Өсвөр насны охид хөвгүүд ахуйн хэрэглээний газ үнэртэж мансуурах тохиолдол сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Энэ бүхэнд хууль хяналтын байгууллагаас удаа дараа сэрэмжлүүлэг хүргэж, сургуулийн ойр орчимд гэмт хэрэг зөрчил гарахаас сэргийлсэн хөтөлбөрүүдийг ч хэрэгжүүлж байгаа. Гэвч өсвөр насныхан газ үнэртэх тохиолдол гарсаар байгааг дахин онцлох нь зүйтэй байх.
Өнгөрсөн удаад зочид буудал, кино театрын нойлын өрөө, цэцэрлэгт хүрээлэн, сургуулийн ойр орчимд хүүхдүүд мансуурсан гэх дуудлагын мөрөөр цагдаагийн байгууллага очиж ажиллаж байсан талаар тухай бүрт нь бид мэдээлж байсан. Үүгээр зогсохгүй газ үнэртсэн хүүхэд амиа алдсан хэрэг ч гарч олныг цочирдуулж байсан цаг саяхан. Гэтэл өчигдөрхөн ЧД-ийн 19-р хороо “Тахилтын .... тоот хашааны гадна хүүхдүүд хийн газ үнэрлээд байна” гэсэн шалгахад, ЧД-ийн 19-р хороонд суух 15 настай эрэгтэй Ө, 16 настай эрэгтэй Д, СБД-ийн 13 хороонд суух 15 настай эрэгтэй О нар нь хэрэглээний газ үнэрлэсэн хэрэг гарлаа. Хүүхдүүдийн уг үйлдлийг цагдаагийн алба хаагчид таслан зогсоож, хэргийг ЧД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.