД БАЙГАА ЮМ ДАА
      2015 оны 10 сарын 23
  • иргэн (112.72.13.209)
    Үнэн шүү АТГ нэг л биш ээ
    2015 оны 10 сарын 23 | Хариулах
    • Зочин
      Lu.Boldiig ATG shalgaad shuuhed ugkhud bilen bolson gej prokuroruud hoorondoo yariltsdag yum bnlee, Ouyngerel Lu giinkhaa zakhialgaar dongoddog Ku Ku, Galdaa prokuriin Murdungiin darga baikhdaa ajilchdiinkhaa tsaling khusdag bsn ter hereg ni ATG d bas baigaa. Ouynbaatar Enkhbayriinkhaa tuluu dongosj baigaa yum...UIH gishuud gej Helsen yarsandaa hariutslga huleedgui buduuleg humuus, ted nart gudamjind garkhad 7-8 sar uldleedee.!!! Undruus unkhadch hetsuudee.
      2015 оны 10 сарын 23
  • зочин (182.160.34.162)
    АТГ-ыг дөнгөж байгуулагадаж эхэлмэгц даргыг учир битүүлэгээр нас баруулаад л эхэлсэний утга учир эзэд нь тодорох гээд дуншаад байгаа юм биш үү,хянадаг шалгадаг байгууллага анхааралдаа авах хэрэгтэй болж байна даа.
    2015 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.26.193.106)
    тэр ч үнэн шүү
    2015 оны 10 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    7 цаг 39 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    7 цаг 52 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    8 цаг 2 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    8 цаг 24 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    8 цаг 24 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    8 цаг 24 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    8 цаг 24 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    Өчигдөр 17 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 17 цаг 04 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    Өчигдөр 16 цаг 50 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Өчигдөр 15 цаг 26 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    Өчигдөр 14 цаг 22 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    Өчигдөр 13 цаг 59 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    Өчигдөр 13 цаг 05 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    Өчигдөр 13 цаг 04 мин
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
    Өчигдөр 12 цаг 32 мин
  • ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн эмнэлгийн чөлөөтэй байна
    Өчигдөр 12 цаг 22 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК