БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Завхан голын эх, Увс нуур болон Их нууруудын хотгор, Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Дархадын хотгороор 15-20 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 6-11 градус, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгороор 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Дундговийн 3-8 градус хүйтэн, бусад нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 11-16 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.