Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Түрээсийн орон сууц” хөтөлбөр гэж юу вэ?

2016-3-07
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 13.7-д “Төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар 2012-2016 онд түрээсийн 1000 айлын орн сууцыг барьж, ашиглалтад оруулах”-аар тусгасан байдаг.

 

Уг ажлын хүрээнд 2016 оны 3-р сард нийслэлд 350, хөдөө орон нутагт 579 айлын орон сууцныг түрээслэхээр бэлтгэл ажил хангаад байна. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг 2015-2021 онд хэрэгжүүлж, улмаар хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод 16 мянга, хөдөө орон нутагт 4 мянган айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлж ашиглах юм.

 

Улсын Их Хурлын 1999 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Монгол улсын төрөөс орон сууцны талаар барилтлах бодлого”-ын 21-д “ Орон сууцны бодлого нь нийгмийн халамжийн бодлогын салшгүй нэг хэсэг мөн.

 

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн зорилго, зорилт



Орон сууц худалдан авах боломжгүй, түрээсийн орон сууцанд амьдрах сонирхолтой иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн өмчийн бүх хэлбэрийн түрээсийн орон сууцны санг бүрдүүлж, иргэдийн орон сууцны хангамж, нөхцөлийг сайжруулахад энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.


Нэг тоо баримт дурдья: Монгол улсын хэмжээнд 35 хүртлэх насны гэр бүлтэй 66 мянга гаруй иргэн байна. Үүнээс 22 мянга нь орон сууцтай, 44 мянга нь өөрийн гэсэн орон сууцгүй байгаа юм.


2013 онд 17800
2014 онд 22000
2015 онд 27000-28000 иргэн түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй байна гэсэн судалгаа байдаг. Тэгвэл “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрийн гол зорилго бол эдгээр хүмүүс рүү чиглэж байгаа юм. Тодруулбал зах зээл дээр нэг өрөө байрны нэг сарын түрээсийн төлбөр байршлаасаа шалтгаалаад дунджаар 500-700 мянга, 2 өрөө байр 700-900 мянган төгрөг байна. Энэ нь нэг өрхийн сарын дундаж орлогын тал илүү хувь нь гэсэн үг.


Зах зээл дээр орон сууцаа түрээслэж байгаа иргэд өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн түрээсийн төлбөрөө жил бүр тодорхой шалтгаангүйгээр нэмдэг нь бичигдээгүй хууль болоод байгаа. Жишээ нь энэ жил нэг өрөө байр 500 мянган төгрөг байсан бол дараа жил нь 600 мянган төгрөг болох жишээтэй. Бас нэг гайхшрал төрүүлсэн тоо бол нэг хүний нэр дээр 60 байрны гэрчилгээ байгаа юм. Энэ бүхэн нь Төр засгаас түрээсийн орон сууцны хөтөлбөрийг баталж, улмаар холбогдох яам, байгууллагууд журам боловсруулж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг харуулж байна.


“Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдсан иргэд Улаанбаатар хотод 49 метр квадрат 2 өрөө байрыг 280 мянган төгрөгөөр түрээслэх боломжтой болж байгаа нь зах зээл дээр түрээслэж байгаа 2 өрөө орон сууцны түрээсийн төлбөрөөс даруй 3 дахин бага байгаа юм. Энэхүү хөтөлбөр нь Монгол улсад анх удаа хийгдэж байгаа бөгөөд айл өрхийн гишүүн бүрт хүртээмжтэй, өрхийн амьжиргааг шууд дэмжсэн бодитой хөрөнгө оруулалт юм.

 

Иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам



Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор батлагдсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд бүрдүүлсэн түрээсийн орон сууцанд иргэдийг хамруулахтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.


Төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд иргэдийг хамруулах ажлыг “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ, орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцны санд иргэдийг хамруулах ажлыг аймаг нийслэлийн Засаг дарга хариуцан зохион байгуулна. Гэж заасан байдаг.


БХБЯамнаас гаргасан журам нь нийт 8 бүлэг, 30 зүйл заалттай. Энэхүү журамд тусгагдсаны дагуу “Төрийн орон сууцны корпораци” нь “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх дотоод журмаа боловсруулан энэ 5 дахь өдөр батлахаар бэлтгэл ажил хийгдэж байна.

 

Зорилтот бүлэг


 

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг нийт 7 бүлэгт хувааж өгсөн.  Үүнд:

 

Залуу гэр бүл /2016 оны 1дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө гэрлэлтээ албан ёсоор батлуулсан 35 хүртлэх насны эхнэр нөхөр/


Төрийн албан хаагч


 


Хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч


 0-18 насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх, өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэй


Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмадууд


 Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдгээрийг халамжилдаг гэр бүл


Байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдэж орон гэргүй болсон өрх зэрэг орж байна.

 

Шалгуур, үзүүлэлт


 

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдэд тавигдах шалгуур, үзүүлэлтэд

 

Эрх зүйн бүрэн чадамжтай 21 насанд хүрсэн байх


Тухайн орон нутагт түр болон байнга оршин суудаг


Тогтмол орлогтой байх, орлого нь түрээсийн барьцаа, түрээсийн төлбөр болон сууцны ашиглалтын зардлаа төлөх боломжтой байх


Гэр хороололд амьдардаг, үндсэн өмчлөгчийн хувиар өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй байх

 

Бүрдүүлэх бичиг баримтууд


 

Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд амьдрах хүсэлтэй иргэн “Төрийн орон сууцны корпораци”-д, орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцанд амьдрах хүсэлтэй иргэн аймаг, нийслэлийн засаг даргын Тамгын газарт дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө.  Үүнд:

 

Иргэний цахим үнэмлэхний хуулбар



Оршин суугаа хаягийн болон ам бүлийн талаарх тодорхойлолт /тухайн баг, хороонд хэдэн жил амьдарч байгааг тодорхойлсон байна/


Энэхүү журмын хавсралт маягтын дагуу гаргасан өргөдөл


Орлого тодорхойлох баримт бичиг / нийгмийн даатгалын дэвтэр, хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол орлогыг нотлох баримт/-ын хуулбар


Үндсэн өмчлөлийн хувиар өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй болохыг тодорхойлсон аймаг, дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагын лавлагаа
Байгалийн гамшиг, гэнэтийн аюулын нөлөөллөөс орон гэргүй болсон иргэд энэхүү журмын 4.1-д заасан баримт бичгээс гадна аймаг нийслэлийн гамшгаас хамгаалах төрийн байгууллагын дүгнэлтийг хавсаргасан байна.

 

 Түрээсийн орон сууцны нэг мкв талбайн үнэ


 

- Түрээсийн орон сууцанд амьдрах иргэнээс болзошгүй эрсдэлийг нөхөх зорилгоор барьцаа төлбөр авахаар журамд тусгасан. Уг төлбөрийн хэмжээ нь 3 сарын түрээсийн төлбөртэй тэнцүү байна. Төрийн өмчийн түрээсийн орон сууцны нэг сарын төлбөр нь Үндэсний статистикийн хорооноос гаргасан өрхийн нэг сарын дундаж орлогын 25 хувиас хэтрэхгүй гэж заасны дагуу Улаанбаатар хотод нэг байрны үнийг сарын 200-280 мянган төгрөг /1мкв- 5500 төгрөг/, орон нутагт 140-230 мянган төгрөг /1мкв-4000 төгрөг/, нэг байр 30-50 метрквадрат байхаар тусгасан.

 

Дээрх үнийг ҮСХ-оос гаргадаг өрхийн орлогын төвшингийн өөрчлөлтөөс хамаарч 1-2 жил тутамд шинэчлэн тогтоож байхаар мөн журамд тусгав. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт 5 хүртлэх жилээр гэрээ хийж хамрагдах боломжтой бөгөөд хүсэлтээ “Төрийн орон сууцны корпораци”-д хүргүүлэх юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-ын “Suitfabric” Монголын “Ханбогд кашмер”, “Нолур” брэндүүдтэй хамтран транк шоу хийнэ
    14 мин
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
    27 мин
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
    33 мин
  • А.Ариунзаяа: Залуу гишүүдийн дуу хоолойгоо илэрхийлэх, шүүмжлэлтэй хандах ардчилсан үзэл баримтлалыг боомилох бодлого явж байна
    39 мин
  • "Олон улсын туршлага солилцох бизнес эрхлэгчдийн өдөрлөг" болж өндөрлөлөө
    54 мин
  • Монголын оюутны спортын VII наадамд 14 спортын төрөлд 31 их, дээд сургуулийн 2461 тамирчин шигшээ шатанд өрсөлдөж байна
    1 цаг 14 мин
  • Монголын оюутны спортын наадмын нээлтийн ёслол боллоо
    1 цаг 41 мин
  • Стандартын шаардлага хангалтгүй, хэрэгжилтийн механизм сул байгааг өөрчилнө
    2 цаг 3 мин
  • Борооны ус зайлуулах шугам хоолойн цэвэрлэгээ үргэлжилж байна
    4 цаг 5 мин
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
    4 цаг 6 мин
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
    4 цаг 34 мин
  • Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо
    6 цаг 13 мин
  • М.Нарантуяа-Нара:“Наад авгайгаа зайлуул, наад гахай чинь таалагдахгүй байна” гэсэн сэтгэгдлүүдийг өргөдөл, гомдол гэж хүлээж авсан байна.
    6 цаг 44 мин
  • Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхаарууллаа
    7 цаг 10 мин
  • Сүүлийн жилүүдэд Азийн сагсан бөмбөгт Хятад, Япон, Иран давамгайлж ирсэн ч Монгол Улс аажмаар хүчтэй өрсөлдөгч болж эхэллээ
    7 цаг 30 мин
  • Иргэдэд эрхийг, итгэлийг, өмчийг нь эргүүлэн өгсөн өдөр
    7 цаг 46 мин
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
    8 цаг 3 мин
  • Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулна
    8 цаг 7 мин
  • Чи найзуудаасаа нэхэмжилчих, чиний тооцоог банк даая
    8 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: Тариаланчдын урамшуулал, шатахууны хангамж, зээлийн "Хар жагсаалт"-ыг шийдвэрлэж, хөнгөлөлттэй зээлийг шуурхай олгоно
    8 цаг 38 мин
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • DEK vs BOOGIE: 100 сая төгрөгийн төлөөх багийн халз тулаан болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
  • Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
24 баримт
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК