ХАВРЫН ДУНД ЦАГААГЧИН ТУУЛАЙ САР
ХӨХ МОРЬ ӨДӨР
Аргын тооллын: 2016.3.13, Ням гараг
Наран ургах шингэх: 07.10-18.55
Үс засуулбал: Эд,мал арвижна
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэх, хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн.
Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал өсөж арвижна.