Өнөөдөр болох үйл явдлыг танилцуулж байна.
11.00 цагт: Хөдөө аж ахуйн биржээс үйл ажиллагааныхаа талаар болон нэмэлт хувьцаа арилжих тухай мэдээлэл хийнэ. Хаяг: "JB" plaza-ийн 7 дугаар давхарт 701 тоот
11.00 цагт: Энэ сарын 7-нд Монгол Бөхийн өргөөнд болох Завхан нутгаас төрөн гарсан гавьяатууддаа хүндэтгэл үзүүлэх “Очирвааний алдартнууд " тоглолтын талаарх хэвлэлийн бага хурал"Монгол ньюс" мэдээллийн төвд болно. Хэвлэлийн хуралд СТА дуучин Ч.Батцэнгэл, Б.Батболд, Л.Нарантуяа, Э.Бумхүү, Г.Батсүх, О.Бат-Ундрах, Б.Жавхлантөгс, Амина нарын уран бүтээлчид оролцоно.
14.00 цагт: Монголд анх удаа гэр бүл, хүүхдэд хандсан "Эвлэрүүлэн зуучлах тогтолцоо ба хүүхдийн эрх, хамгаалал" сургалт Нийслэлийн засаг захиргааны 5-р байр буюу Нийслэлийн иргэний танхимд болно.
14.00 цагт: "Эрүүл, аюулгүй ажлын байр" форум Туушин зочид буудалд болно.
14.00 цагт: "Олон улсын сайн дурынхны өдөр 2015" -ийн үйл ажиллагаа НҮБ-ын байрны хурлын танимд болно. Энэ жилийн хувьд тус өдрөөр сайн дурын үйлсийг түгээн дэлгэрүүлэх, ялангуяа Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг хэрэгжүүлэх, олон нийтэд мэдээлэл хүргэх үйл явцад сайн дурынхны оруулах хувь нэмрийг онцгойлон авч үзэх юм.