Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Буянт-Ухаа 2” хорооллын нээлттэй борлуулалт ирэх 7 хоногт эхэлнэ

2015-12-03
0
ЖИРГЭХ

        Төрийн орон сууцны корпорацийн дэд захирал Д.Оюунжаргалтай ярилцлаа.

 

-Төрийн орон сууцны корпорацийн захилгаар барьж байгаа “Буянт-Ухаа 2” хорооллыг хүлээн авахаар Улсын комисс ажиллаж эхэлсэн байна. Иргэд хэзээнээс байрандаа орох вэ?

 

-“Буянт-Ухаа 2” хорооллын эхний хэсэг болох 48 барилгаас 1620 айлын орон сууцны 30 барилга энэ онд бүрэн ашиглалтад орно. Улсын комисс 30 барилгын 24  дээр нь ажиллаж хүлээн авах боломжтой гэсэн дүгнэлт гаргасан. Үлдсэн зургаан барилгыг ирэх долоо хоногт Улсын комисс хүлээн авах хуваарьтай ажиллаж байна. Ингэснээр арванхоёрдугаар сарын 10 гэхэд “Буянт-Ухаа 2” хорооллын 30 барилга бүрэн ашиглалтад орж, иргэд байрандаа орох боломжтой. Улсын комисс хүлээн авсны дараагаас 100 хувь төлбөрөө төлсөн, эсвэл 30 хувийн урьдчилгаагаа бүрэн төлж банкны зээлд хамрагдсан иргэд ирэх долоо хоногоос байрандаа орох боломжтой болно.

 

-Одоогийн байдлаар “Буянт-Ухаа 2” хороололд 100 хувийн төлбөрөө төлж захиалга өгсөн хэчнээн хүн байгаа вэ?

 

-Иргэдийн хувьд Улсын комисс хүлээн авахыг хүлээж байсан. Өмнө нь Улсын комисс хүлээж аваагүй  гэсэн нөхцөлөөр иргэд хамгийн багадаа 10 хувийн урьдчилгаа төлж захиалгаа өгсөн. Тухайн иргэн өөрөө хүссэн тохиолдолд 100 хувийн урьдчилгааг авсан. Одоогоор 100 гаруй иргэд урьдчилгаа төлбөрөө 100 хувь төлж 1200 гаруй байрны захиалга урьдчилсан байдлаар хийсэн байна. “Буянт-Ухаа 2” хорооллын хувьд  зураг төсөл, өрөө зохион байгуулалтын хувьд сайжирсан. Нэг өрөө байр гэж байхгүй, хоёр, гурван  өрөөний сонголттой. Мөн “Буянт-Ухаа 2” хорооллоос 900 гаруй байрыг төрийн  байгууллагуудад квот хэлбэрээр олгосон. Эдгээр байгууллагаас квотоо бүрэн ашиглаагүй 400 гаруй байрыг нийтэд нээлттэй худалдахаар болж байна. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 10-ны өдрөөс нэг сарын хугацаанд “Буянт-Ухаа 2” хорооллын байранд нээлттэй захиалга авна.

 

-Нээлтэй захиалга гэдгээ та дэлгэрүүлж тайлбарлаж болох уу. Ямар иргэн хамрагдах боломжтой вэ?

 

-Өмнө нь зөвхөн зорилтод бүлгийн иргэд ихэвчлэн захиалгад хамрагдаж байсан. Төрийн албан хаагч, залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэж байсан. Харин энэ 10-ны өдрөөс захиалгаа нээлттэй болгосноор хувийн хэвшилд ажилладаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэд, залуу гэр бүл зэрэг бүх иргэнд нээлттэй. Иргэд ямар нэгэн шалгуур тавихгүйгээр захиалга өгөх эрхийг нь олгож байгаа юм. Жишээ нь, заавал Улаанбаатар хотын иргэн биш хөдөө орон нутгийн иргэд “Буянт-Ухаа 2” хорооллоос байр худалдан авахад нээлттэй болно. Мөн өмнө нь байрны зээлтэй иргэд орлого нь хүрэх юм бол захиалгад оролцож болно.

 

-Гэхдээ иргэд ямар ч шалгуур тавихгүй гэхээр Засгийн газраас баталсан журмыг зөрчиж байгаа юм биш үү?

 

-Засгийн газраас орон сууцны 20 хувийн баталгааны журам гэж гарсан. Гэхдээ энэ журам хэрэгжээгүй байгаа. Хэрвээ энэ журам хэрэгжвэл иргэд тавих шалгуур бага зэрэг өндөрсөж байгаа. Харин “Буянт-Ухаа 2” хорооллын байрыг нийтэд нээлттэй болгож байгаатай холбогдуулан өмнө нь байртай, моргейжийн зээл авч байсан иргэд хамрагдах боломжтой гэж үзсэн. Учир нь, сарын орлого нь нэг биш, хоёр байрны зээл төлөх хэмжээтэй байвал банк зээл олгоно шүү дээ. Банк нэг хүнд нэг л удаа моргейжийн зээл олгоно гэсэн хатуу заалт байхгүй шүү дээ. Орлого нь хүрэлцэж л байх юм бол дахин байр авахыг нь энэ захиалгаар нээлттэй болгож байгаа юм.

 

-Гэхдээ байртай хүн зээлд хамрагдана гэхээр дахиад л нөгөө дамлан худалдаалах, мөнгөтэй хүмүүст зориулсан шийдвэр болохгүй юу. Дундаж орлоготой иргэдийг зах зээлээс бага үнээр байртай болгох зорилгоосоо хазайж байгаа юм биш үү?

 

-Ер нь судалгаа хийсний үндсэн дээр нээлттэй захиалга авах гэж байгаа. Гэхдээ энэ цөөн тооны 400 орчим байран дээр нээлттэй захиалга авна. Өнөөдөр манайд зорилтод бүлэг, бага дунд орлоготой иргэд гэдгийг тодорхойлсон тодорхойлолт байдаггүй. “Буянт-Ухаа 1” хороолол дээр зорилтод бүлгийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 35 хүртэлх насны залуу гэр бүл, төрийн албан хаагч гэж тодорхойлж байсан. Гэтэл тэр дунд хэн орхигдсон гэхээр хувийн хэвшилд ажилладаг иргэогт хамрагдаж чадаагүй. Энэ бүхнийг тооцоход нийт хүн амын 60-70 хувь нь бага, дунд орлоготой иргэд байгаа юм. Тэгэхээр заавал зорилтод бүлэг гэж тодорхойлохгүйгээр эдгээр иргэдэд боломж олгоё гэдэг үүднээс нээлттэй болгож байна.

 

-Засгийн газраас байрны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгоно гэж ярьснаас хойш иргэдийн дунд ч нэлээд хүлээлт үүссэн байгаа. Танайх ч мөн иргэдээс 10 хувийн урьдчилгааг нь авч захиалгыг нь авсан байна. Хэрвээ Засгийн газрын энэ журам хэрэгжихгүй бол “Буянт-Ухаа 2”-д захиалга өгсөн иргэд нэмж 20 хувийн эх үүсвэрээ төлөх чадамж хэр байна вэ?

 

-Ер нь төр нийтэд ямарваа нэгэн ажлыг хийнэ гэж амласан, зарласан бол заавал хийдэг байх хэрэгтэй. Хийж чадахгүй байж амлалт хэлснээс болж нийгэмд, зах зээлд садаа болж байна. Хүнд тусалдаггүй юмаа гэхэд садаа бүү бол гэдэг шүү дээ. Өнөөдөр Засгийн газар байрны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгоно гэж ярьсан нь садаа болох тал руугаа явж байна. Маш удаан ярьж, өнгөрсөн долоо сард журам нь батлагдсан. Үүнээс хойш таван сар болох гэж байхад журмаа хэрхэн яаж хэрэгжүүлэх арга замаа тодорхой болгоогүй. Эх үүсвэрээ шийдээгүй, банкууд яаж зээл олгохын гээд бүгдийг шийдээгүй байна. Иргэд 10 хувиа төлөөд банкнаас 90 хувь дээр нь зээл авч, төр банкны 90 хувийн 20 хувь дээр баталгаа гаргана л гэж бодоод байгаа. Байр сонирхож байгаа ихэнх иргэдийн хувьд 10 хувийн урьдчилгаа төлөх боломжтой. Манайд захиалга өгсөн иргэдийн дийлэнх нь 10 хувийн урьдчилгаа төлөх чадвартай иргэд байна. Харамсалтай нь, төрийн баталгааны асуудал тодорхойгүй байна. Энэ асуудлыг Барилга, хот байгуулалтын яамтай ойрын үед уулзаж, шийдвэрлэх санал тавьж байгаа. Урьдчилгаа 20 хувь дээр төр баталгаа гаргах гэж байгаа бол яаралтай шийдвэрээ гарга, эсвэл хэрэгжүүлэх боломжгүй гэдгээ нийтэд ил тод зарлах хэрэгтэй. Иргэдийн дунд маш их хүлээлт үүссэн байгаа. Урьдчилгаа 30 хувиа төлөх чадвартай иргэд 10 хувиа төлчихөөд төрийн баталгааг хүлээж байна. Нөгөө талд 30 хувиа төлөх боломжгүй иргэд төрийн баталгаанд найдаад 10 хувиа төлөөд захиалгаа өгч байна. Хэрвээ төрийн баталгаа хэрэгжихгүй бол эдгээр иргэд байраа авч чадахгүйгээс гадна, захилгад ороод дараагийн байр авах хүний боломжийг хааж байна. Тиймээс Төрийн орон сууцны корпорациас төрийн 20 хувийн баталгаа хэрэгжихгүй бол ямар аргаар энэ асуудлыг шийдэх вэ гээд олон гарцыг хайж байна.

-Жишээ нь ямар гарц байгаа юм бэ?

 

-Засгийн газрын байрны урьдчилгааны 20 хувийн баталгаа хэрэгжихгүй тохиолдолд ТОСК өөрөө 20 хувийн баталгаа гаргаж, зөвхөн ТОСК-ийн захилгаар барьсан байрнаас худалдан авсан иргэдэд 10 хувийн урьдчилгаагаа төлж байртай болох боломжийг судалж байна.

 

-ТОСК байрны урьдчилгаа 20 хувийн төлбөрийг банкуудад шилжүүлнэ гэсэн үг. Танай байгууллагад тийм хэмжээний хөрөнгө байгаа юм уу?

 

-ТОСК банкуудад 20 хувь дээр нь баталгаа гаргаж өгнө. Хөрөнгө мөнгөний хувьд ТОСК-д хангалттай эх үүсвэр байхгүй. Гэхдээ банкуудтай тохиролцож чадвал боломж байгаа гэж байгаа. Мөн манайх нэлээд хэдэн байгууллагатай зөвшилцөх шаардлагатай болно. Нэгд, Монголын ипотекийн корпорацитай зөвшилцөнө. Учир нь, иргэд олгосон зээлийг эргээд үнэт цаас болгож багцалж авах уу гэдгийг тохирно. Үнэт цаас болгож авна аа гэсэн тохиолдолд банкууд зээл олгоно. Хоёрдугаарт, Монголбанк энэ шийдвэрийг зөвшөөрөх үү гэдгийг тодорхой болгоно. Энэ хоёр байгууллага зөвшөөрсөн тохиолдолд арилжааны банкуудтай нөхцөлүүдээ тохиролцож, гэрээ хийх боломжтой болно. Банкуудтай гэрээ байгуулснаар ТОСК-ийн байрнаас худалдан авч байгаа байранд банкууд зээл олгох боломж нээгдэнэ гэж харж байгаа. Ер нь нийгэмд иргэдийн худалдан авах чадвар муудаж, эдийн засаг хямралтай байгаа учраас 30 хувийн урьдчилгаа төлбөр төлөх чадвартай иргэд ховор байна. Тиймээс энэ нь ганцхан ТОСК-ийн эрх ашиг, ганц байр авч байгаа хүний эрх ашгийн асуудал биш болоод байна. Өнөөдөр зах зээл дээр 30, 40 мянгаараа бэлэн орон сууц байна. Энэ зарагдахгүй орон сууц, банкуудын барилгын чанаргүй зээл нэмэгдэж байна. Банкуудын тогтвортой байдал алдагдвал эдийн засаг санхүүгийн бүрэн хямралд орно. Тэгэхээр энэ схемийг ганцхан ТОСК ч биш хувийн хэвшлийн байшин барьдаг байгууллагууд ч хэрэгжүүлэх боломжтой хувилбар байгаа юм.

 

-Төр байрны 20 хувьд баталгаа гаргахдаа 200 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас гаргана гэж ярьсан. Гэтэл танайх иргэдийн урьдчилгаа төлбөрийн 20 хувь дээр баталгаа гаргана гэхээр санхүүжилтийн эх үүсвэрийг хаанаас шийдэх вэ гэдэг сонин байна. Та энэ асуултад дээр хариулсангүй?

 

-Манай энэ яригдаж байгаа схем байгууллагуудтай зөвшилцөөгүй, батлагдаагүй учраас нарийн мэдээлэл хэлэх боломжгүй. Гэхдээ банкуудад ТОСК орон сууцны үнэ 100 хувь гэж орж ирэх ёстой. Үүнийхээ 20 хувийг ТОСК авахгүйгээр арилжааны банкин дээр тухайн иргэний 20 хувийн баталгаа болгож үлдээх хувилбарыг ярьж байна. Өөрөөр хэлбэл, ТОКС борлуулсан байрныхаа 80 хувийг авна. Харин 20 хувь банкинд барьцаа баталгаа болоод үлдэнэ. Манай орлого 20 хувиар багасна гэсэн үг. Түүнээс биш манайх мөнгө зээлэх, эсвэл мөнгө гаргах боломж байхгүй.

 

-Байрны төлбөрөө 100 төлсөн иргэдэд урамшуулал олгож байгаа гэсэн. Ямар урамшуулал олгож байгаа юм бэ?

 

-Нээлттэй захиалга үргэлжлэх нэг сарын хугацаанд мөн тодорхой урамшуулал зарлаж байгаа. Буянт-Ухаа 2 бол маш том бүтээн байгуулалтын ажил. Бүтээн байгуулалтын дараагийн төсөл хөтөлбөрийг эхлүүлэхтэйгээ холбогдуулан сонголт хийж 100 хувь төлбөрөө төлсөн иргэдэд байрны доор баригдсан дулаан авто зогсоолын үнэ дээр 50 хувийн хөнгөлөлт үзүүлж байгаа. Манай хорооллын авто зогсоол 15 сая төгрөгийн үнэтэй байгаа. Хэрвээ орон сууцны төлбөрөө 100 хувь хийсэн бол дулаан гарааш 7.5 сая төгрөгөөр худалдан авна гэсэн үг. Энэ нь иргэдэд бодит хөнгөлөлт, урамшуулал болно гэж үзсэн.

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Зочин (122.201.31.21)
    чанаргүй барилга руу орвол өөрсдөө хохирно шүү.
    2015 оны 12 сарын 04 | Хариулах
  • ИРГЭН (202.131.239.42)
    ТОСК 20 -Н ХУВИЙН УРЬДЧИЛГААГ ДААЖ ОЛОН ХҮМҮҮС БАЙРТАЙ БОЛГОВОЛ БУСАДДАА ҮЛГЭР ДУУРИАЛ БОЛЖ ОРОН СУУЦГҮЙ ИРГЭД БҮГД БАЙРТАЙ БОЛЖ УТААНИЙ АСУУДАЛ ТҮҮХ БОЛОН ҮЛДЭНЭ
    2015 оны 12 сарын 04 | Хариулах
  • ahmad (67.225.110.105)
    AHMADUUDAD YAJ UGUH VE UG NI AGAARTAI , MKB NI BOLOMJIIN , L YUM TEDEND HUNGULULTTEI YUM BNA UU ALIIN BOLGON UR HUUHEDTEIGEE 3-4 uyeeree neg algiin chinee 2 uruund chiheldej amidrah ve BID CHINI . ODOO AHMADUUD UURIIN HUUHED TEDNII HUUHED BUR 3 DAH UYETEIGEE L AMIDARCH BNA SHD . NASNII ETSEST JAAHAN CH GESEN ZOVLOGOO ANRAACHIH YUMSAN .
    2015 оны 12 сарын 04 | Хариулах
  • иргэн (202.9.40.19)
    30 ийн урьдчилгаа байна ажил бна даанч нас болдоггүй ээ үнэхээр хөгийн юм аа хөлсний байрандаа нас бартлаа амьдрах юм бна л даа,нийгмийн гажуудал насаараа татвар төлөөд ганц муу байрны зээл авч чадахгүй байна гээд үхэлтэй биш дээ
    2015 оны 12 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    10 ХУВИЙН ЗЭЭЛИЙГ БУЯНТ -УХАА -2 Т ТУРШИЖ ҮЗЭХ ТОСК ШУУД ӨӨСРДӨӨ ШИЙДВЭР ГАРГАХ ХЭРЭГТЭЙ
    2015 оны 12 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    10 ХУВИЙН ЗЭЭЛИЙГ БУЯНТ -УХАА -2 Т ТУРШИЖ ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ.
    2015 оны 12 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ОДОО БУЯНТ-УХАА 2 Т 10 ХУВИА ТӨЛСӨН ИРГЭД БОЛ 20 ХУВИЙН БАТЛАН ДААЛТЫГ ТӨР ГАРГАНА ГЭДЭГТ ГҮНЭЭ ИТГЭСЭН ХҮМҮҮС БАЙГАА. ТЭДНИЙ АР ТАЛД ОЛОН АЙЛ ӨРХИЙН ХУВЬ ЗАЯАА БАЙГАА ШҮҮ ДЭЭ. ҮНЭХЭЭР ТӨР ЗАСАГ АРД ИРГЭДЭЭ ОРОН СУУЦТАЙ БОЛГОХ ГЭЖ БАЙГАА БОЛ ЖУРАМАА ЯАРАЛТЙА ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ
    2015 оны 12 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭР БОЛ ЗААВАЛ БИЕЛЭГДЭХ ЁСТОЙ. ХЭРВЭЭ МОНГОЛ БАНК АРИЛЖААНЫ БАНКУУД ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛЭХГҮЙ БОЛ ЕРӨНХЙИ САЙД МОНГОЛ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ОГЦРОХ БОЛНО ШҮҮ ДЭЭ.
    2015 оны 12 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ТОСК ӨӨРӨӨ 20 ХУВИЙН БАТАЛГАА ГАРГАЖ БАЙРАНД ШУУД ОРУУЛАХ ХУВИЛБАР МАШ САЙН ШИЙДВЭР БАЙНА ДЭД ЗАХРАЛ АА .ҮҮНИЙГ Л ЖИРИЙН АРД ТҮМЭН ХҮСЭЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ
    2015 оны 12 сарын 03 | Хариулах
  • зочин (150.129.141.176)
    яваандаа меегенцертех байрууд зарагдах болов уу
    2015 оны 12 сарын 03 | Хариулах
  • зочин (202.131.239.42)
    Анхнаасаа энэ бүтээн байгуулалт дундаж ба түүнээс доош орлоготой иргэдэд дэмжлэг үзүүлэх үүднээс эхэлсэн гэтэл энэ авгай юу хуцаад байгаа новш вэ 100 хувь худалдан авах чадвартай хүмүүст өгөх байсан бол бусад барилгын компани салбараа дампууруулан байж энэ ажлыг эхлэх шаардлага байсан юмуу. ТОСК анх ярьж хэлж байсандаа байхгүй бол танай оффисс ядарсан ард түмний хөлд арчигдаж мэднэ шүү.
    2015 оны 12 сарын 03 | Хариулах
  • зочин (202.131.239.42)
    Төр засаг ард иргэдээ хулихдах дээрээ мэргэжлийн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа биш бол 20-н хувийн урьдчилгааг даах ёстой Бүр гэрээ байгуулж 10-н хувийн мөнгө авч хэдэн сар болчихоод одоо бүтэхгүй нь гэж хэлэх бол жинхэнэ тэмцэл эхлэх байх 30 хувь төлөх чадвар ард түмэнд байсан бол ......................................................
    2015 оны 12 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    16 цаг 55 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    17 цаг 3 мин
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    19 цаг 33 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    20 цаг 4 мин
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
    20 цаг 11 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    20 цаг 47 мин
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    21 цаг 16 мин
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    21 цаг 27 мин
  • Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
    21 цаг 46 мин
  • Харгис цэргийн аргаар төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Мянмарын Ерөнхийлөгч боллоо
    22 цаг 11 мин
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
    22 цаг 22 мин
  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
    22 цаг 43 мин
  • Румын улсын нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээн нь Counter-Strike 2-ын улирлын чухал тэмцээнүүдийн нэг зохион байгуулагдах гэж байна
    22 цаг 48 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
    23 цаг 6 мин
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    23 цаг 27 мин
  • Д.Трамп Эпштейний хэргийг ил болгосон Ерөнхий прокурор Пэм Бондиг огцрууллаа
    23 цаг 35 мин
  • 3333 сурагч 10 дахь жилдээ “Тусгаар тогтнол” шүлгийг Д.Сүхбаатарын талбайд уншина
    Өчигдөр 10 цаг 09 мин
  • Иранд бол буй дайны нөлөөгөөр Энэтхэгт шар айраг, цэвэр усны знэ тэнгэрт хадлаа
    Өчигдөр 10 цаг 02 мин
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
    Өчигдөр 09 цаг 56 мин
  • "Хариултаа хадгалъя" үрждэг хөтөлбөр дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ
    Өчигдөр 09 цаг 52 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Ж.Бат-Эрдэнэ: Хамтарсан засаг байгуулаад явах байх гэж бодож байна
  • Судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээний нээлт болов
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК