ХАВРЫН ЭХЭН ЦАГААН БАР САР
УЛААГЧИН ГАХАЙ ӨДӨР
Аргын тооллын: 2016.3.6, Ням гараг
Наран ургах шингэх: 07.22-18.46
Үс засуулбал: Өлзийтэй сайн
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр дуган сүм сэргээх, равнай өргөх, тойн болох, ном номлох, тарни тоолох, хатуу үйл, согтууг номхотгох, дайсныг номхотгох зэрэг хатуу үйлд сайн бөгөөд элдэв сайн үйлийг эхлэн үйлдэхийг тэвч, эм найруулах, шинжлэхүй, абшиг хүртэх, бэрийн үйл, дайсныг номхотгох, үс угаахад сайн.
Газар хагалах, хурим найр хийх, нохой авах, модон тээрэм босгох, хурал цуглаан хийхэд муу. Замд гарвал эдийг олох, тахилыг олон хүртэнэ. Баруун нүд татвал хувцас олох бөгөөд зүүн татвал хэрүүл тэмцэл болно. Баруун чих хангинавал олноо хүндлэгдэх. Тагнай эрвэгнэвэл үзэсгэлэнтэй болно. Бүх бие татвал аюул болохын нигуур. Шилбэний мах татвал дам үг ирнэ. Өдрийн сайн цаг нь морь, хонь, нохой, гахай, үхэр, луу болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.