Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Мартагдсан амлалт буюу их ялалтын буухианаас их ялагдал руу

2015-10-26
0
ЖИРГЭХ

        Ардчилсан нам түүхэндээ зургаан даргын нүүр үзжээ. Тэдгээрээс Н.Алтанхуяг хамгийн олон буюу зургаан жил даргалсан байна. Мөн тэрбээр гарах аргагүй шахаанд орон энэ ажлаа өгөхдөө шинэ дарга З.Энхболдод зургаан зүйл захиас болгон хэлсэн байдаг. Эе эвийг ихээхэн сахих, их ялалтын буухиаг үргэлжлүүлэх гээд. Ялангуяа эвтэй байх тухай олонтаа анхааруулжээ.

 

  Уг хуралдаан дээр З.Энхболд дарга ч үг хэлсэн л дээ. Тэрбээр, “Н.Алтанхуяг хамгийн хамгийн гэсэн тодорхойлолтой хүн. Тиймээс хамгийн түрүүнд Н.Алтанхуягт зориулж үг хэлмээр байна. Н.Алтанхуяг гэдэг  улстөрч АН-д хамгийн олон жил намын дарга хийсэн. Бас ардчилсан намын түүхэнд хамгийн олон ялалтыг авчирсан. Үүнээс гадна хамгийн сайн эв нэгдлийг сахигч улстөрч гэж би боддог. Тиймдээ ч намынхаа эв нэгдлийг сахиулахын тулд өнөөдөр намын даргын албаа өглөө. Таны хийж хэрэгжүүлж байсан бүхнийг үргэлжлүүлж, эв эеийг сахин, ялалтын тань буухиаг үргэлжлүүлнэ гэдгээ хэлье” хэмээжээ.

 

  Сайхан бас уярмаар ийм үг хэлэв. Уярсан хүн ч зөндөө байв. Бас мундаг амлалт байлаа. Энэ нь Н.Алтанхуяг гэдэг нөхрийн өмнө бус намынхаа гишүүдийн өмнө өгч байгаа амлалт юм шүү дээ. Товчхондоо ирэх сонгуулиудад дахиад ялуулна гэдгээ бардам хэлж байгаа хэрэг л дээ.

 

  Гэхдээ ний нуугүй хэлэхэд намынхаа эв нэгдлийг эвдээд байсан З.Энхболдын “шонхорууд”, Женко Баттулгын мөнгөнд дөрлүүлсэн хэдэн сайхан гарууд л намынхаа эв нэгдлийг эвдэх гээд бус бүр эвдээд байсан тул Н.Алтанхуяг намынхаа даргын ажлыг өгсөн гэдгийг ямар ч тэнэг хүн анзаарахаар байв. Үүнийг мэдэхийн тулд хүн амьтнаас асуугаад, ном сонин уншаад, тархи толгойгоо гашилгаад байх хэрэг огт байсангүй. Тэгвэл энэ хуралдааныг хараад сөрөг намынхан нь жинхэнэ эв эеийг сахиулагчаа ёстой эв эеийг эвдрүүлэгчээр солилоо доо гээд л баярлацгааж байв. Аргагүй шүү дээ, улстөрийн том тулаан хаяанд ирчихээд байхад “даваан дээр морио сольж буй” тэнэгүүдийг хараад өрсөлдөгч хэн ч бай баярлана биз дээ.

 

  Улстөрчдийг худалч л гэдэг юм. Сонгуулийн үеэр ичсэндээ нүүр улайх нь байтугай айсандаа царай цайрмаар юм хүртэл ярьж, амалдаг тал бий. Харин намын дарга нь намынхаа хурал дээр намынхаа гишүүд, төлөөлөгчдийн өмнө худлаа ярьдаг тохиолдлыг огт санахгүй байна. Учир начир нь тодорхой шүү дээ.

 

  Нар гарахаар намрын өглөөний гол дагасан манан арилдаг шиг эдүгээ АН-ын дарга З.Энхболдын далд санаа улам ил болоод байгааг адгийн мангар ч анзаарахааар байна. Өөрөөр хэлбэл түүний хурал дээрээ намын даргын тамгыг аваад хэлсэн үг үйлдэл дээрээ огт өөрөөр бууж эхэлжээ.

 

  Хэдийгээр ам алдвал барьж болдоггүй гэсэн нэг үг байдаг ч эрх мэдлээр дамжсан эдийн засгийн шуналтангуудад энэ үг огт хамаардаггүй. Тийм хүмүүс нам байтугай эх орноо ч золиход бэлэн явдаг. Тэдгээрийн нам, эх орон нь ерөөсөө л эд хөрөнгө, төгрөг мөнгө.

 

З.Энхболд: Таны хийж хэрэгжүүлж байсан бүхнийг үргэлжлүүлж, эв эеийг сахин, ялалтын тань буухиаг үргэлжлүүлнэ гэдгээ хэлье

 

  З.Энхболд даргын ахалдаг “Шонхор” фракцийн байгуулсан “Ардчилсан хүчний холбоо” Ардчилсан намыг үнэхээр ойлгомжгүй байдалд аваачлаа. Уг нь өдийд намын даргын ирэх сонгуульд хүч үзэх хүмүүсээ тодруулах ажил хаа сайгүй ид оволзож баймаар. Гэтэл намын дарга нь Ардчилсан хүчний холбоо гэх төрийн бус байгууллагын ажлыг хөдөө гадаагүй хийгээд юун намтай мантай. Заримдаа УИХ-ын даргынхаа ажлыг ч ацаглачихаад л харайж явахыг бодоход түүний алсын зорилго юу юунаас хамгийн чухал бололтой. Харин энэ хүн ямар зорилготойг эрхэм та тааж олоорой гэх байна.

 

  Ерөнхийдөө Ардчилсан намын дотоодод ойлгомжгүй байдал нэгэнт үүслээ. “Шонхорууд” ч үнэхээр махчин шувуу шиг үзэлцэж байна. Мөнгө ч үнэхээр хүчтэй гэдгээ бас харуулж байна. Харин энэ намын гишүүд гэхээсээ илүүтэй түүнийг дэмжигчид нь гайхаад л хараад сууж буй. Энэ бол гамшиг. Ардчилсан нам ирэх сонгуульд ялах эсэх нь бүүдийгээд явчихаж байгаагийн шинж. Яагаад гэхээр энэ дэмжигчид гэдэг лүднүүд чинь тун савалгаатай ард түмэн. Тэднээс сонгуулийн үр дүн нэлээд хэмжээгээр хамаардаг талтай.

 

  Ерөнхийдөө Н.Алтанхуягийг намын даргын суудлаас нь үдэхдээ шинэ даргын нь амлалт эхнээсээ нурж магадгүй байна. Эв эеийг хичээх явдал л ямар ч байсан нэлээд эвгүй төрхтэй болоод ирлээ. Мөн үүнийг дагаад ялалтын буухиаг үргэлжлүүлнэ гэдэг асуудал ч тэр чигтээ тэмбэржүржиг болж магадгүй болов. Яасан гэхээр хамгийн сүүлийн судалгаагаар АН-ын рейтинг МАН-аас 20 пунктээр илүү байсан бол одоо таван пунктээр өрсөлдөгчөөсөө доор орж, 25 пунктээр унажээ. Уг нь Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр удаа ялж, УИХ-ын сонгуульд олуулаа болсон АН-ыг Н.Алтанхуяг түүнд өгч байв. Мөн Улаанбаатар хотын даргын суудлыг анх удаа намдаа авчирч, 21 аймгаас 16-д нь засаглаж азаргалсан АН-ыг түүнд хүлээлгэж өгсөн юмдаг. Тэгвэл өдрийн тоогоор рейтинг нь унаж, хоногийн хэмжээгээр хооронд нь зай гараад байгаа АН-ын даргад өнөөдөр л гишүүд нь түүний амлалтыг сануулахгүй бол маргааш гэхэд оройтно. Яагаад гэхээр бүтэн дөрвөн жил чилийтэл хүлээсэн спортын олимпоос гадна улстөрийн “олимпийн наадам” Монголд хэдхэн сарын дараа эхэлнэ. Ингэхэд энэ наадмыг АН авчихаасай гэсэн түм буман хүн байдаг юм шүү дээ.   

 

Д.Гал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • Зочин (93.28.163.105)
    HEDIGEER UUR HOORONDOO ZURCHILDUJ BGA CH GESEN YUM HIIJ BGA HUMUUS. UGAASAA 20 HEDEN JIL HUURAMCHAAR YAVJ IRSEN ZASAG TURIIG BEHJUULNE GEDEG TOM AJIL. MAN -D SETGEL BAISAN BOL ULS ORNII ZARAI ARAI UUR BH BSAN. BUH YUMNII MUU MUUHAIG MAN L TARISAN. HARAMSALTAI NI AN HANGALTTAI OLONKH BOLJ CHADAAGUI UCHRAAS SHIIDVER GARGAHAD HUCH DUTAJ BNA. EZEST NI HELEHED ZORIG BUHNIIG YALNA. AIMKHAI HULCHGAR, TARHINII TURAALTAI HUMUUS DANDAA HUNII ARD NUUGDAJ BUSDIIG SHUUMJILJ BG.
    2015 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (150.129.143.115)
    АН хан Баялгаа барьцаалж офшордож байгаа БаярцогтСайханбилэг 3 н толгой байгаа цагт АН ннэр хунд есехгуй Харин ТТ гэрээг зев голдиролд оруулахад Маш их хувь оруулсан З Энхболд ард тумэнд нэртэй байгаа шуу энэ сайн хэрэг
    2015 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.179.29.215)
    unheer unen ug bna
    2015 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (185.64.197.28)
    Mungunii huudinud l tanai namiig ballaj bn ted nariigaa nam dotrosoo tseberle
    2015 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (182.160.36.191)
    шулмас батүүл тагжаа элбэгдорж халзан хужаа баттулга алтанхуяг нар л их алдлаа.
    2015 оны 10 сарын 26 | Хариулах
  • зочин (202.21.117.114)
    АН сөнөсөн, сайн байна, энэ тэнэг боловролгүй, сувдаг юмнууд улс орныг удирдана гэж огт байхгүй юм байна, бидний амьдрал там боллоо, 12 онд АН аваад буруу бодлого явуулж, улс орныг унагаалаа, энэ нам хэзээ ч ард түмний төлөө ажиллахгүй нь тодорхой боллоо, одоо бүүр чөлөөт бүс нэрээр газар нутгийг минь зарахаар зэхэж байна, анхаар
    2015 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (182.160.36.191)
    алтанхуяг шуналаасаа л болж огцорсон шүү дээ. хүргэн дэнзэнг ард түмэн мартсан уу? үгүй ээ
    2015 оны 10 сарын 26 | Хариулах
  • МоАХ ба АН-ыг АХХ шаант чөмгөөр хурганы уураг сүү (150.129.143.29)
    АН-д хожуу орж ирсэн тэд маань “Эргүнэ хун”-руу, Төмөр уулын завд эрх мэдэл эд баялагт хүрэхээр түргэн нүүхээр яарч байна. Тэд АН гэх айлын нэрийг өөрчилж, АХХ болгож, нүүдэл даахаа байсан МоАХ-ынхаа ам руу шаантаар уураг сүүл чихэж үхүүлэн, нүүхээр бэлдэж байна. Нүүдлийн түүчээ гэх шавилхан эр, урт дурын ноён хоёр гэрийн буйран дээр өсгөсөн ачитнаа үлдээгээд үүр шөнийн завсраар хаян одохнээ. Рашид-Ад-Дин, Болод чинсан нарын “Судрын чуулган”-д нэг иймэрхүү домог байдаг. Өнөөдрийн АН дотор нэг иймэрхүү нүүдэл хийгдэж байна. Үе үеийн АН-ын дарга, гишүүд, дэмжигчдын бүтээсэн сүмийн хашаанд урд зүгийн хямдхан шилэн харш барьж байгаа энэ АХХ гэж хэн гээч хүмүүс вэ, хаанаас гараад ирэв, одоо юу хийгээд байна. Хэн гээч ямар хүмүүс залаад АН-ын духан дээр АХХ шошго нааж, АН-ыг тоосонд булав гэдгийг санацгаая.
    2015 оны 10 сарын 26 | Хариулах
  • ҮРГЭЛЖЛЭЛ (150.129.143.29)
    Хронографийн масштаб дээр эргэж ойгоо нэг сэргээцгээе АН-хаан • 2000 оны сонгуулийн өмнө эрх баригч нам МҮАН-ыг хага яран сонгуульд дангаар орно гэж 2000 оны 01 дүгээр сарын 12-нд С.Эрдэнэ нар МоАН гэгч байгуулав. • 2000 оны хавар МСДН-ын зөвлөлд З.Энхболд нар 2000 оны сонгуульд дангаар орно гэж эз дийлэн зүтгүүлсээр, эвслийг задлан сонгуульд дангаар орох болгов. • 2000 онд зунаас сонгуульд ялагдсан намын лидер Ц.Элбэгдорж, УИХ-ын нэр дэвшиж ялагдсан Ч.Сайханбилэг, Баярцогт, З.Энхболд, Д.Одхүү, Б.Золбаяр нар АНУ-д “зугатав”. • 2000 онд гудманд пиводаж, лааз хан хийтэл өшиглөж явсан Н.Алтанхуяг, фортуна гэх Н.Батбаяр нар АН байгуулахаар үгсэн тохирч, гагарин Д.Ганхуяг, Д.Дорлигжав, С.Эрдэнэ нарыг уруу татан АН байгуулж, аядуу Д.Дорлигоод үхрийн бөөр атгуулав.
    2015 оны 10 сарын 26 | Хариулах
  • ҮРГЭЛЖЛЭЛ (150.129.143.29)
    • 2000-2004 онд Д.Дорлигжав, М.Энхсайхан, Р.Гончигдорж, Н.Алтанхуяг,Фортун нар яаж ч зодолдсон намаа босгож аваад “нөхчиж нэг гэгээрсэн” Ц.Элбэгдоржид “хувингаар ус цутгах” мэт юүлж нэг харамгүй өгөв. • 2008 оны хавар Ц.Амаржаргал, Г.Баярсайхан, Д.Ганхуяг, С.Эрдэнэ, Л.Болд, Н.Батбаяр, ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Оюунгэрэл, Нийслэлийн АН-ын дарга Д.Батаа нарын хүмүүс дээр Д.Одхүү, С.Эрдэнэ,Д.Ганхуяг нэгдэж АХХ гэгчийн голомтыг бий болгов. • 2010 оны 9 сарын 7-нд Э.Бат-Үүл ийн шүүмжлэв”…сонгуулийн өмнө намыг маань хоёр хуваачихлаа шүү дээ. Сонгуулиар тус тусдаа сонгуулийн штабтай оролцоно. Хоорондоо өрсөлдөнө. Харахад нэг нам. Хэрэг дээрээ сонгуульд хоёр нам шиг л оролцох нь. Тэгээд л дуусна. Би ойлгохдоо МАХН-ын захиалгаар явж байгаа урвагч нар юм биш үү гэж бодож байна…”. • 2012 оны 01 сарын 25-нд МоАХ-аа Женкод зарчихсан С.Эрдэнэ АХХ-г албан ёсоор зарлаж, АН-ын даргад өрсөлдөөд бараагүй З.Энхболдыг ерөнхийлөгчөөр сонгож орхилоо. Алдарт МоАХ, ардчилалын цагаан ордонтойгоо 90 онд МоАХ-ынха
    2015 оны 10 сарын 26 | Хариулах
  • ҮРГЭЛЖЛЭЛ (150.129.143.29)
    • 2012 оны 02 сарын 09-нд хэвлэлээр Г.Баярсайхан - Манайхан “Тулаанд шонхрууд л нисдэг” гэдэг. Ардчилсан хүчний холбооныхон УИХ-д өөрсдийг нь төлөөлөх фракцитай болж, үүнийг албан ёсоор байгууллаа. Ардчилсан намыг “Шонхор” фракц өөрчилж, гартаа авна гэлээ • 2013 онд Баабар “Жамух” нийтлэлдээ “…би З.Энхболдыг лавтай 22 жилийн өмнөөс мэдэх юм байна… Одоо Энхболдыг хар даа. Дагуулж яваа арми нь улаан хацарт, ярьдаг бөх, баян горхины далайн дээрэмчин, байгалийн гамшиг, балтуушир... Эдний хувьд юухан хээхэн илүү олоод долоочих санаатай болохоос, ямар элэнцгийнх нь эх орон ард түмэн бэ! Тогтоосон үсэг нь нийлээд нийлээд давхардсан тоогоор 35 хүрэх болов уу? Ярьдаг юм нь эд хөрөнгө эрх мэдлийг төрд төвлөрүүлэх. Төрийг нүсэр том аж ахуйн корпараци болгох тухай. Ард түмнийг төр нь тэжээж байх тухай онол… Энхболдын үзэл бодол ингэтлээ өөрчлөгдсөн гэж бодохгүй байна. Ярьж улайрч байгаа болгон нь эргээд эх орны эрх ашигт маш хортойгоор тусна гэдгийг мэдэхийн цаагуур мэднэ. Гэвч тэр гарах газар, о
    2015 оны 10 сарын 26 | Хариулах
  • ҮРГЭЛЖЛЭЛ (150.129.143.29)
    • 2014 оны 11 дүгээр сарын 13-нд АН-ын дарга, ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх болон охиныг АТГ албан тушаалын хэрэгт татаж байгаа талаар АТГ болон прокурорын ажилтанууд орон даяар мэдээлж, охиныг нь баривчлах тухай цуу яриа түглээ. • 2014 оны 11 дүгээр сарын14-нд УИХ-ын даргын захирамжаар томилогдсон ерөнхий аудитор Зангадын томилсон Ичинхорлоо шинжээчийн дүгнэлтэд үндэслэн дээрх хүмүүсийг хилсдүүлэх вий гэсэн хавчилт, давхар дээлэнд боосон чулуу шидэлт, тулааны талбараас зугатсан болон өөрийнхнөө барьсан шонхоруудын тусламжаар Н.Алтанхуяг ерөнхий сайдаас огцорч, намын даргаа өгчээ. • 2014 оны 11 дүгээр сарын14-ны ҮЗХ-ны хурлаар Н.Алтанхуяг чөлөөлөгдөх өргөдлөө өгч, УИХ-ын дарга З.Энхболд түүний оронд намын даргад нэр дэвшсэн юм. Ерөнхий сайдыг огцруулах,үүрэг гүйцэтгэгчийг томилохдоо Үндсэн хуулиа зөрчсөн УИХ-ын дарга З.Энхболдыг дэмжихгүй хэмээн ҮЗХ-ийн гишүүд ихэд дургүйцсэн ч намын дарга асан өөрөө АН-ын Үндсэн дүрэм болон сонгуулийн журмаар санал хураалгаж ажлаа өглөө. •
    2015 оны 10 сарын 26 | Хариулах
  • ҮРГЭЛЖЛЭЛ (150.129.143.29)
    За одоо АН-ын ялалтын буухиа, нэр хүнд, эв нэгдэл, намын дотоод ажлыг харах уу даа. • 2014 оны 11 дүгээр сарын 14-нд намын дарга болонгуут, намынхаа хурлууд хуралдуулж, орон нутаг, дотоод ажлуудаа ярилцаж, чуулах үүрэгтэй байтлаа, МоАХ-г няц дарж, АН-ыг хагалж, бүх бүсд салбараа байгуулж байгаа АХХ болон Шонхор фракцийн чуулганаар ажлаа эхэллээ. Ингээд хэвлэл мэдээллээр дараа мэдээнүүд цувж эхэлнэ. • 2014 оны 06 сарын 23-нд - Ардчилсан Хүчний Холбооны чуулган ... өнөө жил бүсийн хэмжээний зургаа дахь чуулга уулзалтаа ийнхүү амжилттай зохион байгууллаа. • 2015 оны 06 дугаар сарын 12-нд АХХ Зүүн бүсийн чуулганаа Буйр нуур дээр ажилттай зохион байгуулж олон мянган гишүүд эгнээндээ нэгтгэлээ. • 2015 оны 09 дүгээр сарын 04 –нд төвийн бүсийн АХХ –ны чуулганы Булган аймагт болж, УИХ дарга, З.Энхболд, АХХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэ нар оролцов. • 2015 оны 09 сарын 18-23 –нд баруун бүсийн АХХ-ны чуулган Завхан аймагт амжилттай болж олон мянган гишүүнээр эгнээгээ мялаалаа. АН-ын ҮЗХ-ны хурал дээр
    2015 оны 10 сарын 26 | Хариулах
  • ҮРГЭЛЖЛЭЛ (150.129.143.29)
    Хурлаар хэлэлцэх, УИХ-д дэвших нэрсийг орон нутгийн нам, ҮЗХ-оор эртнээс тодруулж, бэлддэг намын үндсэн дүрмийн үзэл санаа хаа явна. АН-ын ажлаа хийхгүй АХХ гэх төрийн бус байгууллагын ажил хийж, спикерийн ажлаа эвгүй үед ацаглан хаяаад яваад байгаа намын даргыг юу гэж үзэх вэ. 2014 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр таньд АН-ын даргын ажлыг хүлээлгэж өхөд АН-ын рейтинг МАН-аас 20 функтаар илүү байсан бол одоо 5 функтаар өрсөлдөгчөөсөө доор орж 25 функтаар унагаасныг дээр хэлсэн “ялалтын тань буухиаг үргэлжилүүлнэ” гэсэн үгнийхээ эсрэг боллоо. АН-ын дарга фракцгүй нам боллоо гэж бүх орон даяар мэдэгдсэнээс хойш Шонхор фракц, АХХ-ны бүх чуулганыг толгойлсон нь “хийсэн бүхнийг тэнь үргэлжлүүлж, эв эеийг сахина” гэсэн баярласан хэрээний үг гэх үү, эсрэгээр явж байна гэж үзэх үү гэдэг асуудал тавигдаж байна. Намаа нялаад байгаа “Шонхор”-ынхон гэж ямар төлөөлөгчид байна вэ Г.Баярсайханы хэлснээр “…Тулаанд зөвхөн шонхорууд тулалддаг…”. Маш гоё үг, маш гоё шувуу бас маш гоё кино байдаг.
    2015 оны 10 сарын 26 | Хариулах
  • ҮРГЭЛЖЛЭЛ (150.129.143.29)
    2014 оны 11 дүгээр сарын 05-ны 11 цаг 20 минутад санал хураахад мөнхийн өрсөлдөгч МАН-ын эсрэг АН-ын мөрийн хөтөлбөр хэрэгжүүлж, намын нийт массын дэмжлэг хүлээсэн, Ардчилалын түүхэнд хийсэн ажилтай хэлэх үгтэй Шинэчилэлийн Засгийн газрыг аврахын төлөө хүчээр манайх давуу тулаан болж байтал,тулааны талбарыг орхиж зугатсан “ас шонхорууд” С.Эрдэнэ, Г.Баярсайхан, Д.Арвин, Д.Ганбат, М.Батчимэг, Д.Ганхуяг, С.Одончимэг. Тулааны талбарт орж ирэнгүүтээ “дайсныхаа” талд орж өөрийнхнөө намнасан шонхорууд Р.Бурмаа, Ж.Батзандан, Х.Баттулга, М.Зоригт, Б.Наранхүү, Л.Эрдэнчимэг, Д.Батцогт, Р.Амаржаргал. Эд нарыг АН-ын олон мянган гишүүд Баабарын хэлснээр “баян горхины далайн дээрэмчид” гэж үзэх боллоо. Одоо хэлэх цаг боллоо. С.Эрдэнэ Ардчилалын төлөө тэмцэлд үүрэгтэй байж чадаагүй, АН-ын үе үеийн дарга нартай үргэлж тэмцэж, нөхөд нь үргэлж нам хагалж хүч тарамдуулж байсныг мэднэ. Сонгинийн “хамар”, Дарханы 5 Даш, ХУД-ын Ариунболд гэхчлэн дүүрэг болгонд байх жишээтэй. Г.Баярсайхан 2004 оны сонгуулиар
    2015 оны 10 сарын 26 | Хариулах
  • ДАМЖУУЛ (150.129.143.29)
    Л.Эрдэнэчимэг 2012 онд мөнгөний сонгуульд түрийвч болон АН-д орж ирсэн. Баасанхүү шиг “бохирын үйлчлэгч”. Д.Батцогт популизмаар хосгүй Уянгыг дагаж яваад тэнэсэн сум шиг орж ирэхдээ ижилээ олж, 2013 онд хальтарч шарваж орж ирсэн. М.Зоригт, Р.Бурмаа нар Элбэгээг дагаж, дан дээл гэж гияансаар 2014 онд орж ирчхээд “үгэнд ордог сайн хүүхэд” гэж “модон чихрээр шагнуулсан”. Дээлээ тайлахаа мартсан. Яаж төрөл арилжиж чаддаг байна. М.Батчимэг бол АН-дахь “савны гадуурх жирэмслэлт”. Энэ хүмүүс АН доторх даргынх нь хэлдэг шиг “хамгийн”, “хамгийн” юмтай “мөрөөдлийн баг”. АН-д олон мянган өндөр боловсролтой, эрдэмтэй, төлөв төвшин, мэдлэгтэй бүх шатны хүмүүс байсан ч ичих булчирхайтай, эрээлэх цээрлэх ёс зүйтэйдээ энд орж ирээгүй, харин номхон далайн дээрэмчид шиг арал дээр булсан алтыг хувааж авахдаа эд нар ямар хурдан сарнихыг гишүүд бид мэдэж байна.
    2015 оны 10 сарын 26 | Хариулах
  • ДАМЖУУЛ (150.129.143.29)
    Аливаа бүхэн хэмжээтэй, цаг хугацаатай, эргэж буцдаг жамтайг санавал АН яг одоо ухаарвал ухаарч, амаа татвал татаж, номоо эрэмбэ барих цаг ирж байна. З.Энхболдыг тэнэг биш ч ийм авах юмгүй нөхдөөр хань татаж өчүүхэн сонирхолоо хангаж байгааг хараад суугаад байх уу. Цэрийг нь цээжинд, Бөөрийг нь бөгсөнд нь хийгээд өгцгөөе , гишүүд ээ. Хонь шиг дугай үхснээс, ямаа шиг дуутай шуутай байсан дээр. Юм юмны өмнөөс тонгочоод, салгалаад дайраад байдаг, “танкийг ч хүлчих” гээд байдаг Фортуна, Мүднякууд, яагаад ханд нь хага дарагдаад минчийж улайгаад яваад байна. Бондын мөнгөөр төмсөгдүүлээгүй бол авчирж тавьсан Хөгжлийн банкны жоохон хүүг өмөөрч ганц ч ганхийхгүй, яагаад боорлуулаад байдаг байна. АН-хан ажлаа хийхгүй АХХ-ны ажил хийж байгаа нөхөрт асуудал тавих ҮЗХ-оо хуралдуулж гарын үсэг цуглуулахыг уриалж байна.
    2015 оны 10 сарын 26 | Хариулах
  • dandar (122.201.31.164)
    t1 uud ta hariin ali ni ch yalahgyi uur humuusiig songohoo mongolchuud heneer ch zaalgahgyi uursduu shiidne harin t1 uud goridlogo teej baahan idsen munguu baravdaa naad mungu chini songuuliin daraa amerik ruu zugtahad chini hereg bolno shuu
    2015 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.26.194.187)
    АН ыг сөнөөсөн новшнууд бол МАНтай хамтарч Алтанхуягийг огцоруулсан Элбэгдорж Бэлтрэг Энхбаяр Женко Баттулга нар болой........1 өдөрт АН ын өндөр рейтинг унагаасан алдааг 1 жил засахгүй 10 жил шаардана Харин ирэх сонгуульд баярласан МАН ялалт байгуулж дангаар засгийн эрх барих боломжгүй эвслийн засгийн газар байгуулах сонголт үлдсэн..АН 2016 онд арчаагүй байдлаас болж ялагдах нь тодорхой.. АН ын элит гэж бодсон тэнэгүүд бүх анхааралаа хотод ялалт байгуулахын төлөө тэмцэх ёстой Улаанбаатар хотын захирагчийн суудлыг МАНд хэзээч өгч болохгүй ...АН ийнхан хотод БатҮүлд ялалт өгөхийн төлөө тэмцвэл стратегийн хувьд том боломж шүү тэнэгүүд эээ
    2015 оны 10 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    6 цаг 8 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    6 цаг 20 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    6 цаг 30 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    6 цаг 52 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    6 цаг 52 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    6 цаг 52 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    6 цаг 52 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    22 цаг 39 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    22 цаг 47 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    23 цаг 2 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    23 цаг 47 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    23 цаг 50 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Өчигдөр 15 цаг 26 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    Өчигдөр 14 цаг 22 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    Өчигдөр 13 цаг 59 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    Өчигдөр 13 цаг 05 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    Өчигдөр 13 цаг 04 мин
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
    Өчигдөр 12 цаг 32 мин
  • ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн эмнэлгийн чөлөөтэй байна
    Өчигдөр 12 цаг 22 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК