Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Кимура Аяако: Аавынхаа луйвардаж олсон мөнгөөр сургуульд явж байгаа Монголчуудыг ойлгодоггүй

2016-3-16
0
ЖИРГЭХ

Залуу насаа Монголд өнгөрүүлсэн Японы Монгол судлаач Кимура Аяако (University of Tokyo, Japan) гэх эмэгтэйн бичсэн энэхүү нийтлэлийг заавал уншаарай.

 

Японд суугаа Малайзын элчин сайд «Намайг хорин настай байхад манай улс дөнгөж тусгаар тогтноод байсан бөгөөд олон асуудал тулгараад байсан билээ. Бид амжилт гаргаж, тусгаар тогтнолоо дэлхийн олон улсаар зөвшөөрvvлэх хэрэгцээ шаардлага байсан.

 

 

Кимура Аяако ба Аким гуай. Дэлхийн Монгол судлаачдын хурал дээр.

 

Би Малайз эх орны төлөө хvчин зvтгэмээр санагдаад, юуны өмнө гэр орныхныхоо бахархал болсон хvн байх хэрэгтэй юм гэж бодогдож байлаа.

 

Эх орондоо би хэрэгтэй гэж бодож явлаа. Одоо Малайзын Засгийн газар ирээдvй vеийнхний төлөө «Визон-2020» гэдэг төлөвлөгөө зохион гаргаж байгаа билээ.


Улс орны хувьд Малайз амжилт олж, олон улсын тавцан дээр бол тус улс ирэх зуунд удирдагчийн байр сууринд очих ёстой хэмээн зорьж байна» гэснийг уншаад Монголын байр суурь гэдэг юу вэ гэж бодогдлоо.


Хагас жил Монголд байхгvй байгаад буцаж ирэхэд юм болгон хөгийн харагдаад, монголчууд нэг л хөгийн санагдаад болж өгдөггvй. Олон жил хөгийн юмны төлөө зvтгэж явсан би ч бусдад хөгийн харагдаж байгаа байлгvй дээ. Би бол япон хvн.

 

Монголчууд нэг л хөгийн харагдаад болж өгдөггүй. Сайд, дарга болохын төлөө ёс жудгаа худалдаж чаддаг хvн, тэр хvнийг тойрон шавсан шимэгч хорхой шиг хvмvvс. Миний бодлоор Монголд сайд дарга болсноос малчин болсон нь илvv мундаг.


Гадаадын хvн Монголыг хөгийн байна гэхэд дургvйцэх нэгэн байж болно. Гадаадынхан манай Монголыг хамаагvй шvvмжилж болохгvй гэх хандлагатай хvн ч байж болно. Гэвч миний бие Монголд хөл тавьснаас хойш яг арван жил болж байна.

 

Хэрэв «Гадаадын хvн манай орныг бvv шvvмжил» гэх юм бол би тийм хvнд «Гадаад орноос тусламж бvv ав» гэж хэлмээр байна. Эд барааны тусламж байвал аваад байна, сэтгэл санааны тусламж бол хэрэггvй гэх гээд байгаа юм уу?


Ер нь монголчууд нvдэнд харагдах ашгаас өөр сонирхолгvй, юу ч хэлээд нэмэргvй. Гэтэл нvдэнд vл vзэгдэх нэг юм л хvнийг хvн болгодог шиг санагдах юм. Сайд, дарга болохын төлөө ёс жудгаа худалдаж чаддаг хvн, тэр хvнийг тойрон шавсан шимэгч хорхой шиг хvмvvс.


Миний бодлоор Монголд сайд дарга болсноос малчин болсон нь илvv мундаг.


Өнөөдрийн Монголд дээр өгvvлсэн Малайзын сайдын vгэнд гарсан ухаан шиг ухаан алга. Өөрөөр хэлбэл олон улсын харилцааны тавцан дээр уншигчийн байр сууринд гарна гэсэн ухаан огт алга санагдана. Малайз ч, Монгол ч ялгаагvй Азийн хөгжиж байгаа л орон.


Төр хvчтэй байя гэвэл хууль боловсронгуй, хууль хvчтэй байх ёстой гэх хvн байдаг. Гол нь хуулиндаа биш, хуулийг зєв хэрэгжvvлэх явдал л чухал. Хуулийг зєв хэрэгжvvлнэ гэдэг сэтгэлийн сахилгатай байхыг хэлнэ. Сэтгэлийн сахилга байвал буруугаа засаж, алдсанаа нөхөн сэргээх дотоод дархлал байна. Тийм юм байхгvй бол гаднаас яаж ч оролдоод сайжруулж чадахгvй. Хятадын "Их сургаал бичиг” номын VI бvлэгт "Улс орны хувьд эд хөрөнгийн сонирхол жинхэнэ ашиг сонирхол биш, харин ёс журам бий болгох л жинхэнэ ашиг мөн” гэж бичжээ.


Улс орны удирдагч эд хөрөнгийн талаар хvч чармайлт тавьж байгаа бол заавал хөгийн амьтсыг өөрийн гар хөл болгон ашигладаг. Тэгэхдээ удирдагч тэдгээр ашиглаж байгаа хvмvvсээ чадвартай гэж бодож байгаа бол тийм хөгийн амьтдаар төр, засгийн эрх бариулах ба тэгж эрх бариулбал заавал хvн зоны ч юм уу байгалийн гай гамшиг учирна» гэж бичсэн байдаг.


Хятадын сургаалаас иш татвал өнөөгийн монголчууд «хятадын юм» гэсэн утгаар хvлээж авахгvй ч байж мэднэ. Дургvйцээд зvгээр сууж байснаас хятадуудаас илvv их юм уншиж, наад захын хятадын гvн ухаан мэдэж байх хэрэгтэй бус уу.

 

Япончууд тэр vед хvн бvр хvчээ дайчлан ажиллаж, Япон орныг баян тансаг болгоё гэж бодож байснаас бус, одоогийн зарим монгол хvн шиг эх орны нэрээр хаа нэгтээгээс олж ирсэн мөнгийг өөрийн нэр дээр гадаадын банкинд шилжvvлж байгаагvй юм гэнэ билээ.


Ер нь монголчууд ном уншихгvй болсон байна. Өнөөгийн Японы нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн байгаа хvмvvс залуудаа өглөөнөөс vдэш болтол тасралтгvй ном уншиж байсан бөгөөд одоо ч япончууд маш их уншдаг. Яагаад ингэж уншдаг вэ? Өөрийн дотоод ертөнцийг сайжруулахын төлөө л тэр.


Монголд өрнөсөн ардчиллын vйл явцыг Японы Мэйжигийн хувьсгалтай (1868 оны) зvйрлэн ярьж байсан. Монголыг Японтой зvйрлvvлээд дэмий байх аа.


Тэрхvv Мэйжигийн хувьсгалын өмнө Англи, Францад очсон япон хvн байсан, тэд тэдгээр орны байдлыг гайхаж, улмаар манай Япон хурдан сурч боловсорч, хөгжих ёстой гэж бачимдан цухалдаж байсан гэдэг. Тэр бол жинхэнэ эх оронч сэтгэлгээ юм. Бас дэлхийн II дайны vеийн Японы хямралыг ч өнөөгийн Монголын шилжилтийн vеийн хямралтай зvйрлэдэг хvн бий. Япончууд тэр vед хvн бvр хvчээ дайчлан ажиллаж, Япон орныг баян тансаг болгоё гэж бодож байснаас бус, одоогийн зарим монгол хvн шиг эх орны нэрээр хаа нэгтээгээс олж ирсэн мөнгийг өөрийн нэр дээр гадаадын банкинд шилжvvлж байгаагvй юм гэнэ билээ.


Ийм байхад манай япончуудтай өөрсдийгєє зvйрлэх гээд байгаад зэвvv хvрч байна. Ингэхдээ би манай япончууд мундаг, Монгол хvмvvс муу гэх гээгvй. Хvн л юм хойно аль алинд нь сайн муу юм бий. Гэхдээ монголчуудыг харахаар юмыг зөвхөн хэлбэрдээд л, агуулгыг орхисон шиг бодогдож, санаа зовоох юм.


Yнэхээр соёлын хямрал. Ном уншихгvй, унших ном ч байхгvй. Мэдлэг нь өөрөө олж авсан биш, дандаа бусдаас л дуулсан зvйл байдаг. Ижилхэн санаа бодолтой, нэг төвшний хvмvvс цуглаж ярилцлаа ч хөгжиж дэвжихэд ямар ч нэмэргvй. Телевиз, радио, хэвлэл гэхэд бас л ижилхэн ухаантай, ижилхэн төвшний хvмvvс бичиж, ярьж, нэвтрvvлж байгаа учраас ялгаагvй, тvрvvчийн л цуглаад ярьсны vргэлжлэл.


Тархины тураал. Сайн сураагvй гэж хэлvvлсэн хэрнээ, бас өөрөө тvvнийгээ мэдэж байгаа хэрнээ бодож санах юмгvй яваад л байна. Монгол хvн маш азтай юм. «Монгол vндэстэн» гэдэг нэрээр дэлхий даяарт эрхэлж, дэлхий даяараа эрхлvvлж байна. Чингис хааны нэр барьж ямар нэг юм хийх гээд байх юм уу, хэнээс ямар тусламж орж ирэх нь вэ гэж хараад хvлээгээд л суугаад байна.


Хэрэг болбол залхтал гуйж хоргооно, хэргээ бvтсэн хойно таг чиг болно. Ер нь япончууд хvнээс юм гуйхаас ичдэг, хvний юм авахаас санаа зовдог. Хэрэг бvтсэний дараа л баяр талархал илэрхийлэхийг чухалд vзэж жин даруулдаг. Дэлхий нийтээс ялгарах монголчуудын нэг онцлог бол дээр дурдсан, хэргээ бvтмэгц таг чиг болдог зан.


Манай япон ёс ийм тийм гэвэл зарим монгол хvн «За яршиг, зvгээр. Японы ёс ямар хамаатай!» гэх нь бий. Манай япончууд зvгээр л нэг ажил хөдөлмөрт зvтгээд өнөөгийн хөгжилд хvрсэн биш, хажууд нь ёс төр гэж чухал юм байнга хамт явдаг. Энэ бол Хятадад ч, Америкт, Европт ч бий.


Ойр дотно болох тусмаа ёс төрийг чанд баримтлах нь чухал. Ёс төрийг сайн сахих хэрэгтэй. Залуус бол ер нь ёс төр гэж юу болохыг олигтой мэдэхгvй учраас тал хувь нь бvтэж байсан ажил хэргээ бvр нурааж орхих нь ч бий» гэж бид заалгадаг.


Монголчууд ёс мэдэхгvй гэдгийг тэдэнтэй нэлээд харилцсан япончууд мэднэ. Тэр ч бvv хэл зарим нь «Угаасаа байхгvй юм чи нь, ёс журмыг монголчуудаас эрээд яадаг юм бэ!» гэдэг гээд бод л доо. «Хvн гэдэг хоол, унд, хувцас хунарт зовохгvй болж байж сая хvний ёсыг бодно Монголчууд мөр бvтэн, гэдэс цатгалан болж байж ёсыг сурах байлгvй дээ» гэх хvн ч тааралддаг. Гэвч юу л бол доо.


Монголчууд хоол унд, хувцас хунарт санаа зовохооргvй болчихвол харин ч нvглийг мартах байлгvй. Монголчуудтай харилцахлаар л сэтгэл сэвтэнэ. Сэтгэлийн тусыг ойлгохгvй хардаж сэрдэнэ. Тэгээд «Ямар ч тооцоо, зорилгогvйгээр хvнд тусална гэдэг ойлгомжгvй юм. Тооцоотой, зорилготой байж л хvнд тусална гэдэг нэг талаар зөв» гэх нь урам хугална.

 

Монголчууд гадаад хэл их сурч байна. Тэгж сураад юунд хэрэглэх, ямар зорилготой вэ? Бизнес, мөнгө, нэр алдар бодохоос бус, эх орондоо хэрэгтэй хvн болмоор байна, эх орны төлөө сурах ёстой гэж бодох хvн байхгvй. Юуны өмнө өөрийн амьдрал байдлыг сайжруулаад, дараа нь эх орноо гэж боддог, бас тэгж хэлдэг хvн олон.


Монголд хvнд хариугvй тус хvргэнэ гэж байхгvй. Энэ бол ядуу байгаагийн шинж. Тулга тойрсон тооцооны богино ухаан монголчуудыг туйлдуулж байна. Миний хувьд, бvр багаасаа «Хvнд туслах бол хариу санаж тооцоололгvй сэтгэлээрээ тусалж бай» гэж сурсан билээ. Харин монгол хvн «Аав ээж намайг «хvнд туслахдаа тооцоотой хандаж бай» гэж сургасан гэхийг сонсоод, Монголын нийгэм дэх хvний сэтгэл Японыхоос эрс өөр болохыг мэдэрлээ. Танай хvмvvжлийн энэ зарчим дөрвөн уулын дундаас бvv гараасай
гэлтэй
ч тийм хvмvvжилтэй хvмvvс хэдийнээ хил давж, бусдын зэвvv хvргэж яваа нь vнэхээр харамсалтай.


Өгөөш том тусмаа дэмий гэж vг байдаг. «Монголчууд юу ч vгvй юм чинь ядаж бардам зан байх ёстой» гэдэг монгол хvн тааралдана. Гэхдээ одоогийн монголчууд бардам зан гэж юуг хэлэхээ сайн мэдэхгvй байгаа учраас тэдний бардам зан гээд байгааг өөр хэлэнд орчуулбал бvдvvлэг зан гэж л буулгахаас аргагvй.


«Сул дорой хvн тvvнийгээ нуух гэж зөрvvдлээд, найр тавихыг зохисгvйд тооцон омогддог» гэсэн vг бий. Монгол залуучууд «Гадаадынхан бага юм өгч байна. Бvр ихийг өгөх ёстой. Юм өгч байгаа нь цаанаа учиртай» гэх мэт хардлага сэрдлэгийн хачин сэтгэл их гаргана. Баян ядуу гэдэг ер нь юу юм бэ. Миний бодлоор баян хvн өөрийгөө гэх аминч vзлийг дийлэн зохицуулж чаддаг байхыг хэлнэ. Сэтгэлийнх нь бvх орон зай зөвхөн «би» гэх ганц бодлоор дvvрсэн хvнийг аминч vзэлтэн гэнэ.


Миний энэ утгаар баян ядууг ойлгодог хvн Монголд хэд бол? Монголд vнэхээр баян хvн байхгvй гэж боддог. Бузар мөнгө, ариун мөнгө гэж ялгаж чадахгvй, мөнгө бол эрх хэмжээ гэж ойлгож байгаа цагт Монголд жинхэнэ баян байгаа гэж төсөөлөхийн аргагvй. Өөрөө vл тансаглан, өрөөлийг тансаглуулагч л жинхэнэ баян хvн.


Хятадын «Мэнз бичиг» номд «Ордны дотор цэвэр тансаг боловч гадаа хог новштой, тарианы агуулах сав хов хоосон байхыг хулгайчийн тансаглал гэнэ» хэмээжээ.


Муу луйвраар залилж авсан мөнгөөр хvvхдээ гадаадад сургахаар явуулдгийг ойлгохгvй байна. Юуг нь ойлгохгvй байна вэ? Аав нь луйвраар олсон мөнгө гэдгийг мэдсээр байж, тийм мөнгөөр суралцахаар явж чадаж байгаа хvvхдийнх нь сэтгэлгээг vнэхээр ойлгохгvй байгаа юм. Би ямар мундаг хvн биш, монголчуудад сургаал айлдах чадалтай ч биш дээ.

 

«Монгол хvний vгэнд битгий итгэ!» гэдэг vгийг хаанахын хэнээс ч сонсож болно. Танилцах тусмаа итгэх боломжгvйг ухаарна.


Ер нь Монголд эхлээд хvний дотоод сэтгэлийн хувьсгал л хийх хэрэгтэй. Тэгж жинхэнэ хvн бий болгох ёстой байлгvй дээ. Жинхэнэ хvн гэдэг ямар хvнийг хэлэх вэ гэвэл худлаа хэлдэггvй хvнийг л хэлнэ.


«Монгол хvний vгэнд битгий итгэ!» гэдэг vгийг хаанахын хэнээс ч сонсож болно. Танилцах тусмаа итгэх боломжгvйг ухаарна. Монголыг сайн мэддэг хvн бол юу гэж хөрөнгө оруулалт хийх вэ дээ. Мэдэхгvй хvний толгойг эргvvлж байгаад, хэдэн цаас салгаж аваад нvvр буруулахыгаа л мөнгө оруулалт гэж бодоод ойлгуулаад байх шиг.


Тэгсэн хэрнээ хөрөнгө оруулагч Монголд бус, өөрт ашигтайг бодож vvнийг хийж байгаа мэтээр сонин хэвлэлээр шуугиулах нь дэндvv. Хятадын зохиолч Ро жин, «Усанд унасан нохойг нэрмэж зод!» гэж бичсэн байдаг. Ёс журам эс мэдэх нохойг авартал хэн нэгнийг зууж мэдэх юм шvv гэсэн утгатай энэ vгийг олж уншаад хvчтэй цохилт авсан.


Би багаасаа «Хvн болгонд тусалж бай» гэж хvмvvжсэн. Гэхдээ монголчуудтай харилцаж явахад Ро жингийн энэ vг орой руу орж билээ. Ер нь Монголд зовлон багадаад байх шиг. Зовж л байж юманд хvрдэг хорвоо доо. Ардчилал иймэрхvv замаар явж байгаагийн хариуцлага ард тvмэнд бас бий.


Монголын ард тvмэн өөрөө хийх ёстой гэж бодохгvй, хэн нэгэн хvн хийж өгөөсэй гэж хvлээгээд сууж байна. Хэн Монголын нийгмийг гайгvй болгох ёстой юм бэ? Дандаа хvний гар харна. Өөрт хамаатай юмыг өөрөө л хийх ёстой гэдэг зарчим алга.


Гадаадад сурч байгаа хvмvvс, гадаадад гарсан хvмvvс монгол орноо хаяагvй байх аа. Гэхдээ тэд «Монголыг гайгvй болохоор нь очно» гэж ярьдаг.


Бас л хvний гар харсан сэтгэлгээ. Монголчууд гадаад хэл их сурч байна. Тэгж сураад юунд хэрэглэх, ямар зорилготой вэ? Бизнес, мөнгө, нэр алдар бодохоос бус, эх орондоо хэрэгтэй хvн болмоор байна, эх орны төлөө сурах ёстой гэж бодох хvн байхгvй. Юуны өмнө өөрийн амьдрал байдлыг сайжруулаад, дараа нь эх орноо гэж боддог, бас тэгж хэлдэг хvн олон.


Өөрийн амьдрал байдлыг сайжруулах гэсэн хvний хvсэлд хэр хэмжээ гэж байхгvй. Монголчуудтай харилцах бvрт, сvvлийн vед «Арсланг дийлэх гэж оролдоод оролдоод яаж ч чадаагvй өчvvхэн хулгана хавханд хавчуулж шархалсан өвдгийг нь хазаж орилуулсан гэнэ ээ» хэмээх нэгэн vлгэр санаанд орж ирээд, тэр арслангийн өвдөг нь би юм шиг санагдаад болж өгдөггvй.


Монголд байх тусмаа монголчуудтай харилцах талаар их юм сурлаа. Амин хувиа хичээгчдийн дунд байх тусам алаг хорвоогийн хоосон чанар илvv тод харагдах аж. Хорвоо ертөнц дандаа нэг янзаараа байхгvй. Цэцэглэсний эцэст хагдрах зайлшгvй. Алдар нэр, албан тушаал гэгч нэг л бодит чанартай биш санагдаад байх юм.

 

Японы монгол судлаач Кимура Аяако
(University of Tokyo, Japan)

 

"..Үнэн үг хэдий хатуу ч үйлэнд тустай."

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (294)

  • Зочин (182.160.0.52)
    Энэ хүний ярьсанд үнэн юм их байна. Гэхдээ Япон гэдэг орныг Монголтой харьцуулаад хэрэггүй л дээ. Япон сайн болоод Монгол муу болоод харьцуулж болохгүй гэж байгаа юм биш. Эсрэгээрээ Японд өөрт нь муу маш их байдаг болохоор би тэгж хэлж байгаа юм. Монгол Японы муу юмыг авч хэрхэвч болохгүй. Бид өөрсдийнхээ замаар явна. Монголчуудын тархийг угаах хэрэггүй. Халх голд дайн болоогүй гээд л монголчуудын тархийг угаадаг болсон. Одоо бас Хятад сургааль яриад эхэллээ. Хятадад дайны үед Япончууд юу хийж байснаа илэн далангүй хүлээн зөвшөөрөрөх хэрэгтэй ш дээ. Азийн олон орныг тонон дээрэмдэжэ авчирсан хөрөнгөөрөө өнөөгийн Японыг босгосон гэдэг шүү дээ. Өнөөдөр Японы нутаг дээр байрласан АНУ - гийн цэргийн бааз энэ бүс нутагт аюул учруулаад байгаа ш дээ. Ийм асуудлуудыг энэ хүн ойлгох хэмжээний хүн биш юм шиг байна л даа. Монголд байгаа муу юмыг шүүмжлэх нь зөв. Гэвч Япон өөрөө өндөг шиг өөгүй орон биш.
    2017 оны 11 сарын 04 | Хариулах
  • зочин (182.160.33.92)
    Хулгайчид төрд байгаа цагт наад Япон авгайг 1000 сонсоод ичихгүй .Харин хулгайчидыг сонгоод байгаа ард түмэн мунхаг юмдаа .
    2017 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.229.123.167)
    Zugeer suugaad mungu avah gesen zunduu hun bna ajil hiih durgui uneniig l helsen bna uhsendee uurladgiin
    2017 оны 03 сарын 19 | Хариулах
  • zochin (103.229.123.167)
    Oroitoogui deer ni uneniig helj cn bna
    2017 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (60.95.136.111)
    Naad ygee elbegee ahdaa heldeee
    2017 оны 03 сарын 19 | Хариулах
  • Дарга нар эх орныг минь ялзруулсаан (103.229.123.159)
    Япончууд монголчуудыг ойлгохгуйээ. Япончууд дэмий уг ярихгуй худал ам лахгуй хэлсэн амласандаа байдаг хумуус. Тийм нийгмээ байгуулж чадсан хумуус. Бух зуйл нь ес журмаараа явдаг газар Ялангуяа ажил турэл албан ажлын хурээнд бол ес журам яг тагшдээ. Ажлыг хийж чадах хуэн нь хийнэ гэдэг хатуу журамтвй. Энэ эмэгтэйд монголчууд хэрхэн алба тушаалаа худалдаж ажил хийхийн оронд албанаасаа хулгай хийж хувьдаа ашиг гаогаж дур эсгэж худал хуурмагаар амиа зогоож бас зоолж буйг харах унэхээр бэрх бгаа нь ойлгомжтой шдээ. Монгол тэрчигтээ ялзарсан мэт санагдаж бачуурсан байхаа
    2017 оны 03 сарын 19 | Хариулах
  • Mani chini (182.160.4.1)
    Tugs saihan oron ruugaa zailaach e yundaa mongol orond mini horogdood bdgiin,siimhii ch gesen hairt eh oron mini ,utaatai ch gesen ulaanbaatar mini,uher chig ch gesen elgemseg ard tumen mini um shuu,uuruu oyunii hoosroltoi samuurai bn da
    2017 оны 03 сарын 19 | Хариулах
    • Saraa
      Chadahgui baij hudal eh oronch zan gargahaa bolih heregtei. Gadnii humuusees surah yum ih baina. Tuuniig ni surch neelttei setgelgeetri boloh heregtei. Unen l helsen baina
      2017 оны 03 сарын 19
    • Зочин
      Ингээд л тэнэгтдэгийг чинь хэлсэн байна. Юм уншиж бай гээд байна.
      2017 оны 03 сарын 19
  • b (103.26.195.225)
    Vneniig heljee
    2017 оны 03 сарын 18 | Хариулах
  • Баяр (207.181.228.79)
    Яг үнэнийг нь шударга бичсэн бна. Энэ уурлаад,боож үхэх гээд байгаа хүмүүсийг огт ойлгохгүй бна. Би монгол хүн. Ардчилал гээч мангас,Элбэгдорж мэт худалч,хошгоруулагч ,луйварчид эх орныг минь ийм болгосонд цаазын ял ч багадна. Баярлалаа үнэнийг бичсэнд.
    2017 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (84.133.92.235)
    Humuusee konstruktiv Kritik huleej awz, ergelzuulen bodohiin orond buzaagaad l muulaad. Er ni unen jum hel bna sh dee, alban tushaal mongonii toloo uls oron ner tor setgelee z hudaldahaas buzahgui l baidag sh dee. Es surthuunii hubid z gesen dogoldoltoi, zarim humuus d bol ene ugnuud hari hel deer jarij bgaa met uhaarz mederdeggui l biz dee. Minii hubid mongol hel suraad setgegdelee helj ogz i baigaa ni baharhuustai l jum. Es surthuun , humuusliin dogoldoliig hogiin mongol gej helj baigaa ni nairuulgiin bolon ug songoltiin aldaa baihaa. Busad helj bgaa jum ni unen l helsen bna. Jalanguya jumaa buteelgej awah, huslee bieluulj zadahaarai, tag zig boldog gedeg burz unen.. za gadnii humuus d bid jamar setgegdel uldeedeg jum be gedegee medej awahad onowztoi l medeelel bna.
    2017 оны 03 сарын 18 | Хариулах
  • Zochin (150.129.141.22)
    Ene avgai nadad eruusuu taalagdahgyi baigaa yum. Daisantaigaa ch ingej haritsdaggyi baihaa. Uuriiguu yuu gej bodood baigaa yum be?! Burhanii nomond setgel, bie, ygeeree nygel hiij bolohgyi gedeg. Chi ch ygeeree ih l nygel hiij baina daa. Muu yiliin yr chini chamd ergej irne dee!
    2017 оны 03 сарын 17 | Хариулах
  • Зочин (150.129.141.22)
    Ene hyyhen nadad eruusuu taalagdajgyi bna. Mongoliin byh yumiig tas haraar budaad baih yum. Mongolchuud shig es zanshilaa deedeldeg, yndesnii huvtssaa umsdug, urlag soyoloo avch yavaa, aviyaastai, uhaantai geed duridaad baival zunduu saihan chanaruud baigaa. Ene dura hyyhen arai dendyy tuilshraad bainaa. Manaihan doromjluulchihaad hyleen zuvshuuruud bah yum. Emegtei, mongoloos zaildaa!
    2017 оны 03 сарын 17 | Хариулах
  • Зочин (79.248.150.249)
    Mongol khumuus saikhan setgeltei khumuus shtei ta mongoloos oor yavaad uz bur muukhai sanaatai khumuus zunduu bgaa
    2017 оны 03 сарын 17 | Хариулах
  • Монгол хүн (66.181.190.119)
    Kимура Аяакод хэлэхэд монголчууд өөрийн чинь хэлсэн шиг дандаа муу хүмүүс биш ээ.Та битгий худлаа туйлшир .Яагаад өөрт тань дандаа муу хүн таардаг юм.Эсвэл өөрөө хэт хүйтэн хөндий муу санаатай юм биш биз.Баасыг ялаа л тойрдог гэдэг үг бас байдаг юм шүү.
    2017 оны 03 сарын 17 | Хариулах
    • zochin
      zuv heljee. japonuud uursduu tiim sain ulsuuduu, bas tiim ch shudarga ulsuud bish shuu dee
      2017 оны 03 сарын 17
    • Зочин
      Baasiig yalaa toirdog yes ha ha
      2017 оны 03 сарын 17
  • SelfLord (49.0.217.134)
    Орос ах нарын гараар хүмүүжсэн УЛААН ЧЕКИСТҮҮД л ийм болгосон доо.
    2017 оны 03 сарын 17 | Хариулах
  • Mongol eej (202.9.41.98)
    Chi tegeed chaavaas hotoos garch hot ailaar yavj jinhene humuustei uulzaad l yavahgui dee chaavaas sheesnii gazaraas l utaan dund yadarsan UB maani ugaartaad neg tiim neg talaa het barisan uniartai yum bichij, bas tanai huuhnuud juulchin nereer irj ih ersej yavdag bolson shalgaad uzeerei juulchinii company baazuud heleed ugnu hamgiin hormoi sultai juulchin Yopon emegteichuud gedgiig chi bas neg Mongol erd hayagdsan shartai avgai
    2017 оны 03 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.9.41.98)
    Tegeed yagaad tanai ter bishrem uls boloh Yopon Japan uls chini zaluusiinhaa amia horloltoor bur delhiid terguuldegiinmdee ? Bid ch muu muu gehdee hamtdaa uheed suulgui zutgej l yavaa humuus
    2017 оны 03 сарын 17 | Хариулах
    • zochin
      yag unen
      2017 оны 03 сарын 17
  • Зочин (202.70.46.214)
    Бид үндэснээсээ цэцэглэх хэрэгтэй. Тэгвэл оройны хатсан хэсэг хогжироод унана.
    2017 оны 03 сарын 17 | Хариулах
  • Damiran (150.129.142.165)
    uneniig l bichsen bna.nasaaraa turiin alband zutgeed avgai nukhur 2uulaa 570 hulgluud huuhduud n gadaada suraad 500 miangan USD iin suuzand amidraad baizgaaj baigaag yaaltai bilee...luivryn munguur buhel buten oron suuzny horoolol bosood urshuuliin huulind hamragdaad baigaag bas yaaltai bilee..
    2017 оны 03 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.179.25.229)
    Улсынхаа төлөө сэтгэл зүрхээрээ ажиллаж сурсан энэ хүний үг үнэн байна. Ичмээр ч юм шиг санагдсанаа нуух юун
    2017 оны 03 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.9.43.236)
    Bid ene ulsaa luivarchin hulgaichdaas salgahgyi bol delhii niitiin doog bolohnee ene hyyhen engiin irgedees ilyy tomchuultai oir bsan bna tedch taraa taniulj bi ene emegteig demjine ynenl helsen bna
    2017 оны 03 сарын 17 | Хариулах
  • Мягаа (139.5.218.18)
    Үнэн гэдэг гашуун юмаа!!!
    2017 оны 03 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-ын “Suitfabric” Монголын “Ханбогд кашмер”, “Нолур” брэндүүдтэй хамтран транк шоу хийнэ
    8 цаг 41 мин
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
    8 цаг 54 мин
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
    9 цаг 0 мин
  • А.Ариунзаяа: Залуу гишүүдийн дуу хоолойгоо илэрхийлэх, шүүмжлэлтэй хандах ардчилсан үзэл баримтлалыг боомилох бодлого явж байна
    9 цаг 6 мин
  • "Олон улсын туршлага солилцох бизнес эрхлэгчдийн өдөрлөг" болж өндөрлөлөө
    9 цаг 22 мин
  • Монголын оюутны спортын VII наадамд 14 спортын төрөлд 31 их, дээд сургуулийн 2461 тамирчин шигшээ шатанд өрсөлдөж байна
    9 цаг 41 мин
  • Монголын оюутны спортын наадмын нээлтийн ёслол боллоо
    10 цаг 8 мин
  • Стандартын шаардлага хангалтгүй, хэрэгжилтийн механизм сул байгааг өөрчилнө
    10 цаг 31 мин
  • Борооны ус зайлуулах шугам хоолойн цэвэрлэгээ үргэлжилж байна
    12 цаг 32 мин
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
    12 цаг 33 мин
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
    13 цаг 1 мин
  • Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо
    14 цаг 40 мин
  • М.Нарантуяа-Нара:“Наад авгайгаа зайлуул, наад гахай чинь таалагдахгүй байна” гэсэн сэтгэгдлүүдийг өргөдөл, гомдол гэж хүлээж авсан байна.
    15 цаг 11 мин
  • Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхаарууллаа
    15 цаг 38 мин
  • Сүүлийн жилүүдэд Азийн сагсан бөмбөгт Хятад, Япон, Иран давамгайлж ирсэн ч Монгол Улс аажмаар хүчтэй өрсөлдөгч болж эхэллээ
    15 цаг 58 мин
  • Иргэдэд эрхийг, итгэлийг, өмчийг нь эргүүлэн өгсөн өдөр
    16 цаг 13 мин
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
    16 цаг 30 мин
  • Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулна
    16 цаг 34 мин
  • Чи найзуудаасаа нэхэмжилчих, чиний тооцоог банк даая
    16 цаг 41 мин
  • Ц.Идэрбат: Тариаланчдын урамшуулал, шатахууны хангамж, зээлийн "Хар жагсаалт"-ыг шийдвэрлэж, хөнгөлөлттэй зээлийг шуурхай олгоно
    17 цаг 5 мин
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • DEK vs BOOGIE: 100 сая төгрөгийн төлөөх багийн халз тулаан болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
  • Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
24 баримт
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК