БГД-ийн 6-р хороо “UB palas”-ын зүүн талд баригдаж байгаа 16 давхар барилга дээрээс төмөр унаж толгой хагаллаа” гэсэн мэдээллийг энэ сарын 24-нд цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас очиж шалгахад ”O&BN” ХХК-ний орон сууцны зориулалтаар баригдаж байгаа барилгын 16 давхараас труба төмөр БГД-ийн 19 хороонд оршин суух 25 настай эрэгтэй Г -ийн толгой дээр унаж гэмтэл учруулсан байна. Хэргийг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр УБ паласын зүүн талд үйлчилгээний төв бүхий 16 давхар орон сууц барьж байгаа “O&BN” компани болон тухайн орчны тодорхой тооны оршин суугчдын хоорондох маргаан өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа энэ үед баригдаж байгаа барилгаас нь төмөр унаж асуудал дэгдээлээ.
Д.Ундрах /24tsag.mn/