НАМРЫН АДАГ УЛААН НОХОЙ САР
УЛААН ХУЛГАНА ӨДӨР
Аргын тооллын: 2015.10.27, Мягмар гараг
Наран ургах шингэх: 07.52-18.00
Үс засуулбал: Өлзийтэй сайн
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Тухайн өдөр гахай, хулгана, могой, морь жилтнээ аливаа үйлийг эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр угаал үйлдэх, бурхан, лус тахих, мөндөр буулгах, хариулга хийх, төмөр урлахуйн үйл, өлзий хутгийг үйлдэх, засал хийлгэх, номын явдлыг үйлдэх, өвчнийг таслах хураан үйлдэхүй, үсэг зурхайд суралцах, бэр, буяны үйл хийгээд дайсныг номхотгох, амирлангуй, дэлгэрэнгүй, эрхшээх үйл бүхэнд сайн.
Нялхсыг хөлд оруулах, гадагш гаргах, их ус гатлах, догшин газрыг номхотгох, тангараг тавих, нүүдэл хийх, суваг татах үйлд муу. Замд гарвал идээнд ханан, санасан хэрэг бүтмүй. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох бөгөөд зүүн чих хангинавал буян болно. Хэрээ дуугарвал улай үзнэ. Бүх бие татвал эд олно. Шилбэний мах татвал буянтай болно. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.