1993 онд ЮНЕСКО-гийн чуулганаас жил бүрийн 3-р сарын 22-ны өдрийг Дэлхийн Усны Өдөр болгон тэмдэглэж байхыг тунхагласан бөгөөд энэ өдрийг тэмдэглэх уриаг анх 1992 онд Бразилийн Рио-дэ Жанеро хотноо болсон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлаас гаргасан билээ.
Энэ тэмдэглэлт өдрийн гол зорилго нь усны чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг сайжруулах мөн түүнчлэн усны үнэ цэнийг олон нийтэд ойлгуулах, усны зөв зохистой хэрэглээг сурталчлан таниулах явдал юм.
Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв, JCI конгресс салбар байгууллага хамтран “Усны хомсдол ба хүн амын ус хангамжийн асуудал” сэдэвт нээлттэй форумыг МҮХАҮТ-д зохион байгуулна
2000 оны НҮБ-ын Мянганы тунхаглалын үеэр Дэлхийн усны хөгжлийн тайланг гаргаж байх шийдвэрийг гарган түүнээс хойш 3 жил тутам гаргадаг байсан боловч 2012 оны эхээр тус тайланг дүгнэн хэлэлцэж судалгаа явуулсны үр дүнд тус тайланг жил болгон гаргаж байх нь илүү өгөөжтэй юм гэсэн дүгнэлтэнд хүрч энэхүү тайланг жил бүр гаргаж тайлангийн нээлтийг жил бүрийн Дэлхийн усны өдрийг тохиолдуулан хийдэг болоод байна.