БНХАУ-ын Эрээн хотод бусдаас мөнгө залилж авсан хэрэгт эрэн сурвалжпагдаж байгаа Говь-Алтай аймгийн харъяат “Г” гэгчийг шалгаж байх явцад уг этгээд нь жолооны сургуульд сурч байгаа нь илэрчээ. Уг мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулж, 2015.10.13-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хурд хорооллоос олж баривчлан, Мөрдөн байцаах тасагт хүлээлгэн өгсөн бөгөөд нийт 11 удаагийн үйлдлээр бусдаас мөнгө залилан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь илэрч мөрдөн шалгагдаж байна.
Мөн Хан-Уул дүүргийн 5-р хороонд оршин суух иргэн “Ц” гэгч нь гэр хорооллын айлуудын вакум цонхыг түлхэн орж, эд зүйл хулгайлдаг гэх мэдээллийг шалгахад Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс нийт 7 удаагийн үйлдлээр хулгайн гэмт хэрэг үйлдсэн болох нь илэрч шалгагдаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/