Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ноён уулын тусгай хамгаалалт юу болов

2015-12-03
0
ЖИРГЭХ

Тоймчийн үг

 

Ирвэс хамгаалагч залуу учир битүүлгээр амиа алдсан нь төр, засаг болон олон улсын байгаль хамгаалах байгууллагуудын анхаарлыг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосонбумбын нурууны зүг хандууллаа. БОНХАЖЯ-наас улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг өргөжүүлж нийт газар нутгийн  30 хувьд хүргэх бодлого баримталж буй.

 

Үүнтэй холбоотойгоор найман газрыг шинээр Улсын тусгай хамгаалалтад оруулахаар төлөвлөсний нэгд Тост, Тосонбумбын нуруу ороод байгаа юм. Энэ асуудлаар УИХ-ын Өргөдлийн байнгын хороо  хэлэлцүүлэг зохион байгуулж,  улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг энэ оны 12 дугаар сард багтаан шийдвэрлэж, УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэхийг Засгийн газарт даалгах тогтоол гаргалаа.

 

Хүний амь эрсдэж асуудал хурцадсаны дараа л УИХ, Засгийн газрын хэмжээнд Тост, Тосон бумбын тусгай хамгаалалтын асуудлыг ийнхүү яаран сандран шийдэхээр болов. Бараг жил гаруй яригдсан Тост, Тосон бумбын нурууг  Улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг Засгийн газар, УИХ тэр үед нь хугацаа алдаж хойш тавилгүй шийдсэн бол өнөөдөр үе дамжсан байгаль хамгаалагч залуу амь насаа харамсалтайгаар алдахгүй байх байлаа. 

 

Харин өнөөдөр иргэний хөдөлгөөнийхөн ба улстөрчдийн эх оронч, урвагчийн зааг болоод байгаа Ноён уулын Гацууртын аманд  байдал бас л хурц хэвээрээ байна. Тэнд хууль бусаар алт олборлож буй  гурван мянга гаруй нинжаг хүчээр  тараасан хэмээн сар гаруйхны өмнө мэдэгдэж байсан. Гэтэл  энэ даваа гаригт хоёр нинжа шороонд дарагдсаныг онцгой байдлынхан  гурван хоног ноцолдож байж  өчигдөр  14-15 цагийн үед арай гаргаж авсан талаар орон нутгаас мэдээллээ.  Нинжа ч гэсэн хүн. Айл гэрт ажилтай орлоготой хүн цөөрсөөр байгаа энэ үед нэгэнт  илэрчихсэн алттай газраас аз, эзээ үзэж  амь насаараа дэнчин тавьж алт ухаж байгаа нинжа нарыг буруутгах аргагүй. Төр, засаг Ноён уул, Гацууртын алтыг хэрхэх нь тодорхойгүй эзэнгүйдүүлсэн нь ийнхүү хүний аминд хүрлээ.  Төр, засагтаа  нинжа гэж адлагдсан ч тэд аав ээж, үр хүүхэддээ аав нь, ах нь байсан. Цаашид Ноён уул, Гацууртын орд эзэнгүй хэвээр байсаар байвал маргааш юу болохыг хэн ч мэдэхгүй.

Ноён уулын Гацууртын аманд  байдал бас л хурц хэвээрээ байна

Манай төр, засаг, эрхэм улстөрчид сүүлийн үед баялагтай холбоотой асуудлуудыг санаатай санамсаргүйгээр гацаадаг, хойшлуулдаг болсон. Үүний уршгаар эдийн засаг хүндэрснээс эхлээд эрдэнэт хүний амь нас үнэ цэнэгүй боллоо.

 

Байгаль орчин болон баялагийн ашиглалттай холбоотой асуудалд төр, засгийн зохицуулалт зайлшгүй шаардлагтай. Гэтэл Ноён уулыг Улсын тусгай хамгаалалтад авах асуудал УИХ, Засгийн газрын дунд тодорхойгүйгээр гацсанаас Ноён уулыг хэрхэн хамгаалах, Гацууртын ордыг ашиглах эсэх нь хүлээлт үүсгээд удлаа. Уг нь үүнийг зохицуулах хүсэл эрмэлзлэл улстөрчдөд буй бол гарц нь бэлэн байгаа. Уул уурхайн яам Гацууртын стратегийн орд дээрх төрийн хувь эзэмшлийг хөрөнгө оруулагч нартай үндсэндээ тохиролцсон.

 

Ашигт малтмалын хуульд заасан төрийн эзэмшлийн хувь хэмжээг хамгийн дээд хэмжээ буюу 34 хувиар тогтоож,  роялтийн гурван хувийн татвар авахаар болсноо саяхан мэдээлсэн. Харин одоо БОНХАЖЯ-наас  Улсын тусгай хамгаалалтад оруулах хил хязгаарыг хэрхэн тогтоох, ямар байдлаар хамгаалалтад оруулахыг хүлээж буй. Шинэ сайд Батцэрэгийн хувьд орон нутагт газар дээр нь ажиллаж нутгийн  иргэдийн саналыг сонссон.

 

Гэвч  өнөөдрийг хүртэл Засгийн газарт танилцуулсангүй. БОНХАЖЯ-ны албаны эх сурвалжийн мэдээлснээр УИХ-ын Өргөдөл, гомдлын байнгын хороо Ноён уулын асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж чиглэл өгөх тул үүнийг хүлээж байгаа аж. Уг нь УИХ тэртусмаа байнгын хороо салбарын яамны ажилд ийнхүү оролцох нь ажил үүргийн хуваарийн хувьд зохисгүй.

 

Асуудлыг удаашруулж, тодорхойгүй хүлээлтийг улам  нэмэхээс хэтрэхгүй. Төрийн ажил өмнө нь ингэж явагддаггүй байсан.  Салбарын яам, асуудал хариуцсан газар, агентлагийн мэргэжлийн хүмүүс нь газар дээр нь очиж ажлаад  шаардлагатай тохиолдолд орон нутаг, төрийн бус байгууллага иргэний хөдөлгөөнийхнийг байр суурийг сонсож судлаад яам нь Засгийн газартаа, Засгийн газар нь УИХ-д өргөн барьж хэлэлцүүлдэг байсан.  Төр, засгийн ажлын процедур ийм л байсан.

 

Гэтэл өнөөдөр Засгийн бүх асуудлыг УИХ-ын Ажлын хэсэг эсвэл Байнгын хороон дээр төвлөрүүлдэг болсон нь  фракц бүлэглэлүүдийн  ашиг сонирхол,  хувь улстөрчдийн оролцоогоо дөвийлгөх гэсэн сонгууль угтсан шоунуудын тоог нэмэв. Ноён уулыг Улсын тусгай хамгаалалтад оруулах асуудал яг ийм шоунаас болж өнөөдөр гацчихаад байна. 

 

Энэ асуудлыг өнгөрсөн зун, намаржингаа судалж, нягталсан БОНХАЖЯ-ны байр суурь уг нь тодорхой байгаа.  Сэлэнгэ аймгийн ИТХ-ын энэ оны зургадугаар сарын 14-ний өдрийн 98 тоот албан бичиг, Төв аймгийн ИТХ-ын энэ оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 43 тоот тогтоол гээд Ноён уулыг Улсын тусгай хамгаалалтад авах талаар орон нутгийнхан ч өөрсдийн байр суурь, саналаа илэрхийлжээ. Гэтэл өнөөдөр энэ асуудал эргэж буцсаар, улам л тодорхойгүй болсоор, эргэлзээ тээнэгэлзэл нэмсээр байгаа нь төрийн түшээд төрийн нэрийн өмнөөс шийдвэр гаргах чадамжгүй болсныг харуулаад байх шиг. 

 

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ноён уул орчмын нийт 11.194.22 га газрыг Байгалийн нөөц газрын ангиллаар, Төв аймгийн Борнуур сум, Сүжигтийн ам орчмын Хүннүгийн түүхийн дурсгалуудыг нэгтгэсэн 405.1 га газрыг Дурсгалт газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад оруулахаар тус тус төлөвлөсөн. Ноён уулын Байгалийн нөөц газрын хил дотор Ойн хуулиар онцгойлон тогтоосон хамгаалалтын бүсийн ой (хориотой зурвасын ой) 6,410 га буюу нийт нутгийн 17 хувь, хамгаалалтын бүсийн ой (ногоон бүс) 12,816 га буюу 35 хувь , ашиглалтын бүсийн ой 17848 га буюу 48 хувийг тус тус эзэлж байгаа аж.  Энэ нь ой багатай Монгол орны өвөрмөц тайгын бүсийн байгаль , Хэнтийн уулархаг нутгийн амьтны шилжилт хөдөлгөөн хийдэг экологийн корридорыг хамгаалах  байгаль орчны ач холбогдолтойгоос гадна Ноён уул орчмын Хүннүгийн үеийн түүхэн дурсгалуудыг нэгтгэн оруулснаараа  нутгийн иргэдийн эрх ашиг, иргэний хөдөлгөөнийхний  саналыг ч тус тус тусгаж чадсан  гэж мэргэжлийнхэн үзэж буй. 

 

Харин иргэний хөдөлгөөнийхний  хувьд  Ноён уулыг бүхэлд нь буюу Хэнтийн нурууны үргэлжлэл, олон бэсрэг уулсынх нь хамт Улсын тусгай хамгаалалтад оруулах ёстой хэмээн туйлширч буй. Энэ тохиолдолд зөвхөн  Сэлэнгэ аймгийн Мандал суманд  ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй 32 аж ахуй нэгж болон зохистой ашиглах гэрээгээр ой бүс бүхий хэсэгт ажиллаж буй 17 ойн нөхөрлөл, гурван  аж ахуйгаас гадна байгалийн баялагийг амь амьжиргаандаа ашигладаг орон нутгийн иргэдийн үйл ажиллагааг хязгаарлах асуудал хөндөгдөх юм. Үүнтэй холбоотойгоороор албан ёсны тусгай зөвшөөрлөөр  үйл ажиллагаагаа явуулж буй олон компанийн эрх ашгийг зохицуулах шаардлага гарна.  

 

УИХ-ын сонгуулийн шоу, улстөрчдийн пиар эхэлсэн энэ үед олон нийтэд таалагдах гэсэн улстөрчдөөс ул суурьтай шийдвэр гарна гэдэгт итгэх аргагүй. Олон нийт хаашаа хошуурна, улс орны эрх ашиг, зөв бурууг үл хамааран тэдэнд таалагдах шийдвэр гаргахыг ч үгүйсгэх аргагүй. Ийм улстөржилт, туйлширсан шийдвэрийн горыг дөрвөн жилийн хугацаатай нүүдлийн шувуу шиг эрхэм гишүүн,  сайд нар биш ард түмэн үүрч үлддэг.

 

Тиймээс байгаль орчин, баялаг дагасан улс орны эрх ашигтай холбоотой асуудалд эрхэм улстөрчид бага мэдэмхийрч, үл туйлширч, салбарын мэргэжилтэн, мэргэшсэн эрдэмтэн судлаачдын санал дүгнэлт, судалгаанд түшиглэн шийдвэр гаргадаг болмоор байна. Ялангуяа Ноён уулын асуудлаар алийн болгон иргэний хөдөлгөөний нэр барьсан мэддэг зүйлгүй атлаа мэдэхгүй юмгүй хийрхэхчдийн  мэдэмхийрэлд автаж, төр засгийн үйл ажиллагааны процедурыг гацаасаар байх вэ?

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (59.153.114.250)
    Носн у уулыг төрийн тусгай хамгаалаллттай болгох асуудлыг шийдэхэд юу нь болдоггүй юм бэ. Тэгэхдээ энэ асуудлыг ашигт малтмалыг ашигт малтмалыг зүй зохистой ашиглах төрийн бодлоготой хольж, хутгаж болохгүй шүү та минь ээ .
    2015 оны 12 сарын 07 | Хариулах
  • Mgl (103.57.93.250)
    Malaa boli ninja nar orni
    2015 оны 12 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.57.93.250)
    Bitgii tenegt
    2015 оны 12 сарын 05 | Хариулах
  • Зочин (123.254.194.71)
    gatsuurtiig ashiglaval tednii l hool bolno, etgsnees ongon heveeree hoich uedee ugchihue
    2015 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (123.254.194.71)
    gatsuurtiig ashiglaval tednii l hool bolno, etgsnees ongon heveeree hoich uedee ugchihue
    2015 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (123.254.194.71)
    gatsuurtiig ashiglaval tednii l hool bolno, etgsnees ongon heveeree hoich uedee ugchihue
    2015 оны 12 сарын 04 | Хариулах
  • зочин (103.23.51.4)
    Хөөе ,нөгөө өршөөлөөр сулласан нөхөд нь очоод, азаргалаад суучихсан байна гэнэлээ,Элбэгдөрж,Баярцогт, Сайханбилэг нар ингэж бужигнаан үүсгээд ,гадныханд өгөх нөгөө аргаа хэрэглэхгүй юу.
    2015 оны 12 сарын 04 | Хариулах
  • zoloo (202.72.245.165)
    huguu baigali hamgaalagch nertei olon turiin bys baigyyllagyyd , ulsgulun zarlagchid haachsan be? yagaav turiin ordnii hajyyd buun heryyl hiigeed baisan ene ter hymyys jinheneesee ter ninja nartai yagaad temtsehgui bnaa.ninja nar jinhene baigali suitgegch ,suitgej baigaa ogt medehgui bn gj bh uu?esvel hamsaatan yum uu? tur ylsad bolhoor buun sadaa bolj bhaar Noyon yyl ryy ochij temtseesei hydlaa dur esgech novshnuud
    2015 оны 12 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    18 цаг 22 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    18 цаг 31 мин
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    21 цаг 1 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    21 цаг 31 мин
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
    21 цаг 38 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    22 цаг 15 мин
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    22 цаг 43 мин
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    22 цаг 55 мин
  • Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
    23 цаг 14 мин
  • Харгис цэргийн аргаар төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Мянмарын Ерөнхийлөгч боллоо
    23 цаг 39 мин
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
    23 цаг 50 мин
  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
    Өчигдөр 11 цаг 25 мин
  • Румын улсын нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээн нь Counter-Strike 2-ын улирлын чухал тэмцээнүүдийн нэг зохион байгуулагдах гэж байна
    Өчигдөр 11 цаг 21 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
    Өчигдөр 11 цаг 03 мин
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    Өчигдөр 10 цаг 41 мин
  • Д.Трамп Эпштейний хэргийг ил болгосон Ерөнхий прокурор Пэм Бондиг огцрууллаа
    Өчигдөр 10 цаг 34 мин
  • 3333 сурагч 10 дахь жилдээ “Тусгаар тогтнол” шүлгийг Д.Сүхбаатарын талбайд уншина
    Өчигдөр 10 цаг 09 мин
  • Иранд бол буй дайны нөлөөгөөр Энэтхэгт шар айраг, цэвэр усны знэ тэнгэрт хадлаа
    Өчигдөр 10 цаг 02 мин
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
    Өчигдөр 09 цаг 56 мин
  • "Хариултаа хадгалъя" үрждэг хөтөлбөр дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ
    Өчигдөр 09 цаг 52 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Ж.Бат-Эрдэнэ: Хамтарсан засаг байгуулаад явах байх гэж бодож байна
  • Судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээний нээлт болов
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК