ХАВРЫН ЭХЭН ЦАГААН БАР САР
ШАРАГЧИН ҮХЭР ӨДӨР
Аргын тооллын: 2016.3.8, Мягмар гараг
Наран ургах шингэх: 07.20-18.47
Үс засуулбал: Сүлд тэнэж одно
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих хангинавал баярлах, зүүн нь бол муу.
Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сүлд тэнэж одно.