Шинэчлэлийн засгийн газрын үед “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр Л.Гансүхэд шүүхээс 4.6 жилийн хорих ял оноосон.
Уг хэрэг дээр дүгнэлт гаргасан шинжээч н.Оюун-Эрдэнийн тусгай зөвшөөрлийг Сангийн яам хүчингүй болгосон байна.
Тодруулбал Л.Гансүхийн өмгөөлөгч нар Сангийн яаманд гомдол гаргажээ. Шинжээч н.Оюун-Эрдэнэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Аудитын тухай хууль зөрчсөн учир ийнхүү гомдол гаргасан байна. Түүнчлэн хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэснээс болоод хэн нэгэн хүний хэлмэгдлээ гэсэн гомдол гаргаж, тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгохыг хүссэн аж. Энэ дагуу Сангийн яам н.Оюун-Эрдэнэ шинжээчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.
Дашрамд өгүүлэхэд Л.Гансүх нар анхан болон давж заалдах шатны шүүхээс гаргасан шийдвэрийг эсэргүүцэн Улсын Дээд шүүхэд хандсан юм. Улсын дээд шүүх энэ хэргийг энэ сарын 23 буюу ирэх лхагва гаригт хэлэлцэхээр товлосон байгаа билээ.
Сэтгэгдэл (2)